II. Худалдан авалт

Хэрэглэгчийн гарын авлага




1. Нийлүүлэгчид

Харилцагч бүртгэхийн тулд Худалдан авалт үндсэн цэсний  Худалдан авалт  -> Нийлүүлэгчид  цэсээр орно. ( Борлуулалт үндсэн цэсний Борлуулалт -> Захиалагчид,  Санхүү үндсэн цэсний Захиалагч, Нийлүүлэгч цэсүүдээр орж болно). Уг цэсээр ороход бүртгэлтэй харилцагчид канбан харагдацаар харагдана. Мөн жагсаалт байдлаар харах боломжтой. Канбан харагдацын үед харилцагчийн нэр, ангилалын мэдээлэл, эмэйд хаягийн мэдээллээс гадна тухайн харилцагчийн зураг, худалдан авалт эсвэл худалдсан тоог харуулах нь аль цэсээр дамжин орсноос хамаарч ялгаатай байна. Борлуулалт цэсээр борлуулалтын тоо, худалдан авалт цэсээр орсон бол худалдан авалт хийсэн тоо харагддаг. Шинэ харилцагч бүртгэх бол Үүсгэх товчийг дарж шаардлагатай талбаруудыг бөглөнө.

  • Нэр. Харилцагчийн нэрийг оруулна. Компанийн нэр гэсний чагталбал тухайн харилцагчийг компани гэж систем ойлгоно. Чагтлахгүй бол тухайн харилцагчийг хувь хүн гэж ойлгоно. 

  • Компани. Тухайн харилцагч систем бүртгэлтэй ямар нэг харилцагчийн охин компани бол энэ талбарт эцэг компанийг сонгож өгнө. 

  • Пайзууд. Тухайн харилцагчтай холбоотой ялгах тэмдгийг сонгож өгнө. Пайзыг ангилал болгоод үүсгэсэн ангилалаа энд сонгох боломжтой. 

  • Бусад шаардлагатай мэдээллийг (  хаяг, вэбсайт, албан тушаал, утас, гар утас... гэх мэт) талбаруудыг бөглөнө. Жишээ нь:  Имэйл талбарт имэйл оруулснаар тухайн харилцагчид имэйл илгээх боломжтой болно. 

Харилцагчийн мэдээ оруулах хэсгийн доод хэсэгт байрлах  Дотоод тэмдэглэл, Борлуулалт & Худалдан авалт, Төлбөрийн мөшгөлт, Санхүү гэх мэт хавтсууд байрлана. Эдгээр хавтсууд нь тухайн систем хэрэглэгчийн эрхийн тохиргоо болон ERP системд суулгаж тохируулсан модулиас хамааран нэмэгдэж хасагдана. Эдгээрээс шаардлагатай хавтсуудаас дэлгэрүүлэн үзье. 

Дотоод тэмдэглэл хавтас. Энд харилцагчийн тухайн шаардлагатай мэдээллийг оруулна.

Борлуулалт & Худалдан авалт хавтас.  Энэ хавтсанд борлуулалт болон худалдан авалт хийхэд шаардлагатай нэмэлд тохиргоонуудыг байна. Үүнд: 

  • Худалдагч. Тухайн харилцагчийг хариуцсан борлуулалтын ажилтан. 

  • Борлуулалтын баг. Тухайн харилцагчийг хариуцсан борлуулалтын баг. 

  • Захиалагч. Энэ харилцагчид бараа зарах бол сонгоно. 

  • Нийлүүлэгч. Энэ харилцагчаас бараа авах бол сонгоно. 

  • Компани. Харилцагч үүсгэж байгаа хэрэглэгчийн хамаарах компани автоматаар сонгогдсон байна. Үүсгэж буй харилцагч энд байгаа компанийн харилцагч юм. 

  • Регистрийн №. Харилцагчийн регистрийн дугаарыг оруулна. Компани бол компанийн регистрийн дугаарыг оруулна. 

  • Холбоо барих хаягийн код.

  • Хэл.

  • Огноо.

  • Идэвхитэй. Энэ харилцагчтай цаашид харилцах шаардлагагүй гэж болсон бөгөөд гүйлгээ хийхэд шаардлагагүй гэж үзвэл энэ чагтыг авна. Энэ тухайн харилцагчийг идэвхигүй болгож цаашид ашиглах боломжгүй болгоно. 

  • Нийтлэх. Энэ чагтыг чагталбал тухайн харилцагчийг компанийн вэбсайтан дээр харуулна. 

