Odoo 1 тэрбум долларын үнэлгээнд хүрч шинэ Unicorn боллоо. Үүнээс цааш юу болох бол?

Нийтлэгдсэн огноо: 2021 / 08 / 03

/Odoo-г үүсгэн байгуулагч Fabien Pinckaers-аас ирүүлсэн зурвасыг орчуулан хүргэж байна/


2021 оны 7-р сарын 29-нд Summit Partners компани Odoo-д 180 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээ зарлалаа. Тэд түүхэн хөрөнгө оруулагчид болох XAnge-н эзэмшдэг хувьцааг авсан юм.

Хэдийгээр Cyril (XAnge) төлөөлөн удирдах зөвлөлөөс гарч байгаад би гунигтай байгаа ч Summit-ын Антони, Хан нартай хамт Odoo-гийн түүхийг үргэлжлүүлэхдээ баяртай байна. Тэд 18 сарын өмнө Удирдах зөвлөлд элссэнээсээ хойш Odoo-г маш их дэмжиж ирсэн.

Summit Partners-ийн энэхүү 180 сая еврогийн хөрөнгө оруулалтыг хийхдээ юникорн-хэмжээний компанийн үнэлгээгээр үнэлгээг хийсэн. Дахин хэлье: "зуун наян сая евро". Энэ бол маш их мөнгө. Бидний нэр төрд эрхэм үйл явдал боловч өнөөдөр хүртлэх явж ирсэн коммюнити болон компанид энэ нь хүчтэй нөлөөлөхгүй.

Бид яагаад өөрсдийн капиталаа нэмэгдүүлээгүй вэ? Гол нь бидэнд хэрэггүй учраас: Odoo ашигтай байдаг ба манай мөнгөн урсгал нь жилд 60% -ийн өсөлтийг хадгалах боломжийг олгодог. Түүнчлэн миний зорилго бол Odoo болон нээлттэй эхийн хамт олонд урт хугацаагаар анхаарах юм.

Эцсийн эцэст бид олон нийт, нээлттэй эхийн бизнес загваргүйгээр энэ хүртэл явахгүй байх байсан.

 

Нээлттэй эх бол өрсөлдөөний гол давуу тал

Сүүлийн 15 жилийн хугацаанд нээлттэй эхийн програм хангамж нь мэдээллийн технологийн салбарын өсөлт, өөрчлөлтийн хурдасгуур болж ирсэн юм. Red Hat, MySQL, Docker, Automattic зэрэг компаниуд нь зах зээлд асар их нөлөө үзүүлж, хүмүүсийн програм хангамжийг ашиглах, үйлдвэрлэж буй аргыг өөрчилсөн.

Гэхдээ Odoo бол өөр. Odoo нь хөгжүүлэгчид эсвэл систем администраторуудад чиглэсэн програм хангамж биш юм. Манай хэрэглэгчид бол нягтлан бодогч, нярав, логистик, худалдагч, худалдан авалтын менежер, маркетингийн ажилтан, агуулахын ажилчин, төслийн менежер гэх мэт мэргэжилтэй хүмүүс байдаг.

Манай хэрэглэгчид програм хангамжийн лицензийн талаар огтхон ч санаа зовдоггүй. Нээлттэй эх нь тэдний хувьд үнэ цэнэтэй зүйл биш юм. Гэсэн хэдий ч манай нээлттэй эхийн загвар нь Microsoft, Oracle, SAP зэрэг аварга компаниуд ноёрхдог зах зээлд нэвтрэх гол тоглогч болохоо нотлосон.

Нээлттэй эхийн бүтээгдэхүүнтэй ажиллахад нилээн хэдэн давуу талууд бий. Юуны түрүүнд бид нээлттэй эхэд хайртай, мөн бусдад хэрэгтэй зүйлд хувь нэмрээ оруулах нь гайхалтай санагддаг. Бизнесийн үүднээс авч үзвэл манай нээлттэй эхийн загвараас олж авсан гол давуу талууд нь:

1. Хэрэглэгчтэй болоход өртөг багатай

2. Үсрэнгүй хөгжлийн загвар (бүтээгдэхүүн тогтмол сайжрахад хүргэдэг)

Эдгээр хоёр өрсөлдөөнтэй давуу талуудыг дэлгэрэнгүй авч үзье.


