Борлуулалтын цэг (POS)

Хэрэглэгчийн гарын авлага

Нэвтрэх хэсэг

ПОС-ын програм нь төв сервертэй холбогдож ажиллах бөгөөд шаардлагатай тохиолдолд офлайн (төв сервертэй холбогдохгүйгээр бие даан ажиллах) горимд ажиллах боломжтой.

Хэрэв офлайн горимд борлуулалт бүртгэсэн бол нэг хоногийн дотор төв сервертэй холбогдож мэдээллээ илгээх ёстой.

Посын програмыг ажиллуулхад дараах дэлгэц гарч ирнэ.  Хэрэглэгчийн нэр талбарт нэвтрэх нэрээ,  Нууц үг талбарт тухайн хэрэглэгчийн нууц үгийг оруулаад  Нэвтрэх товчийг дарна.


Odoo text and image block


Борлуулалт бичих

Посын програмруу нэвтэрч орход шууд борлуулалт бичих дэлгэц гарч ирнэ.


Цэнхэрээр хүрээлэгдсэн + товчин дээр дарвал дахин өөр захиалга бичих хэсгийг гаргана. Энэ нь 1 дор олон борлуулалт бичих боломжийг олгоно.

Шараар хүрээлэгдсэн хэсэгт бичигдсэн төлөгдөөгүй буюу дуусаагүй захиалгууд харагдана. Олон захиалга бол үүсгэгдсэн цагаараа харагдана.

Ногооноор хүрээлэгдсэн илгээх товчны ард байрлах "( )" хаалтан дотор илгээгдээгүй бичилтүүдийн тоо харагдана. Энд офлайн горимд байхад бичигдсэн борлуулалтууд харагдана. 1 хоногийн дотор интернетэд холбогдож илгээх ёстой.

Хараар хүрээлэгдсэн хэвлэх товчин дээр дархад тухайн өдөр бичигдсэн борлуулалтын баримтыг нөхөн хэвлэх боломжийг олгоно.

Бараан дээр барааны бар кодыг бүртгэсэн бол барааны зураасан кодыг уншуулж эсвэл нэр болон кодоор борлуулах барааны жагсаалтыг бүрдүүлнэ. Дараа нь гарнаас F4 эсвэл посын програмын баруун доод талд байрлах Төлөх гэсэн товчийг дарж төлбөр төлөх цонхыг нээнэ. Төлж байгаа дүнг оруулаад гарнаас Enter эсвэл Батлах товчийг дархад " ПОС-ын бичилтийг батлахдаа итгэлтэй байна уу? " гэсэн асуух цонх гарч ирнэ. Тухайн борлуулалт дууссан гэж үзвэл Yes, дахин борлуулалт нэмэх бол No товчийг дарна. Yes товчийг дархад систем автоматаар борлуулалтын баримтыг хэвлэнэ.

Odoo text and image block

ERP систем

Систем дээр офлайн програмаар буюу ODPOS борлуулагдсан бараанууд системийн Борлуулалтын цэг үндсэн цэсээр ороод Захиалга цэсэнд нийт OdPOS-оор хийгдсэн борлуулалтууд баримт баримтаараа харагдана. Эндээс Борлуулалтын буцаалт хийх боломжтой. Борлуулалтын буцаалт хийхийн тулд баримтан дээрх ордер заалтын дугаараар нь борлуулалтаа хайж олоод тухайн борлуулалтаа сонгон орно. Ордер заалтын дугаар нь офлайн посоос хэвлэгдэн гарсан баримтан дээр ( № ) ард харагдах дугаар юм.

Odoo image and text block

Ордерийн захиалган дээрх Бараанууд буцаах товчин дээр дарна.

Бараанууд буцаах товчийг дарахад дараах байдалтай харагдана. Борлуулагдсан бараанууд ( - ) дүнтэйгээр харагдана. Төлбөрөө буцаан ойлгож байгаа Төлбөр товч дээр дарна.

Odoo text and image block
Odoo image and text block

Төлбөр товчин дээр дарaхад Төлбөрийн горим талбарт төлбөрийг буцаан олгох журналыг сонгоно. Дүн талбарт буцаан олгож байгаа дүн ( - ) утгатайгаар гарч ирнэ. Төлбөр хийх товчийг дарснаар тухайн боррлуулалтын буцаалт хийгдэж дуусна.


Өдрийн борлуулалт хаах

Тухайн өдрийн борлуулалтыг хаах буюу өдрийн гүйлгээг дуусгахын тулд Борлуулалтын цэг үндсэн цэсний Өдөр тутамын ажиллагаа -> Бүх сэшн цэсрүү орход өдөр тутамын борлуулалтууд өдөр, өдрийн огноотойгоо ямар төлөвтэй байгаагаараа жагсаалт байдлаар харагдана. Дараах төлвүүдтэй харагдана.

  1. Opening Control - Энэ төлөвт байгаа сэшн нь гүйлгээ бичигдэж эхлээгүй ч тухайн өдрийн сэшн нээгдсэн байгаа төлөв.

  2. Opened - Энэ төлөвт байгаа сэшн дээр гүйлгээнүүд хийгдэж байгаа гэсэн төлөв.

  3. Closing control - Энэ төлөвт байгаа сэшнүүд бүрэн хаагдаагүй буюу эхний удаагийн хаалт хийгдсэн байгаа төлөв.

  4. Closed & Posted - Энэ төлөвт байгаа сэшнүүд нь бүрэн хаагдсан сэшнүүд байна.

Хаах гэж буй өдрийн сэшнээ сонгон орно.

