Гарын авлагын Хакатон эхэллээ.
3 Наймдугаар сар, 2019 аар
Хишигбат.Г

    Манай компани энэ зун дотоод процесс болон харилцагчдынхаа сэтгэл ханамж, дэмжлэг үйлчилгээгээ сайжруулах зорилготой ажиллаж байгаа билээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд Od ERP системийнхээ гарын авлагуудыг богино хугацаанд бүрэн шинэчлэхээр 8 сарын 2-5-ны өдрүүдэд ажилчдынхаа дунд Хакатон уралдаан зохион байгуулж байна. Od ERP системд маань энэ жил маш олон шинэчлэл сайжруулалтууд орсон тул бүх гарын авлагаа бүрэн шинэчлэх шаардлагатай болсон билээ.

    Энэ удаагийн тэмцээн маань манай бүх ажилчдыг хамарсан 2 дахь удаагийн албан ёсны тэмцээн юм. Богино хугацаанд их ажлыг амжуулах зорилготой энэхүү тэмцээнд манай ажилчид 5 багт хуваагдан хурд хүч, мэдлэг оюунаа сорьж байна. Тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний шагнал:

1-р байр:

- KPI +10

- Бэлнээр 100К

- 1 өдрийн цалинтай чөлөө

- Багаараа хоолонд орох эрх

2-р байр:

- KPI +5

- Бэлнээр 50К

- Багаараа хоолонд орох эрх

3-р байр:

- Бэлнээр 10К

- Багаараа хоолонд орох эрх

    Манай оффис дээр ч ажил буцлаад халуухан байна даа. Хоорондоо мэдлэгээ хуваалцангаа, нөхөрсөгөөр өрсөлдөж амралтын өдөр ч хамаагүй ажлаа хөгжилтэйгөөр хийцгээж байна. Багууддаа амжилт хүсье ээ! :D


Зургийн цомог үзэх

2019 / 08 / 03
Нийтлэлийг хуваалцах
Пайз
Архив