Агуулахын менежментийн систем

 

 

Бараа материалын дэлгэрэнгүй мэдээллийн сан

Бараа материалтай холбоотой бүх зүйл нэг дор

Бүх төрлийн бараа, үйлчилгээний бүртгэл

Хадгалах, үйлчилгээ, хангамжийн төрлийн ямар ч бараа материалыг бүртгэх боломжтой

Аль агуулах дээр хэд үлдэгдэлтэй байгааг шууд харна

Агуулах бүрээрээ салган харна. Уг үлдэгдэл хэрхэн бүрэлдсэн болохыг хөдөлгөөний түүхээр нь харж болно

Үнийн өөрчлөлтийн    түүх

Барааны өртөг, худалдах үнийн өөрчлөлтийн түүхийг хадгалж авч үлдэнэ

Бараатай холбоотой бүх зүйл нэг дор

Бараатай холбоотой борлуулалт, худалдан авалт, үйлдвэрлэл, орцууд руу шууд дамжин орж харж болно

Нийлүүлэгч, үйлдвэрлэгч нарын мэдээлэл

Уг барааны нийлүүлэгч нарыг бүртгэж, худалдан авдаг үнээ тохируулж өгснөөр худалдан авалт хийгдэхэд үнэ нь автоматаар татагддаг. Үйлдвэрлэгч нарыг бараанд холбож өгнө

Дансны тохиргоо

Уг бараатай холбоотой борлуулалтын орлого, ББӨ, бараа материалын данс, дотоод зарлагын данснуудыг тохируулж өгснөөр барааны орлого, зарлага системд хийгдмэгц бичилт нь автоматаар үүсдэг

Автомат орлогын баримт

Худалдан авалтын захиалга батлагдмагц агуулахын орлогын баримт нь автоматаар үүсдэг. Барааг хүлээн авмагц бараа, материалын орлогын бичилт автоматаар үүсч, барааны өртөг дундажлагддаг

Автомат зарлагын баримт

Борлуулалтын захиалга батлагдмагц агуулахын хүргэх захиалга автоматаар үүсдэг. Барааг хүргэмэгц бараа, материалын зарлагын бичилт автоматаар үүсч, агуулахаас хасагддаг

Зохистой нөөцийн дүрмээрх автомат татан авалт

Бараа материалын агуулахад байвал зохих тоо хэмжээний дүрмийг тохируулах боломжтой. Барааны үлдэгдэл доод хэмжээндээ хүрсэн тохиолдолд дүрмийн дагуу автоматаар агуулахын нөхөн дүүргэлт юмуу худалдан авалтын захиалга нь үүсдэг. Энэхүү боломжийг ашигласнаар байгууллагын бараа, материалын тасалдал үгүй болж, агуулахын нөөц зохист төвшиндөө очдог давуу талтай

Автомат гинжин нөхөн дүүргэлт

Тухайн агуулахаас бараа зарлагадмагц өөр агуулахаас автоматаар зарлагадсан тоо хэмжээгээр нөхөн дүүргэлтийн захиалга үүсдэг байхаар тохируулж болно. Энэ боломжийг ашигласнаар салбарууд дээр бараа тасалдах үзэгдэл арилдаг

Бараа, материалын серийн хяналт

Барааг орлогодохдоо серийг нь сонгож өгснөөр барааны сериэрх үлдэгдлийг хянах, дуусах хугацааны менежментийн хийх боломжтой болдог.

Агуулахуудын хөдөлгөөний товчоог нэг дэлгэцнээс

Агуулах бүр дээрх ирж яваа бараанууд, дотоод хөдөлгөөнүүд, хүргэх захиалгуудын товчоог нэг дэлгэцээр харуулна

Агуулахын тооллого

Тоолох агуулахын байрлалаа сонгон тооллогоо эхлүүлэхэд тухайн байрлал дээрх барааны одоогийн тоо хэмжээг дүүргэж өгдөг. Тооллогоо хийгээд бодит тоо хэмжээгээ системд оруулж батлахад барааны илүүдэл, дутагдлыг автоматаар тооцож, бичилтийг хийдэг

Тооллогын мобайл програм

Тооллогыг илүү хялбар болгоно

Тус програм нь тооллогын төхөөрөмж дээрх баркод уншигчаараа бараагаа уншиж, тоогоо оруулж явсаар тооллогын мэдээллийг өөр дээрээ хадгалах ба хадгалсан мэдээллээ Od-ERP сервер рүү илгээдэг

Бараа, материалын нөөцийн төрөл бүрийн шинжилгээ

Бусад модулийн холбоо

Худалдан авалт

 
Худалдан авалтаас агуулахын орлогын баримт автоматаар үүснэ

Борлуулалт

 
Борлуулалтаас агуулахын зарлагын баримт автоматаар үүснэ

Санхүү

 
Бараа материалын орлого, зарлагын бичилт нь автоматаар үүснэ

Үйлдвэрлэл

 
Үйлдвэрлэлийн модуль нь орцын дагуу түүхий эдээ агуулахаас татаж, бэлэн бүтээгдэхүүнээ агуулахад автоматаар орлогодно