Цалин бүртгэл

Хэрэглэгчийн гарын авлага

Энэ модуль нь цалин бодох аргачлал, цалингийн дүрэм, шатлал, татвар суутгалын бүртгэл гэх зэрэг байгууллагын ажилчдын цалинг бодож тооцоолоход шаардагддаг бүрхий л бүртгэл тохиргоонуудыг агуулна. 

Цалингийн дүрмийн ангилал

Цалингийн дүрмийн ангилал нь Үндсэн цалин, Нэмэгдэл, Суутгал, Нийт дүн, Цэвэр дүн, Компанийн шагнал урамшуулал гэх мэт цалингийн дүрмүүдийн ангилалууд байна. Та Хүний нөөц ‣ Тохиргоо ‣ Цалин ‣ Цалингийн дүрмийн ангилал цэсээр орж үүсгэх товч дээр дарж цалингийн дүрмийн ангилал үүсгэх боломжтой.

Дараах мэдээллүүдийг бүртгэж өгнө:

  • Нэр : Цалингийн ангилалын нэр

  • Код : Цалингийн ангилалын код. Давхардахгүй байх ёстой. Үсэг тоо байж болно.

  • Эцэг : Энэ нь тайланд зориулж мод бүтэцтэй ангилал үүсгэхэд хэрэглэгдэнэ.

Цалингийн дүрмийн ангилалын мэдээллээ оруулж дуусаад Хадгалах товч дээр дарна.

Цалингийн дүрэм

Цалингийн дүрэм нь Нэмэгдэл, Суутгал гэх мэт төрөл бүрийн тодорхойлж болох цалингийн задаргаануудыг хэлнэ. Цалингийн дүрэм үүсгэхдээ   Хүний нөөц ‣ Тохиргоо ‣ Цалин ‣ Цалингийн дүрэм цэсээр орж  Үүсгэх товц дээр дарна.

Дараах нь цалингийн дүрмийн тооцооллолд (python бичиглэл) хэрэглэгдэх боломжит хувьсагч утгууд юм.

Боломжит хувьсагч:

  • payslip: цалингийн хуудсыг төлөөлсөн обьект.

  • employee: ажилтны мэдээллийг агуулсан обьект.

  • contract: хөдөлмөрийн гэрээг агуулсан обьект.

  • rules: тухайн дүрмийн өмнөх дараалал бүхий хэрэгжсэн дүрмүүдийг агуулсна обьект.

  • categories: цалингийн дүрмийн ангилалуудыг агуулсан обьект. Тухайн ангилалд хамаарах дүрмүүдийн нийлбэрийг ангилал нь илэрхийлнэ.

  • worked_days: ажилтны ажилласан өдрийн тоог агуулах хувьсагч.

  • inputs: тооцоололтод оролцох оролтын утгууд бүхий обьект.

Та дараах мэдээллүүдийг тохируулна:

  • Нэр : Цалингийн дүрмийн нэр.

  • Код : Цалингийн дүрмийн код. Давхардах ёсгүй.

  • Ангилал : Цалингийн дүрмийн ангилалыг сонгоно.

  • Дараалал : Дарааллын хэдэд жагсахыг илтгэнэ(бүхэл тоон утга).

Мөнгөн дүнгийн тэмдэг

Хэрэв та нэмэгдэл цалин тодорхойлох бол таны тооцоолж олох мөнгөн дүн, хувь эсвэл Python кодчлолоор тодорхойлсон утга бүгд нэмэх тэмдэгтэй байна. Харин хасалт суутгал тодорхойлох бол эдгээр утгууд нь хасах тэмдэгтэй байх ёстой. 

Python илэрхийлэл

Хэрэв та Python кодчлол ашиглаж байгаа бол тооцоолж олж буй утга нь result хувьсагчид хадгалагдсан байна.

Мөн та илэрхийлэл дотроо функц() дуудаж ашиглах боломжтой. Дараах гурван хувьсагчид sum() функц дуудаж ашиглах боломж бий:

  • payslip.sum(code, from_date, to_date)

  • worked_days.sum(code, from_date, to_date)

  • inputs.sum(code, from_date, to_date)

Дараалал

Дараалал нь цалингийн үзүүлэлт буюу мөрүүдийн тооцоолох болон жагсаалтад барйлал дарааллыг тодорхойлж өгнө. Жишээ нь Үндсэн цалингийн мөр нь дарааллын хувьд Нэмэгдэл цалингийн мөрөөс ямагт өмнө нь байх ёстой байдаг. Хэрэв тийм биш бол энэ нь үндсэн цалинг илтгэж чадахгүйд хүрнэ.

