III. Борлуулалтын дараах үйлчилгээ

Хэрэглэгчийн гарын авлага




1. Гомдол

Энд захиалагчийн гомдлыг хөтлөнө. Гомдол борлуулалтын захиалга юмуу серийн дугаараас болсон байж болно. Гомдол бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Борлуулалтын дараах үйлчилгээ -> Гомдол цэсээр орно. Энэ цэсэнд нэвтэрсэн хэрэглэгчийн өөрийн хариуцсан гомдлууд харагдана. Шинэ гомдол бүртгэх бол Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө.

  • Гомдлын гарчиг. Гомдлын товч утгыг илэрхийлсэн гарчгийг оруулана.
  • Гомдлын огноо. Гомдол ирсэн хугацааг сонгоно. Систем автоматаар үүсгэж байгаа огноог авдаг.
  • Хариуцагч. Тухайн гомдлыг хариуцаж байгаа хэрэглэгчийг сонгоно. Систем автоматаар үүсгэсэн хэрэглэгчийг авдаг.
  • Чухалчлах. Энэ гомдлын чухал уу, энгийн гомдол уу гэдгийг илэрхийлнэ. 1 одыг сонговол энгийн 2 одыг сонговол чухал гэж үзнэ.
Odoo text and image block
  • Борлуулалтын баг. Гомдлыг хариуцсан борлуулалтын багийг сонгоно.
  • Эцсийн хугацаа. Гомдлыг шийдвэрлэх эцсийн хугацааг сонгоно.

Гомдлын тайлбар хавтас.

  • Харилцагч. Гомдол гаргасан харилцагчийг сонгоно.
  • Утас. Гомдол гаргасан харилцагчийн утсыг оруулана.
  • Имэйл. Гомдол гаргасан харилцагчийн имэйл хаягийг оруулана.
  • Бэрхшээлийг хариуцагч. Тухайн гомдлыг хариуцаж байгаа ажилтныг сонгоно.
  • Ангилал. Гомдлын ангилалыг сонгоно. Баримттай гомдол /Баримтан дээр тулгуурласан гомдол бол сонгоно/, Үнийн гомдол /Борлуулалсан барааны үнэ дээр ирсэн гомдол сонгоно/, Бодлогын гомдол /Компаниас баримталж байгаа бодлогын талаар ирсэн бол сонгоно/
  • Код. Холбогдох кодыг сонгоно.
  • Гомдол арга хэмжээний тайлбар. Гомдлын талаарх дэлгэрэнгүй тайлбарыг оруулана.

Мөшгөлт хавтас.

  • Дараагийн үйлдлийг огноо. Тухайн гомдолд дараагийн удаа авах арга хэмжээний огноог оруулана.
  • Дараагийн үйлдэл. Тухайн гомдолд авах арга хэмжээгээр хийх үйлдлийн тайлбарыг оруулана.
  • Үүсгэсэн огноо. Систем автоматаар үүсгэсэн огноог авна.
  • Шинэчилсэн огноо. Хадгалаад дахин өөрчлөлт оруулсан огноог систем автоматаар авна.
  • Учир шалтгаанууд. Тухайн гомдол ямар учир шалтгаанаас болж ирсэн тайлбарыг оруулана.
  • Үйлдлийн төрөл. Тухайн гомдол үзүүлэх үйлдлийг сонгоно. Залруулах арга хэмжээ (Тухайн гомдлыг залруулах арга хэмжээ авна). Урьдчилан сануулах үйлдэл (Дахин ижил борлуулал гархад гомдол гарахаас сэргийлэн өмнө нь сануулах)
  • Үйлдлийн тодорхойлолт. Үйлдлийн тодорхойлолтыг оруулана.
Odoo text and image block

Эдгээр талбаруудыг бөглөсний дараа Хадгалах товчийг дархад тухайн гомдол системд бүртгэгдэнэ. Зураг 1-ийн баруун дээд хэсэгт байрлах төлвүүдийг гомдлын явцаас хамааран гараар шилжүүлэнэ. Төлөв шилжүүлэхдээ шилжүүлэх гэж буй төлөв дээрээ дархад тухайн гомдлын төлөв шилжинэ.

