IV. Мөр хөөх

Хэрэглэгчийн гарын авлага

1. Цуврал дугаарлалт

Энд барааны цуврал дугаарлалт буюу серийн дугаарууд хадгалагдах ба шинээр үүсгэж засах боломжтой. Бүртгэлтэй цувралт дугаарлалтыг харахын тулд Агуулах үндсэн цэсний Мөр хөөх -> Цуврал дугаарлалт цэсээр орно. Энд бүртгэлтэй серүүд жагсаалт байдлаар харагдана. Шинэ сери бүртгэх бол Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө. /Өөрөөр агуулах дээр бараа хүлээн авах үед мөн үүсгэх боломжтой/.


  • Серийн дугаар. Систем автоматаар серийн дугаарыг өгнө. Системээс автоматаар өгсөн дугаарыг ашиглах шаардлагагүй бол бараан дээрх өөрийнх нь сери дугаарыг оруулж өгнө.
  • Бараа. Тухайн серид хамаарах барааг оруулж өгнө.
  • Дотоод сурвалж.
  • Өмнө нь зохимжтой огноо. Энэ серийн дугаарын бараанууд аюултай биш боловч муудаж эхлэх огноо.
  • Дуусах огноо. Энэ серийн дугаарын бараанууд аюултай болж хангалт хийж болохгүй болох огноо.
  • Устгах огноо. Энэ серийн дугаартай бараануудыг агуулахаас авч устгавал зохих огноо.
  • Анхааруулах огноо. Энэ серийн дугаарын бараануудын талаар сэрэмжлүүлэг мэдэгдэх огноо.
  • Идэвхитэй. Үүнийг чагтлаагүй бол тухайн серийн дугаарыг идэвхигүй болгож ашиглах боломжгүй болгоно.
  • Дуусах хугацааны муж. Тухайн серийн дуусах хугацааны мужийг сонгоно.

Эдгээр талбаруудыг бөглөөд Хадгалах товчийг дарснаар тухайн сери тухайн бараан дээр ашиглагдах боломжтой болно.

Odoo image and text block

2. Сери шилжүүлэх

Барааны үлдэгдэл хасах серитэй болсон тохиолдолд сери шилжүүлэх үйлдлийг ашиглаж хасах үлдэгдлээс нэмэх үлдэлрүү хөрвүүлдэг. Барааны үлдэгдэл ихэвчилэн хэрэглэгчийн буруутай үйлдлээс хасах серилүү шилждэг тул хэрэглэгч нар хасах серилүү шилжүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Сери шүлжүүлэхийн тулд Агуулах үндсэн цэсний Мөр хөөх -> Сери шилжүүлэх цэсэн дээр дарахад дээрх <- цонх гарч ирнэ. Эхний талбарт өөрийн агуулахыг сонгож өгнө. Бараанууд хэсэгт байрлах Зүйл нэмэх товчийг дарж бараагаа нэмээд Ок товчийг дарж дараагийн алхамруу шилжинэ.

Ок товчийг дарснаар доорх дэлгэц харагдана. Энд тухайн бараа бүх сери дугаараараа ангилагдана. Хасах үлдэгдэлтэй сери мөн харагдана. Нэмэх үлдэгдэлтэй сери дээр дарж орно.

Odoo text and image block

Нэмэх үлдэгдэлтэй серилүү орход доорх дэлгэц харагдана. Энэ дэлгэцийн баруун дээд талд байрлах Сери шилжүүлэх товчийг дарна. Odoo text and image block

Сери шилжүүлэх товчийг дарахад доорх дэлгэц гарч ирнэ. Select Location талбарт . Lots-ийн доор байрлах Зүйл нэмэх товчийг дархад дараах жижиг цонх гарч ирнэ.

Odoo text and image block

Эндээс хасах сери, тоо ширхэгийг оруулаад дахин сери хуваахгүй бол Хадгалаад хаах товчийг дарна. Дахин өөр серилүү хуваах бол Хадгалаад шинэ товчийг дарж сери хуваах цонхийг дуудна гэсэн үг. Барааны үлдэгдэл хүрэлцвэл 1 серээс хэдэн ч хасах серилүү хуваах боломжтой.

Odoo text and image block

3. Барааны хөдөлгөөн

Уг цэсийг барааны ирээдүйн болон ноорог, мөн барааны бүх шилжилт хөдөлгөөнийг харахад ашигладаг. Шүүлт хийх талбар дээр барааны нэр, код, агуулах гэх мэт өргөн хүрээнд хайлт хийх боломжтой. Барааны хөдөлгөөнийг харахын тулд Агуулах үндсэн цэсний Мөр хөөх -> Барааны хөдөлгөөн цэсээр орно. Энд агуулах дээр хийгдсэн барааны бүх хөдөлгөөн жагсаалт байдлаар харагдана. Odoo text and image block

4. Тоо бүртгэлүүд

Энд ямар бараа ямар тоо хэмжээтэйгээр ямар байрлалд хэзээ, хичнээн төгрөгний дүнтэйгээр ирсэн/явсныг харах боломжтой. Олон төрлийн шүүлтүүр хийж харах боломжтой. Ерөнхийдөө барааны орлого зарлагуудыг олон шүүлтүүрийн тусламжтайгаар харах боломжийг олгоно. Тоо бүртгэлийн шүүлтүүрийг харахын тулд Агуулах үндсэн цэсний Мөр хөөх -> Тоо бүртгэлүүд цэсээр орно. Өөрийн хэрэгцээнд тааруулан шүүлтүүрүүдийг хийн ашиглана.