Бид "Монголын Алт Компани /МАК/" ХХК-д Od ERP системээ иж бүрэн нэвтрүүлж хүлээлгэж өглөө.

Нийтлэгдсэн огноо: 2020 / 07 / 21
    Бид Монголын шилдэг татвар төлөгчдийн нэг "Монголын Алт Компани /МАК/" ХХК-д Od ERP системээ иж бүрэн нэвтрүүлж хүлээлгэж өглөө. Энэхүү төсөл маань 2 жил нэвтрүүлэлт хийгдэж, 2 жил зүгшрүүлэлт хийгдээд ийнхүү гэрээгээ амжилттай дүгнэж байна. Өдгөө тус компани нь Od ERP системээр санхүү, татварын тайлан балансаа 3 дахь жилдээ амжилттай гаргаад байгаа билээ.
Бид Od ERP системийн дараах модулиудыг тус компанид иж бүрэн нэвтрүүллээ. Үүнд:
● Санхүү, удирдлагын санхүү
● Борлуулалт
● Худалдан авалт
● Үйлдвэрлэл
● Агуулах
● Хүний нөөц, бичиг баримт
● Цалин бодолт
● Гэрээний менежмент
● Төсвийн менежмент
● Уулын олборлолт
● Засварын менежмент
● Техникийн менежмент
● Үйл ажиллагааны менежмент
● Дотоод харилцаа
    Гэрээ хэрэгжих хугацаанд "МАК Цемент" ХХК, "Эрдэнэс Цагаан Суварга" ХХК, "МАК Нарийнсухайт" ХХК, Хийт бетоны үйлдвэр зэрэг үндэсний томоохон үйлдвэр, ААН-үүдэд Od ERP системээ салбарлуулан нэмж нэвтрүүлсээр байсан юм.
    Энэхүү төсөл нь бидний Od ERP бүтээгдэхүүний цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төсөл байсныг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.
    Төсөлд бидэнтэй нэг баг болж нягт хамтран ажилласан Монголын Алт Компани /МАК/ ХХК-ийн нийт хамт олон, түлхүүр хэрэглэгч нар, Дотоод хяналт, мэдээлэл технологийн газар, Санхүү бүртгэлийн газарт гүнээ талархал илэрхийлье. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Астерискчууд бид Харилцагч та бүхнийг Od ERP системийн тусламжтайгаар бизнесээ улам өргөжүүлэхэд тань туслах байнгын түнш байсаар байх болно.




Эх үрсийн баярын бэлэг бэлэн боллоо.

Дараагийн нийтлэлийг уншихийн тулд зураг дээр дарна уу.