Борлуулалтын төлөвлөгөө

Хэрэглэгчийн гарын авлага

Уг модуль нь борлуулалтыг төлөвлөх болон тухайн төлөвлөгөөг тодотгох мөн борлуулалтын төлөвлөгөө болон гүйцэтгэлийг шинжилгээний дэлгэцээр харах боломжийг олгоно. Борлуулалтын төлөвлөгөөний модуль нь 
  • Борлуулалтын төлөвлөгөө 
  • Борлуулалтын төлөвлөгөөний жил  
  • Борлуулалтын төлөвлөгөөний шинжилгээний дэлгэцээс бүрдэнэ. 
 

Хэрэглэгчид

Хэрэглэгчийн Тохиргоо. Тохиргоо → Хэрэглэгчид → Хэрэглэгчид цэс рүү орон тухайн 1 хэрэглэгч дээр Борлуулалтын төлөвлөгөөний менежер эсвэл хэрэглэгч болохыг сонгож өгнө.
  • Борлуулалтын төлөвлөгөөний менежер. Борлуулалтын албаны дарга буюу Борлуулалтын төлөвлөгөөний жил үүсгэх мөн Борлуулалтын төлөвлөгөөг батлах  хэрэглэгч байна.
  • Борлуулалтын төлөвлөгөөний ажилтан. Борлуулалтын багийн ахлагч буюу өөрийн багийн төлөвлөгөөг бүртгэж оруулах ажилтан байна .
 

Борлуулалтын төлөвлөгөөний жил

Борлуулалтын төлөвлгөөний жилийг сонгосноор борлуулалтын төлөвлөгөөний мөчлөг болон төлөвлөгөөгөө мөнгөн дүнгээр эсвэл тоо ширхэгээр төлөвлөх үү зэрэг сонголтуудыг сонгож боломжтой болох юм.  Борлуулалтын төлөвлөгөөний жилийг харахын тулд Борлуулалтын үндсэн цэсний  Тохиргоо → Борлуулалтын төлөвлөгөө → Борлуулалтын төлөвлөгөөний жил цэсээр ороход бүртгэлтэй төлөвлөгөөний жилүүд жагсаалт хэлбэрээр харагдана.  Шинээр Борлуулалтын төлөвлөгөөний жил үүсгэхийн тулд  Үүсгэх товч ийг дарахад дараах дэлгэц гарч ирнэ. Шаардлагатай талбаруудыг бөглөнө. Борлуулалтын төлөвлөгөөний жилийг зөвхөн Борлуулалтын төлөвлөгөөний менежер үүсгэх боломжтой байна.

Odoo CMS - a big picture

  • Төлөвлөгөөний жил. Үүсгэж буй төлөвлөгөөний жилийн нэрийг оруулна
  • Код. Тухайн Төлөвлөгөөний жилийн кодыг оруулна.
  • Төлөвлөгөөний төрөл. Төлөвлөгөөгөө Тоо ширхэг эсвэл Мөнгөн дүнгээр оруулах боломжтой. Хэрвээ Тоо ширхэг гэж сонговол Борлуулж болох бараа тус бүр дээр Борлуулахаар төлөвлөсөн тоо ширхэгээ оруулна. Харин Мөнгөн дүн гэж сонговол Барааны ангилалын хувьд мөнгөн дүнг оруулна.
  • Эхлэх огноо. Тухайн төлөвлөгөөний жилийн эхлэх огноо
  • Дуусах огноо. Тухайн төлөвлөгөөний жилийн дуусах огноо
  • Мөчлөгийн үргэлжлэх хугацаа. Тухайн төлөвлөгөөг ямар мөчлөгөөр үүсгэх вэ гэдгийг сонгоно. Долоо хоног, Сар болон Улирлаар мөчлөг үүсгэх боломжтой.

Дээрхи талбаруудыг бөглөсний дараагаар Мөчлөгүүд үүсгэх товчийг дарснаар тухайн жилийн хувьд борлуулалтын төлөвлөгөөний мөчлөг шинээр үүснэ.Та мэдээллүүдээ зөв оруулсан бол Хадгалах товч дарна. Тухайн 1 жилийн хувьд 1 л төлөвлөгөөний жил үүсэх тул 1 ижил жилээр 2 болон түүнээс дээш төлөвлөгөөний жил үүсгэх боломжгүй.

Odoo CMS - a big picture

     Тухайн төлөвлөгөөний жилийг Батлах товч даран батлах бөгөөд батлагдсан төлөвлөгөөний жилийг засварлах боломжгүй болох юм. Ийнхүү төлөвлөгөөний жил үүсгэн баталснаар Борлуулалтын төлөвлөгөөгөө оруулах боломжтой болно.

Odoo CMS - a big picture
 

Борлуулалтын төлөвлөгөө

Борлуулалтын төлөвлөгөөний хэрэглэгч нь зөвхөн өөрийн үүсгэсэн борлуулалтынхаа төлөвлөгөөг л харах боломжтой бол Борлуулалтын төлөвлөгөөний менежер нь нийт үүсгэсэн Борлуулалтын төлөвлөгөөг харах боломжтой байна. Борлуулалтын төлөвлөгөөг Борлуулалтын үндсэн цэсний Борлуулалт → Борлуулалтын төлөвлөгөө гэж орон шинээр үүсгэх болон үүссэн борлуулалтын төлөвлөгөөг харах боломжтой. Үүсгэх товч даран шинээр Борлуулалтын төлөвлөгөөг үүсгэн талбаруудыг бөглөнө.

  • Төлөвлөгөө.

Борлуулалтын баг болон Төлөвлөгөөний жил талбарыг бөглөсөн үед төлөвлөгөөний нэр автоматаар бөглөгдөнө.

  • Борлуулалтын баг.

Борлуулалтын багийн ахлагч үүсгэвэл тухайн борлуулалтын багийг дуудна.

  • Төлөвлөгөөний жил.

Зөвхөн баталсан төлөвтэй төлөвлөгөөний жилийг л дуудах боломжтой юм.

Борлуулалтын баг болон төлөвлөгөөний жилийг сонгосны дараагаар Мөрүүд үүсгэх товчин дээр дарч Төлөвлөгөөний мөрүүдийг үүсгэнэ. 

Odoo CMS - a big picture

Тухайн төлөвлөгөөний жил дээр Төлөвлөгөөний төрлийг хэрхэн сонгосноос хамааран мөрүүд нь Бараа эсвэл Барааны ангилалаар үүснэ. /Борлуулж болох бараа болон борлуулж болох барааны ангиллаар л мөрүүд үүсдэг/
  • Төлөвлөгөөний жил. Борлуулалтын төлөвлөгөөний жилийг мөр дээрээ дуудна
  • Нэр. Барааны нэр эсвэл ангилалын нэр байна.
  • Нийт тоо ширхэг. Нийт төлөвлөсөн тоо ширхэг байна.
  • Нийт мөнгөн дүн. Нийт төлөвлөсөн мөнгөн дүн байна.
  • Төлөв. Анх үүсэхэд ноорог төлөвтэй байх бөгөөд батлах санал болгох тохиолдолд төлөв нь өөрчлөгдөнө.
Odoo CMS - a big picture
Odoo text and image block
     Тухайн төлөвлөгөөний мөр дээрээ дарахад Дараахь цонх гарч ирнэ.   Мөчлөгийн мөрүүд үүсгэх  товчин дээр дарахад      мөчлөгүүд шинээр үүснэ. 
  • Бараа. Төлөвлөж байгаа бараа
  • Мөчлөг. Тухайн төлөвлөгөөний жилийн хувьд үүсгэсэн мөчлөг
  • Төлөвлөсөн тоо ширхэг. Борлуулалахаар төлөвлөсөн тоо ширхэг
  • Гүйцэтгэл тоо ширхэг. Тухайн Борлуулалтын жилийн гүйцэтгэл. Гүйцэтгэлийг өдөрт 1 удаа шинэчлэдэг байна.
  • Дууссан борлуулалт тоо ширхэг. Тухайн Борлуулалтын жилийн хувьд Дууссан төлөвтэй Борлуулалтын захиалгын тоо ширхэг
  • Зарах үнэ. Зарахаар төлөвлөж буй үнэ
  • Нэгж өртөг. Барааны нэгж өртөг / Нэгж өртөг болон Зарах үнэ нь зөвхөн тоо ширхэгээр төлөвлөсөн үед гарч ирдэг./
      Мөчлөгийн мөрүүд үүсгэх гэсэн товчин дээр дарахад мөчлөгийн мөрүүд үүснэ. Төлөвлөсөн тоо ширхэгээ  оруулан хадгалах товч даран гарна. Энэ маягаар төлөвлөгөөний мөрүүд рүү орж мөчлөгийг үүсгэн төлөвлөсөн тоо ширхэг эсвэл мөнгөн дүнгээ хийж дуусгана.
Төлөвлөгөөгөө хийж дууссаны дараа Төлөвлөгөөгөө Борлуулалтын албаны дарга буюу менежертэй санал болгоно. Ингэхийн тулд Санал болгох товчин дээр дарна. Санал болгосон төлөвлөгөөг борлуулалтын албаны дарга Төлөвлөгөөг Батлах Эсвэл Цуцлах боломжтой байна.Төлөвлөгөө Батлах товчийг дарахад Төлөвлөгөө батлагдах бөгөөд дахин засварлах боломжгүй болно. Харин Төлөвлөгөөг тодотгох шаардлагатай болвол Төлөвлөгөө тодотгох товчин дээр дарна.
Төлөвлөгөө Тодотгох товч дарснаар тухайн тодотгож байгаа борлуулалтын төлөвлөгөө нь хуулбарлан үүсгэгдэх ба Борлуулалтын баг, Төлөвлөгөөний жилийг засварлах боломжгүй байна. Харин төлөвлөгөөний мөрүүдийг засварлах боломжтой байна. Борлуулалтын төлөвлөгөөг Борлуулалтын албаны дарга буюу менежертэй санал болгодгийн адил процесс явагдана. Харин Уг тодотгосон төлөвлөгөө батлагдсан тохиолдолд тухайн тодотгол үүссэн төлөвлөгөө идэвхигүй хэлбэртэй болно.