I. Тохиргоо

Хэрэглэгчийн гарын авлага

1. Агуулах

Энд тухайн компанийн агуулахуудыг бүртгэж, тухайн агуулахтай холбоотой тохиргоонуудыг хийж өгнө. Бүртгэлтэй агуулахуудыг харахын тулд Агуулах үндсэн цэсний Тохиргоо -> Агуулах цэсээр орно. Энд бүртгэлтэй агуулахууд жагсаалт байдлаар харагдана. Шинээр агуулах бүртгэхийн тулд Үүсгэх товчийг дарж шаардлагатай талбаруудыг бөглөнө.


  • Агуулахын нэр. Үүсгэж буй агуулахын нэрийг оруулна.
  • Богино нэр. Үүсгэж буй агуулахын товчилсон нэрийг оруулна.
  • Компани. Агуулах үүсгэж буй хэрэглэгчийн харьяалагдах компанийг автоматаар авна.
  • Хаяг. Тухайн агуулахын хаягийг оруулна.

Агуулахын тохиргоо хавтас. Тухайн агуулах дээр хийгдэх тохиргоонуудыг хийнэ.

  • Ирж буй хүргэлтүүд. Сонголтуудаас нэгийг сонгоно. Ирж буй хүргэлтийг хэдэн алхмын дарааллаар агуулах дээр хүлээн авах тохиргоо юм.
  • Гарах хүргэлтүүд. Сонголтуудаас нэгийг сонгоно. Гарах хүргэлтүүдийг хэдэн алхмын дарааллаар агуулахаас гаргах тохиргоо юм.
  • Manufacture in this Warehouse. Энэ чагтыг чагталбал тухайн агуулах үйлдвэрлэлийн агуулах гэдгийг тодорхойлж байна гэсэн үг.
  • Энэ агуулахыг нөхөн дүүргэхийн тулд худалдан авах. Энэ чагтыг чагталбал барааг худалдан авахад тэдгээр нь энэ агуулахруу хүргэгдэнэ.
  • Анхны ханган нийлүүлэх агуулах. Энд сонгогдсон агуулахаас бараанууд байнга хангагдана.
  • Нөхөн дүүргэх агуулахууд. Тухайн агуулах нөхөн дүүргэлтээ хийх агуулахуудаа сонгоно
  • Суурь үнийн төрөл. Энд барааны суурь үнийн хүснэгтийг сонгож өгнө. Өөрөөр хэлбэл энэ агуулахын суурь үнэ нь энэ төрлийн үнэ байна гэдгийг илрэхийлнэ. Жишээлбэл: Агуулах 1 бөөний үнийг суурь үнээ болгож авна. Агуулах 2 жижиглэнгийн үнийг суурь үнээ болгож авна гэдгийг тодорхойлж байгаа гэсэн үг.
  • Нөхөн дүүргэлт хариуцагч. Тухайн агуулах дээр автомат нөхөн дүүргэлтийн захиалга хийхэд захиалга хүлээж авах ажилтныг сонгоно.
Odoo image and text block

Техник мэдээлэл хавтас

Энэ хавтсанд байрлах байрлалууд болон бэлтгэх төрлүүдийг тухайн агуулахыг хадгалах товчийг дарахад систем автоматаар бөглөгдөнө.

Accounting properties хавтас.

Энд тухайн агуулахтай холбоотой данс болон журналын тохиргоог хийнэ.

  • Дансны харгалзаа.
  • Бараа материалын данс.
  • Түүхий эд материалын данс.
  • Хангамжийн материалын данс.
  • Борлуулалтын орлогын данс.
  • Борлуулалтын буцаалтын данс.
  • Борлуулалтын хөнгөлөлтийн данс.
  • Борлуулалтын өртөг данс.
  • Замд яваа барааны данс.
  • Барааны журнал.
  • Аналитик данс эдгээр талбаруудад харгалзах журнал болон дансуудыг сонгож өгнө.
Odoo text and image block
Odoo image and text block

Борлуулалтын тохиргоо хавтас.

Тухайн агуулах дээр хийгдэх борлуулалттай холбоотой тохиргоонуудыг энд хийнэ.

