Засварын менежментийн програм

 

 

Сэлбэг, бараа материалын бүртгэл

Бараа материалын ангилал бүртгэл

Бараа материалын бүртгэл

Хангамжийн бараа, хадгалах бараа, үндсэн хөрөнгө, үйлчилгээ төрөлтэй бараа г.м бүх төрлийн бараа материалыг дэлгэрэнгүй бүртгэх боломжтой. 

Барааны дэлгэцнээс бараа бүрийн хөдөлгөөн, үнийн түүх, дахин захиалгын дүрэм, борлуулалт, худалдан авалтын түүх, засварт ашиглагдсан түүх зэрэг бусад модультай холбогдсон дэлгэцүүд рүү шууд шилжих боломжтой байдаг.

Агуулахын модулийг хамтатган хэрэглэсэн тохиолдолд бараа материалын агуулахын үлдэгдэл, өртгийг хянаж болохоос гадна агуулахад байх ёстой бараа материалын доод үлдэгдлийг бүртгэж өгөх боломжтой байдаг. Ингэснээр барааны үлдэгдэл зохист нөөцийн түвшнээс буурмагц систем автоматаар татан авалтын захиалга үүсгэн ажиллах боломжтой байдаг. 

Барааны баркод, дотоод код, системийн автомат кодлолтоор барааг кодлох боломжтой.

Эвдрэлийн төрөл бүртгэл

Техникийн эвдрэлийн төрлүүдийг кодчлон бүртгэх боломжтой ба ингэснээр work order-уудаа эвдрэлийн төрлөөр нь бүлэглэн шинжлэх боломжийг олгодог.

Эвдрэлийн шалтгааны бүртгэл

Эвдрэлийн шалтгаануудыг бүртгэж, work order-ууд болон техникүүдийн эвдрэлүүдийг шалтгаанаар нь ангилан бүлэглэж харах боломжтой байдаг. Ингэснээр тэдгээр эвдрэлийн шалтгаануудыг арилгах арга хэмжээ авах боломжтой болдог.

Засвар удсан шалтгааны бүртгэл

Засвар төлөвлөсөн хугацаанаас удсан тохиолдолд удсан шалтгаанаа сонгож өгөх боломжтой байдаг.

Засварын төлөвлөгөө бүртгэх

Их засварын төлөвлөгөө болон төлөвлөгөөт бус засварын ажлуудыг бүртгэх боломжтой байдаг. Засварын төлөвлөгөөнд work order-ууд болон түүнийг хийх засварчдыг урьдчилж төлөвлөж бүртгэж өгдөг бөгөөд хугацаа нь болмогц систем автоматаар work order-ыг үүсгэж явдаг. Засварын төлөвлөгөө болон гүйцэтгэлийн харьцуулалт нь автоматаар систем дээр хянагдаж явдаг. Цаашлаад төсөвийн модулийг ашигласан тохиолдолд засварын төлөвлөгөөний төсөвийг бүртгэх боломжтой байдаг ба төсөвийн гүйцэтгэл шууд гарч явдаг.

Үзлэгийн бүртгэл

Өдөр тутам техникүүдэд үзлэг хийж, үзлэгийн хуудсыг системд бүртгэх боломжтой байдаг.

Work order-ийн бүртгэл

Төлөвлөгөөт засварын ажлуудын work order-ууд нь засварын төлөвлөгөөнөөс автоматаар үүсч ажилладаг бөгөөд төлөвлөгөөт бус ажлуудыг тухай бүрт нь work order-ыг нь үүсгэж ажилладаг.

Work order дээр аль техник дээр ямар засвар хийх, ямар ажилбарууд хийх, ямар засварчин ямар хугацаанд хийх зэргийг бүртгэдэг. Мөн агуулахын модуль хэрэглэж байгаа тохиолдолд хэрэгцээтэй бараа материалын шаардах нь work order дээрээс үүсдэг. Засварын ажлын норм бүртгэх боломжтой байдаг бөгөөд норм дээрээ ямар засвар хийхэд ямар хугацаа хэрэгтэй, ямар бараа материал ямар хэмжээгээр хэрэгтэй болохыг тохируулсан байдаг.

Ингэснээр засварын ажилчдын гүйцэтгэлийг нормтой нь харьцуулах боломжтой болдог. Мөн засварын төлөвийг ноорог, нээсэн, дууссан, хаагдсан, цуцлагдсан зэрэг төлөвүүдээр хянах боломжтой бөгөөд ингэснээр work order-уудынхаа одоогийн төлөвийг алсаас хянаж байх боломж бий болдог. Od ERP системийн засварын модуль нь work order бүрийн өртгийг гаргах боломжтойгоор хөгжүүлэгдсэн байдаг.

Work order-ын жагсаалт дэлгэцнээс засварын ажлуудыг ажлын төрлөөр нь, гүйцэтгэлээр нь, техникээр нь, хугацаагаар нь зэрэг төрөл бүрээр шүүж, бүлэглэж шинжилгээ хийх боломжтой байдаг.

Туршлагын сан

Засварын ажилчид залуу хойч үедээ зориулан туршлагын сан бүрдүүлэх боломжтой байдаг. Энэ нь ямар засвар хийхэд юу анхаарах шаардлагатай, ямар асуудал гарахад яаж шийдэж байсан зэрэг мэдээллийг хадгалж авч үлддэг.

Дугуйн үзлэгийн бүртгэл

Дугуйн өдөр тумын үзлэгийн бүртгэлийг системд хийх боломжтой байдаг. Тухайн техникийн бүх дугуйн тухайн өдрийн хээний гүн, элэгдлийн хувь, даралт гэх мэт мэдээллийг бүртгэдэг.

Бусад модулийн холбоо

Техник

Техникүүдийн дэлгэрэнгүй бүртгэл. Мото.цаг, км-ийн хөтлөлт. Дугуй, аккумулятор, техник, тавьсан сэлбэгийн дэлгэрэнгүй бүртгэл.

Уулын олборлолт

Техникүүдийн өдөр тутмын уулын бүтээлийг бүртгэж, цаг зарцуулалтыг хянана

Хүний нөөц

Засварын ажилчдын нормт ажил, засварын гүйцэтгэлийг хянаж, хүний нөөцийн модульд KPI тооцох боломжтой.