Odoo ERP дээр бидний хийсэн нэгэн веб сайт ашиглалтанд оржээ.

Нийтлэгдсэн огноо: 2019 / 07 / 03

    Дизайн компани нь Япон компани байсан бөгөөд бид Odoo ERP талын бүх хөгжүүлэлт, customize-г хийсэн болно.

    Уг төсөлд Төслийн менежерээр А.Отгонбаяр захирал, хөгжүүлэгчээр Дэлгэрцэцэг, Дизайнераар Хишигбат нар ажиллав. Та бүгдэдээ баярлалаа.

    Odoo ERP дээр онлайн худалдааны веб сайт хийх нь маш зохимжтой платформын нэг юм. Учир нь зөвхөн онлайн худалдаагаар хязгаарлагдахгүй Агуулах бараа материалын бүртгэл, Хүргэлтийн удирдлага, CRM, хөнгөлөлт урамшуулал, бэлгийн купон, Санхүү НББ, Онлайн төлбөрийн төрөл бүрийн механизмыг агуулдагаараа том давуу талтай юм.

    Энэ төслийн хүрээнд хуучин wordpress дээр байсан 30000 орчим мэдээ, блог постыг migration хийсэн нь бас нэгэн онцлог байв. Мөн бараа материалын бүртгэлийн их хэмжээний өгөгдлийг migration хийв.

    Хамтран ажилласан Японы Pro-spire компанидаа мөн баярлалаа.


Вебсайтаар зочлох 

Астерискчууд энэ жилийн шинэ төгсөгчөө албан ёсоор хүлээн авлаа.

Дараагийн нийтлэлийг уншихийн тулд зураг дээр дарна уу.