Хэрэглэгч олж авахад өртөг багатай

Odoo коммюнити нь 7 сая хэрэглэгчтэй. B2B зах зээл дээрх цогц бүтээгдэхүүний хувьд энэ нь МАШ ИХ тоо юм. Харьцуулбал Oracle нь NetSuite дээр ердөө 18,000 үйлчлүүлэгчтэй.

Эдгээр сая сая жаргалтай Odoo хэрэглэгчид нь хамгийн шилдэг маркетингийн суваг болох ам дамжсан яриаг бий болгодог.

Энэ нь дэлхий даяар сард 100,000 гаруй сэжим (хязгаарлагдмал хөрөнгө оруулалттай маркетингтай) болон 4000 түншүүдийн сүлжээ болж хувирна. Гайхалтай нээлттэй эхийн хамт олонгүйгээр бид үүнд хүрч чадахгүй байх байсан.

Манай салбарын маркетингийн зардал ихэвчлэн орлогын 30% -иас давж гардаг тул сар бүр ийм олон "үнэгүй, чанартай сэжим"-тэй байх нь өрсөлдөөний асар том давуу тал юм. Энэ нь биднийг хөгжлийн загвартайгаа маш үр ашигтай ажиллах боломжийг олгодог.

 

Үсрэнгүй хөгжлийн загвар

Танд бизнесийн бүх үйл ажиллагаагаа удирдахад зөвхөн Odoo байхад л хангалттай. Манай програмын хамрах хүрээ том ч гэсэн бид програм хангамжаа хямд, ашиглахад хялбар байлгахыг хүсдэг.

Энэ бол өөр ямар ч компани шийдэж чадаагүй асар том техникийн сорилт юм. Харьцуулбал SAP болон Microsoft энэ зах зээлд хүрэхийн тулд хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн ч жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан нэгдсэн менежментийн програм хангамж нийлүүлэлтийн түвшин нь ердөө 18% байна.

Та зах зээл дээр цогц програм хангамж (SAP, NetSuite, Dynamics) -ийг олох боломжтой боловч тэдгээр нь хэтэрхий нарийн төвөгтэй байдаг. Мөн энгийн програм хангамж (Trello, Mailchimp, Xero, Shopify) олж болох боловч тэдгээр нь зөвхөн нэг хэрэгцээнд зориулагдсан байна. Хэн ч энгийн бөгөөд боломжийн үнэтэй иж бүрэн програм хангамжийг бий болгох зорилтод хоёуланд нь зэрэг амжилт гаргаж чадаагүй: 

Хорь хүрэхгүй жилийн дотор энэ сорилтыг даван туулахын тулд бид маш хурдан хөгжих ёстой байлаа. Маш хурдан.

Нээлттэй эхтэй байх нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон нийттэй хамтран ажиллах боломжийг олгодог. Бид сар бүр олон тооны санал хүсэлт, хувь нэмэр хүлээн авдаг бөгөөд энэ нь бидэнд илүү хурдан хөгжих боломжийг олгодог. Манай олон арван албан ёсны апп-уудаас гадна олон нийт 25,000 гаруй нэмэлт аппликейшн бүтээсэн нь Odoo -г дэлхийн хамгийн том бизнес апп дэлгүүр болгоод байна!

 

Ирээдүйд юу хүлээж байна вэ?

Энэхүү хөрөнгө оруулалт нь зах зээлд итгэх итгэлийн хүчтэй шалгуур болохоос хэтрэхгүй. Бидний хувьд юу ч өөрчлөгдөхгүй. Бидний гол зорилго бол гайхалтай бүтээгдэхүүнийг хөгжүүлж, олон тооны компанид хүртээмжтэй болгох явдал юм. Энэ л чухал.

Бид олон нийттэй хамт гайхалтай програм хангамж бүтээдэг. Гэхдээ ажилчдыг богино хугацаанд илүү ихийг амжуулахад нь туслахын тулд бидний хийж чадах олон зүйл байсаар байна.

Энэ бол зөвхөн эхлэл ...


Англи хэл дээрх эх сурвалж

"Багажны менежментийн систем"-ийг хөгжүүлэн хүлээлгэн өгч дууслаа.

Дараагийн нийтлэлийг уншихийн тулд зураг дээр дарна уу.