II. Борлуулалт

Хэрэглэгчийн гарын авлага




1. Борлуулалтын баг

Борлуулалтын багийг аль баг ямар хэмжээтэйгээр борлуулалт хийж байгаа болон аль багийг илүү анхаарч болох гэх мэт хяналтуудыг тавихад ашиглана. Борлуулалтын багийг харахын тулд Борлуулалт үндсэн цэсний Борлуулалт -> Борлуулалтын баг цэсээр орно бүртгэлтэй борлуулалтын багууд канбан харагдацаар харагдана. Борлуулалтын баг тус бүрийн үүсгэсэн сэжим, боломж, үнийн санал, борлуулалтын захиалга, нэхэмжлэл, харилцагчид зэргийг баг тус бүрээр харах боломжийг олгоно. Шинээр борлуулалтын баг бүртгэхийн тулд Үүсгэх товчийг дарахад дараах дэлгэц гарч ирнэ. Шаардлагатай талбаруудыг бөглөнө.

  • Борлуулалтын баг. Үүсгэж буй борлуулалтын багийн нэрийг оруулана.
  • Сэжим. Үүсгэж буй борлуулалтын баг сэжимийг удирдхаар бол үүнийг сонгоно.
Odoo text and image block
  • Боломжууд. Үүсгэж буй борлуулалтын баг боломжийг удирдхаар бол үүнийг сонгоно.
  • Үнийн санал. Үүсгэж буй борлуулалтын баг үнийн саналын менежмент хийхээр бол үүнийг сонгоно.
  • Багийн ахлагч. Тухай борлуулалтын багийн багийн ахлагчийг сонгож өгнө.
  • Код. Тухайн борлуулалтын багийн кодыг оруулна.
  • Нэхэмжлэлийн зорилт. Тухайн борлуулалтын баг одоогийн сарын нэхэмжлэлийн орлогын зорилт. Энэ нь тухайн борлуулалтын багийн энэ сард нэхэмжилж чадна гэж бодож байгаа дүн.
  • Нэхэмжлэлийн таамаг. Сарын нэхэмжлэлийн орлогын таамаг. Энэ нь борлуулалтын багийн энэ сард нэхэмжлэвэл зохих дүн. Энэ канбан харагдац дээр одоогийн болон таамагласан дүнгийн явцын харьцааг тооцоолоход хэрэглэгддэг.
  • Эцэг баг. Тухайн борлуулалтын баг өөр багт хамаарах бол хамаарах багийг сонгож өгнө.
  • Дэвшүүлснийг дахин оноох.
  • Идэвхитэй. Чагтыг авбал тухайн борлуулалтын багийг идэвхигүй болгоно.
  • Өглөгийн данс.
  • Авлагын данс.

Эдгээр талбаруудыг бөглөсний дараа Багийн гишүүд хавтсанд байрлах Зүйл нэмэх товчийг дарж тухайн борлуулалтын багт багтах гишүүдийг сонгож өгнө. Үе хавтсанд тухайн борлуулалтын багд хамаарах борлуулалтын үеүүдийг сонгож өгнө. Тэмдэглэгээ хавтсанд тухайн борлуулалтын багтай холбоотой тайлбар тэмдэглэлийг хөтлөнө. Эдгээр талбарыг бөглөж дууссаны дараа Хадгалах товчийг дарснаар тухайн борлуулалтын баг системд хадгалагдаж борлуулалтын багт хамаарах ажилчид сэжим үнийн ссанал гэх мэтийг үүсгэхэд борлуулалтын баг талбарт автоматаар холбоотой борлуулалтын багийг харуулана.

2. Захиалагчид

Харилцагч бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний  Борлуулалт -> Захиалагчид цэсээр орно. ( Худалдан авалт үндсэн цэсний Худалдан авалт -> Нийлүүлэгчид, Санхүү үндсэн цэсний Захиалагч, Нийлүүлэгч цэсүүдээр орж болно). Уг цэсээр ороход бүртгэлтэй харилцагчид канбан харагдацаар харагдана. Мөн жагсаалт байдлаар харах боломжтой. Канбан харагдацын үед харилцагчийн нэр, ангилалын мэдээлэл, оршин байгаа аймаг хот, хаягийн мэдээллээс гадна тухайн харилцагчийн зураг, худалдан авалт эсвэл худалдан тоог харуулах нь аль цэсээр дамжин орсноос хамаарч ялгаатай байна. Борлуулалт цэсээр борлуулалтын тоо, худалдан авалт цэсээр орсон бол худалдан авалт хийсэн тоо харагддаг. Шинэ харилцагч бүртгэх бол Үүсгэх товчийг дарж шаардлагатай талбаруудыг бөглөнө.

