VI. Бараанууд

Хэрэглэгчийн гарын авлага




1. Бараа

Энд системд бүртгэлтэй бараанууд харагдана. Бараануудыг харахын тулд Борлуулалт үндсэн цэсний Бараанууд -> Бараа цэсээр орно. Зургийн баруун дээд хэсэгт /Улаанаар Search гэж бичсэн хэсэг/ хайлтын хэсэг байрлана. Бүх цонхон дээр адил. Зурган дээр Борлуулж болох гэсэн шүүлтүүр тавигдсан байна. Бараан дээр борлуулж болох гэсэн чагтыг чагталсан бараанууд харагдана гэсэн шүүлтүүр тавигдсан байна гэсэн үг.

Odoo image and text block

Шинээр бараа бүртгэх бол Үүсгэх товчийг дараад шаардлагатай мэдээллүүдийг бөглөнө.

  • Барааны нэр. Үүсгэж буй барааны нэрийг оруулна.
  • Борлуулж болох. Чагталбал тухайн барааг борлуулж болно гэсэн үг.
  • Pack products. Чагталбал тухайн барааг багц бараа гэсэн үг. Энэ чагтыг чагталхад Pack Product гэсэн хавтас нэмэгдэх ба багцад багтах бараануудыг сонгож хичнээн ширхэг байхыг оруулна. Өөрөөр хэлбэл бэлэгтэй төстэй, бараануудыг нийлүүлж нэг үнээр зарна.
  • Зарлага болгох. Чагталбал тухайн барааг зарлага болгож болно гэсэн үг.
  • Худалдан авч болох. Чагталбал тухайн бараан дээр худалдан авалт хийж болно гэсэн үг.

Бараа бүртгэхэд шаардлагатай мэдээллүүд зурагны доод хэсэгт байрдах хавтаснуудад байрлана. Тэдгээрийг нэг бүрчлэн авч үзье.

Odoo text and image block
Odoo image and text block

Мэдээлэл хавтас

  • Барааны төрөл. Дараах сонголтуудаас сонгоно.
    • Хадгалах бараа. Худалдан авч болох, борлуулж болох бараа бүтээгдэхүүнийг бүртгэхэд үүнийг сонгоно.
    • Хангамжийн. Худалдан аваад борлуулж болдоггүй бараа бүтээгдэхүүнийг бүртгэхдээ энэ сонголтыг сонгоно.
    • Үйлчилгээ. Хийсвэр бараа гэсэн үг. Жишээлбэл: Сургалт гэсэн бараан дээр ашиглана.
  • Борлуулах үнэ. Худалдах үнэ тогтооход автоматаар бөглөгдөнө. Гараас шууд борлуулах үнэ оруулах бол Шинэчлэх товчийг дарж гарч ирэх цонхон дээр зарах үнээ өөрчлөн Үнэ өөрчлөн захиалга үүсгэх, Шууд өөрчлөх гэсэн 2 товчоос сонголтоо хийнэ.
  • Идэвхитэй. Чагтыг авбал тухайн бараа идэвхигүй болж ашиглах боломжгүй болно.
  • EAN13 зураасан код. Барааны зураасан код.
  • Дотоод сурвалж. Системээс хийх дугаарлалт.
  • Компани. Үүсгэж буй бараа хамаарах компанийг сонгоно.
  • Барааны эмэйл үлгэр. Тухайн бараатай холбоотой мэдээлэл танилцуулга, гарын авлага зэргийг нэг имэйл үлгэр болгоод захиалагчид илгээх бол тэрхүү үүсгэсэн имэйл үлгэрээ энд сонгож болно.

Татан авалт хавтас

  • Өртөг үнэ. Тухайн барааны өртөг үнэ харагдана.
  • Маршрутууд. Тухайн барааг нийлүүлэхэд шаардлагатай маршруутуудыг сонгож өгнө.
  • Үнийн саналын дуудлага. Үүнийг чагталбал татан авалтаас үнийн саналын хүсэлт үүсгэхийн оронд үнийн саналын дуудлага үүсгэнэ.
  • Үйлдвэрлэгч. Тухайн барааны үйлдвэрлэгчийг сонгож өгнө.
  • Үйлдвэрлэгчийн барааны нэр. Тухайн барааг үйлдвэрлэхэд олгосон нэрийг оруулна.
  • Үйлдвэрлэгчийн барааны код. Тухайн барааг үйлдвэрлэгчээс кодолсон кодийг оруулна.
  • Manufacture Product URL. Тухайн бараатай холбоотой мэдээлийг өөр вэб хуудаснаас авах боломжтой бол тэр вэб хуудасны URL хаягийг оруулж өгнө.
Odoo text and image block

Нийлүүлэгч хэсгийн доор байрдах Зүйл нэмэх товчин дээр дархад нийлүүлэгч сонгох харилцах цонх гарч ирнэ.

