"Багажны менежментийн систем"-ийг хөгжүүлэн хүлээлгэн өгч дууслаа.

Нийтлэгдсэн огноо: 2021 / 07 / 09
Бид Германы хамтын ажиллагааны сангаас санаачлан Улаанбаатар барилгын коллеж болон Монгол Солонгосын хамтарсан барилгын коллеж дээр "Багажны менежментийн систем"-ийг хөгжүүлэн хүлээлгэн өгч дууслаа.
Энэхүү төслийн хүрээнд бид Od ERP системийнхээ багажны бүртгэл, засварын менежментийн модулиудаа өргөтгөн хөгжүүлсэн юм. Манай систем нэвтэрснээр тухайн сургуулиудад ашиглагдаж буй багаж, тоног төхөөрөмжийн хяналт улам сайжрах, олголт, буцаан авалт, эвдрэл гэмтлийг удирдах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Хамтран ажилласан Германы хамтын ажиллагааны сан болон дээрх сургуулийн багш хамт олонд баярлалаа!

"Эрч Майнинг" ХХК-д Od ERP системээ нэвтрүүлж хүлээлцлээ.

Дараагийн нийтлэлийг уншихийн тулд зураг дээр дарна уу.