I. Тохиргоо

Хэрэглэгчийн гарын авлага

II. Борлуулалт ►


1. Асуулгууд

Борлуулалтын эргэлтэнд танай багийн хөтлөх асуулгын төрөл бүрийн сэдвийн үүсгэж болно. Сегментчлэлийн багаж нь асуулгад хариулсан байдлаас хамааран автоматаар харилцагчийн ангилалыг тогтоож өгнө. Харилцагч бүртгэхэд тухайн харилцагч дээр Асуулгыг ашиглах боломжтой. Асуулгуудыг  үүсгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Асуулгууд цэсээр орно.  Энд бүртгэлтэй асуулгууд жагсаалт байдлаар харагдана. Шинээр асуулга  бүртгэхийн тулд Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө.


Асуулга талбарт тухайн асуулгын нэрийг оруулна. Асуултуудын жагсаалтын Зүйл нэмэх товчин дээр дарж тухайн асуулгын асуултуудыг оруулна. Тайлбар талбарт тухайн асуулгатай холбоотой тайлбарыг оруулна.

Odoo image and text block

Асуултуудын жагсаалт дээр Зүйл нэмэх товчийг дархад дээрх цонх гарч ирэх ба шаардлагатай талбаруудыг бөглөнө. Асуулт талбарт асуух асуултыг оруулна. Боломжит харилцтууд хэсгийн Зүйл нэмэх товчин дээр дархад Хариулт хэсэгт тухайн асуултуудын боломжит хариултуудыг нэг бүрчлэн оруулна. Дахин асуулт оруулах бол Хадгалаад шинэ, асуулт оруулж дууссан гэж үзвэл Хадгалаад хаах гэсэн товчийг дарна. Асуултуудыг оруулж дууссаны дараа Хадгалах товчийг дарснаар тухайн асуулга бүртгэгдэж ашиглах боломжтой болно.

2. Car configuration

 
 

3. Quotation template

Quotation template үүсгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Quotation template цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд бүртгэлтэй Quotation template-үүд жагсаалт байдлаар харагдана.


 

4. Гэрээний загвар

Харилцагчийн гэрээ гэдэг нь тухайн харилцагчид борлуулах нөхцөл, хугацаа, борлуулах бараа, үнэ, хөнгөлөлт урамшуулал, тусгай нөхцөл, хариуцлага, эрх үүрэг зэргийг тусгасан бодит гэрээ байна. Системд гэрээний мэдээллийг оруулахаас гадна бодит цаасан гэрээний цахим хуулбарыг оруулан хадгалах боломжтой. Тогтмол борлуулалт хийдэг урт хугацааны түншүүдтэй гэрээ хийгдэх бөгөөд эдгээрийг системд оруулж хадгална. Харин тогтмол биш борлуулалт хийдэг захиалагчтай гэрээ байгуулах шаардлагагүй бөгөөд энэ тохиоддолд системд гэрээг бүртгэхгүй. Борлуулалтын гэрээ байгуулагдсан бол системд бүртгэх шаардлагатай бөгөөд бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсээр ороод Тохиргоо -> Гэрээний загвар цэсээр орж  Үүсгэх товчийг дарж шинээр үүсгэнэ.


Харилцагчийн гэрээ цэсээр ороход бүртгэлтэй гэрээнүүд жагсаалт байдлаар харагдана. Данс/Гэрээний нэр талбарт тухайн гэрээний ерөнхий нэрийг оруулж өгнө. Цагийн хуудас чагтыг чагталбал тухайн гэрээн дээр цагийн хуудсыг удирдах боломжтой болно. Даалгаврууд чагтыг чагталбал тухайн гэрээ төсөлд хэсэгт харагдах бөгөөд даалгавар, асуудлыг хөтлөж менежмент хийх боломжтой. Асуудал чагтыг чагталбал энэ төсөл дээр асуудлын менежмент хийх боломжтой болно. Үйлчлүүлэгч талбарт гэрээ байгуулж буй харилцагчийг сонгоно. Дансны менежер талбарт тухайн . Гэрээний ангилал талбарт өөрийн компанийн гэрээний ангилалыг сонгож өгнө. Шаардлагатай гэрээний ангилал байхгүй бол шууд шинээр үүсгэх боломжтой. Гэрээний төрөл талбарт тухайн гэрээний холбогдох төрлийг сонгоно. Код талбарт тухайн гэрээний кодыг оруулна. Нэмэлт эсэх чагтыг чагталбал . Эцэг шинжилгээний данс талбарт . Гэрээний агуулга талбарт тухайн гэрээний ерөнхий агуулгыг бичнэ. Гэрээнд оролцох хэлбэр талбарт тухайн гэрээнд өөрийн байгууллага захиалагчаар эсвэл гүйцэтгэгчээр оролцож байгаа эсэхийг сонгоно. Компани талбарт гэрээ байгуулж буй өөрийн компанийг сонгож өгнө. Гэрээ оруулах цонхны доод хэсэгт байрлах хавтаснуудад бөглөх ба гэрээтэй холбоотой тохиргоонуудыг хийнэ. Шаардлагатай хавтаснуудыг дэлгэрүүлэн тайлбарлая.

Гэрээний мэдээлэл хавтас.


Эхлэх огноо талбарт гэрээ эхлэх өдрийн огноог сонгож өгнө. Дуусах огноо талбарт тухайн гэрээний дуусах хугацааг сонгож өгнө. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний нэгжүүд талбарт цагийн хязгаарын тоог оруулна. Энэ нь цаг бүртгэлийн хуудас дээр суурилсан ажлын цагийн хязгаарт илүү өндөр хязгаарыг тогтооно. Тухайлбал дэмжлэгийн гэрээний цагийн хязгаарыг тогтооно.  Гэрээ батлагдсан огноо талбарт гэрээний батлагдсан огноог сонгоно. Баталгаат хугацаатай эсэх чагтыг чагталбал тухайн гэрээ баталгаат хугацаатай гэдгийг илтгэнэ. Үүнийг чагталхад баталгаат хугацаа талбар гарч ирэх баталгааны хугацааг сонгоно. Гэрээний хэл талбарт тухайн гэрээ хийгдсэн хэлийг сонгоно. Валют талбарт гэрээ хийгдсэн валютыг сонгоно. Бэлэн мөнгө чагтыг чагталбал . Бартер чагтыг чагталбал . 

