Хүний нөөцийн модуль


Ажилтны дэлгэрэнгүй мэдээллийн сан

Ажилтны дэлгэрэнгүй анкет

Ажилтан сонгон шалгаруулах процесс

Ажил горилогч нарын анкетын дэлгэрэнгүй сан үүснэ. Горилогчдыг сонгон шалгаруулалтын шатны төлөвүүдээр ангилан удирдах боломжтой. Горилыг ажилд авмагц ажилтны сан руу автоматаар хуулагдана

Ажилтны чиглүүлэх хөтөлбөр

Албан тушаал бүрээр компанийн чиглүүлэх хөтөлбөр болох танилцах зүйлсийн дарааллыг бүртгэдэг. Шинээр орсон ажилтанд чиглүүлэх хөтөлбөр үүсгэж, танилцсан зүйлсийнх нь явцыг хянах боломжтой байдаг. Хэрэв ажилтан танилцах зүйлстэйгээ танилцаж дууссан бол шууд удирдлага руугаа илгээж хянуулж, батлуулдаг

Ажилтны төрсөн өдрийн сануулга

Ажилтны төрсөн өдрийн сануулгыг мэйлээр ирүүлэх бөгөөд автоматаар компанийн дундын таймлайнд төрсөн өдрийн мэнд хүргэж, пост нийтлэгдэнэ.

Амралт, чөлөөний менежмент

Ажилтан өөрийн амралт, чөлөөний хүсэлтийг илгээж, батлагдах ажлын урсгалыг хянах. Цалинтай, цалингүй чөлөө, өвчний чөлөө, нөхөн амралт, ээлжийн амралт зэрэг олон төрлийн амралт, чөлөөг бүртгэж хянах боломжтой

  • Цалинтай чөлөөний хязгаараа автоматаар хяна
  • Амралт чөлөөг календариар харж нөөцийг хуваарилах боломжтой
  • Цалинтай чөлөө
  • Цалингүй чөлөө
  • Өвчний чөлөө
  • Нөхөн амралт
  • Ээлжийн амралт

Ажлын цагийн хуудас, тайлан бүртгэл

Ажилтнууд өдөр тутмын ажилласан цагаа хөтлөж, дэлгэрэнгүй тайлангаа хөтөлж явснаар цагийн баланс автоматаар гардаг

Цаг бүртгэл

Хуруу, царай таних цаг бүртгэлийн төхөөрөмжүүдээс ирцийн мэдээллийг бодит хугацаанд татах боломжтой. Мөн гараар ч ирцийг бүртэх, excel файл дээрх ирцийг импортлох шийдэлтэй. Цаг бүртгэл, хоцролтын тайлангууд гарна

Дундын календарь

Гадуур ажил, хурал, уулзалтын бүртгэл

Ажилтнууд дундын календарийг хэрэглэж хэн хэзээ, ямар уулзалттайг харж, хянах боломжтой. Уулзалтын урилга, сануулга системээс автоматаар ирнэ.

Томилолтын бүртгэл

Томилолтын төсөв, төлөвлөгөөг бүртгэж батлуулах ажлын урсгалтай. Томилолтоор явж ирээд төсөвийн гүйцэтгэлээ тайлагнаж нягтлантай тооцоо нийлдэг

Сургалтын бүртгэл

Сургалтын төлөвлөгөө, төсөв оруулж батлуулах ажлын урсгал зохион байгуулах боломжтой. Сургалт хийгдсэний дараа хийгдсэн сургалтын тухай мэдээллийг оруулж, ирцийг бүртгэдэг. Сургалтын цаг нь ажилтны цагийн баланс руу автоматаар татагддаг

Автомат цагийн баланс

Цаг бүртгэл, цагийн хуудас, амралт, чөлөө, гадуур ажил, томилолт, сургалтын бүртгэлүүдээс цагийн баланс автоматаар татагдаж гарна.

Татагдсан цагийн балансыг батлах ажлыг урсгалыг хянах боломжтой ба баланс батлагдаж дуусмагц цалингийн нягтлан бодогч руу илгээгдэж, цалин бодох боломж бүрддэг

Ажилтны үнэлгээ

Ажилтны 360 градусын үнэлгээ болон бусад төрөл бүрийн үнэлгээг хийх боломжтой. Үнэлгээг ажилтан бүр дээр төлөвлөх боломжтой ба системээс үнэлгээний сануулга автоматаар имэйлээр ирдэг. Үнэлгээний үр дүнг систем өөрөө автоматаар нэгтгэж тайлагнана

Шагнал урамшууллын бүртгэл

Сайн ажилласан, гавъяа байгуулсан ажилтнууддаа ERP дээрээ медаль олгох боломжтой бөгөөд танай байгууллага ямар медалиудтай байхаа өөрсдөө тохируулах боломжтой юм. Ажилтны мэдээлэл дээр авсан цомууд нь харагдах ба эдгээр цомууд нь цалин урамшуулалтай уялддаг бол ажилтнуудын идэвх санаачлага сайжрах болно

Бэлэн мөнгө, бараа материал хүсэх

Бараа материал, бэлэн мөнгөний хүсэлтүүдийн онлайнаар илгээж, батлах урсгалыг хянах боломжтой. Батлагдсан хүсэлт нь нягтлан бодогч руу илгээгдэж, санхүүгийн модультай шууд холбогдон ажилладаг

Бусад модулийн холбоо

Цалин бодолт

 
Хүний нөөцийн модуль дээр бодогдсон цагийн балансаас өгөгдлөө татан цалин бодогдоно

Бичиг баримт

 
Ирсэн, явсан бичиг баримт, тушаалын бүртгэл, тодорхойлолт, хурлын протоколыг хөтлөнө

Төслийн менежмент

 
Ажилтны зарцуулсан цагийг төсөл, даалгавраар нь задлан хянах, шинжлэх боломжтой. Ингэснээр цалингийн зардал нь төслүүдэд үнэн зөвөөр хуваарилагдаж хөтлөгддөг

Санхүү

 
Ажилтны бүртгэсэн бараа материал, бэлэн мөнгөний хүсэлт нь санхүүгийн модультай шууд холбогдон ажилладаг