CRM
Хэрэглэгчийн харилцааны менежмент
Борлуулалтын бүх сэжим, боломжуудаа алдахгүй бүртгэ!
Танай байгууллага дээр орж ирсэн бүхий л борлуулалтын сэжим, боломжуудыг алдахгүй бүртгэж авч, араас нь борлуулалт болтол нь хөөцөлдөх боломжийг танд олгоно. Сэжим, боломжуудаа үечлэн бүлэглэн удирдах боломжтой.
Харилцагчийн дэлгэрэнгүй мэдээллийн сан
Байгууллагатай харилцсан харилцагч, түнш бүрийн дэлгэрэнгүй мэдээллийн санг бүрдүүлнэ. Тухайн харилцагчтай харьцсан бүхий л түүх хадгалагдан үлдэнэ.
Харилцагчтай холбоотой бүх зүйл нэг дор
Харилцагчийн дэлгэц дээрээс тухайн харилцагчтай холбоотой уулзалтууд, утасны дуудлага, борлуулалт, худалдан авалт, гэрээ гэх мэт бүх холбоотой баримт руу шууд дамжин орох боломжтой.
Борлуулалтын багуудынхаа гүйцэтгэлийг нэг дэлгэцнээс хянаарай
Борлуулалтын багуудын гүйцэтгэл, KPI үзүүлэлтийн үнэн бодит мэдээллийг нэг дэлгэцнээс хянах боломжийг танд олгоно
Харилцагчийн гомдлын менежмент
Харилцагчаас ирсэн гомдлуудыг бүртгэж, гомдлыг барагдуулж дуусах хүртлэх ажлын төлөвийг хянах боломжтой
Тусламжийн төвийн хүсэлтийн бүртгэл
Утасны дуудлагаар харилцагчаас ирүүлсэн хүсэлтүүдийг бүртгэж авч тусламжийн тикет үүсгэдэг. Хүсэлтэд хариуцагч оноох ба хариуцагч нь тухайн хүсэлтэд зарцуулсан цагаа хөтөлж, шийдвэрлэлтийн явцыг хянах боломжтой. Бүртгэгдсэн мэдээллээс хүсэлт шийдвэрлэлтийн тайлан авч, шинжилгээ хийх боломжтой
Тусламжийн төвийн ажилтантай шууд чатлах
Харилцагч тусламжийн төвийн ажилтантай шууд чатаар харилцан асуудлаа шийдүүлэх боломжтой