  • Хүлээж авахгүй. Маркетингийн компанит ажлын хүрээнд имэйл илгээх эсэх тохиргоо. Чагтлаагүй бол тухайн харилцагч имэйл хүлээн авахгүй. 

  • Inbox мэдэгдлийг хүлээн авах. Харилцагчийн имэйлийг бүртгэснээр системийн зарим нэг үйлдлийг имэйлээр хүлээн авах эсэх тохируулга. 

  • Борлуулалтын үнийн хүснэгт. Компанийн тохируулгаас автоматаар орж ирнэ. Арилгах эсвэл өөр үнийн хүснэгт сонгож болно. Тухайн харилцагчид зориулан үнийн ялгаатай бодлого явуулах энд тохируулна. 

  • Худалдан авалтын үнийн хүснэгт. Компанийн тохируулгаас автоаматаар орж ирнэ. Арилгах эсвэл өөр үнийн хүснэгт сонгож болно. 

  • Захиалагчийн байрлал. Системийн дотоодод хэрэглэх  тохиргоо. Компанийн тохируулгаас автоматаар орж ирнэ. 

  • Нийлүүлэгчийн байрлал. Системийн дотоодод хэрэглэх тохиргоо. Компанийн тохируулгаас автоматаар орж ирнэ. 

  • Санхүү хавтас. Санхүүгийн модулд ашиглагдах тохиргоонууд энд хийгдэнэ. Дэлгэрэнгүйг Санхүүгийн гарын авлагаас харна уу. 

Эдгээр талбаруудыг бөглөж дууссаны дараа  Хадгалах товчийг дарснаар тухайн харилцагчийг системд бүртгэж ашиглах боломжтой болж байна. 

2. Үнийн санал

Худалдан авалтын захиалга нь цаасан дээр хийгддэг барааны тоо хэмжээ, үнэ, нийлүүлэгчийн мэдээлэл гэх мэт зүйлсийг системд бүртгэж буй хэлбэр юм. Эхний удаад мэдээллийг оруулаад хадгалахад ноорог төлөвтэй байна. Худалдан авалтын үнийн санал үүсгэхийн тулд   Худалдан авалт үндсэн цэсний   Худалдан авалт -> Үнийн санал цэсээр орно. Өмнө үүсгэсэн ноорог үнийн саналууд жагсаалт байдлаар байх ба   Үүсгэх товч дарж шинээр үүсгэх дэлгэц гарч ирнэ.  


  • Нийлүүлэгч. Систем дээр бүртгэгдсэн бараа нийлүүлэгчийг сонгоно.  

  • Нийлүүлэгчийн дугаар. Борлуулалтын захиалгын код эсвэл нийлүүлэгчийн илгээсэн үнэ. Энэ нь барааг хүлээн авахдаа нийлүүлэгчийн илгээсэн хүргэлтийн захиалгаар тулгалт хийхэд хэрэглэдэг.  

  • Үнийн хүснэгт. Систем дээр тухайн нийлүүлэгчээс авах барааны үнийн дүрмийг тодорхойлж өгдөг. Уг талбарт тухайн нийлүүлэлгчийн үнийн хүснэгтийг оруулж өгнө.  

  • Валют. Худалдан авалт хийж байгаа валютыг сонгоно.  

  • ХА төрөл. Худалдан авалтын төрлийг сонгоно.  

    • Судалгаа.

    • Шууд.

  • Валютын ханш. Валютаар худалдан авалт хийх үед валютын ханшийг оруулна.  

  • Хэрэглэгч. Х  

  • Захиалах огноо. Худалдан авалтын захиалга хийсэн өдрийн огноог сонгоно. Систем автоматаар үүсгэсэн өдрийн огноог авна.  

  • Эх баримт. Х  

  • Компани. Худалдан авалтын захиалга үүсгэж буй компанийг сонгоно. Систем автоматаар хэрэглэгчийн харьяалагдах компанийг авна.  

  • Захиалагч хэлтэс. Тухайн компанид бүртгэгдсэн хэлтэс худалдан авалт хийсэн бол хэлтсийг энд сонгох боломжтой. Энэ аль хэлтэс хичнээн төгрөгний худалдан авалтыг хэзээ хийсэн гэх мэт шүүлтүүрийг хийх боломжийг олгоно.  

  • Хүргэх. Хүлээн авах агуулахыг сонгоно.  