Odoo text and image block
  • Нэр. Харилцагчийн нэрийг оруулна. Компанийн нэр гэсний чагталбал тухайн харилцагчийг компани гэж систем ойлгоно. Чагтлахгүй бол тухайн харилцагчийг хувь хүн гэж ойлгоно.
  • Компани. Тухайн харилцагч систем бүртгэлтэй ямар нэг харилцагчийн охин компани бол энэ талбарт эцэг компанийг сонгож өгнө.
  • Пайзууд. Тухайн харилцагчтай холбоотой ялгах тэмдгийг сонгож өгнө. Пайзыг ангилал болгоод үүсгэсэн ангилалаа энд сонгох боломжтой.
  • Бусад шаардлагатай мэдээллийг (хаяг, вэбсайт, албан тушаал, утас, гар утас... гэх мэт) талбаруудыг бөглөнө. Жишээ нь: Имэйл талбарт имэйл оруулснаар тухайн харилцагчид имэйл илгээх боломжтой болно.

Харилцагчийн мэдээ оруулах хэсгийн доод хэсэгт байрлах Дотоод тэмдэглэл, Борлуулалт & Худалдан авалт, Төлбөрийн мөшгөлт, Санхүү гэх мэт хавтсууд байрлана. Эдгээр хавтсууд нь тухайн систем хэрэглэгчийн эрхийн тохиргоо болон ERP системд суулгаж тохируулсан модулиас хамааран нэмэгдэж хасагдана. Эдгээрээс шаардлагатай хавтсуудаас дэлгэрүүлэн үзье.

Дотоод тэмдэглэл хавтас. Энд харилцагчийн тухайн шаардлагатай мэдээллийг оруулна.

Борлуулалт & Худалдан авалт хавтас. Энэ хавтсанд борлуулалт болон худалдан авалт хийхэд шаардлагатай нэмэлд тохиргоонуудыг байна. Үүнд: 

  • Худалдагч. Тухайн харилцагчийг хариуцсан борлуулалтын ажилтан.
  • Борлуулалтын баг. Тухайн харилцагчийг хариуцсан борлуулалтын баг.
  • Захиалагч. Энэ харилцагчид бараа зарах бол сонгоно.
  • Нийлүүлэгч. Энэ харилцагчаас бараа авах бол сонгоно.
  • Компани. Харилцагч үүсгэж байгаа хэрэглэгчийн хамаарах компани автоматаар сонгогдсон байна. Үүсгэж буй харилцагч энд байгаа компанийн харилцагч юм.
  • Регистрийн №. Харилцагчийн регистрийн дугаарыг оруулна. Компани бол компанийн регистрийн дугаарыг оруулна.
  • Холбоо барих хаягийн код.
  • Хэл.
  • Огноо.
Odoo text and image block
  • Идэвхитэй. Энэ харилцагчтай цаашид харилцах шаардлагагүй гэж болсон бөгөөд гүйлгээ хийхэд шаардлагагүй гэж үзвэл энэ чагтыг авна. Энэ тухайн харилцагчийг идэвхигүй болгож цаашид ашиглах боломжгүй болгоно.
  • Нийтлэх. Энэ чагтыг чагталбал тухайн харилцагчийг компанийн вэбсайтан дээр харуулна.
  • Хүлээж авахгүй. Маркетингийн компанит ажлын хүрээнд имэйл илгээх эсэх тохиргоо. Чагтлаагүй бол тухайн харилцагч имэйл хүлээн авахгүй.
  • Inbox мэдэгдлийг хүлээн авах. Харилцагчийн имэйлийг бүртгэснээр системийн зарим нэг үйлдлийг имэйлээр хүлээн авах эсэх тохируулга.
  • Борлуулалтын үнийн хүснэгт. Компанийн тохируулгаас автоматаар орж ирнэ. Арилгах эсвэл өөр үнийн хүснэгт сонгож болно. Тухайн харилцагчид зориулан үнийн ялгаатай бодлого явуулах энд тохируулна.
  • Худалдан авалтын үнийн хүснэгт. Компанийн тохируулгаас автоаматаар орж ирнэ. Арилгах эсвэл өөр үнийн хүснэгт сонгож болно.
  • Захиалагчийн байрлал. Системийн дотоодод хэрэглэх  тохиргоо. Компанийн тохируулгаас автоматаар орж ирнэ.
  • Нийлүүлэгчийн байрлал. Системийн дотоодод хэрэглэх тохиргоо. Компанийн тохируулгаас автоматаар орж ирнэ.

