“Хөгжүүлэлтийн ажилтныг сэдэлжүүлэх” сэдэвт уулзалт, сургалтанд оролцлоо.
20 Зургаадугаар сар, 2018 аар
Хишигбат.Г

Өнөөдөр Монгол-Японы төв-с “Хөгжүүлэлтийн ажилтныг сэдэлжүүлэх” сэдэвтэй уулзалт, сургалтыг Сано Казүхико сан Астериск Техноложис ХХК-д хүрэлцэн ирж зохион байгууллаа.

Сано Казүхико сан нь Японы алдарт NTT компанийн ажилтан байсан бөгөөд хувийн бизнес эрхэлж АНУ-ын Хавай мужид компани байгуулан ажиллаж байгаа хүн билээ.

Манай ажилтнуудад хэрэгтэй мэдээлэл хүргэж, сонирхолтой яриа өрнүүлсэн Монгол-Япон төв болон Сано Казүхико санд баярласан талархсанаа илэрхийлье 😁

2018 / 06 / 20
Нийтлэлийг хуваалцах
Архив