Эдгээр талбаруудыг бөглөж дууссаны дараа Бараанууд хавтсанд байрлах  Зүйл нэмэх  товчин дээр дарна. Энд худалдан авах бараануудаа сонгоно.

Odoo image and text block

Зүйл нэмэх товчийг дархад дараах талбарууд гарч ирнэ. Бараа талбарт худалдан авч буй бараагаа сонгоно. Бараа сонгоход тайлбар, төлөвлөгдсөн огноо, барааны хэмжих нэгж, татварууд талбарууд автоматаар гарч ирнэ. Тайлбар талбарт тухайн барааны тайлбар харагдана. Төлөвлөгдсөн огноо талбарт тухайн барааны танай агуулах дээр ирхээр төлөвлөгдсөн огноог оруулна. Компани талбарт үнийн санал үүсгэж байгаа хэрэглэгчийн харьяалагдах компанийг автоматаар авна. Шинжилгээний данс талбарт тухайн худалдан авалтын шинжилгээний дансыг сонгоно. Тоо ширхэг талбарт тухайн барааг худалдан авч байгаа тоо хэмжээг оруулна. Барааны хэмжих нэгж талбарт тухайн барааны хэмжих нэгж автоматаар гарч ирнэ. Нэгж үнэ талбарт худалдан авалт хийж байгаа барааны нэгж үнийг оруулна. Татвар талбарт тухайн барааны татвар сонгогдоно.

Үнийн хүсэлт & Үнэн хаялцуулга хавтас

 

Xүргэлтүүд болон нэхэмжлэлүүд хавтас

  • Товлосон огноо.  Тухайн худалдан авалт ирхээр товлогдсон огноог сонгоно. 

  • Хаана. Тухайн агуулах ямар байрлал дээр ирхийг харуулна. Тохиргооноос автоматаар сонгогдсон байна. 

  • Ирсэн. Тухайн агуулхад бараа буун хүлээн авхад энэ чагт автоматаар чагтлагдана. 

  • Cost approved. Тухайн худалдан авалтын зардал батлагдахад энэ чагт автоматаар чагтлагдана. 

  • Нэхэмжлэх арга. Тухайн худалдан авалтын нэхэмжлэхийг хэрхэн үүсгэхийг сонгоно. 

    • Нэхэмжлэлийг гараар үүсгэх. Тухайн худалдан авалтаас автоматаар нэхэмжлэх үүсгэхгүйгээр гараар үүсгэнэ гэсэн үг.

    • Захиалгаас нэхэмжлэх үүсгэх. Худалдан авалтын захиалга батлагдахад нэхэмжлэх автоматаар үүснэ.

    • Бараа хүлээн авалтаас нэхэмжлэх үүсгэх. Бараагаа өөрийн агуулхад хүлээн авсны дараа нэхэмжлэх үүснэ.

  • Хүлээн авсан нэхэмжлэл. Тухайн худалдан авалтын захиалгын нэхэмжлэлийн хүлээн авхад энэ чагт чагтлагадана. 

  • Үнийн саналын дуудлага. Үнийн саналын дуудлагыг сонгоно. 

  • Төлбөрийн нөхцөл. Тухайн худалдан авалтын төлбөрийн төлөх нөхцлийг сонгоно. 

  • Санхүүгийн харгалзаа. Х 

  • Баталсан. Худалдан авалтын батлагдсан өдрийн огноог систем автоматаар бичнэ. 

  • Зөвшөөрсөн огноо. Үнийн хэлцлийг зөвшөөрсөн өдрийн огноог систем автоматаар бичнэ. 

Нэмэлт зардлууд хавтас

Энэ хавтсанд тухайн худалдан авалттай холбоотой зардлуудыг оруулна. Орсон зардлуудыг худалдан авалтын өртөгт шингээнэ.



  • Зардлын зүйл.  Өмнө нь бүртгэгдсэн зардлыг сонгоно.  

  • Дүн. Зардлын дүнг оруулна. Дүнгийн ард байрлах талбарт тухайн зардлын валютыг сонгоно.  

  • Данс. Тухайн зардлын дансыг сонгоно.  

  • Хувиарлах арга. Тухайн зардлыг хувиарлах аргыг сонгоно. /Хувиарлах аргын тайлбарыг тохиргоо хэсгийн зардлын зүйлийн бүртгэл хэсгээс харна уу/  

  • Холбогдох харилцагч. Тухайн зардлыг авсан хүнийг сонгож өгнө.  Хэрэв үг хүн нь систмед бүртгэлгүй бол түүнийг холбож буй хүнийг сонгож болно.  