    • Идэвхитэй : Хэрэв идэвхигүй бол уг цалингийн дүрэм хэрэглэгдэхгүй.

    • Цалингийн хуудас дээр харагдах : Хэрэв үгүй бол энэ дүрэм нь цалингийн тооцоололд оролцох хэдий ч цалингийн хуудас дээр үзүүлэлт болж харагдахгүй.

    • Суурь нөхцөл : Уг суурь нөхцөлөөс хамаарч цалингийн тооцоололд хэрэгжих эсэх нь шийдэгдэнэ.

  1. Үргэлж  Үнэн : Ийм суурь нөхцөлтэй бол уг цалингийн дүрэм үргэлж цалин тооцоололтод оролцож хэрэгжинэ.

  2. Муж : Ийм суурь нөхцөлтэй бол уг цалингийн дүрэм нь дараах мужуудад хамаарч буй үед л хэрэгжинэ.

    • Муж шалгах утга : Ямар утгыг тухайн мужид хамаарч буй эсэхийг шалгахыг тодорхойлно. Жишээ нь гэрээний үндсэн цалинг тодорхой мужаар шалгах бол уг талбарт contract.wage гэж оруулна.

    • Мужын доод хязгаар : Уг дүрэм хэрэгжих доод хязгаар дүн.

    • Мужын дээд хязгаар : Уг дүрэм хэрэгжих дээд хязгаар дүн.

  1. Python  Кодчлол : Та дүрэм хэрэгжих нөхцлийг Python програмчлалын хэлний бичиглэл ашиглан илүү нарийн төвшинд тодорхойлох боломжтой.

    • Python нөхцөл : Нөхцөл урьдаас тодорхойлогдсон хувьсагчдын бүтэцтэйгээр бичигдэнэ. Жишээ нь,  result  =  rules.NET  >  categories.NET  *  0.10 .

  • Гуравдагчийн оролцоо : Цалингийн олголтод оролцох гуравдагч этгээдийг тодорхойлно.Тайланд ашиглагдана.

  • Мөнгөн дүнгийн төрөл : Тухайн дүрмээр тодорхойлох мөнгөн дүнг тооцоолох хэлбэр. Дүн тооцоолох боломжтой гурван төрөл бий. Тухайлбал  Тогтмол дүн,  Хувь,  Python Кодчлол  .

  1. Тогтмол дүн : Байнгын тогтмол үнийн дүнгээр хэрэгжинэ.

    • Тоо хэмжээ : Жишээ нь: Уг дүрэм нь өдөрт 1 € үнэ бүхий хоолны мөнгийг тооцоолдог гэвэл хэдэн өдрийн хоолны мөнгө тооцоолох вэ гэдэг нөхцөл нь дараах байдлаар бичигдэж  worked_days.WORK100.number_of_days  тогтмол дүнгээр үржигдэнэ.

    • Тогтмол дүн : Дүрмийн тогтмол тооцох үнийн дүн.

  1. Хувь : Энд та доорх байдлаар үнийн дүн тооцох хувийг тодорхойлох боломжтой.

    • Хувь тооцох суурь : Та ямар нэг хувь тооцохын тулд хувилах суурь буюу анхны дүнг тодорхойлно. Жишээ нь : Хэрэв та цалингийн 5% бүхий эрсдлийн фонд суутгах бол хувь тооцох суурийг contract.wage буюу гэрээний үндсэн цалин гэж тохируулах хэрэгтэй.

    • Тоо хэмжээ : Жишээ нь: Хоолны мөнгө нь өдөр бүр үндсэн цалингаас тогтмол хувиар тооцох бол хэдэн өдрийн хоолны мөнгө олгохыг уг нөхцөлөөр шийдэж  worked_days.WORK100.number_of_days хувилж тооцсон дүнг уг хоногийн тоогоор үржүүлнэ.

    • Хувь : Хувь хэмжээ.

