I. Тохиргоо

Хэрэглэгчийн гарын авлага

II. Худалдан авалт ►


1. Харилцагчийн дэвтэр

1.1. Харилцагчийн пайзууд

Харилцагчийн пайз гэдэг нь харилцагчийн тодотгол гэж хэлж болно. Зарим газрууд үүнийг харилцагчийн ангилал болгон ашигладаг. Дараа тухайн пайзаар хайлт хийх боломжийг олгодог. Пайзыг харилцагч бүртгэхэд ашигладаг ба энэ харилцагчид дээр шууд харагддаг. Системд бүртгэлтэй пайзыг хархын тулд  Худалдан авалт үндсэн цэсний  Тохиргоо -> Хаягийн дэвтэр -> Харилцагчийн пайзууд цэсээр орно. Энд системд бүртгэлтэй пайзууд жагсаалт байдлаар харагдана. Шинээр пайз бүртгэхийн тулд  Үүсгэх товчийг дараад дараах талбаруудыг бөглөнө.


Ангиллын нэр  талбарт үүсгэж буй пайзын нэрийг оруулна.  Дээд ангилал талбарт тухайн пайзын хамаарах пайзыг сонгоно.  Идэвхитэй талбарын чагтыг авбал тухайн пайзыг идэвхигүй болгож ашиглах боломжгүй болгож байна гэсэн үг. Эдгээр талбаруудыг бөглөсний дараа  Хадгалах товчийг дарснаар харилцагч дээр сонгох боломжтой болно. 

2. Бараанууд

2.1. Барааны ангилал

Энд системд бүртгэлтэй нийт барааны ангилалууд харагдана. Барааны ангилалыг хархын тулд  Худалдан авалт үндсэн цэсний  Тохиргоо -> Барааны ангилал болон шинж чанарууд -> Барааны ангилал цэсээр орно. Энд бүртгэлтэй барааны ангилалууд жагсаалт байдлаар харагдана. Ангилал нь өөрөө өөр ангилалд багтсан бол өмнөө багтсан ангилалынхаа нэрийг авсан байдлаар харагдана. Шинэ ангилал бүртгэхийн тулд  Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө.

  • Нэр. Үүсгэж буй ангилалын нэрийг оруулна. 

  • Код. Үүсгэж буй ангилалын кодыг оруулна. 

  • Эцэг ангилал. Тухайн ангилал өөр ангилалд хамаарах бол хамаарах ангилалыг сонгоно. 

  • Ангилалын төрөл. Хэрвээ энэ ангилал эцэг ангилал бол харах гэсэн төрлийг сонгоно. Эцэг ангилал биш бол Хэвийн гэсэн төрлийг сонгоно. 

  • Маршрутууд. Тухайн барааны маршрутыг сонгоно  .

  • Албадан устгах стратеги. Хадгалах үед систем автоматаар сонгоно 

  • Орлогын данс. Энд сонгогдсон данс нь барааны зарах үнийг ашиглан үнэлгээг хийнэ. 

  • Борлуулалтын буцаалтын данс. Тухайн ангилалд хамаарах бараан дээр буцаалт хийгдэх санхүүгийн бичилт хийгдэх дансыг сонгоно. 

  • Борлуулалтын хөнгөлөлт. Тухайн ангилалд хамаарах барааг хөнгөлттэй борлуулахад хөнгөлөлтийн санхүүгийн бичилт хийгдэх дансыг сонгоно. 

  • Агуулахын зарлагын данс. Бодит хугацаанд шууд тооллогын үнэлгээ хийх тохиолдолд хүрэх байрлалд үнэлгээний дансыг тусгайлан заагаагүй бол гарж байгаа барааны хөдөлгөөний журналын харьцах тал нь бүгд энэ дансанд бичигдэх болно. Энэ нь энэ ангилалын бүх барааны анхны утга болно. Мөн бараа тус бүр дээр тохируулж болно. 

  • Зардлын данс. Энд сонгогдож байгаа данс нь гарч байгаа барааны өртөг үнийг ашиглан үнэлэхэд ашиглагдана. 