Odoo text and image block

Кассын нээлтийн хяналт хэсэгт тухайн өдрийн кассын эхний үлдэгдэл дэвсгэртийнхээ тоогоор харагдана.

  • Нээлтийн үлдэгдэл - Тухайн өдрийн кассыг нээхэд байсан мөнгийг харуулана.

  • Гүйлгээнүүд - Тухайн өдрийн гүйлгээнүүдийн нийлбэрийг харуулана.

  • Онолын хаалтын баланс - Нээлтийн үлдэгдэл дээр гүйлгээнүүдийн дүнг нэмээд касс хаахад байх ёстой үлдэгдлийн дүнг харуулана.

Кассын удирдлага хаалттай хэсэгт тухайн өдрийн зассын хаалтын үлдэгдэл дэвсгэртийнхээ тоогоор харагдана.

  • Бодит хаалтын баланс - Хаалтын нэгжийн дугаарууд дээр бичсэн нэгжүүдийн нийлбэр дүнг харуулана.

  • Зөрүү - Бодит хаалтын балансаас онолын хаалтын балансыг хасаад гарсан зөрүү дүн. Энэ талбарт зөрүү дүн гарч ирсэн байхад кассыг хаахад тухайн кассын журнал дээр ашиг, алдагдлын данс шаардах ба зөрүү дүн нэмэх гарсан бол ашгийн данс, хасах гарсан бол алдагдлын дансруу зөрүү талбарт байх дүнгээр санхүүгийн бичилт хийнэ.

Бодит хаалтын баланс онолын хаалтын баланс 2 таарч байвал тухайн өдрийн касс шууд хаагдана.

Summary by Payment Methods хэсэгт Тухайн өдрийн кассын журнал дээр хийгдсэн нийт гүйлгээний дүн нээлт, хаалтын балансын хамт харагдана.

Систем дээр харагдаж байгаа дүн бодит касс буюу гар дээр байгаа дүн 2 зөрүүгүй бол систем дээр зөрүү талбарт 0 байх ёстой. Хаалтын нэгжийн дугааруудыг тохируулсны дараа END OF SESSION товчийг дарна. Энэ нь хаах 1-р алхам юм. 1-р алхам дээр кассын хаалтыг болиулж үргэлжлүүлэх боломжтой. Үргэлжлүүлэхийн тулд CONTINUE SELLING товчийг дарна. End of Session товчийг дархад БУЦААЖ НЭЭХ, VALIDATE CLOSING & POST ENTRIES товчнууд гарах ба бүрэн хаах бол Validate closing & Post entries товчийг дарна. Гүйлгээгээ үргэлжлүүлэх бол Буцааж нээх товчийг дарна.

Тухайн өдрийн сэшнийг бүрэн хаасны дараа офлайн посын програмыг ажиллуулахад тухайн өдрийн сэшн шинээр үүснэ. Эхний алхамаар хаагаад орихих буюу бүрэн хаагаагүй тохиолдолд дараагийн өдрийн кассыг нээхэд алдаа гарна.


Кассанд мөнгө нэмэх

Кассанд мөнгө нэмэхдээ Борлуулалтын цэг үндсэн цэсний Өдөр тутамын ажиллагаа -> Бүх сэшн цэсрүү ороод тухайн өдрийн сэшнээ сонгон ороод гарч ирэх дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах PUT MONEY IN товчийг дарна.

  • Шалтгаан - Кассанд мөнгө нэмж байгаа шалтгаан буюу тайлбарыг бичнэ.

  • Дүн - Нэмж буй мөнгөнийн хэмжээг оруулана.

Эдгээр талбарыг бөглөөд Мөнгө дотогш хийх товчийг дарна. Тухайн өдрийн касс хаагдахад кассын гүйлгээний мөр дээр нэмсэн мөнгөөр орлогын гүйлгээ нэмж бичигдэнэ.

Odoo text and image block

Касснаас мөнгө гаргах

Касснаас мөнгө гаргахдаа Борлуулалтын цэг үндсэн цэсний Өдөр тутамын ажиллагаа -> Бүх сэшн цэсрүү ороод тухайн өдрийн сэшнээ сонгон ороод гарч ирэх дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах TAKE MONEY OUT товчийг дарна. Энэ товчийг тухайн өдрийн орлого тушаахад ашиглана. Жишээлбэл: Өдөр бүр кассандаа 10,000 төгрөгний үлдэгдэлтэй байдаг. Тухайн өдөр нийтдээ 100,000 төгрөгний орлого орсон гэж саная. Төврүүгээ орлого тушаахдаа 90,000 төгрөг тушаах үйлдлийг хийгээд хаалтын нэгжийн дугаарууд дээр 10,000 төгрөгийг дэвсгэртийн тоогоор тохируулах ёстой гэсэн үг.

  • Шалтгаан. Мөнгө гаргаж байгаа шалтгаанаа оруулна. Жишээ нь: 2 сарын 19-ны өдрийн орлого тушаав гэх мэт.

  • Дүн. Гаргаж буй мөнгөний хэмжээг бичнэ.

Эдгээр талбарыг бөглөсний дараа Мөнгийг гадагш авах товчийг дарна. Тухайн өдрийн кассыг хаахад мөнгө гаргасан дүнгээр кассын гүйлгээний мөр дээр зарлага гарсан гүйлгээ нэмэгдэж бичигдэнэ.

Odoo text and image block