  • Нийлүүлэгч. Тухайн барааг нийлүүлдэг нийлүүлэгчийг сонгоно.
  • Дараалал. Тухайн барааг нийлүүлэгчийн дарааллын дугаарыг оруулна.
  • Нийлүүлэгчийн барааны нэр. Нийлүүлдэг барааны нэрийг оруулна.
  • Нийлүүлэгчийн барааны код. Нийлүүлдэг барааны кодыг оруулна.
  • Хамгийн бага тоо хэмжээ. Тухайн нийлүүлэгч энэ барааг нийлүүлэх хамгийн бага тоо хэмжээ.
  • Хүргэлтийн урьтал хугацаа. Нийлүүлэгчийн бараагаа нийлүүлэх урьтал хугацаа.
  • Компани. Тухайн нийлүүлэгчийн бараа нийлүүлдэг компанийг сонгоно.

Эдгээр талбарын бүртгэсний дараа нийлүүлэгч бүртгэх цонхны доод хэсэгт байгаа Зүйл нэмэх товчийг дарахад Тоо хэмжээ, нэгж үнэ 2 талбарт бичих боломжтой болно. Тоо хэмжээ талбарт тухайн барааг нийлүүлэх тоо хэмжээг оруулна. Нэгж үнэ талбарт тухайн тоо хэмжээгээр авбал харгалзах нэгжийн үнийг оруулна. Жишээлбэл: Тухайн бараанаас 100г авбал 1000 төгрөгөөр нийлүүлнэ. 200г авбал 950аар нийлүүлнэ гэх мэт тоо хэмжээнд харгалзах нэгжийн үнийг оруулна.

Эдгээр талбарыг бөглөөд Хадгалаад хаах товчийг дарвал нийлүүлчийг сонгож дууссан гэж үзнэ. Хадгалаад шинэ товчийг дарвал өөр нийлүүлэгчийг сонгох дэлгэц дахин гарч ирнэ. Өөрийн хэрэгцээнд тааруулан сонголтоо хийнэ.

  • Нийлүүлэгчийн тайлбар. Нийлүүлэгчээс хэлсэн тайлбарыг бичнэ. Энэ тэмдэглэгээ нь үнийн саналын хүсэлт дээр бичигддэг.
Odoo image and text block

Тооллого хавтас.

  • Гарт байгаа тоо хэмжээ. Барааны бодит үлдэгдлийг харуулна.
  • Ирж буй бараа. Худалдан авалт болон дотоод хөдөлгөөнөөр ирж буй агуулахад хүлээн аваагүй байгаа барааны тоо хэмжээг харуулна.
  • Байгаа тоо хэмжээ. Гарт байгаа тоо хэмжээ болон ирж буй барааны нийлбэр тоо хэмжээг харуулна.
  • Цувралын бүрэн мөшгилт. Үүнийг чагталбал энэ бараатай холбогдох бүх ажиллагаануудад цувралын дугаар буюу серийн дугаарыг зааж өгөхийг албадна.
  • Ирж байгаа цувралыг хөтлөх. Үүнийг чагталбал энэ барааг агуулсан бүх хөдөлгөөнд нийлүүлэгчийн байрлалаас эхлээд серийн дугаарыг шаардана.
  • Гарах цувралыг хөтлөх. Үүнийг чагталбал энэ барааг агуулж байгаа бүх бараанд серийн дугаарыг захиалагчийн байрлал хүртэл шаардана.
  • Track Manufacturing Lots. Үүнийг чагталбал үйлдвэрлэлийн захиалгаар үүссэн энэ барааны бүх хөдөлгөөнд серийн дугаар шаардана.
  • Төлөв байдал.
  • Барааны менежер. Тухайн барааг хариуцдаг менежерийг сонгоно.
  • Раак. Тухайн бараа байгаа агуулахын нэрийг оруулна.
  • Мөр. Тухайн бараа тухайн агуулахад байгаа байрлалын мөрийн нэрийг оруулна.
  • Хайрцаг. Тухайн бараа тухайн агуулахад ямар нэртэй хайрцаганд байгааг энд оруулна.
  • Татан авалтын байрлал. Тухайн бараан дээр татан авалт хийгдэх байрлалыг сонгоно.
  • Үйлдвэрлэлийн байрлал. Тухайн барааны үйлдвэрийн байрлалыг сонгоно.
  • Нөөцийн байрлал. Тухайн барааны нөөцийн байрлал буюу тооллогын байрлалыг сонгоно.
  • Эзлэхүүн. Тухайн барааны эзэлхүүнийг оруулна.
  • Бохир жин. Тухайн барааны бохир жинг оруулна.
  • Цэвэр жин. Тухайн барааны цэвэр жинг оруулна.
  • Дуусах хугацаа. Шинэ серийн дугаар үүсгэгдэхэд тухайн бараа нь аюултай болж борлуулж болохгүй хоногийн тоо.
  • Хэрэглэх хугацаа. Шинэ серийн дугаар үүсгэгдэхэд тухайн бараа нь аюулгүй боловч муудаж эхлэх хоногийн тоо.
  • Устгах хугацаа. Шинэ серийн дугаар үүсгэгдэхэд тухайн бараа агуулахаас гарсан байвал зохих хоногийн тоо.
  • Анхааруулах хугацаа. Шинэ серийн дугаар үүсгэгдэхэд тухайн барааны талаар дохио, сануулга өгч эхлэх хоногийн тоо