  • Аналитик данс. Тухайн зардлын аналитик дансыг сонгоно.  

  • Нэр. Зардлын зүйлийг сонгоход автоматаар гарч ирнэ.  

  • Тэмдэглэл. Тухайн зардалтай холбоотой тэмдэглэлийг оруулна.  

  • Нэхэмжлэхийн огноо. Тухайн зардлын нэхэмжлэхийн огноог сонгоно.  

Эдгээр талбарыг бөглөсний дараа дахин өөр зардал нэмэхгүй бол   Хадгалаад хаах товчийг дарна. Дахин зардал оруулах бол   Хадгалаад шинэ товчийг дарна.

Зардлуудыг сонгож дууссаны дараа нэмэлт зардлууд хавтсанд сонгогдсон зардлууд жагсаалт байдлаар харагдана. Зардлуудыг сонгож дууссаны дараа Зардал хувиарлалт тооцоолох товчийг дарж зардлыг хувиарлана.  Тохиргоонуудыг хийж дууссаны дараа Бараанууд хавтсанд байрлах Шинэчлэх товчийг дарахад Татваргүй дүн, Татвар, Нийт, Төлөгдөөгүй үлдэгдэл талбаруудад борлуулалтын нийт үнийн дүн татваргүй дүн болон татварын дүн гарч ирнэ. Нийт дүн талбарт захиалагчаас авах мөнгөн дүн гарч ирэх ба төлөгдөөгүй үлдэгдэл талбарт тухайн борлуулалтын захиалгын нэхэмжлэх нь төлөгдсөн тохиолдолд буурна. Тухайн үнийн санал батлагдаад борлуулалтын захиалга болоод нэхэмжлэх нь төлөгдөж дуусахад төлөгдөөгүй үлдэгдэл 0 гэж харагдана. Бараа сонгож дуусаад тохиргоонуудыг хийсний дараа Хадгалах товчийг дарахад мөн адил дээрх дүнгүүд шинэчлэгддэг. Худалдан авалтын захиалгад орсон мэдээлэл бүрэн гүйцэт үнэн зөв болсон эсэхийг шалгаад харилцагчруу имэйлээр үнийн санал илгээх бол Е-мэйлээр илгээх товчийг дарна. Тухайн үнийн саналыг хэвлэж авахын тулд Хэвлэх товчийг дарснаар тухайн үнийн санал PDF файл болж татагдах болно. Тухайн үнийн саналыг худалдан авалтын захиалга болгох бол Захиалга батлах товчийг дарна. /Худалдан авалт батлах товчийг дархад тухайн үнийн санал Үнийн санал цэсэнд харагдахгүй Худалдан авалтын захиалга цэсэнд харагдана. Төлөв нь мөн адил Худалдан авалт батлагдсан болж өөрчлөгдөнө/.Үнийн санал цуцлах товчийг дарвал тухайн үнийн санал цуцлагдсан төлөвт шилжиж цаашид ашиглах боломжгүй болно.

3. Худалдан авалтын захиалга

Худалдан авалтын захиалга үүсгэхдээ Худалдан авалтын захиалга үндсэн цэсний Худалдан авалт -> Худалдан авалтын захиалга цэсээр орж Үүсгэх товчийг дарж үүсгэнэ. Энэ нь үнийн саналыг үүсгэж байна гэж ойлгож болно. Батлагдсан үнийн санал худалдан авалтын захиалга болсны дараа дараах байдалтай харагдана. Нэхэмжлэл үүсгэх төрлөө хэрхэн сонгосноос хамааран харагдах товчнууд бага зэрэг ялгаатай. Нэхэмжлэх харах товчийн дээр дарахад санхүүгийн нийлүүлэгчийн нэхэмжлэх цэсрүү очиж байна гэж ойлгож болно. Нэхэмжлэх төлөгдөж дуусхад Хүргэлтийн захиалга харах товч харагдана. /Нэхэмжлэл хэрхэн төлөхийг санхүүгийн гарын авлагаас харна уу/ Хүлээн авах баримтуудыг харах товчийг дархад тухайн худалдан авалтын захиалгын бараануудыг хүлээн авах үйлдлийг хийж байна гэсэн. Энэ товчоор агуулахын Бүх үйл ажиллагааны Хүлээн авах баримтуудруу шилжиж байна гэсэн үг /Агуулахын гарын авлагаас хэрхэн бараа хүлээн авхыг харна уу/.