Хувилбарууд хавтас. Энд гэрээний 

Төлвийн түүх хавтас. Энд тухайн гэрээ хэзээний хэдэн цагт ямар төлөвтэй мөн ямар төлөвтэй болж өөрчлөгдсөн өөрчлөлтүүдийг систем автоматаар бичнэ. 

Terms and Condition. Энд гэрээнд хамаарах бараануудыг оруулах хичнээн тоо хэмжээгээр авбал хэдэн төгрөгөөр борлуулах үнийг оруулна. 

Төсвийн мөр хавтас. Энд тухайн гэрээтэй холбоотой төсвүүдийг сонгоно. 

Эдгээр талбаруудыг бөглөөд Хадгалах товчийг дарснаар тухайн гэрээний ноорог үүсч байна гэж ойлгож болно.

5. Холбогчийн сегментчлэл

Холбогчидод тэдэнтэй харилцах менежментийг сайжруулах үүднээс тусгайлсан ангилалыг үүсгэнэ. Сегментчлэлийн багаж нь таны тохируулсан үзүүлэлтийн дагууд ангилалыг оноох чадвартай. Холбогчийн сегментчлэлийг үүсгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Холбогчийн сегментчлэл цэсээр орж Үүсгэх товчийг дарна.


6. Хэмжих нэгжийн ангилал

Энд хэмжих нэгжийн ерөнхий ангилалын бүртгэлийг хийнэ. Шинээр хэмжих нэгжийн ангилал бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Хэмжих нэгжийн ангилал цэсээр орно. Энд бүртгэлтэй хэмжих нэгжийн ангилалууд жагсаал байдлаар харагдана. Шинээр ангилал бүртгэх Үүсгэх товчийг дараад Хэмжих нэгжийн ангилалын нэрийг оруулаад Хадгалах товчийг дарна.


7. Хэмжих нэгж

Энд өөрийн компанид хэрэглэгдэх хэмжих нэгжүүдийг бүртгэж өгнө. Системд бүртгэлтэй хэмжих нэгжүүдийг хархын тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Хэмжих нэгж цэсээр орно. Системд бүртгэлтэй хэмжих нэгжүүд жагсаалт байдлаар харагдана. Шинээр хэмжих нэгж бүртгэх бол Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө.


Бараан дээр үндсэн хэмжих нэгж гэж байдаг мөн худалдаж авдаг тустай хэмжих нэгж гэж бас байдаг. Ийм тохиолдолд систем дээр энэ 2 хэмжих нэгж нь хоорондоо хөрвөх боломжтой хэмжих нэгжүүд байх ёстой /Нэг ангилалын хэмжих нэгжүүд хоорондоо хөрвөх боломжтой байдаг/. Хэмжих нэгж талбарт үүсгэж буй хэмжих нэгжийн нэрийг оруулна. Барааны ангилал талбарт тухайн хэмжих нэгжийн хамаарах хэмжих нэгжийн ангилалыг сонгож өгнө. Төрөл талбарт тухайн хэмжих нэгжийн төрлийг сонгоно. Ангилалын сурвалж хэмжих нэгж төрлийг сонговол тухайн хэмжих нэгжийг сурвалж хэмжих нэгж буюу үндсэн хэмжих нэгж гэдгийг илтгэнэ. Сурвалж хэмжих нэгжээс их төрлийг сонговол тухайн хэмжих нэгж нь үндсэн хэмжих нэгжээс их ба үндсэн хэмжих нэгжийг хөрвүүлэх боломжтой хэмжих нэгж  гэдгийг илтгэнэ. Сурвалж хэмжих нэгжээс бага төрлийг сонговол тухайн хэмжих нэгж нь үндсэн хэмжих нэгжээс бага ба үндсэн хэмжих нэгжийг хөрвүүлэх боломжтой хэмжих нэгж гэдгийг илтгэнэ. Эдгээр талбаруудыг бөглөөд Хадгалах товчийг дарснаар тухайн хэмжих нэгжийг бараан дээр ашиглах боломжтой болно. 

8. Асуултууд

Энд Асуулгууд дотор байрлах Асуултуудыг бүртгэж өгнө. Тусгайлан бүртгэж өгч байгаа нь 1 асуултыг үүсгээд хэдэн ч асуулгад зэрэг оруулах боломжийг олгоно. Бүртгэлтэй асуултуудыг хархын тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Асуултууд цэсээр орно. Энд системд бүртгэлтэй асуултууд жагсаалт байдлаар харагдана. Шинээр асуулт бүртгэх бол Үүсгэх товчийг дараад дараах талбаруудыг бөглөнө. Асуулт талбарт асуух гэж буй асуултыг оруулна. Боломжит хариултууд хэсгийн Зүйл нэмэх товчийг дараад тухайн асуултын хариултуудыг оруулна. Дахин өөр хариулт оруулах бол Зүйл нэмэх эсвэл гараас ENTER товчийг дарж оруулах боломжтой. Асуултын хариултыг оруулсны дараа дахин өөр асуулт үүсгэх бол Хадгалаад шинэ, дахин өөр асуулт оруулахгүй бол Хадгалаад хаах товчийг дарснаар тухайн асуулт системд бүртгэгдэнэ.


9. Хаягийн дэвтэр

9.1. Нутагшуулах

Энд улс гүрнүүд, улсын бүлэг, аймаг хотуудыг бүртгэх боломжтой. Бүртгэлтэй улс гүрнүүд, улсын бүлэг, аймаг хотуудыг хархын тулд  Борлуулалт үндсэн цэсний  Тохиргоо -> Хаягийн дэвтэр -> Нутагшуулах -> Улс гүрнүүд/Улсын бүлэг/Аймаг хот цэсүүдээр орно. Систем суулгахад өөр дээр нь улс гүрнүүд болон аймаг хотууд үүссэн байдаг. Мөн өөрт хэрэгтэйг шинээр үүсгэх боломжтой. Шинээр үүсгэх бол Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө.