  • Борлуулалтын боломжит үлдэгдлээс ноорог захиалгыг хасах. Энэ чагтыг чагталбал тухайн агуулах дээр ноорог төлөвт байгаа борлуулалтын захиалганд сонгогдсон барааг барааны үлдэгдлээс хасна гэсэн тохиргоо идэвхижинэ гэсэн үг.
  • Борлуулалтын нэхэмжлэх автоматаар батлагдах. Энэ чагтыг чагталбал тухайн агуулах дээр хийгдэх борлуулалтын нэхэмжлэх үүсгэхэд автоматаар батлагдсан төлөвтэйгөөр үүснэ.
  • Борлуулалтаас үүссэн хүргэлтийг автоматаар дуусгах. Энэ чагтыг чагталбал тухайн агуулах дээр хийгдэж байгаа борлуулалтын захиалга батлагдаад борлуулалтын захиалга болоход тухайн борлуулалтын захиалгаас үүссэн хүргэлтийн захиалга шууд шилжсэн төлөвтэй болж үүснэ.
  • Төлбөрийн журналууд. Тухайн агуулах дээр хийгдэх төлбөрийг бүртгэх журналыг сонгоно.

Хавтас бүр дэх сонголт тохиргоонуудыг хийж дууссаны дараа Хадгалах товчийг дарснаар тухайн агуулахыг ашиглах боломжтой болно.

2. Бараа буцаалтын төрөл

Бараа буцаалт хийгдэхэд сонгогдох төрлийг энд үүсгэж өгнө. Бүртгэлтэй бараа буцаалтын төрлийг харахын тулд Агуулах үндсэн цэсний Тохиргоо -> Бараа буцаалтын төрөл цэсээр орно. Энд бүртгэлтэй бараа буцаалтын төрлүүд жагсаалт байдлаар харагдана. Шинээр үүсгэх бол Үүсгэх товчийг дарж шаардлагатай талбаруудыг бөглөнө. Агуулга талбарт буцаалтын агуулага буюу нэрийг өгнө. Тайлбар талбарт тухайн бараа буцаалтын төрөлтэй холбоотой тайлбарыг оруулна. Эдгээр талбарыг бөглөсний дараа Хадгалах товчийг дарахад үүсгэж буй бараа буцаалтын төрлийг ашиглах боломжтой болно.

Odoo text and image block

3. Байрлалууд

ERP систем дээр ашиглагддаг байрлалыг засварлах болон шинээр үүсгэхэд энэ цэсийг ашиглана. Бүртгэлтэй байрлалуудыг харахын тулд Агуулах үндсэн цэсний Тохиргоо -> Байрлалууд цэсээр орно. Энд бүртгэлтэй байрлалууд жагсаалт байдлаар харагдана. Шинээр үүсгэхийн тулд Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө.

  • Байрлалын нэр. Үүсгэж буй байрлалын нэрийг оруулна.
  • Эцэг байрлал. Хэрэв энэ байрлал ямар нэг байрлалын дэд байрлал бол энэ хэсэгт тухайн байрлалын эцэг байрлалыг сонгож өгнө.
  • Байрлалын төрөл. Байрлалын төрлөөс хамаараад доорх төрлүүдээс сонгоно.
    • Нийлүүлэгчийн байрлал. Нийлүүлэгчийн байрлал үүсгэхэд уг төрлийг сонгоно. Ямар нэгэн худалдан авалт хийх үед бараа нийлүүлэгчийн байрлалаас тухайн агуулахын орлого эсвэл хадгалалтын байрлалд шилждэг. Энэ процест ашиглахын тулд уг байрлалын төрлийг сонгоно.
    • Харах. Өөрөө эцэг байрлал буюу доор нь дэд байрлах үүсгэгдэх бол уг төрлийг сонгоно.
    • Дотоод байрлал. Агуулах дээр ашиглагдаж байгаа байрлалууд уг төрлөөс үүсгэгдэнэ.
    • Захиалагчийн байрлал. Нийлүүлэгчийн байрлалын эсрэг ойлголт.
    • Тооллого. Барааны тооллого хийгдэх . Энэ байрлалын төрлийг сонгоход байрлал үүсгэж буй дэлгэцэн дээр санхүүгийн мэдээлэл хэсэг гарч ирнэ. Энд гарч ирсэн талбаруудад шаардлагатай дансуудыг сонгож өгнө.
    • Татан авалт. Тухайн байрлал дээр татан авалт хийгдэх байрлал гэдгийг илтгэнэ.
    • Үйлдвэрийн. Үйлдвэрлэлд ашиглах бол энэ төрлийг сонгоно. Тооллоготой адил санхүүгийн мэдээлэл хэсэг гарч ирнэ. 
    • Дамжин өнгөрөх.Тухайн байрлал дээгүүр бараанууд түр байрлаж дамжин өнгөрөх байрлал гэдгийг илтгэнэ.
    • Дотоод зарлагын байрлал. Дотоод зарлагаар бичигдсэн бараануудад уг төрлийг сонгосон байрлалыг сонгодог.
  • Эзэмшигч. Тухайн байрлалыг эзэмшдэг ажилчныг сонгох боломжтой.
  • Компани. Үүсгэж буй байрлал хамаарагдах компанийг сонгоно.
  • Энэ гологдлын байрлал уу?. Энэ чагтыг чагталбал энэ байрлал дээр гологдсон/эвдэрсэн барааг байрлуулахад хэрэглэнэ гэсэн үг.
  • Идэвхитэй. Энэ чагтыг чагталбал тухайн байрлалыг ашиглах боломжтой. Чагтыг авбал тухайн байрлалыг ашиглах боломжгүй, идэвхигүй болгоно.
  • Корридор (X).
  • Багана (Y).
  • Өндөр (Z).
  • Байрлалын зураасан код. Тухайн байрлалыг зураасан кодыг оруулна.
  • Устгалын стратеги.
  • Авч хаях стратеги.
  • Нэмэлт мэдээлэл. Үүсгэж буй байрлалтай холбоотой нэмэлт мэдээллийг оруулна.