  • Үнэлгээний данс. Барааны бодит хугацааны үнэлгээг өгөгдсөн бараан дээр зөвшөөрөгдсөн тохиолдолд энэ данс барааны идэвхитэй үнийг хадгална 

  • Барааны журнал. Тооллогын бодит хугацааны үнэлгээ хийж байхад барааны хөдөлгөөнийг боловсруулахад санхүүгийн бичилт хийгдэх санхүүгийн журналыг сонгоно. 

  • Түүхий эд материалын ангилал эсэх. Энэ чагтыг чагталбал тухайн ангилал түүхий эд материалын ангилал гэдгийг тодорхойлж байна гэсэн үг. 

  • Хангамжийн материалын ангилал эсэх. Энэ чагтыг чагталбал тухайн ангилал хангамжийн барааны ангилал гэдгийг тодорхойлж байна гэсэн үг. 

Эдгээр талбаруудыг бөглөсний дараа  Хадгалах товчийг дарснаар тухайн ангилал системд бүртгэгдэж бараан дээр сонгох боломжтой болно гэсэн үг. Бараан дээр эцэг төрөлтэй ангилалыг сонгохгүй зөвхөн Хэвийн төрөлтэй ангилалыг сонгоно.

2.2. Хэмжих нэгжийн ангилалууд

Энд хэмжих нэгжийн ерөнхий ангилалын бүртгэлийг хийнэ. Шинээр хэмжих нэгжийн ангилал бүртгэхийн тулд   Худалдан авалт үндсэн цэсний   Тохиргоо -> Хэмжих нэгжийн ангилалууд цэсээр орно. Энд бүртгэлтэй хэмжих нэгжийн ангилалууд жагсаал байдлаар харагдана. Шинээр ангилал бүртгэх   Үүсгэх товчийг дараад   Нэр талбарт хэмжих нэгжийн ангилалын нэрийг оруулаад   Хадгалах товчийг дарна.


2.3. Хэмжих нэгж

Энд өөрийн компанид хэрэглэгдэх хэмжих нэгжүүдийг бүртгэж өгнө. Системд бүртгэлтэй хэмжих нэгжүүдийг хархын тулд  Худалдан авалт үндсэн цэсний  Тохиргоо -> Хэмжих нэгж цэсээр орно. Системд бүртгэлтэй хэмжих нэгжүүд жагсаалт байдлаар харагдана. Шинээр хэмжих нэгж бүртгэх бол  Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө.


Бараан дээр үндсэн хэмжих нэгж гэж байдаг мөн худалдаж авдаг тустай хэмжих нэгж гэж бас байдаг. Ийм тохиолдолд систем дээр энэ 2 хэмжих нэгж нь хоорондоо хөрвөх боломжтой хэмжих нэгжүүд байх ёстой /Нэг ангилалын хэмжих нэгжүүд хоорондоо хөрвөх боломжтой байдаг/.  Хэмжих нэгж талбарт үүсгэж буй хэмжих нэгжийн нэрийг оруулна.  Барааны ангилал талбарт тухайн хэмжих нэгжийн хамаарах хэмжих нэгжийн ангилалыг сонгож өгнө.  Төрөл талбарт тухайн хэмжих нэгжийн төрлийг сонгоно.  Ангилалын сурвалж хэмжих нэгж төрлийг сонговол тухайн хэмжих нэгжийг сурвалж хэмжих нэгж буюу үндсэн хэмжих нэгж гэдгийг илтгэнэ.  Сурвалж хэмжих нэгжээс их төрлийг сонговол тухайн хэмжих нэгж нь үндсэн хэмжих нэгжээс их ба үндсэн хэмжих нэгжийг хөрвүүлэх боломжтой хэмжих нэгж  гэдгийг илтгэнэ.  Сурвалж хэмжих нэгжээс бага төрлийг сонговол тухайн хэмжих нэгж нь үндсэн хэмжих нэгжээс бага ба үндсэн хэмжих нэгжийг хөрвүүлэх боломжтой хэмжих нэгж гэдгийг илтгэнэ. Эдгээр талбаруудыг бөглөөд  Хадгалах товчийг дарснаар тухайн хэмжих нэгжийг бараан дээр ашиглах боломжтой болно. 