9.2. Гарчигууд.

Системд бүртгэлтэй гарчигуудыг хархын тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Хаягийн дэвтэр -> Гарчигууд цэсээр орно. Үүнийг системд бүртгэж байгаа харилцагч Компани үед харагдана. Энд бүртгэлтэй гарчигууд жагсаалт байдлаар харагдах ба шинээр гарчиг бүртгэх бол Үүсгэх товчийг дараад дараах талбаруудыг бөглөнө. Гарчиг талбарт тухайн гарчгийн нэрийг оруулна. Жишээ нь: Хариуцлагатай хувьцаат компани. Товчлол талбарт тухайн гарчгийн товчлолыг оруулна. Жишээ нь: ХХК гэх мэт.


9.3 Харилцагчийн хэлбэр

Энд хувь харилцагч бүртгэхэд сонгодог гарчигийг үүсгэнэ. Тухайн харилцагч ерөнхийд ямар хүн болохыг илтгэнэ. Системд бүртгэлтэй харилцагчийн хэлбэрийг хархын тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Хаягийн дэвтэр -> Харилцагчийн хэлбэр цэсээр орно. Бүртгэлтэй харилцагчийн хэлбэр жагсаалт байдлаар харагдана. Шинээр харилцагчийн хэлбэр бүртгэхийн тулд Үүсгэх товчийг дарна. Гарчиг талбарт гарчгийн бүтэн нэршлийг оруулна. Жишээлбэл: Хадагтай. Товчлол талбарт тухайн гарчгийн товчлолыг оруулна.


9.4. Харилцагчийн пайзууд

Харилцагчийн пайз гэдэг нь харилцагчийн тодотгол гэж хэлж болно. Зарим газрууд үүнийг харилцагчийн ангилал болгон ашигладаг. Дараа тухайн пайзаар хайлт хийх боломжийг олгодог. Пайзыг харилцагч бүртгэхэд ашигладаг ба энэ харилцагчид дээр шууд харагддаг. Системд бүртгэлтэй пайзыг хархын тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Хаягийн дэвтэр -> Харилцагчийн пайзууд цэсээр орно. Энд системд бүртгэлтэй пайзууд жагсаалт байдлаар харагдана. Шинээр пайз бүртгэхийн тулд Үүсгэх товчийг дараад дараах талбаруудыг бөглөнө.


Ангилалын нэр талбарт үүсгэж буй пайзын нэрийг оруулна. Дээд ангилал талбарт тухайн пайзын хамаарах пайзыг сонгоно. Идэвхитэй талбарын чагтыг авбал тухайн пайзыг идэвхигүй болгож ашиглах боломжгүй болгож байна гэсэн үг. Эдгээр талбаруудыг бөглөсний дараа Хадгалах товчийг дарснаар харилцагч дээр сонгох боломжтой болно.

9.5. Банкны дансууд

Энд тухайн байгууллагад ашигладаг банкны дансуудыг бүртгэдэг. Шинээр банкны данс бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Хаягийн дэвтэр -> Банкны дансууд цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Банкны дансны төрөл талбарт үүсгэж буй дансны төрлийг сонгоно. Дансны дугаар талбарт дансны дугаараа оруулна. Данс эзэмшигч талбарт тухайн дансны эзэмшигчийг сонгоно. Хаяг талбарт тухайн дансыг нээсэн банкны хаягийг оруулна. Банк талбар тухайн данс аль банкны данс болохыг сонгоно. Банкны нэр талбарт банкыг сонгоход автоматаар тухайн банкны нэр гарна. Банкны хувийн код талбарт тухайн банкны хувийн кодийг оруулна.


9.6. Хамтран идэвхижүүлэгч

Хамтран идэвхижүүлэгч бүргэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Хаягийн дэвтэр -> Хамтран идэвхижүүлэгч цэсээр ороод Үүсгэх товчийг дараад Нэр талбарт хамтран идэвхижүүлэгчийн нэрийг оруулна. Дараалал талбарт хамтран идэвхийжүүлэгчийн дарааллын дугаарыг оруулна.


9.7. Банкууд

Энд системд ашиглах банкууд байрлана. Шинээр банк бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Хаягийн дэвтэр -> Банкууд цэсээр орж Үүсгэх товчийг дарна. Нэр талбарт үүсгэж буй банкны нэрийг оруулна. Банкны хувийн код талбарт тухайн банкны кодын оруулна. Хаяг талбарт тухайн банкны хаягийг оруулна. Бусад (Утас, Факс, Имэйл) талбаруудад банкны мэдээллүүдийг оруулна. Идэвхитэй талбарыг чагтыг авснаар тухайн банкыг идэвхигүй болгож ашиглах боломжгүй болгоно.


9.8. Банкны дансны төрөл

Энд банкны данс үүсгэхэд сонгодог дансны төрлийг үүсгэдэг. Шинээр банкны дансны төрөл бүртгэх бол Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Хаягийн дэвтэр -> Банкны дансны төрөл цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Энд бүртгэлтэй дансны төрлүүд жагсаалт байдлаар харагдана. Нэр талбарт дансны төрлийн нэрийг оруулна. Код талбарт тухайн дансны төрлийг кодыг оруулна.


10. Утасны дуудлага

10.1. Зэрэглэлүүд

Энд утасны дуудлага бүртгэхэд шаардагдах зэрэглэлийг борлуулалтын багаар бүртгэж өгдөг. Утасны дуудлагын зэрэглэл бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Утасны дуудлага -> Зэрэглэлүүд цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Энд бүртгэлтэй зэрэглэлүүд жагсаалт байдлаар харагдана. Нэр талбарт утасны дуудлагын зэрэглэлийн нэрийг оруулна. Борлуулалтын баг талбарт тухайн дуудлага хамаарах борлуулалтын талбарыг сонгох боломжтой.