Эдгээр талбаруудыг бөглөсний дараа Хадгалах товчийг дарснаар тухайн байрлал системд бүртгэгдэж ашиглах боломжтой болно.


4. Машины бүртгэл

Тухайн байгууллагад бүртгэлтэй ачилт хийдэг машинуудыг энд бүртгэх боломжтой. Бүртгэлтэй машины жагсаалтыг харахын тулд Агуулах үндсэн цэсний Тохиргоо -> Машины бүртгэл цэсээр орно. Энд бүртгэлтэй машинууд жагсаалт байдлаар харагдана. Шинээр үүсгэх бол Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө. Агуулга талбарт бүртгэж буй машинтай холбоотой агуулгыг оруулна. Mark талбарт бүртгэж буй машины маркийг оруулна. Тайлбар талбарт бүртгэж буй машинтай холбоотой нэмэлт тайлбарыг оруулна. Эдгээр талбарыг бөглөөд Хадгалах товчийг дарна. Ачилтын бүртгэл хийхдээ машины бүртгэлийг сонгодог.

Odoo text and image block

5. Ажиллагааны төрөл

Байгууллагын бараа хүлээн авах хүргэх дотоод хөдөлгөөн гэх мэт хөдөлгөөний төрлүүдийг бүртгэнэ. Өөрөөр хэлбэл тухайн агуулах дээр хийгдэх ажил үйл ажиллагаануудыг бүртгэх болон засварлах боломжтой. Бүртгэлтэй үйл ажиллагааны төрлүүдийг харахын тулд Агуулах үндсэн цэсний Тохиргоо -> Ажиллагааны төрөл цэсээр орно. Энд бүртгэлтэй ажиллагаанууд жагсаалт байдлаар харагдана. Шинээр үүсгэхийн тулд Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө.

  • Бэлтгэх төрлийн нэр. Үүсгэж буй ажиллагааны нэрийг оруулна.
  • Ажиллагааны төрөл.Нийлүүлэгчид, Харилцагчид, Дотоод гэсэн сонголтуудаас сонгоно. Тухайн үйл ажиллагаа хэнд хамааралтайг илтгэнэ.
  • Кодын дараалал. Тухайн үйл ажиллагаан дээр хийгдэх үйлдлүүдийг дугаарлах дугаарыг сонгоно.
  • Буцаалтын бэлтгэх төрөл. Бараа буцаалт хийхэд ямар төрөлрүү хөдөлгөөн хийгдэхийг сонгоно.
  • Агуулах.  Тухайн үйл ажиллагаа хамаарах агуулахыг сонгоно.
  • Анхны эх байрлал.
  • Анхны хүргэх байрлал.

Эдгээр талбарыг бөглөсний дараа Хадгалах товчийг дарснаар тухайн үйл ажиллагааг ашиглах боломжтой болно.