Санхүү хавтас. Санхүүгийн модулд ашиглагдах тохиргоонууд энд хийгдэнэ. Дэлгэрэнгүйг Санхүүгийн гарын авлагаас харна уу.

Эдгээр талбаруудыг бөглөж дууссаны дараа Хадгалах товчийг дарснаар тухайн харилцагчийг системд бүртгэж ашиглах боломжтой болж байна.

3. Сэжим

Борлуулалтын сэжим бүртгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Борлуулалт -> Сэжим цэсээр орно. Шинэ сэжим бүртгэх бол Үүсгэх товчийг дарна. Бүртгэгдсэн сэжмийн мэдээллийг засах бол тухайн сэжмийг хайж олоод сэжмийн нэр дээр дарна. Сэжмийн бүртгэл нь жагсаалт хэлбэрээр харагдана.

Odoo text and image block
Odoo image and text block

Агуулга талбарт сэжмийн агуулгыг бүрэн илтгэх жижиг хэмжээний агуулгыг оруулна. Тухайн сэжмийн дэлгэрэнгүй мэдээллийг дотоод тэмдэглэл хэсэгт бичих боломжтой. Тухайн сэжимтэй холбоотой компанийг Компанийн нэр талбарт оруулна. Сэжимтэй холбоотой компани болон харилцагчтай өмнө нь харилцаж байсан бол Үйлчлүүлэгч талбарт сонгож өгнө. Хэрвээ бүртгэлгүй харилцагч бол эндээс үүсгэх боломжтой. Бүртгэж байгаа сэжимтэй холбоотой харилцагчийн хаягийг Хаяг талбарт оруулна. Тухайн сэжимтэй холбосон холбогчийг Холбогчийн нэр талбарт оруулж өгнө. Тухайн холбогчид тохирох гарчгийг гарчгийн жагсаалтаас сонгоно. Бусад шаардлагатай мэдээллийг (Эмэйл, утас, гар утас... гэх мэт) талбаруудыг мэдээллүүдийг оруулна. Борлуулалтын ажилтан талбарт тухайн сэжмийг хариуцсан борлуулалтын ажилтыг сонгоно. Борлуулалтын баг талбарт тухайн сэжим хамаарах борлуулалтын багийг сонгож өгнө. Урьтамж талбарын ард байрлах одоор тухайн сэжимийн урьтамжийг одоор илэрхийлнэ. Пайзууд талбарт тухайн сэжмийн хамаарах пайзыг сонгоно.

Борлуулалтын сэжим оруулах цонхны доод хэсэгт Дотоод тэмдэглэл, Нэмэлт мэдээлэл, Оноогдсон харилцагч хавтсууд байрлана. Шаардлагатай хавтсуудыг дэлгэрүүлэн авч үзье.

Дотоод тэмдэглэл хавтас. Энд бүртгэж байгаа сэжимийн тухай шаардлагатай дэлгэрэнгүй мэдээллийг оруулна.

Нэмэлт мэдээлэл хавтас. Энд сэжимтэй холбоотой нэмэлт тохиргоонуудыг хийнэ.

  • Компани. Тухайн сэжим бүртгэгдэж байгаа компанийг сонгоно.
  • Компанит ажил.
  • Суваг.
  • Эх үүсвэр.
  • Хүлээж авахгүй. Энэ чагтыг чагталбал масс мэйл илгээхэд энэ сэжим дээрх мэйл масс мэйл очихгүй.
  • Үсрэх.
  • Амжилтын хувь.
  • Идэвхитэй. Энэ чагтыг авбал тухайн сэжим хэрэггүй болсон буюу идэвхигүй цааш үргэлжлэх боломжгүй болно.
  • Хамаарагчаар. Сэжим хамаарах хүмүүсийг бичих боломжтой.
Odoo text and image block
Odoo image and text block

Сэжим үүсгээд Хадгалах товчийг дархад Боломжруу хөрвүүлэх товч идэвхижинэ. Тухайн сэжим боломж буюу борлуулалт болоход 1 шатаар ахиж байгаа бол боломжруу хөрвүүлэх товчийг дарна. Товлох/Хөтлөх дуудлагууд товчийн дээр дарахад тухайн сэжимтэй холбоотой дуудлагын бүртгэл харагдана. Боломжруу хөрвүүлэх товчийг дархад дээрх <- цонх гарч ирнэ.