11. Гомдол

11.1. Ангилалууд

Энд тухайн байгууллагад ирсэн гомдлын хөтлөлт хийхэд хэрэглэдэг гомдлын ангилалыг бүртгэнэ.

Гомдлын ангилал бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Гомдол -> Ангилалууд цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд бүртгэлтэй ангилалууд жагсаалт байдлаар харагдана. Нэр талбарт гомдлын ангилалыг нэрийг оруулна. Борлуулалтын баг талбарт тухайн ангилалын хамаарах борлуулалтын багийг сонгоно.


11.2. Үеүүд

Энд гомдлын бүртгэл дамжих үеүүдийг бүртгэнэ. Гомдлын үе бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Гомдол -> Ангилалууд цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд гомдлын үеүүд бүртгэлтэй байна. Үеийн нэр талбарт бүртгэж буй үеийн нэрийг оруулна. Дараалал талбарт тухайн үеийн дарааллын дугаарыг оруулна. Бүх багт Ерөнхий чагтыг чагталбал тухайн гомдлын үеийг бүх багт харуулна.


12. Тусламжийн төв

12.1. Дэмжлэгийн баг

Борлуулалтын дараах үйлчилгээний бүртгэлийг хийхэд сонгодог дэмжлэгийн багийн бүртгэлийг энд хийнэ. Дэмжлэгийн баг үүсгэж байгаа нь дараа нь аль баг ямар тусламж үзүүлсэн зэрэг хяналтыг тавих боломжийг олгоно. Дэмжлэгийн баг бүртгэхийн тулд   Борлуулалт үндсэн цэсний  Тохиргоо -> Тусламжийн төв -> Дэмжлэгийн баг цэсээр орж  Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд системд бүртгэлтэй дэмжлэгийн багууд жагсаалт байдлаар харагдана. Үүсгэх товчийг дархад гарч ирэх дэлгэцэн дээрх  Дэмжлэгийн баг талбарт Дэмжлэгийн багийн нэрийг оруулаад   Хадгалах товчийг дархад Дэмжлэгийн баг системд бүртгэгдэнэ.

12.2. Дуудлагын төрөл

Тухайн дэмжлэгийн хүсэлт ямар байдлаар ирснийг буюу ирхийг дуудлагын төрөлд бүртгэж өгнө. Энэ нь дараа нь ямар төрлөөр хичнээн хүсэлт ирснийг хянах боломжийг олгоно. Дуудлагын төрөл бүртгэхийн тулд  Борлуулалт үндсэн цэсний  Тохиргоо -> Тусламжийн төв -> Дуудлагын төрөл цэсээр орж  Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд системд бүртгэлтэй дуудлагын төрлүүд жагсаалт байдлаар харагдана. Үүсгэх товчийг дархад дуудлагын төрөл бүртгэх дэлгэц гарч ирэх ба  Дуудлагын төрөл талбарт дуудлагын төрлийн нэрийг оруулаад  Хадгалах товчийг дарснаар уг дуудлагын төрөл системд бүртгэгдэнэ.

12.3. Ангилалууд

Тусламжийн хүсэлтүүдийн бүртгэхэд ирсэн хүсэлтүүдийг ангилдаг. Ингэж ангилснаар тухайн ямар ангилалын хүсэлтүүд илүү ирж байгааг хянах боломжийг олгоно. Тусламжийн ангилал бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Тусламжийн төв -> Ангилалууд цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд бүртгэлтэй тусламжийн ангилалууд жагсаалт байдлаар харагдана.  Нэр талбарт тухайн ангилалын нэрийг оруулна. Борлуулалтын баг талбарт тухайн ангилал хамаарах борлуулалтын багийг сонгоно.


13. Барааны ангилал болон шинж чанарууд

13.1. Барааны ангилал

Энд системд бүртгэлтэй нийт барааны ангилалууд харагдана. Барааны ангилалыг хархын тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Барааны ангилал болон шинж чанарууд -> Барааны ангилал цэсээр орно. Энд бүртгэлтэй барааны ангилалууд жагсаалт байдлаар харагдана. Ангилал нь өөрөө өөр ангилалд багтсан бол өмнөө багтсан ангилалынхаа нэрийг авсан байдлаар харагдана. Шинэ ангилал бүртгэхийн тулд Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө.


  • Нэр. Үүсгэж буй ангилалын нэрийг оруулна. 

  • Код. Үүсгэж буй ангилалын кодыг оруулна. 

  • Эцэг ангилал. Тухайн ангилал өөр ангилалд хамаарах бол хамаарах ангилалыг сонгоно. 

  • Ангилалын төрөл. Хэрвээ энэ ангилал эцэг ангилал бол харах гэсэн төрлийг сонгоно. Эцэг ангилал биш бол Хэвийн гэсэн төрлийг сонгоно. 

  • Маршрутууд. Тухайн барааны маршрутыг сонгоно .

  • Албадан устгах стратеги. Хадгалах үед систем автоматаар сонгоно 

  • Орлогын данс. Энд сонгогдсон данс нь барааны зарах үнийг ашиглан үнэлгээг хийнэ. 

  • Борлуулалтын буцаалтын данс. Тухайн ангилалд хамаарах бараан дээр буцаалт хийгдэх санхүүгийн бичилт хийгдэх дансыг сонгоно. 

  • Борлуулалтын хөнгөлөлт. Тухайн ангилалд хамаарах барааг хөнгөлттэй борлуулахад хөнгөлөлтийн санхүүгийн бичилт хийгдэх дансыг сонгоно. 

  • Агуулахын зарлагын данс. Бодит хугацаанд шууд тооллогын үнэлгээ хийх тохиолдолд хүрэх байрлалд үнэлгээний дансыг тусгайлан заагаагүй бол гарж байгаа барааны хөдөлгөөний журналын харьцах тал нь бүгд энэ дансанд бичигдэх болно. Энэ нь энэ ангилалын бүх барааны анхны утга болно. Мөн бараа тус бүр дээр тохируулж болно. 

