VIII. Гар утасны хувилбар

Хэрэглэгчийн гарын авлага

◄ VII. Багаж


1. Ерөнхий тохируулга

Гар утсанд зориулагдсан хувилбарыг ашиглахын тулд дараах урьдчилсан нөхцөлүүдийг хангасан байх шаардлагатай. Үүнд:

  • Борлуулалтын багийн тохиргоо. Борлуулалтын баг дээр данс тохируулсан байх шаардлагатай, Борлуулалтын багд хамаарах харилцагчид дээр борлуулалтын багийг сонгосон байх шаардлагатай.

  • Цувралын дугаарыг байнга хөтлөх ёстой. Тухайн борлуулсан бараан дээр орлого авахдаа цувралын дугаартай орлого авсан байх ёстой.

  • Агуулах дээр холбогдох тохиргоонуудыг хийнэ. Борлуулалтаас захиалгыг шууд дуусгах гэх мэт тохиргоонуудыг хийж болно.

1.1. Нэвтрэх

Гар утсан дээрээ програмаа сонгон орход дараах байдалтай харагдана. Гарч ирэх дэлгэцийн хамгийн доод талд байрлах Серверийн хаяг тохируулах гэсэн товчин дээр дарна. /Зураг 1/. Серверийн хаягийг тохируулах товчин дээр дархад дараах байдалтай харагдана. /Зураг 2/

Odoo text and image block                                                               Зураг 1
Odoo text and image block                                                            Зураг 2

  • Серверийн хаяг. Борлуулалт болон хүргэлт хийх хаягаа оруулж өгнө. Жишээ байдлаар demo.erp.mn хаягаар борлуулалт болон хүргэлт хийж байгаа тул орууллаа. /Зураг 3/-д харуулснаар оруулна

  • Хэрэглэгчийн нэр. ERP системрүү нэвтрэн ордог хэрэглэгчийн нэрийг оруулна.

  • Нууц үг. Хэрэглэгчийн нууц үгийг оруулна.

Эдгээр талбарыг бөглөөд Нэвтрэх товчийг дарна. Серверийн хаягийг нэг л удаа тохируулж өгнө. Хэрвээ серверийн хаяг зөв бол серверийн хаягийн ард "Зөв" тэмдэг гарна. Мөн тухайн сервер дээр олон өгөгдлийн бааз байгаа бол Database хэсэг гарч ирэх ба тэндээс өөрийн баазыг сонгоно.

Odoo text and image block                                                              Зураг 3
Odoo image and text block                                                              Зураг 4
 

2. Түгээлтийн хувилбар

Нэвтрэн орход хүргэх захиалга удирдлага цэсрүү шууд орно. Шинээр (шинээр програмаа суулгаад эхний удаа нэвтэрч байгаа бол) програмруу нэвтрэн орж байгаа бол Харилцагчид, Хүргэх захиалгыг системээс програмруу татан авах ёстой. Дараах дарааллаар дээрх мэдээллүүдийг системээс татах ёстой.

Хүргэх захиалга удирдлага дэлгэцийн зүүн дээд буланд байрлах Menu буюу 3 давхар зураасан дээр дарна.

Menu дээр дархад дараах байдалтай харагдана. Эндээс харилцагч цэсэн дээр дарж орно. Харилцагчийн дэлгэцийн баруун дээд буланд байрлах КАЛЕНДАРЬ товчин дээр дарж системээс Харилцагчийн мэдээллийг татна. Мэдээллийг татаж дуусхад Харилцагчийн жагсаалт таньд харагдах болно. Хүргэх захиалгууд цэсрүү ороод энэ үйлдлийг давтан хийнэ.

Odoo text and image block                                                              Зураг 5
Odoo image and text block                                                              Зураг 6

Хүргэлтийн захиалга татаж дуусхад өдөр өдрөөрөө харагдана. Жишээлбэл: Зурган дээр 2015.10.09-ны өдрийн хүргэх захиалгууд төлөвтэйгөө харагдаж байна. Тухайн сарын өдрүүд дээр дархад сонгосон өдрийн хүргэх захиалгууд харагдана. Өдрүүд харагдаж байгаа хэсэг дээр дараад Баруун, Зүүн тийш чирхэд өдрүүд гүйх ба эндээс өмнөх болон дараах өдрүүдийн хүргэх захиалгуудыг харах боломжтой. Хүргэлтийн захиалга харах өдрийн тоон дээр дарах ба сонгогдсон өдөр Ногоон өнгөтэй болж харагдана.

Хүргэлт хийх

Хүргэлтийг хийхдээ хүргэх гэж буй хүргэх захиалга дээр дарна. Хүргэх захиалгаа сонгон дархад тухайн хүргэх захиалгын дугаар дэлгэцийн доод хэсэгт харагдана. Хүргэх захиалгын дугаарын ард байрлах Үзгэн дээр дархад дараах байдалтай харагдана.

Odoo text and image block                                                               Зураг 7
Odoo image and text block                                                             Зураг 8

Үзгэн товчин товчин дээр дархад тухайн Хүргэлтийн захиалгаруу орох ба дээрх байдалтай харагдана. Хэн гэдэг харилцагчийн хүргэлт болох хэзээний борлуулалт болон мөн ямар төрлийн борлуулалт гэх мэт мэдээллүүд харагдана. Барааг хүлээлгэн өгсний дараа ХҮРГЭХ ЗАХИАЛГА ХАРАХ гэсэн товчин дээр дарна

Хүргэлтийг харах товчин дээр дархад дараах байдалтай харадана. Энд нийт хүргэх буюу хүлээлгэн өгөх ёстой барааны жагсаалт тоо ширхэгтэйгээ харагдана. Эндээс зарим барааг нь өгч болно. Мөн тоо ширхэгээс нь хасч өгч болно. Тухайн барааг бүхэлд нь өгөхгүй тохиодолд барааны ард байрлах ( - ) товчин дээр дарна. Хасах товчин дээр тухайн барааг сонгосон хүргэлтийн захиалгаас тэр чигт хасч байна гэсэн үг юм. 1 барааны тоо хэмжээг багасгаж өгөх бол тоо хэмжээг багасгах бараан дээрээ дархад барааны тоо 1ээр буурна. Нэг даралт тоо хэмжээг нэгээр бууруулна гэсэн үг. Их хэмжээгээр буруулах бол тоо хэмжээ бууруулах бараан дээрээ удаан дархад дараах цонх гарч ирнэ.

Odoo text and image block                                                                    Зураг 9
Odoo image and text block                                                         Зураг 10

Энд хүлээлгэн өгөх тоо хэмжээг оруулаад OK товчийг дархад тухайн бараан дээр энд оруулсан тоо хэмжээ харагдах ёстой.. /Хасах тоо хэмжээ биш/.

Барааны тоо хэмжээг засч тохируулж дууссаны дараа Хүргэх барааны жагсаалтын дэлгэцийн дээр байрлах хайлтын хэсгийн ( ЗӨВ ) товчин дээр дархад тухайн бараанууд хүргэгдсэн төлөврүү шилжээд тухайн Хүргэлтийн захиалга(Зураг 8)руу буцна.

Тухайн борлуулалт бэлнээр гэсэн төрөлтэй бол тухайн борлуулалтын нэхэмжлэхийг төлөх ёстой. Нэхэмжлэлийг хуваан төлөх боломжтой.

Нэхэмжлэл төлхийн тулд Зураг 8 дээр харагдах ТӨЛБӨРИЙН НЭХЭМЖЛЭЛ ХАРАХ товчин дээр дарна.

Төлбөрийн мэдээлэл харах товчин дээр дархад дараах байдалтай харагдана. Нэхэмжлэл дээр Нийт дүн болон бараа тус бүрийн үнэ гэх мэт мэдээллүүд харагдана. Тухайн нэхэмжлэхийн төлбөрийг бүртгэх бол ТӨЛБӨР БҮРТГЭХ товчин дээр дархад дараах цонх гарч ирнэ.

Odoo text and image block                                                                Зураг 11
Odoo image and text block                                                              Зураг 12

3. Борлуулалтын хувилбар

Нэвтрэн орход үнийн саналын удирдлага цэсрүү шууд орно. Шинээр (шинээр програмаа суулгаад эхний удаа нэвтэрч байгаа бол) програмруу нэвтрэн орж байгаа бол Үнийн санал, Борлуулалт, Авлага, Бүтээгдэхүүн, Нөхөн дүүргэлт, Харилцагчид зэрэг мэдээллүүдийг системээс програмруу татан авах ёстой. Дараах дарааллаар дээрх мэдээллийг системээс татах ёстой.

Үнийн санал удирдлага дэлгэцийн зүүн дээд буланд байрлах Menu буюу 3 давхар зураасан дээр дарна.

Menu дээр дархад дараах байдалтай харагдана. Эндээс харилцагч цэсэн дээр дарж орно. Харилцагчийн дэлгэцийн баруун дээд буланд байрлах КАЛЕНДАРЬ товчин дээр дарж системээс Харилцагчийн мэдээллийг татна. Мэдээллийг татаж дуусхад Харилцагчийн жагсаалт таньд харагдах болно. Үнийн санал удирдлага, Борлуулалт удирдлага, Авлага, Бүтээгдэхүүн, Нөхөн дүүргэлт цэсүүдрүү ороод энэ үйлдлийг давтан хийнэ.

