Бүтэн жилийн буюу 365 хоногийн цалинтай амралт гэж сонсож байсан уу?
6 Арван хоёрдугаар сар, 2021 аар
Бүтэн жилийн буюу 365 хоногийн цалинтай амралт гэж сонсож байсан уу?
Хишигбат.Г

    Манай компани програм хөгжүүлэгч нартаа 10,000 KPI оноо цуглуулах тутамд 1 жилийн цалинтай чөлөө буюу ээлжийн амралтаар урамшуулах бодлоготой боллоо. Манай дотоод гүйцэтгэлийн үнэлгээний дагуу хөгжүүлэгчийн бүтээмж тухайн сард 100% бол 100 KPI гардаг, хэрэв бүтээмж өндөр бол 100%-с дээш гарах боломжтой байдаг. 10,000 KPI гэдэг нь ойролцоогоор 6-8 жил тогтвортой ажиллаж байж цуглуулах оноо юм. 10,000 KPI оноо цуглуулж 1 жил амарч ирсний дараа буцаж ажилдаа ороод дахин 10,000 KPI цуглуулснаар дахин 1 жил амрах гэх мэтээр 10,000 KPI тутамд 1 жилийн амралт олгох юм.
    Чадварлаг хөгжүүлэгч нар манай хамт олонтой нэгдсэнээр залуу насандаа хийж үзье гэсэн бүхнээ цалин мөнгөнд санаа зовохгүйгээр хийж үзэх ЦАГ ХУГАЦААГ бид бэлэглэхээр болж байгаадаа баяртай байна 😉.
    Бид хөгжүүлэгч сонгон шалгаруулсаар байгаа. Та анкет бөглөхийг хүсвэл энд дарна уу

Нийтлэлийг хуваалцах
Пайз
Архив