  • Зардлын данс. Энд сонгогдож байгаа данс нь гарч байгаа барааны өртөг үнийг ашиглан үнэлэхэд ашиглагдана. 

  • Үнэлгээний данс. Барааны бодит хугацааны үнэлгээг өгөгдсөн бараан дээр зөвшөөрөгдсөн тохиолдолд энэ данс барааны идэвхитэй үнийг хадгална 

  • Барааны журнал. Тооллогын бодит хугацааны үнэлгээ хийж байхад барааны хөдөлгөөнийг боловсруулахад санхүүгийн бичилт хийгдэх санхүүгийн журналыг сонгоно. 

  • Түүхий эд материалын ангилал эсэх. Энэ чагтыг чагталбал тухайн ангилал түүхий эд материалын ангилал гэдгийг тодорхойлж байна гэсэн үг. 

  • Хангамжийн материалын ангилал эсэх. Энэ чагтыг чагталбал тухайн ангилал хангамжийн барааны ангилал гэдгийг тодорхойлж байна гэсэн үг. 

Эдгээр талбаруудыг бөглөсний дараа Хадгалах товчийг дарснаар тухайн ангилал системд бүртгэгдэж бараан дээр сонгох боломжтой болно гэсэн үг. Бараан дээр эцэг төрөлтэй ангилалыг сонгохгүй зөвхөн Хэвийн төрөлтэй ангилалыг сонгоно.

13.2. Логистикийн нэгжүүд

Логистикийн нэгж нь баглаанд хэрэглэх савыг тодорхойлдог. Жишээлбэл: Хайрцгийн хэмжээг зааж өгдөг. Логистизийн нэгж бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Барааны ангилал болон шинж чанарууд -> Логистикийн нэгжүүд цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд системд бүртгэлтэй логистикийн нэгжүүд жагсаалт байдлаар харагдана.


  • Нэр. Логистикийн нэгжийн нэрийг оруулна.

  • Төрөл. Логистикийн нэгжийн төрлийг сонгоно. Жишээ нь: хайрцаг

  • Өндөр. Тухайн нэгжийн өндрийн хэмжээг оруулна.

  • Өргөн. Тухайн нэгжийн өргөний хэмжээг оруулна.

  • Урт. Тухайн нэгжийн уртын хэмжээг оруулна.

  • Хоосон савны жин. Хоосон хайрцагны хэмжээг оруулна.

Эдгээр талбаруудыг бөглөөд Хадгалах товчийг дархад тухайн логистикийн нэгж систем хадгалагдаж цаашид ашиглах боломжтой болно.

13.3. Шинж чанар

Шинж чанар бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Барааны ангилал болон шинж чанарууд -> Шинж чанар цэсээр орно.

14. Үнийн хүснэгт

14.1. Үнийн хүснэгт

Борлуулалтын үнийн хүснэгт гэдэг нь харилцагч буюу захиалагчтай хийсэн тохиролцооны үндсэн дээр бараа борлуулах үеийн үнэ болон хөнглөлтийн журмыг тодорхойлно. Өөрөөр хэлбэл уг үнийн хүснэгт ямар нэг бараа бүтээгдэхүүний нийлүүлэгчийн санал болгосон үнэ (өртөг үнэ) нэмэлт хөнгөлөлт урамшууллыг тооцоолж борлуулалт хийх үнийг гарган авдаг. Тиймээс аливаа бараа бүтээгдэхүүний борлуулах үнийг энд тохируулах боломжтой. Үндсэн борлуулах үнээс өөр тохиолдолд гэсэн үг. Шинээр үнийн хүснэгт үүсгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Үнийн хүснэгт -> Үнийн хүснэгт цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд системд бүртгэлтэй борлуулалтын нийт үнийн хүснэгт харагдана.


  • Үнийн хүснэгтийн нэр. Тодорхойлж буй үнийн хүснэгтийн нэрийг оруулна. Жишээ нь: 10% хөнгөлөлтийн үнийн хүснэгт 

  • Идэвхитэй. Шинээр үүсгэхэд автоматаар чагтлагдсан байна. Чагтыг авбал тухайн үнийн хүснэгтийг идэвхигүй болгож цаашид ашиглах боломжгүй болгоно. 

  • Үнийн хүснэгтийн төрөл. Тухайн үнийн хүснэгт ашиглагдах муж буюу Борлуулалт, Худалдан авалтын үнийн хүснэгт алин болохыг сонгоно. 

  • Валют. Тухайн үнийн хүснэгтэнд ашиглагдах валютыг сонгоно. 

  • Компани. Тухайн үнийн хүснэгт хамаарах компанийг сонгоно. 

Эдгээр талбаруудыг бөглөсний дараа  Зүйл нэмэх товчийг дарж Үнийн хувилбар үүсгэнэ.

14.2. Үнийн хувилбар

Өмнө нь үүсгэсэн үнийн хүснэгт дотроо үнийн хувилбаруудыг нэг нэгээр нь үүсгэн тодорхойлно. Нэг үнийн хүснэгтэнд хичнээн ч үнийн хувилбар байж болно. Эдгээр ялгаатай үнийн хувилбаруудыг хэрэгжих хугацаа ялгаатай байх ба шаардлагатай байх ба календарийн огноогоор систем тухайн хугацаанд хэрэгжихээр заасан үнийн хүснэгтийг авч хэрэглэнэ. Улиралаар баяр ёслолын үеэр үнийн дүрэм өөрчлөгддөг бол оруулахад тохиромжтой. Үнийн хувилбар оруулах дараах талбаруудын утгыг оруулна.

  • Нэр. Үнийн хувилбарын нэрийг оруулна. 

  • Идэвхитэй. Шинээр үүсгэхэд автоматаар чагтлагсан байна. Чагтыг авбал тухайн үнийн хүснэгтийг идэвхигүй болгож цаашид ашиглах боломжгүй болгоно. 