  1. Python Кодчлол  : Та мөнгөн дүнг тооцоолохдоо python бичиглэл ашиглах боломжтой.

    • Python бичиглэл : Жишээ нь: Хэрэв та нэмэгдсэн мөнгөн дүнг тооцоолохдоо дараах кодчлол бичнэ  result  =  categories.BASIC  +  categories.ALW Энд оролцож буй BASIC болон  ALW бичиглэлүүд нь цалингийн дүрмийн ангилалын кодууд юм.

  • Дэд дүрмүүд : Дүрэм нь шатласан бүтэцтэй бөгөөд тухайн дүрэм нь дэд дүрмүүдийн нийлбэрээр тооцогдох бол дэд дүрмүүдийг тодорхойлж өгнө.

  • Бусад оролтууд : Энэ дүрэм хэрэгжихийн тулд зарим оролтын утгууд шаардлагатай бол энд тодорхойлно. Оролтын утгуудыг дүрэмд тодорхойлж өгсөнөөр цалингийн хуудас бүрд уг оролтуудын утгыг оруулах талбарууд нэмэгдэнэ. Оролтуудын жишээ: хоцорсон минутын тоо дүн, бусад хандив, татаас гэх мэт.

    • Код : Цалингийн дүрмийн кодчлолд ашиглах код нэр. Давхардахгүй байх ёстой.

    • Цалингийн дүрмийн : Тухайн оролт аль дүрэмд хамаарахыг заана.

    • Тайлбар : Оролтын тухай тайлбар.

  • Тайлбар : Дүрмийн тухай тайлбар.

Цалингийн дүрмийн мэдээллийг оруулж дуусаад Хадгалах товч дээр дарна.

Цалингийн бүтэц

Цалингийн бүтэц гэдэг нь цалингийн дүрмүүдийн олонлог буюу дүрмүүдийн нэгдэл юм. Өөрөөр хэлбэл аль дүрмүүд ямар дарааллаар нэгдэж уялдсанаар цалин бодогдохыг илтгэнэ. Нэг компанид цалингийн хэд хэдэн бүтэц байж болно. Жишээ нь оффисын цагийн хуваарь бүхий цалингийн бүтэц, Тарифт ажилчдын цалингийн бүтэц, хөдөлмөрийн хүнд нөхцөлийн цалингийн бүтэц гэх мэт.

Та цалингийн бүтэц тохируулан тодорхойлох бол   Хүний нөөц ‣ Тохиргоо ‣ Цалин ‣ Цалингийн бүтэц цэсээр орно уу.

Ажилтны цалингийн бүтэц

Та дараах мэдээллүүдийг тохируулах хэрэгтэй:-

  • Нэр : Цалингийн бүтцийн нэр.

  • Код : Цалингийн бүтцийн код. Давхардах ёсгүй.

  • Эцэг : Аль бүтцийг удамшуулан өөрчлөхийг сонгож өгнө. Цалингийн нэг суурь бүтцээс хэд хэд салбарлан онцлог шинжээр нь ялган бүртгэх боломжтой. Үүнийг удамшил гэж ойлгож болно.

  • Цалингийн дүрмүүд : Тухайн бүтцэд хамаарвал зохих дүрмүүдийг сонгож өгнө.

Цалингийн бүтцийн мэдээллийг оруулж дуусаад Хадгалах товч дарна.

Гэрээ

Цалин бодохтой холбоотойгоор ажилтан бүрийн хөдөлмөрийн гэрээг бүртгэсэн байх шаардлагатай. Та  Хүний нөөц ‣ Хүний нөөц ‣ Гэрээ цэсээр орж бүртгэх боломжтой.

Ажилтаны хөдөлмөрийн гэрээ

Цалингийн модулийг суулгаснаар гэрээн дээр дараах талбарууд нэмэгдэнэ:-

  • Цалингийн бүтэц : Цалингийн дүрмүүдээс бүтсэн цалингийн бүтэц.

  • Цалин олгох хуваарь : Тухайн гэрээгээр цалин олгох хугацааны интервал. Жш: сар, 7 хоног, хагас сар гэх мэт

Гэрээний мэдээллийг оруулж дуусаад Хадгалах товч дээр дарна.

 

Ажилтны цалингийн хуудас

Цалингийн хуудас гэдэг нь нэг удаад ажилтанд олгож буй цалингийн тухай бүртгэл мэдээлэлийг хэлнэ. Цалин олгох хугацаа болмогц цалингийн нягтлан ажилтан бүрээр цалингийн хуудсыг үүсгэж цалинг бодно.

