V. Утасны дуудлага

Хэрэглэгчийн гарын авлага




1. Хөтлөгдсөн дуудлага

Хийгдсэн дуудлагуудын бүртгэлийг хөтлөх боломжийг олгоно. Жишээ нь: Харилцагч нартай хийсэн дуудлага. Хийсэн дуудлагын хөтлөлт хийхийн тулд Борлуулалт үндсэн цэсний Утасны дуудлага -> Хөтлөгдсөн дуудлага цэсээр орно. Уг цэсэнд өмнө хөтлөгдсөн дуудлагууд жагсаалт байдлаар харагдана. Шинэ дуудлага хөтлөхийн тулд Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө. Огноо талбарт тухайн дуудлага хийгдсэн өдрийн огноог цагийн хамт оруулна. Дуудлагын товч утга талбарт тухайн дуудлагаар яригдсан асуудлын утгыг оруулна. Холбогч талбарт тухайн дуудлагатай холбосон холбогчийг сонгоно. Хариуцагч талбарт тухайн дуудлагыг хариуцсан хэрэглэгчийг сонгоно. Систем автоматаар үүсгэсэн хэрэглэгчийг авна. Эдгээр талбарыг бөглөсний дараа Хадгалах товчийг дархад Бусад дуудлагыг төлөвлөх, Уулзалт гэсэн товч гарч ирнэ.

Odoo text and image block
Odoo image and text block

Бусад дуудлагыг төлөвлөх товчийг дархад дээрх харилцах цонх гарч ирнэ. Үйлдэл талбарт дуудлага товлож байгаа учраас дуудлага хөтлөх үйлдлийг сонгоно. Дуудлага хөтлөх үйлдлийг сонговол эндээс шууд шинэ дуудлага хөтлөлтийг үүсгэнэ. Дуудлагын товч утга талбарт урьдчилсан товч утгыг бичнэ. Төлөвлөсөн огноо талбарт тухайн дуудлагыг хийхээр төлөвлөж байга огноог сонгоно. Хариуцах талбарт товлож байгаа дуудлагыг хариуцах хэрэглэгчийг сонгоно. Борлуулалтын баг талбарт тухайн дуудлагад хамааралтай борлуулалтын багийг сонгож өгнө. Эдгээр талбарыг бөглөсний дараа Дуудлага товлох товчийг дархад Товлосон дуудлагууд цэсэнд очно.

Уулзалт товчийг дархад календарлуу шилжих ба уулзалт хийх өдөр дээр дархад Meetings Calendar гэсэн цонх гарч ирэх ба Арга хэмжээний хураангуй талбарт уулзалтын тайлбарыг оруулаад Арга хэмжээг үүсгэх товчийг дарж тухайн уулзалтыг товлоно. Энд ажилчдын товлосон дуудлагуудыг ажилтан тус бүрээр болон нийт ажилчдаар харах боломжтой.

Odoo text and image block

2. Товлогдсон дуудлага

Ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа дуудлагуудын хөтлөлтүүдийг хийх боломжийг олгоно. Дуудлага товлохын тулд Борлуулалт үндсэн цэсний Утасны дуудлага -> Товлогдсон дуудлагууд цэсээр орно. Уг цэсэнд товлосон дуудлагууд жагсаалт байдлаар харагдана. Дуудлага товлох 2 янзын боломж байгаа.

  1. Хөтлөгдсөн дуудлагаас дуудлага товлох
  2. Энэ цэснээс шинээр үүсгэх

1-р тохиолдыг хөтлөгдсөн дуудлага хэсгээс харна уу. Шинээр дуудлага товлох бол Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө.


  • Дуудлагын товч утга. Товлож байгаа дуудлагаар яригдах асуудлын товч утгыг оруулна.
  • Утас. Дуудлага хийгдэх утасны дугаарыг оруулна.
  • Огноо. Дуудлага хийхээр төлөвлөж байгаа огноог оруулна.
  • Үргэлжлэх хугацаа. Дуудлагын үргэлжлэх хугацааг урьдчилсан байдлаар харуулна.
  • Холбогч. Тухайн дуудлагатай холбосон холбогчийг сонгоно.
  • Гар утас.
  • Хариуцагч. Товлож байгаа дуудлагыг хариуцах хэрэглэгчийг сонгоно.
  • Борлуулалтын баг. Тухайн дуудлага хамааралтай борлуулалтын багийг сонгоно.
  • Ангилал. Ирэх дуудлага болон гарах дуудлагын алин болохыг сонгоно.
  • Урьтамж. Товлож байгаа дуудлагын урьтамжийг сонгоно. Нэг одыг сонговол хэвийн, хоёр одыг сонговол өндөр буюу яаралтай хийх дуудлага гэдгийг илтгэнэ.
  • Сэжим/Боломж. Сэжим болон боломжтой холбоотой дуудлага бол холбогдох сэжим болон боломжийг сонгоно.

Эдгээр талбарыг бөглөсний дараа Хадгалах товчийг дараад тухайн товлосон дуудлагыг Боломжруу хөрвүүлэх, Бусад дуудлагыг товлох, Уулзалт зэргийг толох боломжтой.