2. Тусламжийн төв болон дэмжлэг

Энд харилцагчид үзүүл буй тусламж, дэмлэгээ хөтлөнө. Дэмжлэгийн хөтлөлт хийхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Борлуулалтын дараах үйлчилгээ -> Тусламжийн төв болон дэмжлэг цэсээр орно. Уг цэсэнд нэвтэрсэн хэрэглэгчийн хариуцсан дэмжлэгийн хөтлөлт харагдана. Шинээр хөтлөлт хийх бол Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө.

  • Хүсэлт. Ирсэн тусламж, дэмжлэгийн хүсэлтийн утгыг оруулана.
  • Хариуцагч. Тухайн дэмжлэгийн хариуцагчийг сонгоно. Систем автоматаар үүсгэж буй хэрэглэгчийг авна.
Odoo text and image block
  • Project. Ирсэн дэмжлэгийн хамаарах төслийг сонгоно.
  • Дэмжлэгийн баг. Тухайн дэмжлэгийг хариуцсан багийг сонгоно.
  • Харилцагч. Дэмжлэг хүссэн харилцагчийг сонгоно.
  • Дэд харилцагч.
  • Ангилал. Өмнө нь үүсгэж бэлдсэн дэмжлэгийн ангилалыг сонгоно.
  • Дуудлагын төрөл. Өмнө нь үүсгэж бэлдсэн дуудлагын төрлийг сонгоно. Мөн эндээс үүсгэх боломжтой. Жишээ нь: Утас, имэйл... гэх мэт. Дараа нь ангилалаар нь шүүлтүүр хийж харах боломжтой.
  • Үе шат. Дэмжлэгийн үе шатыг сонгоно.
  • Огноо. Тусламж, дэмжлэгийн хүсэлт ирсэн огноог сонгоно. Систем автоматаар үүсгэсэн үеийн огноог авна.

Ерөнхий хавтас.

  • Тэмдэглэл. Дэлгэрүүлсэн тайлбарыг оруулах боломжтой.
Odoo image and text block

Work хавтас

Энд тухайн дэмжлэг дээр юу хийсэн, хичнээн цаг зарцуулсан зэргийг хөтлөх боломжтой. Энд бүртгэсэн бүртгэл нь хүний нөөцийн цагийн хуудсын үйл ажиллагаан дээр хийсэн ажил болон очно. Work summary талбарт хийсэн ажлын тайлбарыг бичнэ. Project талбарт холбогдох төслийг сонгоно. Date талбарт тухайн ажлыг хийсэн огноог оруулана. Time spent талбарт тухайн ажилд зарцуулсан хугацааг оруулана. Done by талбарт тухайн ажлыг гүйцэтгэсэн ажилтныг сонгоно.

Нэмэлт мэдээлэл хавтас.

Үүсгэсэн огноо талбарт тухайн дэмжлэгийг хадгалах үед үүсгэсэн огноог автоматаар авна. Шинэчилсэн огноо талбарт тухайн дэмжлэгийг шинэчлэн өөрчилсөн огноог автоматаар авна. Хаагдсан огноо талбарт тухайн дэмжлэг хаагдахад систем автоматаар хаагдсан огноог авна. Идэвхитэй талбарын чагтыг авбал тухайн дэмжлэг идэвхигүй болно. Төлөвлөсөн өртөгүүд талбарт тухайн дэмжлэгэд төлөвлөж байгаа өртгийн дүнг оруулана. Код, сурвалж 2 талбарт холбогдох код сурвалжуудыг сонгож өгнө.

Odoo text and image block

Эдгээр талбаруулыг бөглөсний дараа Хадгалах товчийг дарснаар тухайн дэмжлэг системд бүртгэгдэнэ. Төлөв шилжүүлэх үйлдэл нь Гомдолтой ижил аргаар шилжүүлэнэ.