6. Дахин захиалах дүрэм

Байнга хэрэглэгддэг барааны үлдэгдэл шаардлагатай хэмжээнээс бага байх үеийг таамаглан дахин захиалах дүрмийг үүсгэнэ. Энд агуулахууд дээрх дахин захиалах дүрмийг өөрчлөх болон засварлах үйлдлийг хийх боломжтой. Бүртгэлтэй дүрмүүдийг харахын тулд Агуулах үндсэн цэсээр ороо Тохиргоо -> Дахин захиалах дүрэм цэсээр орно. Энд бүртгэлтэй дүрмүүд жагсаалт байдлаар харагдана. Шинээр дүрэм бүртгэх бол Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө. Нэг л удаа бараа захиалах дүрмээ тогтоосон хугацаанд захиалга автоматаар өөрийн агуулах дээр үүснэ. Үүссэн захиалгаа хянаад батлахад таны захиалга илгээгдэх болно.

  • Маршрутын нэр. Дахин захиалах дүрмийн дугаар автоматаар дугаарлагдаж явна. 
  • Агуулах. Дүрмээр татан авалт хийгдэх агуулахыг сонгоно.
  • Бараа. Дахин захиалах бараагаа сонгоно.
  • Барааны хэмжих нэгж. Бараа талбарт сонгогдсон барааны хэмжих нэгжийг автоматаар авна.
  • Өдөр. Энэ дүрэм ажиллах өдрийг оруулна. Жишээлбэл: 10 өдөрт 1 удаа ажиллана гэвэл 10 гэж оруулна.
  • Байрлал. Барааг аль байрлалд хүлээн авах байрлалыг сонгоно.
  • Татан авах бүлэг.
  • Компани. Дүрэм үүсгэж хэрэглэгчийн харьяалагдах компанийг автоматаар авна.
  • Procurement method. Дараах сонголтуудаас сохголтоо хийнэ.
    • Агуулахаас татах. Өөр агуулахаас татан авалт хийнэ гэсэн үг. Энэ сонголтыг хийхэд агуулах сонгох талбар гарч ирнэ.
    • Захиалга хийх. Нийлүүлэгчээс захиалга хийнэ гэсэн үг. Энэ сонголтыг хийхэд нийлүүлэгч сонгох талбар гарч ирнэ.
  • Хамгийн бага тоо хэмжээ. Тухайн бараа агуулахад байх хамгийн бага тоо хэмжээг оруулна. Энэ тоонд хүрхэд дахин захиалах дүрэм ажиллана
  • Максимум тоо хэмжээ. Тухайн бараа агуулахад байх хамгийн их тоо хэмжээг оруулна. Энэ тоонд хүртэл барааг дахин захиална.
  • Тоо хэмжээний үржигдэхүүн. Тухайн барааг хэдэн удаа татан авах тоо хэмжээг оруулна.
  • Идэвхитэй. Үүнийг чагталбал тухайн дүрэм ажиллана. Чагтлахгүй бол дүрэм идэвхигүй болж ажиллахгүй.

Эдгээр талбарыг бөглөсний дараа Хадгалах товчийг дарснаар дахин захиалах дүрэм системд бүртгэгдэж дахин захиалах дүрэм ажиллаж эхлэнэ гэсэн үг.


7. Татан авах дүрмүүд

Бүртгэлтэй татан авах дүрмүүдийг харахын тулд Агуулах үндсэн цэсний Тохиргоо -> Татан авах дүрмүүд цэсээр орно. Энд бүртгэлтэй татан авах дүрмүүд жагсаалт байдлаар харагдана. Үүнийг гараар үүсгэхгүй систем автоматаар үүсгэнэ.