3. Үнийн хүснэгт

Борлуулалтын үнийн хүснэгт гэдэг нь харилцагч буюу захиалагчтай хийсэн тохиролцооны үндсэн дээр бараа борлуулах үеийн үнэ болон хөнглөлтийн журмыг тодорхойлно. Өөрөөр хэлбэл уг үнийн хүснэгт ямар нэг бараа бүтээгдэхүүний нийлүүлэгчийн санал болгосон үнэ (өртөг үнэ) нэмэлт хөнгөлөлт урамшууллыг тооцоолж борлуулалт хийх үнийг гарган авдаг. Тиймээс аливаа бараа бүтээгдэхүүний борлуулах үнийг энд тохируулах боломжтой. Үндсэн борлуулах үнээс өөр тохиолдолд гэсэн үг. Шинээр үнийн хүснэгт үүсгэхийн тулд  Худалдан авалт үндсэн цэсний  Тохиргоо -> Үнийн хүснэгт -> Үнийн хүснэгт цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд системд бүртгэлтэй борлуулалтын нийт үнийн хүснэгт харагдана. 


  • Үнийн хүснэгтийн нэр. Тодорхойлж буй үнийн хүснэгтийн нэрийг оруулна. Жишээ нь: 10% хөнгөлөлтийн үнийн хүснэгт 

  • Идэвхитэй. Шинээр үүсгэхэд автоматаар чагтлагдсан байна. Чагтыг авбал тухайн үнийн хүснэгтийг идэвхигүй болгож цаашид ашиглах боломжгүй болгоно. 

  • Үнийн хүснэгтийн төрөл. Тухайн үнийн хүснэгт ашиглагдах муж буюу Борлуулалт, Худалдан авалтын үнийн хүснэгт алин болохыг сонгоно. 

  • Валют. Тухайн үнийн хүснэгтэнд ашиглагдах валютыг сонгоно. 

  • Компани. Тухайн үнийн хүснэгт хамаарах компанийг сонгоно. 

Эдгээр талбаруудыг бөглөсний дараа   Зүйл нэмэх товчийг дарж  Үнийн хувилбар үүсгэнэ.

3.1. Үнийн хувилбар

Өмнө нь үүсгэсэн үнийн хүснэгт дотроо үнийн хувилбаруудыг нэг нэгээр нь үүсгэн тодорхойлно. Нэг үнийн хүснэгтэнд хичнээн ч үнийн хувилбар байж болно. Эдгээр ялгаатай үнийн хувилбаруудыг хэрэгжих хугацаа ялгаатай байх ба шаардлагатай байх ба календарийн огноогоор систем тухайн хугацаанд хэрэгжихээр заасан үнийн хүснэгтийг авч хэрэглэнэ. Улиралаар баяр ёслолын үеэр үнийн дүрэм өөрчлөгддөг бол оруулахад тохиромжтой. Үнийн хувилбар оруулах дараах талбаруудын утгыг оруулна.


  • Нэр. Үнийн хувилбарын нэрийг оруулна.  

  • Идэвхитэй. Шинээр үүсгэхэд автоматаар чагтлагсан байна. Чагтыг авбал тухайн үнийн хүснэгтийг идэвхигүй болгож цаашид ашиглах боломжгүй болгоно.  

  • Эхлэх огноо. Тухайн үнийн хувилбарын хэрэглэгдэх эхний хугацаа бөгөөд хоосон орхивол бүх хугацаанд хэрэглэгдэнэ.  

  • Дуусах огноо. Тухайн хувилбарын хэрэглэгдэх дуусах хугацаа бөгөөд хоосон орхивол бүх хугацаанд хэрэглэгдэнэ.  

Энэ үнийн хувилбарт хугацаа оруулсан бол энэ үнийн хүснэгтэнд байрлах бүх үнийн хувилбарт хугацаа оруулах ёстой. Эдгээр талбарыг бөглөсний дараа   Зүйл нэмэх товчийг дарж   Үнийн дүрэм оруулна.

3.2. Үнийн дүрэм оруулах

Үнийн дүрэм гэдэг нь борлуулалт болон худалдан авалтын хөнгөлөлт урамшууллын бодлогыг хэрэгжүүлэх дүрмийг оруулах хэсэг. Үнийн дүрэм аль нэгж үнийн хувилбарт харьяалагдана. Нэг хувилбарт хичнээн ч үнийн дүрэм байж болно.

  • Дүрмийн нэр. Бараа сонгоход автоматаар нэрлэнэ.
  • Үнийн дүрмийн төрөл. Доорх төрлүүдээс сонголтоо хийнэ. Хийсэн сонголтоос хамааран үнийн дүрэм оруулах цонхонд талбарууд нэмэгдэх болон хасагдана.
  • Захиалгын нийт үнийн дүнд үйлчлэх дүрэм (Зөвхөн борлуулалт).   Бараа материалаас үл хамааран тухайн захиалгын нийн үнийн дүн тодорхой нөхцлийг хангаж байвал нийтэд нь хөнгөлөлт эдлүүлнэ.  
  • Бараа дагалдуулах урамшууллын дүрэм (Зөвхөн борлуулалт).   Тодорхой нөхцлийг хангавал бараа дагалдуулна гэсэн үг.  
  • Барааны нэгж үнэд үйлчлэх дүрэм.
Odoo text and image block
Odoo image and text block

Үнийн дүрмийн төрлийг   ЗАХИАЛГЫН НИЙТ ҮНИЙН ДҮНД ҮЙЛЧЛЭХ ДҮРЭМ сонгогдсон тохиолдлын үе дэх дэлгэцийг авч үзье.  

Барааны шүүлт хэсэг

  • Дуусах хугацааны муж.

Захиалгын шүүлтүүр хэсэг

  • Төлбөрийн нөцөл. Төлбөр төлөх нөхцөлийг сонгоно. Үүсгэж буй үнийн дүрмэнд нэгэн нөхцөл болно. Жишээ нь: 15 өдөр гэсэн төлбөрийн нөхцөлийг сонговол борлуулалтын төлбөрөө 15 өдрийн дотор төлнө гэсэн тохиолдолд тухайн үнийн хүснэгт хэрэгжинэ гэсэн үг.  

  • Борлуулалтын төрөл. Тухайн нөхцөл тавигдах борлуулалтын төрлийг сонгоно. Жишээ нь: Бэлнээр, зээлээр гэсэн 2 борлуулалтын төрөл байсан гэж саная. Бэлнээр төрлийг сонговол Бэлнээр хийгдсэн борлуулалтанд тухайн үнийн дүрэм үйлчилнэ гэсэн үг.

  • Захиалгын дүн.  Оруулсан захиалгын дүнд тухайн борлуулалтын дүн хүрсэн тохиолдолд тухайн үнийн дүрэм хэрэгжинэ гэсэн үг.  

  • Компани. Дүрэм үүсгэж буй хэрэглэгчийн харьяалагдах компанийг систем автоматаар авна.  

  • Харилцагч. Сонгогдсон харилцагчийн  

  • Дараалал. Тухайн үнийн дүрэм үйлчилэх дарааллын дугаарыг оруулна.  

Үнэ тооцоолол хэсэг.

Шинэ үнэ = Суурь үнэ + ( 1 + {   Хувиар бол хувийг оруулна } ) + {   Шууд дүнгээр бол дүнг оруулна }  

Сануулга!!! Хэрвээ нэмэх бол шууд бичнэ. Жишээ нь: 10% нэмэх бол 0.1 гээд шууд бичнэ. Хасах бол -0.1 гэж бичнэ. Дүнгийн хувьд мөн адил нэмэх бол 1000 хасах бол -1000 гэж оруулна.  