  • Хөрвүүлэх үйлдэл. Дараах сонголтуудаас сонгоно.
    • Боломжруу хөрвүүлэх. Шинэ боломж үүсгэнэ.
    • Байгаа боломжтой нэгтгэх. Өмнө үүсгэсэн боломжтой нэгтгэх.
  • Борлуулалтын ажилтан. Сэжим үүсгэхэд сонгогдсон борлуулалтын ажилтанг авна.
  • Борлуулалтын баг. Сэжим дээр сонгогдсон борлуулалтын багийг авна.
  • Холбогдох захиалагч. Дараах сонголтуудаас сонгоно
    • Байгаа харилцагчид холбох. Үйлчлүүлэгч талбарт сонголт хийгээгүй компанийн нэр дээр бичсэн тохиолдолд хуучин харилцагчтай холбоно.
    • Шинэ захиалагч үүсгэх. Үйлчлүүлэгч талбарт сонголт хийгээгүй компанийн нэр дээр бичсэн тохиолдолд тэрхүү харилцагчийг шинээр үүсгэнэ.
    • Захиалагчтай битгий холбо. Захиалагч талбарт сонголт хийгээгүй тухайн сэжмийг харилцагчтай хоблохгүй.

Эдгээр талбарууд дээр сонголт хийсний дараа Боломж үүсгэх товчийг дарснаар тухайн сэжим боломж болно.

4. Боломж

Борлуулалтын боломж үүсгэх 2 боломж байдаг.

  1. Шинээр үүсгэх. Шинээр үүсгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Борлуулалт -> Боломж цэсээр орж Үүсгэх товчийг дарж шинээр үүсгэнэ. Уг цэсээр ороход бүртгэлтэй боломжууд канбан харагдацаар харагдана.
  2. Өмнө нь бүртгэсэн сэжмийг боломжруу хөрвүүлэх. Борлуулалтын сэжим хэсэгт тайлбарласан.
Odoo text and image block
Odoo image and text block
 

Борлуулалтын сэжмээс үүсгэсэн боломж болон гараар үүсгэсэн боломж 2 адилхан юм. Борлуулалтын сэжмээс хөрвүүлсэн байх юм бол сэжим дээр бичсэн агуулга боломжийн Агуулга гэсэн талбарт харагдана. Төлөвлөсөн орлого талбарт тухайн боломжоос хичнээн төгрөгний орлого олох боломжтойг оруулана. Ерөнхийдөө бөглөх талбарууд нь сэжимтэй ижил. Ялгаатай талбаруудыг авч үзье. Дараагийн үйл ажиллагаа талбарт дараагийн удаад энэ боломжтой холбоотой үйл ажиллагааг төлөвлөсөн огноог сонгож өгөөд ямар санал тавьсанаа огноонын доод талын талбарт оруулна. Тухайн боломжийн ялах байх гэж таамаглаж байгаа хугацааг Хаахыг хүлээх талбарт сонгоно.

Боломж оруулах цонхны доод хэсэгт Дотоод тэмдэглэл, Удирдах, Оноогдсон харилцагч, Сан өсгөх хавтсууд байрлана. Энэ хавтсууд нь тухайн хэрэглэгчийн эрхийн тохиргоо болон ERP системд суулгаж тохируулсан модулиас хамааран нэмэгдэж хасагдана. Эдгээрээс шаардлагатай хавтсуудыг дэлгэрүүлэн тайлбарлая.

Дотоод тэмдэглэл хавтас. Энд боломжтой холбоотой тэмдэглэлийг хөтлөнө. Сэжмээс үүссэн боломж бол сэжмийн дотоод тэмдэглэл энд мөн адил харагдана.

Удирдах хавтас. Энэ хавтсанд байрлах мэдээллүүд борлуулалтын сэжимээс хөрвөсөн боломж байвал сэжмээ ирсэн мэдээлэл хэвээр байна. Харин шинээр үссгэсэн бол эдгээр талбаруудыг бөглөнө /Сэжим үүсгэх зааврыг харах/. Боломж дээр нэмэгдсэн талбаруудыг авч үзвэл: Оноох өдөр талбарт боломжийн дараагийн үйл ажиллагаа хүртэлх хугацааг систем автоматаар тооцоолно /Хаах өдөр адил утгатай/. Дугаар талбарт тухайн боломжтой холбоотой дугааруудыг сонгоно. 

Odoo text and image block

5. Үнийн санал

Борлуулалтын үнийн санал үүсгэхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Борлуулалт -> Үнийн санал цэсээр орно. Мөн боломжоос үнийн санал үүсгэж болно. Энд бүртгэлтэй борлуулалтын захиалгууд ноорог төлөвтэйгөөр байна. Шинэ үнийн санал бүртгэхийн тулд Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө.

  • Захиалагч. Борлуулалт хийх гэж буй харилцагчийг сонгоно. Урьдчилан харилцагчийг бүртгээд сонгох боломжтой мөн энэ хэсгээс шинээр үүсгэх боломжтой.
  • Нэхэмжлэх хаяг. Захиалагч сонгоход автоматаар сонгогдоно. Энэ нь сонгогдсон харилцагчийн хаягийг авна.
  • Хүргэх хаяг. Захиалаггч сонгоход автоматаар сонгогдоно.
  • Борлуулалтын төрөл. Энэ борлуулалт ямар төрлөөр борлуулагдаж байгааг сонгож өгнө. Энэ нь дараа нь төрөл тус бүрээр тайлан харах, борлуулалтан дээр шинжилгээ хийх боломжийг олгоно.
Odoo text and image block

                 1. Бэлнээр. Борлуулалтын төлбөрөө бэлнээр төлөх бол сонгоно.
                 2. Зээлээр. Борлуулалтыг зээлээр авч байгаа бол сонгоно.
                 3. Тендер. Тендерээр авсан борлуулалт бол сонгоно.
                 4. Дотоод. Дотоод борлуулалт бол сонгоно.

  • Гэрээ/Шинжилгээ. Тухайн борлуулалттай холбоотой гэрээг сонгоно.
  • Огноо. Борлуулалт хийж байгаа өдрийн огноог сонгоно. Систем автоматаар үүсгэж байгаа өдрийн огноог сонгоно.
  • Код/Тодорхойлолт. Тухайн борлуулалттай холбоотой тодорхойлолт код зэргийг оруулана.
  • Агуулах. Борлуулалт хийж буй агуулахыг сонгоно.
  • Quote template.
  • Expire date. Борлуулалтын дуусах огноог сонгоно.
  • Төлбөрийн нөхцөл. Тухайн захиалагч төлбөрөө ямар нэгэн нөхцөлтэйгөөр төлөх бол тухайн нөхцөлд тааруулан үүсгэсэн төлбөрийн нөхцлийг сонгоно.
  • Үнийн хүснэгт. Тухайн захиалагч дээр сонгосон үнийн хүснэгт автоматаар гарч ирнэ. Солих боломжтой.

Эдгээр талбаруудыг бөглөж дууссаны дараа Захиалгын мөрүүд хавтсанд байрлах Зүйл нэмэх товчин дээр дарахад дараах цонх гарч ирнэ. Энд борлуулах бараануудаа сонгоно. Мөн энэ табанд байрлах Дүүргэх товчийг дархад жижиг харилцах цонх гарч ирнэ. Энэ цонхонд Scan field талбарт бар кодыг уншуулахад Бараа талбарт автоматаар барааг гаргаж ирнэ. тоо ширхэгийг Тоо хэмжээ талбарт оруулаад дүүргэх товчийг дарснаар тухайн барааг захиалгын мөр талбарт нэмэгдэнэ.

