Бид ICT Expo 2020-д амжилттай оролцож байна.

Нийтлэгдсэн огноо: 2020 / 10 / 11
ICT expo гэж ямар үзэсгэлэн болохыг зарим хүмүүс мэдэхгүй байж магадгүй юм. ICT гэдэг нь Information and Communications Technology үгний товлол бөгөөд энэхүү экспо нь Мэдээлэл, харилцаа холбооны салбарын компаниудын экспо юм. Уг экспо нь жилдээ 1 удаа зохион байгуулагддаг бөгөөд яг одоо Мишээл экспо дээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй технологийн компаниуд өөрсдийн бүхий л шинэ содон бүтээгдэхүүнээ танилцуулан оролцож байна.
Та гар утастай л бол, эсвэл танай байгууллагад програм хангамж хэрэгтэй байдаг л бол энэ экспо нь танд хамаатай гэсэн үг юмаа.
Бид байгууллагын дотоод менежментэд зориулсан Od ERP цогц системээ танилцуулан оролцож байна.
Od ERP систем нь санхүү, агуулах, борлуулалт, худалдан авалт, хүний нөөц, цалин, төсөв, төслийн менежмент, техник менежмент, дотоод харилцаа зэрэг маш олон төрлийн бизнесийн аппликэйшнуудыг өөртөө шингээсэн систем бөгөөд цогцоор нь эсвэл хэсэгчлэн байгууллагад нэвтрүүлэх боломжтой байдаг билээ. Манай систем нь нээлттэй эхтэй, лицензийн төлбөргүй, хэрэглэгчийн тооны хязгааргүй байдгаараа онцлог бөгөөд 8 жилийн туршлагатай баг хамт олон харилцагч нартаа нэвтрүүлэн ажиллаж байна.
Таны заавал очиж үзэх экспо ICT expo 2020-д хүрэлцэн ирж манай системтэй дэлгэрэнгүй танилцаарай.

















































































 
 
























 
 


 
 

Odoo 14 нээлтээ хийлээ.

Дараагийн нийтлэлийг уншихийн тулд зураг дээр дарна уу.