Odoo text and image block                                                        Зураг 13
Odoo image and text block                                                           Зураг 14

Борлуулалт бичих

Зураг 12 буюу Үнийн санал удирдлагын дэлгэцийн баруун доод талд байрлах ( + ) товчин дээр дархад захиалга бичих дэлгэц гарч ирнэ.

  • Үнийн санал. Үүнийг утасны програм автоматаар дугаарлана.

  • Харилцагч. Энд харилцагч сонгохын тулд Харилцагч дээр дархад системээс татсан харилцагчдыг харуулна.

  • Огноо. Програм автоматаар үүсгэж байгаа өдрийн огноог авна. Засах бол Огноо дээр дархад засах жижиг цонх гарч ирнэ.

  • Төлбөрийн нөхцөл. Систем дээр бүртгэсэн төлбөрийн нөхцөлийг програмруу өгөгдөл татхад хамт орж ирнэ. Тэдгээр төлбөрийн нөхцөлөөс сонгоно

  • Борлуулалтын төрөл. Үүсгэж буй борлуулалтын төрлийг сонгоно. Бэлнээр, Зээлээр гэсэн сонголтоос сонголтоо хийнэ.

ЗАХИАЛГЫН МӨР товчин дээр дархад бараа сонгох хэсэг гарч ирнэ. Тухайн борлуулалтын бараануудыг сонгоно.

БАРИМТ ХЭВЛЭХ товчин дээр дархад тухайн захиалгын баримт хэвлэгдэнэ.

ЗАХИАЛГЫН МӨР товчин дээр дархад нийт барааны жагсаалт харагдана. Хайлт хэсгээс борлуулалх бараагаа хайж болно. Мөн барааны жагсаалтыг дээш гүйлгэн харах боломжтой. Борлуулах бараагаа барааны жагсаалтаас сонгоно.

Odoo text and image block                                                         Зураг 15
Odoo image and text block                                                          Зураг 16

Сонгосон бараан дээр дарна. Даралт бүр тоо ширхэгийг НЭГ-ээр нэмнэ. Хэрвээ олон тоо хэмжээ оруулах бол тухайн бараан дээрээ удаан дархад тоо хэмжээ өөрчлөх дэлгэц гарч ирнэ. Тоо хэмжээгээ оруулаад ОК товчийг дарна. Бараанаас хасах бол сонгосон барааны ард байрлах ( - ) тэмдгэн дээр дарна. Даралт бүр тоо хэмжээг НЭГ-ээр хасна.

Борлуулах бараагаа сонгож дууссан бол Хайлтын хэсгийн ард байрлах ( ЗӨВ ) товчин дээр дарна

Борлуулалт хийхэд шаардлагатай талбаруудыг бөглөөд борлуулах бараануудыг сонгож дууссаны дараа Зураг 14-ийн баруун дээд буланд байрлах ХАДГАЛАХ товчийг дарж хадгална.

Хадгалах товчийг дархад Зураг 17 дээрх байдлаар харагдана. Тухайн Үнийн саналыг Батлахын тулд үүсгэсэн захиалган дээрээ дарна. Энд ноорог үнийн саналууд харагдана.

Odoo text and image block                                                              Зураг 17
Odoo image and text block

Үүсгэсэн үнийн саналыг засах бол ҮЗЭГ товчин дээр дархад үнийн санал үүсгэсэнтэй адил дэлгэц гарч ирнэ. Эндээс Харилцагч, Огноо, Төлбөрийн нөхцөл, Борлуулалтын төрөл гэх мэт мэдээллүүдийг бүглийг засварлах боломжтой.

Тухайн борлуулалтыг батлах бол БОРЛУУЛАЛТ БАТЛАХ товчийг дарснаар тухайн борлуулалт батлагдана. Үнийн саналыг батлахад тухайн үнийн санал батлагдаж Үнийн санал удирдлага цэснээс Борлуулалтын удирдлага цэсрүү орно.

Тухайн борлуулалтыг цуцлах бол ЦУЦЛАХ товчийг дарснаар тухайн борлуулалт цуцлагдана.

Борлуулалт батлагдах эсвэл цуцлагдсанаар тухайн борлуулалт дуусна. Борлуулалтын захиалга батлагдсанаар тухайн борлуулалт хүргэх захиалга дээр очно.

◄ VII. Багаж