  • Нэр. Татан авах дүрмийн нэрийг оруулна.
  • Татан авалтын байрлал. Татан авалт хийгдэхэд аль бараа буух байрлалыг байна.
  • Үйлчилсэн агуулах. Энэ дүрэм хэрэгжих агуулах.
  • Маршрут. Татан авалт хийх маршрут.
  • Үйлдэл. Татан авалт хийхдээ ямар үйлдэл хийх сонгогдоно. Дараах сонголтуудаас байна.
    • Худалдаж авах. Үүнийг сонговол тухайн шинээр худалдан авалт үүсгэнэ. Үүссэн худалдан авалт баталгаажуулаад цааш үйлдлийг гүйцэтгэнэ.
    • Manufacture. Үүнийг сонговол үйлдвэрээс татан авалт хийнэ гэсэн үг.
    • Өөр байрлалаас зөөх. Хөдөлгөөний сонголтууд хэсэг харагдах ба Ханган нийлүүлэх аргын хөдөлгөөн талбарт өөр байрлалд байгаа нөөцөөс авах уу эсвэл татан авалт үүсгэхүү гэдгийг сонгоно. Гарах байршил талбарт бараа гарах байршлыг сонгоно.
  • Бэлтгэх төрөл. Бэлтгэх баримтуудын харагдац, тайлан зэрэгт хэрхэн харагдах байдлыг тодорхойлдог.
  • Нэхэмжлэлийн төлөв. Тухайн татан авах дүрэмд нэхэмжлэлийг хэрхэн ашиглахыг сонгоно. Дараах сонголтуудаас сонгоно.
    • Нэхэмжилсэн. Борлуулалтын захиалга батлахад шууд нэхэмжлэх үүсгэнэ
    • Ирээдүйд нэхэмжлэх. Бараа шилжсэний дараа нэхэмжлэх үүсгэнэ.
    • Хэрэглэх боломжгүй. Нэхэмжлэх ашиглахгүй.
  • Дараалал. Татан авах дүрмийн дарааллын дугаарыг оруулна.
  • Идэвхитэй. Чагтлахгүй бол тухайн дүрмийг ашиглах боломжгүй болгоно гэсэн үг.
  • Татан авах бүлгийн тараалт. Дараах сонголтуудаас сонгоно.
    • Хоосон үлдээ.
    • Тараах.
    • Тогтмол. Үүнийг сонгоход Тогтсон татан авалтын бүлэг талбар гарч ирнэ.
  • Цуцлалт болон хуваалтыг тараах. Хэрэв сонгосон бол хөдөлгөөний (дараагийн татан авалтаар үүсгэгдсэн) өмнөх хөдөлгөөн нь цуцлагдсан юмуу хуваагдахад энэ хөдөлдгөөнөөс үүссэн хөдөлгөөн нь бас адилхан цуцлагдаж хуваагдана.
  • Түгээх агуулах. Үүсгэсэн хөдөлгөөн/татан авалтыг тараах агуулах. Энэ нь энэ дүрмийн агуулахаас өөр байж болно. Тухайлбал өөр агуулахаас нөхөн дүүргэх.

Эдгээр талбаруудыг бөглөсний дараа Хадгалах товчийг дарна.


8. Барааны дуусах хугацааны муж

Барааны дуусах хугацааг тоймлон бүртгэж өгнө. Бүртгэлтэй барааны дуусах хугацааг харахын тулд Агуулах үндсэн цэсний Тохиргоо -> Барааны дуусах хугацааны муж цэсээр орно. Энд бүртгэлтэй дуусах хугацааны мужууд жагсаалт байдлаар харагдана.

Шинэ дуусах хугацааны мужийг бүртгэх бол Үүсгэх товчийг дараад дараах талбаруудыг бөглөнө. Эхний талбарт дуусах хугацааны мужийн нэрийг оруулна. Хоёр дахь талбарт хугацааны мужын тоог сараар оруулна. Гурав дахь талбарт тухайн мужид хамаарах бараанууд ямар өнгөтэй харагдахыг бичнэ. Дараах өнгөнүүдээс сонгоно. Red - Улаан, Darkorange - Бор, Darkgreen - Хар ногоон, Blue - Цэнхэр, Grey -  Саарал, Green - Ногоон, Black - Хар. Жишээлбэл: 3 сарын дотор нэртэй, хугацааны муж нь 3, өнгө Red гэсэн хугацааны муж байвал дуусах хугацаа нь 3 сар дотор байгаа бараанууд нь улаан өнгөтэй харагдана гэсэн үг. Эдгээр талбаруудыг бөглөсний дараа Хадгалах товчийг дарснаар тухайн дуусах хугацааны муж идэвхитэй ашиглах боломжтой болно.