Борлуулалт хавтас

  • Баталгаа. Барааны баталгаат хугацааг сараар оруулна.
  • Захиалагчийн урьтал хугацаа. Захиалга баталснаас барааг хүргэж дуусах хүртэлх дундаж хүлээлт өдрөөр. Энэ нь захиалагчид таны амлаж чадах хугацаа.
  • Үйлдвэрлэлийн урьтал хугацаа. Энэ барааг үйлдвэрлэхэд зарцуулагдах дундаж хугацаа. Олон түвшиний орцтой тохиолдолд үйлдвэрлэлийн урьтал хугацаанууд нь хоорондоо нэмэгдэнэ.
  • Кассын ангилал. Тухайн бараа барааны ангилалаас гадна ПОС-ын борлуулалтын аль ангилалд хамаарахыг сонгоно.
  • Available in the point of sale. Чагталбал тухайн барааг Посоор борлуулална гэдгийг илтгэнэ.
  • To weigh with scale. Үүнийг чагталбал тухайн барааг таниад түүнийн өндөр жинг давхар харах боломжийг олгоно.
  • Борлуулалтын цэгийн бэлэн мөнгөний орлого. Чагталбал тухайн бараа посоор борлуулагдахад бэлэн мөнгөний орлого болно
  • Point of sale cash out. Чагталбал тухайн бараа бэлэн мөнгөний зарлага болно гэсэн үг
  • Үнийн саналын тайлбар. Энд бичигдсэн тайлбар үнийн саналын дэлгэцэнд харагдах тэмдэглэл дээр харагдана.
Odoo text and image block

Хувилбар хавтас.

Энд үүсгэж буй барааны хувилбаруудыг оруулж өгнө. Жишээлбэл: Dirol гэсэн үндсэн бараа байна гэж бодоё. Жимснийх нь төрлүүд Dirol барааны хувилбарууд болж өгнө. Хувилбаруудын жагсаалт товчин дээр дарахад түүний хувилбарууд харагдана. Мөн энд шинээр хувилбар үүсгэж өгнө. Бараа үүсгэхтэй адил.


Санхүү хавтас.

  • Дотоод ангилал. Тухайн бараа хамаарах ангилалыг сонгож өгнө.
  • Орлогын данс. Тухайн барааны ангилал дээр орлогын данс сонгосон бол шаардлагагүй. Ангилал дээр данс сонгоогүй бол холбогдох дансыг сонгоно. Энэ данс нь гарч байгаа барааны зарах үнийг ашиглан үнэлгээг хийнэ.
  • Зардлын данс. Орлогын данстай адил. Энэ данс нь гарч байгаа барааны өртөг үнийг ашиглан үнэлгээг хийнэ.
  • Захиалагчийн татварууд. Энд сонгогдсон захиалагчийн татвар борлуулалт хийхэд борлуулалтын мөр дээр энэ татвар шууд сонгогдоно.
  • Нийлүүлэгчийн татвар. Энд сонгогдсон нийлүүлэгчийн татвар худалдан авалт хийхэд худалдан авалтын мөрөн дээр энэ татвар шууд сонгогдоно.
  • Борлуулалтын хөнгөлөлтийн данс. Тухайн барааны ангилал дээр хөнгөлөлтийн дансыг сонгосон бол энд сонгох шаардлагагүй. Хэрэв сонгоогүй бол тухайн бараа хөнгөлттэй борлуулагдахад хөнгөлөлтийн дүнгийн санхүүгийн бичилт бичигдэх дансыг сонгоно.


2. Барааны хувилбар

Энд бараа болон түүний хувилбарууд харагдана. Шинээр барааны хувилбар бүртгэх бол хувилбар үүсгэх гэж буй барааруугаа ороод Хувилбар хавтаснаас үүсгэнэ.

Odoo text and image block

3. Бараа ангилалаар

Энд системд бүртгэлтэй бараанууд ангилалаараа мод бүтэцтэйгээр харагдах ба хамаарагдах эцэг ангилалынхаа доод талд харагдана гэсэн үг. Бараануудыг мод бүтэцтэйгээр харахын тулд Борлуулалт үндсэн цэсний Бараанууд -> Бараа, ангилалаа р цэсээр ороход дараах -> дэлгэц харагдана. Урдаа сумтай ангилалууд цааш задрах ба өөртөө бараа агуулна гэж ойлгож болно. Урдаа сумгүй байгаа нь бараанууд юм. Цааш задрахгүй ангилал дээр тухайн ангилалд хамаарах бараанууд жагсаалт байдлаар харагдана. Эндээс ямар ангилалд ямар бараа хамаарагддаг болохыг харна.

Odoo text and image block