Манай ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо.

Нийтлэгдсэн огноо: 2020 / 01 / 30
No photo description available.

    Манай компанийн хөгжүүлэгч нар чөлөөт цагийн хуваариар хаанаас ч ажиллаж болдог билээ. Бусад ажилчид маань харин тогтмол цагийн хуваарьтай байсныг өөрчилж 2-р сараас эхлэн 07:00-10:00 цагийн хооронд дуртай цагтаа ирээд, ирснээсээ хойш 8 цаг ажиллаад тарж болдог байхаар дотоод журмаа өөрчиллөө.

    Ингэснээр хотын ид түгжрэлээс зайлсхийж, ажилчид өөр өөрсдийн нөхцөл байдал, онцлогт зохицуулан цагаа илүү бүтээмжтэйгээр зохион байгуулах боломжтой болно гэж үзэж байгаа юм.

    Харин захиалагчийн байран дээр ажиллаж байгаа ажилчид захиалагчийн цагаар, Дэмжлэг, тусламжийн төвийн ажилчид 09:00 цагаасаа жижүүрлэн ажиллаж, захиалагчийн ажлыг алдагдуулахгүй байхаар зохицуулалт хийгдэх болно.

1900-1950 лавлах төв, Mass TV, ETV HD-ийн хамт олонд Od ERP системээ нэвтрүүлж хүлээлгэн өглөө

Дараагийн нийтлэлийг уншихийн тулд зураг дээр дарна уу.