  • Эхлэх огноо. Тухайн үнийн хувилбарын хэрэглэгдэх эхний хугацаа бөгөөд хоосон орхивол бүх хугацаанд хэрэглэгдэнэ. 

  • Дуусах огноо. Тухайн хувилбарын хэрэглэгдэх дуусах хугацаа бөгөөд хоосон орхивол бүх хугацаанд хэрэглэгдэнэ. 

Энэ үнийн хувилбарт хугацаа оруулсан бол энэ үнийн хүснэгтэнд байрлах бүх үнийн хувилбарт хугацаа оруулах ёстой. Эдгээр талбарыг бөглөсний дараа Зүйл нэмэх товчийг дарж Үнийн дүрэм оруулна.

Үнийн дүрэм оруулах

Үнийн дүрэм гэдэг нь борлуулалт болон худалдан авалтын хөнгөлөлт урамшууллын бодлогыг хэрэгжүүлэх дүрмийг оруулах хэсэг. Үнийн дүрэм аль нэгж үнийн хувилбарт харьяалагдана. Нэг хувилбарт хичнээн ч үнийн дүрэм байж болно.

  • Дүрмийн нэр. Бараа сонгоход автоматаар нэрлэнэ.
  • Үнийн дүрмийн төрөл. Доорх төрлүүдээс сонголтоо хийнэ. Хийсэн сонголтоос хамааран үнийн дүрэм оруулах цонхонд талбарууд нэмэгдэх болон хасагдана.
  • Захиалгын нийт үнийн дүнд үйлчлэх дүрэм (Зөвхөн борлуулалт).
    Бараа материалаас үл хамааран тухайн захиалгын нийн үнийн дүн тодорхой нөхцлийг хангаж байвал нийтэд нь хөнгөлөлт эдлүүлнэ.
  • Бараа дагалдуулах урамшууллын дүрэм (Зөвхөн борлуулалт).
    Тодорхой нөхцлийг хангавал бараа дагалдуулна гэсэн үг.
  • Барааны нэгж үнэд үйлчлэх дүрэм.
Odoo text and image block
Odoo image and text block

Үнийн дүрмийн төрлийг ЗАХИАЛГЫН НИЙТ ҮНИЙН ДҮНД ҮЙЛЧЛЭХ ДҮРЭМ сонгогдсон тохиолдлын үе дэх дэлгэцийг авч үзье.

Барааны шүүлт хэсэг

  • Дуусах хугацааны муж.

Захиалгын шүүлтүүр хэсэг

  • Төлбөрийн нөцөл. Төлбөр төлөх нөхцөлийг сонгоно. Үүсгэж буй үнийн дүрмэнд нэгэн нөхцөл болно. Жишээ нь: 15 өдөр гэсэн төлбөрийн нөхцөлийг сонговол борлуулалтын төлбөрөө 15 өдрийн дотор төлнө гэсэн тохиолдолд тухайн үнийн хүснэгт хэрэгжинэ гэсэн үг.
  • Борлуулалтын төрөл. Тухайн нөхцөл тавигдах борлуулалтын төрлийг сонгоно. Жишээ нь: Бэлнээр, зээлээр гэсэн 2 борлуулалтын төрөл байсан гэж саная. Бэлнээр төрлийг сонговол Бэлнээр хийгдсэн борлуулалтанд тухайн үнийн дүрэм үйлчилнэ гэсэн үг.
  • Захиалгын дүн. Оруулсан захиалгын дүнд тухайн борлуулалтын дүн хүрсэн тохиолдолд тухайн үнийн дүрэм хэрэгжинэ гэсэн үг.
  • Компани. Дүрэм үүсгэж буй хэрэглэгчийн харьяалагдах компанийг систем автоматаар авна.
  • Харилцагч. Сонгогдсон харилцагчийн
  • Дараалал. Тухайн үнийн дүрэм үйлчилэх дарааллын дугаарыг оруулна.

Үнэ тооцоолол хэсэг.

Шинэ үнэ = Суурь үнэ + ( 1 + { Хувиар бол хувийг оруулна } ) + { Шууд дүнгээр бол дүнг оруулна }

Сануулга!!! Хэрвээ нэмэх бол шууд бичнэ. Жишээ нь: 10% нэмэх бол 0.1 гээд шууд бичнэ. Хасах бол -0.1 гэж бичнэ. Дүнгийн хувьд мөн адил нэмэх бол 1000 хасах бол -1000 гэж оруулна.

Ингээд дахин үнийн дүрэм оруулахгүй бол Хадгалаад хаах товчийг дахин өөр үнийн дүрэм оруулах бол Хадгалаад шинэ товчийг дахинн өөр дүрэм оруулах бол дарна

Үнийн дүрмийн төрлийг БАРАА ДАГАЛДУУЛАХ УРАМШУУЛАЛ ДҮРЭМ сонгогдсон үе дахь дэлгэцийг авч үзье. Энэ төрлийг сонгосон үед ямар нэгэн бараа авах нөхцлийг хангавал өөр бараа дагалдуулах урамшууллыг хэлнэ.

Барааны шүүлтүүр хэсэг

  • Бараа шүүх хэлбэр. Энд сонгогдосн талбаруудаас хамааран барааны шүүлт хэсэг өөрчлөгдөнө.
    • Сонгосон бараа. Энэ сонголтыг хийсэн тохиолдолд Борлуулах бүтээгдэхүүд гэсэн хэсэг гарч ирнэ. Эндээс нөхцөл болгох бараагаа сонгоод тоо хэмжээг оруулна. Олон бараа сонгох боломжтой. Сонгогдсон бараанаас заагдсан тоо хэмжээгээр авсан тохиолдолд гэсэн нөхцөл болно гэсэн үг.
    • Шүүсэн бараа. Барааны ангилал, үйлдвэрлэгч гэсэн 2 талбар гарч ирнэ. Барааны ангилал талбарт сонгогдсон барааны ангилалд багтах баруунуудаас авбал гэсэн нөхцөл болно. Үйлдвэрлэгч талбарт сонгогдсон үйлдвэрлэгчийн бараанаас авбал гэсэн нөхцөл болно.
    • Бүх бараа. Бүх барааны хувьд үйлчилнэ
  • Дуусах хугацааны муж.

Захиалгын шүүлтүүр хэсэг. Өмнөх тохиолдолтой адил учир захиалгын нийт үнийн дүнд үйлчлэх дүрэм хэсгээс харна уу

Odoo text and image block

Бонус тооцоолол хэсэг.

Зүйл нэмэх товчийг дарж Бараа талбарт дагалдуулах барааг сонгоно. Тоо хэмжээ талбарт дагалдуулах тоо хэмжээг оруулна. Дээрх нөхцөлийг хангасан бол сонгогдсон барааг оруулсан тоо хэмжээгээр дагалдуулна гэсэн үг. Захиалагч дээр оруулсан нөхцөлийг олон удаа хангахад хамгийн ихдээ хэдийг өгөх вэ гэсэн хязгаарыг Дээд хязгаар талбарт оруулна. Энэ нэг удаагийн борлуулалтын хувьд яригдана. Жишээ нь: 1 бараанаас 5ийг авбал өөр нэг бараанаас 1 дагалдуулна гэсэн дүрэм байна гэж саная. Харилцагчид нөхцөл тавигдсан бараанаас 25ийг авсан бол 5 бараа дагалдуулах ёстой болно. Гэвч дээд хязгаар талбарт бараа дагалдуулах дээд хязгаар нь 3 гэсэн бол тухайн харилцагчид дагалдуулах бараанаас 3-ийг л өгнө гэсэн үг. Ингээд Хадгалаад хаах товчийг дарахад тухайн үнийн дүрмийг хангасан бол энэ дүрэм үйлчилж эхлэх боломжтой боллоо гэсэн үг. Хадгалаад шинэ товчийг дахин өөр дүрэм оруулах бол дарна.

Үнийн дүрмийн төрлийг БАРААНЫ НЭГЖ ҮНЭД ҮЙЛЧИЛЭХ ДҮРЭМ сонгогдсон бол энэ төрөл нь дээрх 2 тохиолдлын хийх үйлдлүүдийг нь бүгдийг нь өөртөө агуулсан ба худалдан авалт болон борлуулалт хоёуланд нь ашиглах боломжтой. Дээрх 2 тохиолдыг уншвал ойлгомжтой болно.

Үнэ тооцоолол хэсэгт Суурь гэсэн талбар нэмэгдэн гарч ирнэ. Энэ нь сонгогдсон барааны ямар үнэ дээр үнийн тооцооллыг хийх вэ? гэсэн сонголтыг хийж байна гэсэн үг. Энэ нь дараах сонголтуудтай.

  • Борлуулах үнэ. Сонгогдсон барааны борлуулах үнэ дээр үнийн тооцоолол хийгдэнэ.
  • Өртөг үнэ. Сонгогдсон барааны өртөг үнэ дээр үнийн тооцоолол хийгдэнэ.
  • Жижиглэн зарах үнэ. Барааны жижиглэнгийн зарах үнэ дээр үнийн тооцоолол хийгдэнэ.
  • Бусад үнийн хүснэгт. Энэ сонголтыг сонгоход Бусад үнийн хүснэгт талбарт сонголт хийх боломжтой болно. Тухайн барааны бусад үнийн хүснэгтэд тодорхойлогдсон үнэ дээр үнийн тооцоолол хийгдэнэ.
  • Барааны маягт дээрх нийлүүлэгчийн үнүүд. х

Үнийн дүрмийн тохиргоонуудыг хийж дууссаны дараа Хадгалаад хаах гэсэн товчийг дархад Үнийн хувилбарлуу шилжинэ. Үнийн дүрмийг оруулж дууссан бол Үнийн хувилбар дэлгэцний Хадгалаад хаах товчийг дарснаар Үнийн хүснэгтрүү шилжинэ. Үнийн хүснэгтэнд өөр үнийн хувилбар оруулахгүй бол Хадгалах товч дарснаар тухайн үнийн хүснэгт системд хадгалагдаж ашиглах боломжтой болно .

14.3. Үнийн төрлүүд

Үнийн төрөл бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Үнийн хүснэгт -> Үнийн төрөл цэсээр орно. Үнийн нэр талбарт тухайн үнийн төрлийн нэрийг оруулна. Идэвхитэй чагтыг авбал тухайн үнийн төрлийг ашиглах боломжгүй болгох буюу идэвхигүй болгоно.


15. Судалгаа ба боломжууд

15.1. Үе

Энд боломжийн үеүүдийг бүртгэнэ. Үе бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Судалгаа ба боломжууд -> Үе цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд бүртгэлтэй Боломжийн үеүүд жагсаалт байдлаар харагдана.


  • Үеийн нэр. Боломжийн үеийн нэрийг оруулна. 

  • Дараалал. Тухайн үеийн дарааллын дугаарыг оруулна. 

  • Төрөл. х 

  • Боломж. Тухайн боломжийн магадлалын хувийг оруулна. 

  • Канбан харагдац эвхэгдсэн. Боломж нь үеүүдээ канбан харагдацаар харуулдаг. Энэ чагтыг чагталбал тухайн боломжийн үе нь боломжуудыг харуулдаг канбан харагдацын үед эвхэгдсэн байдлаар харагддаг. 

  • Магадлалыг автомат өөрчлөх. Тухайн боломж нь энэ шатан дээр ирхэд тухайн боломжийн хувь нь энэ үед заагдсанаар автоматаар өөрчлөгдөнө. 

  • Шинэ борлуулалтын багт анхны утга нь. Энэ талбарыг чагталбал энэ үе нь борлуулалтын баг бүрийн анхны үе байна. Энэ нь хуучин бүртгэгсэн байсан борлуулалтын багуудад харагдахгүй. 

