"OD ERP HACKATHON" тэмцээн анх удаа
5 Тавдугаар сар, 2019 аар
Хишигбат.Г

    Манай компани анх удаа компани дотроо "OD ERP HACKATHON" тэмцээн зохион байгуулж байна. Hack + (Mara)thon = Hackathon тэмцээнийг олон улсад төрөл бүрээр зохион байгуулдаг бөгөөд тэмцээний онцлог нь системийн шинжээч, дизайнер, програм хөгжүүлэгч, тестерүүдээс бүрдсэн баг маш богино хугацаанд багаар хамтран ажиллаж шууд хэрэглэгдэхүйц бүтээгдэхүүнийг agile-р хөгжүүлж уралддаг тэмцээн юм.


    Бид энэ удаа Od ERP системийнхээ хөгжлийг түргэсгэж, маш түргэн хугацаанд шинэ шатанд гаргах зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулж байна. Ажилтнууд багуудад хуваагдаж 5 хоногийн хугацаанд хамгийн олон даалгавар гүйцэтгэж, хамгийн их хөгжүүлэлт хийж ажлын өндөр бүтээмж гаргасан баг ялах дүрэмтэй.



    Богино хугацаанд багууд өрсөлдөж компани дээрээ хонон өнжин нягт хамтран ажиллаж, басхүү өрсөлдөөнтэйгөөр, хөгжилтэйгөөр ажлаа амжуулсаар тэмцээн 2 дахь өдрөө үргэлжилж байна. Хэдийгээр хурдан хугацаанд хөгжүүлэлт хийж байгаа ч бид дотоод процессоо чанд мөрдөж манай Чанар баталгаажуулалтын баг ажлын чанарыг өндөр түвшинд шалгаж хүлээж авч байна.

Амралтын өдөр гэлтгүй ажил буцалж, халуухан байна даа манай оффис дээр. Багууддаа амжилт хүсье! :)


Нийтлэлийг хуваалцах
Архив