"Номадсын хөнгөлөлтийн карт"-аа бэлэглэлээ.

Нийтлэгдсэн огноо: 2020 / 08 / 12
"Номадс Хоспиталити ХХК"-иас манайхыг ТОП харилцагч хэмээн "Астериск техноложис компанийн"-ийн бүх ажилтанд зориулж 5%-ийн эрхтэй "Номадсын хөнгөлөлтийн карт"-аа бэлэглэлээ.
"Номадс Хоспиталити ХХК" нь 2003 онд байгуулагдсан, өдгөө 500 гаруй ажилтантай, 20 гаруй салбар ресторантайгаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад үйл ажиллагаа явуулж байна.
Номадсын хөнгөлөлтийн карт эзэмшсэнээр Номадсын салбар ресторанууд болох:
o Модерн Номадс рестораны бүх салбар
o Салм Паб Энд Бар
o Хаан Номадс ресторан
o Дабл Шот лоунжын бүх салбар
o Грилл студио ресторан
o Энканто фүүд маркет зэрэг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй салбар,
o Дархан, Эрдэнэт хот дахь Модерн номадс ресторануудад үйлчлүүлэхдээ 5-10%-ийн хөнгөлөлт эдлэх эрхтэй болохоос гадна үйлчлүүлсэн үнийн дүнгээр хөнгөлөлтийн хувь өсч, картын хөнгөлөлтийн эрх 7 болон 10% болох боломжтой юм байна.
Гайхалтай бэлэг барьсан Номадс Хоспиталити ХХК-ийн хамт олондоо баярлалаа! 🥰🥳😁



Компаниас төрсөн хосууд

Дараагийн нийтлэлийг уншихийн тулд зураг дээр дарна уу.