Ингээд дахин үнийн дүрэм оруулахгүй бол   Хадгалаад хаах товчийг дахин өөр үнийн дүрэм оруулах бол   Хадгалаад шинэ товчийг дахинн өөр дүрэм оруулах бол дарна.

Үнийн дүрмийн төрлийг БАРАА ДАГАЛДУУЛАХ УРАМШУУЛАЛ ДҮРЭМ сонгогдсон үе дахь дэлгэцийг авч үзье. Энэ төрлийг сонгосон үед ямар нэгэн бараа авах нөхцлийг хангавал өөр бараа дагалдуулах урамшууллыг хэлнэ.

Барааны шүүлтүүр хэсэг  

  • Бараа шүүх хэлбэр. Энд сонгогдосн талбаруудаас хамааран барааны шүүлт хэсэг өөрчлөгдөнө.  

    • Сонгосон бараа. Энэ сонголтыг хийсэн тохиолдолд Борлуулах бүтээгдэхүүд гэсэн хэсэг гарч ирнэ. Эндээс нөхцөл болгох бараагаа сонгоод тоо хэмжээг оруулна. Олон бараа сонгох боломжтой. Сонгогдсон бараанаас заагдсан тоо хэмжээгээр авсан тохиолдолд гэсэн нөхцөл болно гэсэн үг.

    • Шүүсэн бараа. Барааны ангилал, үйлдвэрлэгч гэсэн 2 талбар гарч ирнэ. Барааны ангилал талбарт сонгогдсон барааны ангилалд багтах баруунуудаас авбал гэсэн нөхцөл болно. Үйлдвэрлэгч талбарт сонгогдсон үйлдвэрлэгчийн бараанаас авбал гэсэн нөхцөл болно.

    • Бүх бараа. Бүх барааны хувьд үйлчилнэ  

  • Дуусах хугацааны муж.

Захиалгын шүүлтүүр хэсэг. Өмнөх тохиолдолтой адил учир захиалгын нийт үнийн дүнд үйлчлэх дүрэм хэсгээс харна уу

Odoo text and image block

Бонус тооцоолол хэсэг.

Зүйл нэмэх товчийг дарж   Бараа талбарт дагалдуулах барааг сонгоно.   Тоо хэмжээ талбарт дагалдуулах тоо хэмжээг оруулна. Дээрх нөхцөлийг хангасан бол сонгогдсон барааг оруулсан тоо хэмжээгээр дагалдуулна гэсэн үг. Захиалагч дээр оруулсан нөхцөлийг олон удаа хангахад хамгийн ихдээ хэдийг өгөх вэ гэсэн хязгаарыг   Дээд хязгаар талбарт оруулна. Энэ нэг удаагийн борлуулалтын хувьд яригдана. Жишээ нь: 1 бараанаас 5ийг авбал өөр нэг бараанаас 1 дагалдуулна гэсэн дүрэм байна гэж саная. Харилцагчид нөхцөл тавигдсан бараанаас 25ийг авсан бол 5 бараа дагалдуулах ёстой болно. Гэвч дээд хязгаар талбарт бараа дагалдуулах дээд хязгаар нь 3 гэсэн бол тухайн харилцагчид дагалдуулах бараанаас 3-ийг л өгнө гэсэн үг. Ингээд   Хадгалаад хаах товчийг дарахад тухайн үнийн дүрмийг хангасан бол энэ дүрэм үйлчилж эхлэх боломжтой боллоо гэсэн үг.    Хадгалаад шинэ товчийг дахин өөр дүрэм оруулах бол дарна.  

Үнийн дүрмийн төрлийг   БАРААНЫ НЭГЖ ҮНЭД ҮЙЛЧИЛЭХ ДҮРЭМ сонгогдсон бол энэ төрөл нь дээрх 2 тохиолдлын хийх үйлдлүүдийг нь бүгдийг нь өөртөө агуулсан ба худалдан авалт болон борлуулалт хоёуланд нь ашиглах боломжтой. Дээрх 2 тохиолдыг уншвал ойлгомжтой болно.  

