Чөлөөт цагийн хуваарьтай боллоо

Нийтлэгдсэн огноо: 2018 / 10 / 01

Манай компани энэ сараас Програм хөгжүүлэгч нараа Flextime буюу Чөлөөт цагийн хуваариар ажиллуулж эхэллээ. Орчин үед хаана ажиллахаас үл хамааран хийсэн ажил, бүтээмжээр үнэлэгддэг загвар дэлхий даяар түгээмэл дэлгэрч байна. Чөлөөт цагийн хуваариар ажилласнаар ажилчид гэр бүл, үр хүүхэд дотны хүмүүстэйгээ хамт ая тухтай орчинд, эсвэл өөрийн бүтээмж өндөртэй байдаг хүссэн газраасаа ажлаа хийх боломжтой болох бөгөөд улмаар ажилтны сэтгэл ханамж болон ажлын бүтээмж дээшлэх ач холбогдолтой гэж бид үзэж байгаа юм. Хөгжүүлэгч нартаа амжилт хүсье!

Хэрэв та манай хамт олны нэг болохыг хүсч байвал манай Програм хөгжүүлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтанд өөрийгөө сориод үзэж болох юм шүү. Бидэн рүү CV-гээ info@asterisk-tech.mn хаягаар ирүүлэх боломжтой.

Програмистуудын өдрийн баяр хүргэе!

Дараагийн нийтлэлийг уншихийн тулд зураг дээр дарна уу.