VII. Багаж

Хэрэглэгчийн гарын авлага

Багаж - Холбох хаягийн давхардлыг арилгах

Энд бүртгэлтэй харилцагчдын давхардлыг арилгах боломжтой. Харилцагчийн давхардлыг арилгахын тулд Борлуулалт үндсэн цэсний Багаж -> Холбох хаягийн давхардлыг арилгах цэсэн дээр дарахад дараах цонх гарч ирнэ.


Давхардсан өгөгдөлд суурилсан давхардлыг хайх хэсэгт сонгосон сонголтоор давхардлыг шалгаж арилгана.

Эмэйл чагтыг чагталбал эмэйл ижил байх харилцагчдыг нэгтгэнэ.

Нэрийг чагталбал нэр давхардсан харилцагчдыг нэгтгэнэ.

Компанийг чагталбал компани давхардсан харилцагчдийг нэгтгэнэ. НӨАТийг сонговол .

Эцэг компанийг чагталбал эцэг компани нь ижил харилцагчдыг нэгтгэнэ.

Харилцагчийг нэгтгэхдээ эхэнд үүсгэсэн харилцагчийн мэдээлэл дээр нэгтгэдэг. Эхэнд үүссэн харилцагчийн бүртгэсэн мэдээллийг шинэчлэхгүйгээр хоосон талбаруудад давхардсан харилцагчийн бүртгэлд хоосон талбаруудын утга байгаа эсэхийг нь шалгаад байвал авна гэсэн зарчмаар ажилладаг. Нэгтгэх талбарыг сонгосны дараа Гараар сонгож нэгтгэх товчийг дарвал систем ижил талбараар нь хайлт хийгээд нэгтгэх боломжтой харилцагчдийг харуулдаг. Нэгтгэх харилцагчдыг сонгоод бусдыг нь арилгах боломжтой. Харин автоматаар нэгтгэх товчийг дарвал систем ижил талбарыг хайж олоод харуулахгүйгээр шууд нэгтгэнэ.