Говь хангай мебель ХХК-ийн Od ERP системийг хувилбар 10.0 руу хөрвүүллээ.
31 Наймдугаар сар, 2021 аар
Хишигбат.Г
    Манай компанийн хамгийн анхны захиалагч болох Говь хангай мебель ХХК маань 2014 онд нэвтрүүлж байсан Od ERP системийн 7.0 хувилбараа манай одоогийн хамгийн тогтвортой хувилбар болох 10.0 хувилбарт хөрвүүлүүлж, энэ удаагийн төслөө амжилттай хаалаа. Бид Говь хангай мебель ХХК-иас гадна Говь хангай буйдан ХХК, Домогт угсаа ХХК зэрэг охин компаниудад нь хамт нэвтрүүлсэн байдаг билээ. Od ERP систем маань тухайн байгууллагад шууд болон шууд бус олон талын давуу тал, өсөлт дэвшлийг үзүүлж байгаагаа Захиалагч маань илэрхийлсэн юм. Бид төслийн хаалтаа хиймэгцээ шууд үргэлжлүүлэн дараагийн шатны гэрээгээ байгуулан ажиллаж эхэллээ.
    Өнөө хүртэл бидэнтэй хамт хамтран ажиллаж байгаа анхны захиалагч Говь хангай мебель ХХК-ийнхаа хамт олонд гүнээ талархал илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. 🥰




2021 / 08 / 31
Нийтлэлийг хуваалцах
Архив