Борлуулалтын модуль
Илүү түргэн, бүтээмж өндөртэй борлуулалт
Захиалагчийн дэлгэрэнгүй мэдээллийн сан
Байгууллагатай харилцсан харилцагч, түнш бүрийн дэлгэрэнгүй мэдээллийн санг бүрдүүлнэ. Тухайн харилцагчтай харьцсан бүхий л түүх хадгалагдан үлдэнэ
Онлайн үнийн санал
Үнийн санал файлаар бэлдээд мэйлээр илгээх, дахин засварлаж, дахин илгээх ... энэ үйлдэл цаашид хэрэггүй боллоо!
Та захиалагчдаа зориулсан үнийн саналаа өөрийн компаний цахим хуудаснаа бэлдээд зөвхөн тухайн захиалагч хандаж чадах холбоос хаягийг захиалагч руугаа илгээж шууд вэб дээрээ хэлэлцүүлэг өрнүүлэн үнээ тохиролцох боломжтой
Хурдтай харилцаа
Үнийн саналынхаа доор захиалагчтайгаа харилцан яриа өрнүүлээд л үнээ тохиролцчихно
Үнийн санал Зөвшөөрөх, Татгалзах товч
Захиалагч тань таны илгээсэн онлайн үнийн санал дээрх Зөвшөөрөх, Татгалзах товчийг дарснаар үнийн санал шууд баталгаажна
Борлуулалтын төлөвөөр хянах
"Ноорог үнийн санал" -> "Үнийн санал илгээгдсэн" -> "Борлуулалтын захиалга" -> "Дууссан"
төлөвүүдээр борлуулалтаа хянаж, ухаалгаар зохион байгуулаарай
Олон валютаар худалдаа хийх боломж
Аль ч улсын захиалагчтай ямар ч валютаар худалдаа арилжаа хийх боломжтой
Төрөл бүрийн хөнгөлөлт, урамшуулал
Ямар ч хямдрал, урамшуулал, хөнгөлөлт зарлаж үнийн бодолт хийх боломжтой. Үнийн дүрмийг захиалагч бүр дээр тохируулж өгч болно
Борлуулалт хийх үед агуулахын үлдэгдлийг автоматаар шалгана
Агуулахад байхгүй бараа зарахаас сэргийлнэ
Бараа солилцоо - бартерын борлуулалт хийх боломжтой
Сольж авч байгаа болон сольж өгч байгаа бараануудын өртгийг нэг дор харьцуулан харуулна. Гарч буй барааны өртгийг ирж буй барааны өртөгт хуваарилж, агуулахын орлого, зарлагын хөдөлгөөний баримтуудыг автоматаар үүсгэнэ
Борлуулалтын багуудынхаа гүйцэтгэлийг нэг дэлгэцнээс хянаарай
Борлуулалтын багуудын гүйцэтгэл, KPI үзүүлэлтийн үнэн бодит мэдээллийг нэг дэлгэцнээс хянах боломжийг танд олгоно
Борлуулалтын гэрээний менежмент
Борлуулалт батлагдмагц гэрээг үүсгэж, төлбөрийн нөхцлийн дагуу төлбөрийг удирдах боломжтой. Гэрээний төлбөрийн нөхцлийн дагуу нэхэмжлэхүүд автоматаар нооргоор үүсдэг. Авлага авах хугацаа, гэрээ хаагдах хугацаа дөхөхөд системээс автомат сануулга мэйлээр ирнэ. Гэрээ үүсмэгц төсөл үүсгэж, цааш шатуудыг хянах боломжтой
Борлуулалтын төлөвлөгөө
Байгууллагынхаа борлуулалтын төлөвлөгөөг бүртгэх боломжтой бөгөөд төлөвлөгөөний гүйцэтгэл нь бодит хугацаанд хянагдана
НӨАТ-н урамшууллын системтэй холбогдсон
2016 оны 1 сарын 1-нээс Монгол улсад мөрдөгдөж эхлэх НӨАТ-н урамшууллын системтэй холбогдсон. Борлуулалтын системээс хэвлэгдэх баримтууд дээр НӨАТ-н урамшууллын код хэвлэгдэж гарах болно
Нийслэл хотын албан татвар тооцох боломжтой
2015 оны 10 сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Нийслэл хотын албан татварыг манай системд тооцох боломжтой. Татварын тайланг шууд хэвлэх боломжтой
Борлуулалтын тайлан, шинжилгээ
Бусад модулийн холбоо
CRM
CRM - Харилцагчийн харилцааны менежментийн системээс шууд үнийн санал үүсгэнэ
Агуулах
Борлуулалт батлагдмагц агуулахын системд автоматаар хүргэх захиалга үүснэ
Санхүү
Борлуулалт батлагдмагц санхүүгийн системд автоматаар нэхэмжлэх нь үүснэ
Үйлдвэрлэл
Борлуулалт хийгдмэгц борлуулсан тоогоор үйлдвэрлэлийн захиалга үүсдэг байхаар тохируулж болно