Odoo text and image block

  • Бараа. Борлуулах гэж буй барааг сонгож өгнө.
  • Дуусах хугацааны муж. Тухайн барааны дуусах хугацааны мужийг сонгоно.
  • Тоо ширхэг. Борлуулж буй тоо хэмжээг сонгоно. Энэ талбарын доор байрлах талбар систем автоматаар сонгогдсон барааны хэмжих нэгжийг гаргана.
  • Хоёрдогч тоо хэмжээ. Сонгогдсон бараа хайрцагаар бүртгэгдсэн гэж саная. Тоо ширхэг талбарт хайрцгаарх хэмжээг оруулаад энэ талбарт ширхэгээр тоо хэмжээг оруулах боломжтой.
  • Маршрут. Тухайн бараа ямар маршрутаар захиалагчид хүрэхийг сонгоно.
  • Нэгж үнэ. Бараа сонгоход систем автоматаар барааны зарах үнийг дуудна.
  • Хөнгөлөлт. Тухайн барааг хөнгөлөлттэйгөөр борлуулах бол хөнгөлөлтийн хувийг оруулж өгнө.
  • Хөнгөлөлтийн дүн. Хөнгөлсөн дүнг систем тооцоолон харуулна.
  • Савалгаа. Сонгогдсон барааны савлагааг бараан дээр тохируулсан бол бараа сонгоход автоматаар гарч ирнэ. Мөн энд сонгох боломжтой.
  • Татвар. Бараан дээр сонгосон татварыг автоматаар авна.
  • Хүргэлтийн урьтал хугацаа. Барааг захиалагчид хүргэж өгөх боломжтой хугацааг өдрөөр оруулана.
  • Жин. Бараан дээр жин оруулсан бол автоматаар авна. Мөн энд сонгох боломжтой.
  • Хоёрдогч хүргэх хаяг. Бараа хүргэх өөр хаягийг сонгож өгнө.
  • Үзүүлэлтүүд.
  • Тайлбар. Бараан дээр бичсэн тайлбарыг автоматаар авна.

Эдгээр талбаруудыг бөглөсний дараа дахин бараа сонгохгүй бол Хадгалаах хаах товчийг дарна. Дахин бараа сонгох бол Хадгалаад шинэ товчийг дархад дахин бараа сонгох цонх гарч ирнэ. Бараануудыг сонгож дууссаны дараа нэмэлт тохиргоонуудыг Бусад мэдээлэл хавтсанд тохируулж өгнө.

Бусад мэдээлэл хавтас. Энд тухайн борлуулалттай холбоотой нэмэлт тохиргоонуудыг хийнэ.

  • Худалдааны нөхцөл.
  • Захиалга гүйцэтгэх арга. Агуулахаас бараанууд яаж гарахыг энд сонгоно.
    • Бараа бүрээр бэлэн болмогц гаргах. Энэ нь агуулахад тухайн барааны үлдэгдэл энэ борлуулалтын тоо хэмжээнд хүртэл агуулахаас гарахгүй гэсэн тохиргоо. Олон төрлийн бараа борлуулж байгаа бол үлдэгдэл нь хүрч байгаа бараанууд агуулахаас түрүүлж гарна гэсэн үг.
    • Бүх барааг нэгэн зэрэг гаргах. Борлуулалтын захиалгад багтсан бүх барааны үлдэгдэл борлуулж байгаа тоо хэмжээнд хүрсэн тохиолдолд бөөнөөр нь агуулахаас гаргана.
  • Нэхэмжлэх үүсгэх. Энд нэхэмжлэх хэзээ үүсэх тохируулгыг хийнэ.
    • Шаардмагц. Борлуулалтын захиалга батлагдахад нэхэмжлэх болон хүргэлийн захиалга 2 автоматаар шууд үүснэ.
    • Хүргэх захиалга дээр.  Борлуулалтын бараа танай агуулахаас гараад захиалагчид хүргэгдэсний дараа санхүүгийн нэхэмжлэх нь үүснэ. Агуулахаас бараа шилжсэн үед гэсэн үг.
    • Хүргэхийн өмнө. Борлуулалтын барааг агуулахаас гаргахын өмнө нэхэмжлэх нь төлөгдөж дууссаны дараа агуулахаас гаргана.
Odoo text and image block
  • Борлуулалтын ажилтан. Борлуулалт үүсгэсэн ажилтанг автоматаар сонгогдсон байна.
  • Пайзууд. Тухайн борлуулалттай холбоотой пайзыг сонгоно.
  • Борлуулалтын баг. Борлуулалт үүсгэж байгаа борлуулалтын ажилтан борлуулалтын багд хамаардаг бол тухайн борлуулалтын баг автоматаар сонгогдсон байна. Мөн борлуулагч дээр сонгохгүйгээр шууд эндээс сонгох боломжтой. Системд бүртгэлтэй нийт борлуулалтын багийн жагсаалтыг харуулна.
  • Эх баримт. Борлуулалттай холбоотой эх баримтын дугаарыг хадгална.
  • Аян.
  • Суваг.
  • Эх.
  • Гэрээ / Шинжилгээ. Тухайн борлуулалт нь гэрээтэй холбоотой борлуулалт бол холбогдох гэрээг сонгож өгнө.
  • Санхүүгийн харгалзаа.
  • Компани. Борлуулалт хийгдэж байгаа компани автоматаар сонгогдсон байна.
  • Хүсэлт гаргасан огноо.
  • Амласан огноо.
  • Ашигтай огноо.
  • Төлсөн. Тухайн борлуулалтын нэхэмжлэх төлөгдсөн тохиолдолд автоматаар чагтлагдана.
  • Хүргэгдсэн. Тухайн борлуулалтын бараанууд хүргэгдсэн тохиолдолд автоматаар чагтлагдана.

