Астериск Техноложис ХХК нь Япон улс руу оюуны экспорт хийж эхэллээ.
Астериск Техноложис ХХК болон 5 IT-н компанийн хамтран байгуулсан Mongolian Software Corporation ХХК (#MSC) нь Японоос авсан анхны ажлаа өнгөрөгч онд амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн билээ.
Энэ удаа манай компаниас Япон талын захиалагчтайгаа урт хугацааны хамтын ажиллагаагаа эхлүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр, захиалагч дээр байрлан ажиллахаар Астериск Техноложис ХХК-ийн анхны баг явахад бэлэн боллоо.
Тус багт манай Астериск Техноложис ХХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд #MSC-ийн ТУЗ-н дарга А.Отгонбаяр, Хөгжүүлэлтийн албаны дарга Л.Насан-Очир нар 2.5 сарын хугацаанд ажиллахаар болж, маргааш нисэх гэж байна.
Гараа сайн бол бариа сайн. Компанийнхаа анхны багт сайн яваад, ажлаа бүтээгээд ирэхийг хүсэн ерөөе! ✊👍
Бидэнтэй хамтран ажиллахыг хүсч буй чадварлаг хөгжүүлэгч залуусын өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй.