Бид "Милленниум Финанс" ХХК-д Od ERP системээ амжилттай нэвтрүүллээ.
28 Долдугаар сар, 2020 аар
Хишигбат.Г

    Бид "Милленниум Финанс" ХХК-д Od ERP системийнхээ дараах модулиудыг амжилттай нэвтрүүлж хүлээлгэн өгч дууслаа. Үүнд:

  • Санхүү

  • Удирдлагын санхүү

  • Банк бус санхүүгийн байгууллага

  • CRM

  • Монгол банкны Зээлийн мэдээллийн сан

    Бид Od ERP системийнхээ ББСБ-ийн модулийг энэхүү төсөл дээрээ шинэчлэн сайжруулж бичсэнээс гадна өмнө нь холбогдоогүй байсан Монгол банкны Зээлийн мэдээллийн сангийн системтэй интеграциа хийж гүйцэтгэлээ. Ийнхүү бүтэн жил үргэлжилсэн төслийнхөө ард гарсандаа бид баяртай байна.

    Хамтран ажилласан "Милленниум Финанс" ХХК-ийн хамт олонд гүнээ талархал илэрхийлье. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Астерискчууд бид Харилцагч та бүхнийг Od ERP системийн тусламжтайгаар бизнесээ улам өргөжүүлэхэд тань туслах байнгын түнш байсаар байх болно.



2020 / 07 / 28
Нийтлэлийг хуваалцах
Архив