Үүсгэхдээ   Хүний нөөц ‣ Цалин ‣ Цалингийн хуудас цэсээр орж цалингийн хуудсуудыг үүсгэнэ.

Цалингийн хуудас

Та дараах мэдээллүүдийг тохируулах ёстой:-

  • Ажилтан : Ажилтанг сонгоно.

  • Дугаар : Цалингийн хуудсын дугаар.

  • Гэрээ : Тухайн цалингийн хуудастай холбоотой хөдөлмөрийн гэрээг сонгоно.

  • Бүтэц : Ямар дүрмээр цалин бодохыг тодорхойлох цалингийн бүтэц.

  • Тайлбар : Цалингийн хуудсын нэмэлт тайлбар тэмдэглэл.

  • Буцаалт эсэх : Цалингийн буцаалт эсэхийг илтгэнэ, Өөр нэг цалингийн хуудсаар олгосон мөнгийг буцааж татах хэлбэрээр ашиглана.

  • Эхлэх огноо : Цалингийн мөчлөгийн эхлэх огноо.

  • Дуусах огноо : Цалингийн мөчлөгийн төгсөх огноо.

Цалингийн хуудас дээр ажилтанг сонгох үед дугаар, гэрээ, цалингийн бүтэц, тайлбар, ажилласан хоногийн тоо болох оролтын мөрүүд (хэрэв цалингийн дүрэм дээр оролтын утгууд авах мөрүүдийг тодорхойлсон бол тэдгээр нь цалингийн хуудас дээр автоматаар орж ирнэ) зэрэг мэдээллүүд автоматаар бөглөгдөнө.

Мөн Тооцоолох товч дээр дарснаар цалингийн дүрмүүдийн дагуу цалингийн хуудас дээр цалингийн задаргаа мөрүүд шинэчлэгдэн зарлагдана.( Цалингийн тооцоолол ТАБ дээр) Цалингийн задаргаа мөрүүд нь цалингийн дүрэм тэдгээрт тохируулсан дарааллын дагуу автоматаар тооцоологдон үүснэ. Нэмэгдэл болон суутгалаас хамааран дүн нь нэмэх эсвэл хасах тэмдэгтэйгээр харагдана.

Цалингийн дүрмүүд ангилалаар: Оролцож буй цалингийн дүрмүүд ангилалын төвшинд багцлагдан харагдана.

Ажилласан хоног & Оролтууд:- Ажилласан хоногууд болон нэмэлт оролтын утгууд харагдана.

  1. Ажилласан хоног : Ажилтны ажилласан хоногийн тоо болон ажилласан цагийн тоо. Цалингийн хуудас дээр ажилтанг сонгох үед тооцоологдоно. Гэрээн дээр заасан ажлын цагийн хуваарийн дагуу ажилласан хоног болон нийт ажилласан цагийн тоо автоматаар тооцоологдоно. Мөн ажилтны баталгаажсан амралт чөлөөний хүсэлтүүдээс тооцоологдоно.

  • Тайлбар : Ажилласан болон чөлөөтэй хоногийн тухай тайлбар.

  • Код : Ажилласан хоногийн код. анхаар:: Та ажилласан хоногийн кодыг өөрчилж соливол цалингийн дүрэм ажиллахгүйг анхаарна уу. ж.ш.'WORK100'.

  • Ажилласан хоног : Ажилтны ажилласан хоног эсвэл авсан амралт чөлөөний хоногийн тоо.

  • Ажилласан цаг : Ажилласан нийт цагийн тоо эсвэл авсан амралт чөлөөний цагийн тоо.

  • Гэрээ : Гэрээний дагаа нийт ажиллах ёстой хоногийн тоо.

  1. Бусад оролт : Хэрэв та зарим урамшуулал, нэмэлт олголт зэргийг тодорхойлохыг хүсвэл уг оролтыг хэрэглэж болно. Цалингийн дүрэм дээр нэмэлт оролт авахаар тохируулсан тохиолдолд цалингийн хуудас дээр оролтын утга авах мөрүүд автоматаар үүснэ. Та тэдгээр мөрүүдэд шаардлагатай оролтын дүнгүүдийг оруулах ёстой.

  • Тайлбар : Цалингийн оролтын тайлбар.

  • Код : Цалингийн оролтын код.

  • Дүн : Олгох оролтын дүн.