Үнэ тооцоолол хэсэгт Суурь гэсэн талбар нэмэгдэн гарч ирнэ. Энэ нь сонгогдсон барааны ямар үнэ дээр үнийн тооцооллыг хийх вэ? гэсэн сонголтыг хийж байна гэсэн үг. Энэ нь дараах сонголтуудтай.  

  • Борлуулах үнэ. Сонгогдсон барааны борлуулах үнэ дээр үнийн тооцоолол хийгдэнэ.  

  • Өртөг үнэ. Сонгогдсон барааны өртөг үнэ дээр үнийн тооцоолол хийгдэнэ.  

  • Жижиглэн зарах үнэ. Барааны жижиглэнгийн зарах үнэ дээр үнийн тооцоолол хийгдэнэ.  

  • Бусад үнийн хүснэгт. Энэ сонголтыг сонгоход Бусад үнийн хүснэгт талбарт сонголт хийх боломжтой болно. Тухайн барааны бусад үнийн хүснэгтэд тодорхойлогдсон үнэ дээр үнийн тооцоолол хийгдэнэ.  

  • Барааны маягт дээрх нийлүүлэгчийн үнүүд. х  

Үнийн дүрмийн тохиргоонуудыг хийж дууссаны дараа Хадгалаад хаах гэсэн товчийг дархад Үнийн хувилбарлуу шилжинэ. Үнийн дүрмийг оруулж дууссан бол Үнийн хувилбар дэлгэцний   Хадгалаад хаах товчийг дарснаар Үнийн хүснэгтрүү шилжинэ. Үнийн хүснэгтэнд өөр үнийн хувилбар оруулахгүй бол   Хадгалах товч дарснаар тухайн үнийн хүснэгт системд хадгалагдаж ашиглах боломжтой болно   .

3.3. Үнийн төрлүүд

Үнийн төрөл бүртгэхийн тулд   Худалдан авалт үндсэн цэсний   Тохиргоо -> Үнийн хүснэгт -> Үнийн төрөл цэсээр орно. Үнийн нэр талбарт тухайн үнийн төрлийн нэрийг оруулна. Идэвхитэй чагтыг авбал тухайн үнийн төрлийг ашиглах боломжгүй болгох буюу идэвхигүй болгоно.


4. Худалдан авалтын зардлын зүйл

Энд худалдан авалттай холбоотой зардлын бүртгэлийг хийдэг. Зардлын бүртгэл хийхийн тулд   Худалдан авалт үндсэн цэсний   Тохиргоо -> Худалдан авалтын зардлын зүйл цэсээр ороод   Үүсгэх товчийг дарна. Энд бүртгэлтэй худалдан авалтын зардлын зүйлүүд канбан харагдацаар харагдана.


  • Нэр. Зардлын нэрийг оруулна.  

  • Хувиарлах арга. Энд тухайн зардлыг хэрхэн хувиарлах аргыг сонгоно.  

    • Тэнцүү. Бүх худалдан авч байгаа бараанд зардлыг тэнцүү хувиарлана.

    • Тоо хэмжээнд. Худалдан авч байгаа барааны тоо хэмжээд зардлыг хувиарлана.

    • Үнийн дүнгийн арга. Худалдан авч байгаа барааны үнийн дүнд зардлыг хувиарлана.

    • Жинд. Худалдан авч байгаа барааны жинд зардлыг хувиарлана.

    • Эзэлхүүнд. Худалдан авч байгаа барааны эзэлхүүнд зардлыг хувиарлана.

    • Өртөгт шингэхгүй. Худалдан авч байгаа бараануудын өртөгт тухайн зардлыг шингээхгүй.

  • Компани. Үүсгэх буй хэрэглэгчийн харьяалагдах компанийг автоматаар авна.  

  • Тэмдэглэл. Тухайн зардалтай холбоотой тэмдэглэлийг бичнэ.  

Эдгээр талбарыг бөглөөд   Хадгалах товчийг дарснаар тухайн зардлыг худалдан авалтан дээр ашиглах боломжтой болно.  

II. Худалдан авалт ►