  • Шаардлага. Тухайн үетэй холбоотой тайлбар болон шаардлагуудыг оруулна. 

Эдгээр талбаруудыг бөглөөд Хадгалах товчийг дарснаар тухайн үе нь боломж дээр харагдана.

15.2. Борлуулалтын пайзууд

Сэжим, Боломж, Үнийн санал зэрэг борлуулалттай холбоотой бүхий л үйл ажиллагаанд пайз сонгох боломжтой энэ нь ямар пайз буюу ангилалаад борлуулалт орж ирснийг харах боломжийг олгоно. Борлуулалтын бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Судалгаа ба боломжууд -> Үе цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд системд бүртгэлтэй пайзууд жагсаалт байдлаар харуулна. Нэр талбарт пайзын нэрийг оруулна. Борлуулалтын баг талбарт тухайн пайзын хамаарах борлуулалтын багийг сонгоно.


15.3. Борлуулалтын төрөл

Энд борлуулалт хийхэд тухайн борлуулалт болохыг сонгодог төрлийг бүргэнэ. Үүсгэж сонгосон төрлүүдээр дараа шинжилгээ хийн харах боломжтой. Жишээ нь: Бэлнээр тэдэн борлуулалт, зээлээр тэдэн борлуулалт гэх мэтчилэн шүүж болох боломжийг олгоно. Борлуулалтын төрөл бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Судалгаа ба боломжууд -> Борлуулалтын төрөл цэсээр орж Үүсгэх товчийг дарна. Энэ системд бүртгэлтэй борлуулалтын төрлүүд жагсаалт байдлаар харагдана.


  • Нэр. Борлуулалтын төрлийн нэрийг оруулна.  

  • Нэхэмжлэх үүсгэх арга. Тухайн борлуулалтын төрлөөр хийгдэж байгаа борлуулалтын хувьд нэхэмжлэх хэрхэн үүсхийг тохируулж болно. Энэхүү тохиргоог энд хийнэ. Дараах төрлүүдээс сонгох боломжтой. 

    • Гараар бүртгэх. Үүнийг сонговол тухайн төрлөөр хийгдсэн борлуулалтан дээр системээс нэхэмжлэх үүсгэхгүй гараар нэхэмжлэлийн хөтлөлтийг хийнэ.

    • Хүргэлтээс нэхэмжлэл. Үүнийг сонговол тухайн төрлөөр хийгдсэн борлуулалтын нэхэмжлэх нь агуулхаас бараа гарсны дараа үүснэ гэсэн үг.

    • Хүргэлтээс өмнө төлбөр хийх. Үүнийг сонговол тухайн төрлөөр хийгдсэн борлуулалтын захиалга батлагдахад нэхэмжлэх шууд үүсээд нэхэмжлэх төлөгдөж дуусхад хүргэлтийн захиалга үүснэ. /Эдгээрийг борлуулалтын үнийн саналаас өөрчлөх боломжтой/

  • Кредит хязгаар шалгах эсэх. х 

  • Тайлбар. Борлуулалтын төрөлтэй холбоотой тайлбарыг оруулна.

Эдгээр талбарыг бөглөөд Хадгалах товчийг дархад тухайн борлуулалтын төрлийг борлуулалтан дээр ашиглах боломжтой болно.

15.4. Эх үүсвэр

Сэжим, Боломж, Үнийн санал зэрэг борлуулалттай холбоотой бүхий л үйл ажиллагаанд тухайн борлуулалт ямар эх үүсвэрээс орж ирснийг тодорхойлон борлуулалтын бүртгэл дээр сонгох боломжтой. Борлуулалтан дээр сонгодог эх үүсвэрүүдийн бүртгэлийг энд хийнэ. Эх үүсвэрийн бүртгэлийг хийхийн тулд  Борлуулалт үндсэн цэсний  Тохиргоо -> Судалгаа ба боломжууд -> Эх үүсвэр цэсээр орж  Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд эх үүсвэрүүд жагсаалт байдлаар харагдана.  Үүсгэх товчийг дархад Эх үүсвэр үүсгэх дэлгэц гарч ирэх ба Эх үүсвэрийн нэр талбарт эх үүсвэрийн нэрийг оруулаад  Хадгалах товчийг дарснаар тухайн эх үүсвэр системд бүртгэгдэж ашиглах боломжтой болно.

15.5. Компанит ажил

Компанит ажил бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Судалгаа ба боломжууд -> Компанит ажил цэсээр орж Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд системд бүртгэлтэй компанит ажлууд жагсаалт байдлаар харагдана. Компанит ажлын нэр талбарт үүсгэж буй ажлын нэрийг оруулна. Борлуулалтын баг талбар тухайн компанит ажил хамаарах борлуулалтын багыг сонгох боломжтой. Эдгээр талбарыг бөглөөд Хадгалах товчийг дарна.


15.6. Төлбөрийн горимууд

Төлбөрийн горим бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Судалгаа ба боломжууд -> Төлбөрийн горим цэсээр орж Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд бүртгэлтэй төлбөрийн горимууд жагсаалт байдлаар харагдана. Нэр талбарт төлбөрийн горимын нэрийг оруулж өгнө. Борлуулалтын баг талбарт тухайн төлбөрийн гормын хамаарах борлуулалтын багийг сонгоно.


15.7. Харилцагчийн зэрэглэл

Харилцагчийн зэрэглэл бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Тохиргоо -> Судалгаа ба боломжууд -> Харилцагчийн мэдээлэл цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд бүртгэлтэй Харилцагчийн зэрэглэлүүд жагсаалт байдлаар харагдана. Зэрэглэлийн нэр талбарт харилцагчийн түвшиний нэрийг оруулна. Дараалал талбарт тухайн харилцагийн дарааллын нэрийг оруулна. Идэвхитэй чагтны чагтыг авбал тухайн харилцагчийн түвшинг идэвхигүй болгож цаашид ашиглах боломжгүй болгоно.


II. Борлуулалт ►
undefinedundefined