Манай компани нь 2010 оноос хойш Odoo ERP-г Монголд нэвтрүүлэх олон төслийг хэрэгжүүлсээр ирсэн түүхтэй.
Odoo ERP систем нь OpenERP нэртэйгээр анх хөгжиж байхдаа бүрэн нээлттэй эхтэй лицензгүй систем байсан юм.
Харин OpenERP нэрийг Odoo нэрээр сольж мөн 9.0 хувилбараасаа эхлэн Community болон Enterprise гэсэн хоёр хувилбар болон салсан бөгөөд Community хувилбараас олон чухал модулиудыг Enterprise хувилбар руу оруулж лицензийн төлбөртэй болгов.
Энэ үеээс эхлэн бид Odoo ERP-н Enterprise хувилбарыг Монголд борлуулах үүрэгийг хүлээж эхлэв. Гэхдээ яг үнэндээ Enterprise contract-г Монголд нэг ч компанид амжилттай борлуулж чадаагүй юм. Шалтгаан нь маш энгийн. Монголд программын лиценз төлөх сонирхол бага, нөгөөтэйгүүр лиценз нь Монгол программуудаас нэлээн өндөр үнэтэй юм.
Odoo-н Enterprise гэрээний лиценз нь хэрэглэгчийн тооны лиценз, хэрэглэж буй модулийн лиценз гэсэн 2 төрлийн лицензийг захиалагчаас нэхэмжилдэг.
Хэрэглэгчийн лиценз нь сар тутам 10$
Модулийн лиценз нь сар тутам 12$-72$
Тэгэхээр 50 хэрэглэгчтэй дундаж байгууллага 20 модуль хэрэглэх тохиолдолд сар бүр 2,000$ буюу жилд 24,000$ доллар төлөх юм. Ингэж төлөх нэг ч байгууллагыг өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монголоос олоогүй. Хэрэв 800 хэрэглэгчтэй томоохон байгууллага бол энэ төлбөр нь бүр ч өндөр гарах юм.
Уг нь OpenERP анх гарахдаа лицензгүй байна гэсэн концепцтой байв. Лиценз гэдэг зөвхөн програмыг ажиллуулахын төлөө төлдөг төлбөр юм. Харин дэмжлэг үйлчилгээ, нэмэлт хөгжүүлэлт гээд захиалагчид хэрэгтэй үйлчилгээний төлбөр биш юм.
Иймээс бид Монголын нөхцөлд тохируулсан OdERP системийг Odoo-н community хувилбар дээр суурилуулж лицензгүй байхаар хөгжүүлж эхлээд 4 дэх жилдээ хөгжүүлэлт хийж манай OdERP улам хүчирхэг болсоор байна. Иймээс манай баримтлах зарчим нь Odoo Community болон Odoo Enterprise аль аль хувилбарт суурилан хөгжих бөгөөд Community хувилбар дээрээ Enterprise-с дутахааргүй боломжийг оруулан хөгжүүлж явах хөгжүүлэлтийн замналыг сонгоод хөгжүүлж байгаа юм. Энэ нь лицензийн төлбөргүй гэдэгээрээ Монголын нөхцөлд илүү давуу талтай байх юм. Мөн энэ тохиолдолд бид Odoo-д partnership төлбөр төлөх шаардлагагүй болох юм. Үнэндээ partnership, licence гэх мэт эдгээр төлбөр нь бүгд Монголоос гадагш төлж байгаа төлбөр гэдэгээрээ Монголд өгөөж муутайгаас гадна Монголын онцлог бүхий ямар хөгжүүлэлтэд зориулагдадгүй зардлууд юм. Иймээс бид Odoo-н partnership-г ч мөн цуцлав.