Тохиргоонуудыг хийж дууссаны дараа Захиалгын мөрүүд хавтсанд байрлах Шинэчлэх товчийг дарахад Татваргүй дүн, Татвар, Нийт, Төлөгдөөгүй үлдэгдэл талбаруудад борлуулалтын нийт үнийн дүн татваргүй дүн болон татварын дүн гарч ирнэ. Нийт дүн талбарт захиалагчаас авах мөнгөн дүн гарч ирэх ба төлөгдөөгүй үлдэгдэл талбарт тухайн борлуулалтын захиалгын нэхэмжлэх нь төлөгдсөн тохиолдолд буурна. Тухайн үнийн санал батлагдаад борлуулалтын захиалга болоод нэхэмжлэх нь төлөгдөж дуусахад төлөгдөөгүй үлдэгдэл 0 гэж харагдана. Бараа сонгож дуусаад тохиргоонуудыг хийсний дараа Хадгалах товчийг дарахад мөн адил дээрх дүнгүүд шинэчлэгддэг. Борлуулалтын захиалгад орсон мэдээлэл бүрэн гүйцэт үнэн зөв болсон эсэхийг шалгаад харилцагчруу имэйлээр үнийн санал илгээх бол Е-мэйлээр илгээх товчийг дарна. Тухайн үнийн саналыг хэвлэж авахын тулд Хэвлэх товчийг дарснаар тухайн үнийн санал PDF файл болж татагдах болно. Тухайн үнийн саналыг борлуулалтын захиалга болгох бол Борлуулалт батлах товчийг дарна. /Борлуулалт батлах товчийг дарахад тухайн үнийн санал Үнийн санал цэсэнд харагдахгүй Борлуулалтын захиалга цэсэнд харагдана. Төлөв нь мөн адил борлуулалтын захиалга болж өөрчлөгдөнө/. Үнийн санал цуцлах товчийг дарвал тухайн үнийн санал цуцлагдсан төлөвт шилжиж цаашид ашиглах боломжгүй болно.  

6. Борлуулалтын захиалга

Борлуулалтын захиалга үүсгэхдээ Борлуулалт үндсэн цэсний Борлуулалт -> Борлуулалтын захиалга цэсээр орж Үүсгэх товчийг дарж үүсгэнэ. Энэ нь үнийн саналыг үүсгэж байна гэж ойлгож болно. Батлагдсан үнийн санал борлуулалтын захиалга болсны дараа дараах байдалтай харагдана. Нэхэмжлэл үүсгэх төрлөө хэрхэн сонгосноос хамааран харагдах товчнууд бага зэрэг ялгаатай. Энд харуулсан зураг Хүргэхийн өмнө төрлөөр учраас зөвхөн Нэхэмжлэх харах товч харагдаж байна. Нэхэмжлэх харах товчийн дээр дарахад санхүүгийн захиалагчийн нэхэмжлэх цэсрүү очиж байна гэж ойлгож болно. Нэхэмжлэх төлөгдөж дуусахад Хүргэлтийн захиалга харах товч харагдана. /Нэхэмжлэл хэрхэн төлөхийг санхүүгийн гарын авлагаас харна уу/ Хүргэлтийн захиалга харах товчийг дарахад тухайн борлуулалтын захиалгын бараануудыг гаргах үйлдлийг хийж байна гэсэн. Энэ товчоор агуулахын хүргэх захиалгууд цэсрүү шилжиж байна гэсэн үг. /Агуулахын гарын авлагаас хэрхэн бараа шилжүүлэхийг харна уу/

Odoo text and image block