  • Гэрээ : Цалингийн хуудас дээр сонгогдсон гэрээ.

Бусад мэдээлэл : - Энд компанийн болон төлбөрийн, буцаалтын тухай мэдээллүүд агуулагдана.

  • Компани : Цалин бодож буй компани.

  • Цалингийн хуусдын багц : Тухайн цалингийн хуудас нь аль багцад харьяалагдаж буйг илтгэнэ.

  • Төлбөрийн гүйлгээ үүсгэх : Хэрэв үүнийг сонговол цалин олголтын гүйлгээ хийгдэнэ.

  • Тэмдэглэл : Цалингийн хуудастай холбоотой нэмэлт мэдээлэл тэмдэглэл.

Хэрэв цалингийн хуудсыг тооцоолж боловсруулж дууссан бол Батлах товч дээр дарна. Улмаар холбогдох санхүүгийн гүйлгээнүүд үүснэ. Төлөв нь Дууссан болж хувирна.

Цалингийн багц

Цалингийн багц гэдэг бол цалингийн хуудсуудыг олноор нь агуулж буй багц баримт юм. Жишээ нь нэг алба хэлтэсийн цалингийн хуудсууд нэг багцад багтаж болно.

Цалингийн багц үүсгэхийн тулд Хүний нөөц ‣ Цалин ‣ Цалингийн багц цэсээр орж нэг дор олон ажилчдын цалинг бодож тооцоолно. Цалингийн багцаа үүсгээд   Цалингийн хуудсууд үүсгэх товч дээр дарж цалин бодох ажилчдаа түүвэрлэн сонгож оруулна.

Цалингийн багц

Та дараах мэдээллийг бөглөх ёстой:-

  • Нэр : Цалингийн багцийн нэр.

  • Эхлэх огноо : Цалингийн мөчлөгийн эхлэх огноо.

  • Төгсөх огноо : Цалингийн мөчлөгийн дуусах огноо.

  • Буцаалт эсэх : Хэрэв үүнийг сонговол уг багцийн цалингийн хуудсууд нь өөр цалингийн хуудсын залруулга, буцаалтын гүйлгээ болно.

Улмаар Цалингийн хуудсууд үүсгэх нэртэй цонхыг нээснээр багцаар нь цалин бодох ажилчдыг түүвэрлэн сонгоно.

Гуравдагчдын оролцоо

Гуравдагчдын цалинд оролцох хувь нэмэр бүртгэж хэрэглэх бол Хүний нөөц ‣ Тохиргоо ‣ Цалин ‣ Гуравдагчын оролцоо цэсээр орж бүртгэнэ.

Contribution Registers

Та доорх мэдээллийг бөглөнө:-

  • Нэр : Гуравдагчын оролцооны нэр.

  • Компани : Гуравдагчын оролцоо хэрэгжиж буй компани.

  • Тайлбар : Гуравдагчын оролцоотой холбоотой тайлбар.

Гуравдагчдын оролцоог бүртгэж дуусаад үүнийгээ цалингийн дүрэмд оноож өгнө. Ингэснээр цалингийн хуудас үүсэх үед цалин тооцооллын мөрүүд дээрх гуравдагчын оролцооны талбарт уг бүртгэсэн бүртгэл автоматаар сонгогдсон байх болно. Хэрэв бүртгэсэн гуравдагчдын оролцооноос холбоотой цалингийн мөрүүдийг харахыг хүсвэл   Цалингийн мөрүүд  Хэвлэх цэсийг сонгоно.

Ажилтны цалингийн хуудас PDF-ээр хэвлэх

Та ажилтаны цалингийн хуудсын форм дэлгэц дээрх Хэвлэх товчыг дарснаар цалингийн хуудсыг PDF форматаар хэвлэх боломжтой. 


Цалингийн дэлгэрэнгүй задаргааг PDF-ээр хэвлэх

Та ажилтаны цалингийн хуудсын дэлгэцнээс цалингийн хуудсын дэлгэрэнгүй задаргааг хэвлэн авах боломжтой. Энэ нь цалингийн задаргааг цалингийн дүрмийн ангилалаар бүлэглэн задалж харуулдаг. 


Цалингийн мөрийн PDF Тайлан

Та гуравдагчдын оролцооны форм дэлгэц дээрээс холбогдох цалингийн мөрүүдийг PDF тайлан хэлбэрээр хэвлэн авах боломжтой.