КОВИД-19-тэй холбоотойгоор НӨАТ-с чөлөөлөгдсөн бараануудыг Od ERP системд тохируулах заавар
24 Арван хоёрдугаар сар, 2020 аар
КОВИД-19-тэй холбоотойгоор НӨАТ-с чөлөөлөгдсөн бараануудыг Od ERP системд тохируулах заавар
Хишигбат.Г

Эрхэм харилцагчдын анхааралд:

    Монгол улсын засгийн газрын 2020 оны 12 сарын 04 ны өдрийн тогтоолоор КОВИД-19-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/ ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардлагатай мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс, тэжээлийн үр хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын тухай тосыг импортлох, түүнчлэн Монгол улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, дотоодод борлуулсан мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс, бүх төрлийн хүнсний будааг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны 12 сарын 04-өөс 2021 оны 07 сарын 01 өдрийг хүртэл чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.

    Дээрх шийдвэртэй холбоотойгоор “Od ERP” систем дээр НӨАТ-с чөлөөлөгдсөн бараануудад тохиргоо хийх зааварчилгааг хүлээн авна уу.

2020 / 12 / 24
Нийтлэлийг хуваалцах
Архив