IV. Нэхэмжлэлийн хяналт

Хэрэглэгчийн гарын авлага

1. Нооргоорх нэхэмжлэх

Нооргоорх нэхэмжлэхийг харахын тулд   Худалдан авалт үндсэн цэсний   Нэхэмжлэх арга -> Нооргоорх нэхэмжлэх болон   Санхүү үндсэн цэсний   Нийлүүлэгч -> Нийлүүлэгчийн нэхэмжэлэхээр орж болно. Энд нийлүүлэгчээс ирээдүйн хүлээн авах нэхэмжлэлийг хянахад энэ цэсийг ашиглана. Эрх бүхий хэрэглэгчид батлах, цуцлах гэх мэт нэхэмжлэх дээр хийгддэг үйлдлүүдийг хийх боломжтой. / Нэхэмжлэх дээр хийгддэг үйлдлүүдийг Санхүүгийн гарын авлагын нийлүүлэгчийн нэхэмжлэх хэсгээс харна уу /.

2. Худалдан авах захиалгын мөрүүд дээр

Худалдан авалтын захиалгын мөрүүдийг харахын тулд   Худалдан авалт үндсэн цэсний   Нэхэмжлэх арга -> Худалдан авалтын захиалгын мөрүүд дээр цэсээр орно. Уг цэсээр орход хийгдсэн худалдан авалтыууд бараа тус бүрээр харагдана. Худалдан авалтын нэхэмжлэх арга нь "Худалдан авалтын захиалгын мөрүүд дээр суурилсан" бөгөөд нийлүүлэгчээс нэхэмжлэлийг хараахан хүлээж аваагүй худалдан авалтын захиалгын бүх мөрүүд энд харагдана.

3. Ирж буй хүргэлтэнд

Ирж буй хүргэлтийг харахын тулд   Худалдан авалт үндсэн цэсний   Нэхэмжлэх арга -> Ирж буй хүргэлтэнд цэсээр орж харна. Энд нийлүүлэгчийн нэхэмжлэл хүлээн аваагүй бөгөөд ирж буй хүргэлтэнд тулгуурлан худалдан авалтын захиалгыг хянаж болно. Уг хүлээн авалтууд дээр тулгууржласан нэхэмжлэх үүсгэх боломжтой.