Гарын авлагын Хакатон амжилттай өндөрлөлөө.
7 Наймдугаар сар, 2019 аар
Хишигбат.Г

    Астерискчууд Od ERP системийнхээ гарын авлагыг бүрэн бичиж дуусгах зорилгоор ажилчдынхаа дунд Хакатон тэмцээнийг амжилттай зохион байгуулж дууслаа. Тэмцээнд манай ажилчид 7 хүнээс бүрдсэн 5 багт хуваагдаж өрсөлдсөн бөгөөд 8 сарын 2-5 хооронд маш эрчимтэй ажиллаж их ажлын ард гарлаа.

    Бид нийт 618.5 цагийн 335 даалгавар хийхээр зорьсноос чанарын шаардлага хангаж, шүүгч нарын шалгуурыг давсан нь 375 цагийн 217 даалгавар байлаа. Өөрөөр хэлбэл бид зорьсон ажлынхаа 62%-ийг амжилттай биелүүлж чадлаа. Хэрэв бид 1-2 хүнд хуваарилаад энгийн цагийн хуваариар ажиллаж гарын авлагаа бичсэн бол бүтэн 2 сар хийх байсан ажлыг 4 хоногт нугалж чадлаа. Мөн шинэ, туршлагатай ажилчид маань нэг баг болж мэдлэгээ хуваалцах, багийн ажиллагаа сайжрах, системээ бүрэн тестлэх, системээ бүрэн сурах гээд олон талын ач холбогдолтой арга хэмжээ байлаа.


    Тэмцээний эхний 3 байрт:

1-р байр: Төрийнжаргал ахлагчтай "Авенжерс" баг 99.5 оноогоор шалгарч KPI +10 оноо, багийн гишүүн бүр 1 өдрийн цалинтай чөлөө, багаараа хоолонд орох эрх болон багийн гишүүн бүрт 100,000₮-ийн шагнал олгов.

2-р байр: Батбилэг ахлагчтай "Хурд" баг 99 оноогоор шалгарч KPI +5 оноо, багаараа хоолонд орох эрх, багийн гишүүн бүрт 50,000₮-ийн шагнал олгов.

3-р байр: Жаргал ахлагчтай "7 бурхан од" баг 91 оноогоор шалгарч багаараа хоолонд орох эрх, бэлнээр 10,000₮-ийн шагнал олгов.

    Тусгай шагналаар гарын авлагаа хамгийн ойлгомжтой, торгон мэдрэмжтэй бичсэн "Уран бичээч"-ээр Ariunzul Batkhishig, JmTs Rtskh нар шалгарч тус тус 50,000₮-р шагнуулсан бол хамгийн олон гарын авлага чанартай бичсэн хамгийн бүтээмж өндөртэй ажилтнаар Bayarkhuu Bataa шалгарч мөн 50,000₮-р шагнуулсан юм.


    Хамт олноороо цагийг хөгжилтэй өнгөрөөнгөө их ажил амжуулж чадлаа. Сэтгэлээсээ зүтгэл гарган оролцсон хамт олондоо баярлалаа. Бидний бүтээл Захиалагч нарын маань гар дээр очиж удахгүй үр дүнгээ өгөх болно. Мөн үргэлж бидний ард дэмжиж, тулж байдаг ажилчдынхаа гэр бүлийнхэнд баярлалаа.

    Бид хамтдаа бүхнийг чадна.

    Астерискчууд хичээсээр байна! Урагшаа залуусаа!✊




2019 / 08 / 07
Нийтлэлийг хуваалцах
Пайз
Архив