9. Маршрутууд

Системд бүртгэлтэй нийт маршрутыг харахын тулд Агуулах үндсэн цэсний Тохиргоо -> Маршрутууд цэсээр орно. Энд системд бүртгэлтэй маршрутууд жагсаалт байдлаар харагдана. Шинээр маршрут бүртгэх бол Үүсгэх товчийг дарж шаардлагатай талбаруудыг бөглөнө.

  • Маршрутын нэр. Үүсгэж буй маршрутын нэрийг оруулна.
  • Компани. Тухайн маршрут харьяалагдах компанийг сонгоно.
  • Дараалал. Тухайн маршрутын дарааллын дугаарыг оруулна.
  • Идэвхитэй. Чагтлаагүй бол тухайн маршрутыг ашиглах боломжгүй идэвхигүй болгоно гэсэн үг.
  • Дараахад хэрэглэж болох хэсэг. Энэ маршрут сонгогдож болох байрлалуудыг чагтлана. Чагтлагдсан байрлалуудад энэ маршрут ашиглагдана гэсэн үг.
  • Түгээх дүрмүүд хэсэг. Тухайн маршрутад хамаарах түгээх дүрмүүдийг үүсгэх боломжтой. Борлуулалтын захиалга дээр тухайн маршрутыг сонгосон тохиолдолд энд бичигдсэн түгээх дүрмээр барааны хөдөлгөөний бичилт хийгдэнэ.
  • Татах дүрмүүд. Тухайн маршрутад хамаарах татах дүрмүүдийг оруулна. Худалдан авалт хийхдээ тухайн маршрутыг сонгосон бол энд бичигдсэн татах дүрмээр хийгдэнэ.


10. Инкотерм

Инкотерм нь борлуулалтын барааг худалдагч, худалдан авагч талуудын хоорондын гүйлгээний өртгийг хуваах тээвэрлэлтийн нөхцөл юм. Энэ нь зөвхөн мэдээллийн чанартай. Бүртгэлтэй инкотерм харахын тулд Агуулах үндсэн цэсний Тохиргоо -> Инкотерм цэсээр орно. Энд бүртгэлтэй инкотерм жагсаалт байдлаар харагдана. Шинээр бүртгэх бол Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө. Эхний талбарт олон улсын стандартын нэршилийг оруулж өгнө. Хоёр дахь талбарт Стандарт тээвэрлэлтийн кодыг оруулна. Идэвхитэй талбарын чагтыг авбал тухайн инкотермийг ашиглах боломжгүй идэвхигүй болгоно. Эдгээр талбаруудыг бөглөөд Хадгалах товчийг дарна.

Odoo text and image block

11. Бараанууд

11.1 Барааны ангилал

Энд системд бүртгэлтэй нийт барааны ангилалууд харагдана. Барааны ангилалыг хархын тулд Агуулах үндсэн цэсний Тохиргоо -> Бараанууд -> Барааны ангилал цэсээр орно. Энд бүртгэлтэй барааны ангилалууд жагсаалт байдлаар харагдана. Ангилал нь өөрөө өөр ангилалд багтсан бол өмнөө багтсан ангилалынхаа нэрийг авсан байна. Шинэ ангилал бүртгэхийн тулд Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө.

  • Нэр. Үүсгэж буй ангилалын нэрийг оруулна. 
  • Код. Үүсгэж буй ангилалын кодыг оруулна.
  • Эцэг ангилал. Тухайн ангилал өөр ангилалд хамаарах бол хамаарах ангилалыг сонгоно.
  • Ангилалын төрөл. Хэрвээ энэ ангилал эцэг ангилал бол харах гэсэн төрлийг сонгоно. Эцэг ангилал биш бол Хэвийн гэсэн төрлийг сонгоно.
  • Маршрутууд. Тухайн барааны маршрутыг сонгоно .
  • Албадан устгах стратеги. Хадгалах үед систем автоматаар сонгоно
  • Орлогын данс. Энд сонгогдсон данс нь барааны зарах үнийг ашиглан үнэлгээг хийнэ.
  • Борлуулалтын буцаалтын данс. Тухайн ангилалд хамаарах бараан дээр буцаалт хийгдэх санхүүгийн бичилт хийгдэх дансыг сонгоно.
  • Борлуулалтын хөнгөлөлт. Тухайн ангилалд хамаарах барааг хөнгөлттэй борлуулахад хөнгөлөлтийн санхүүгийн бичилт хийгдэх дансыг сонгоно.
  • Агуулахын зарлагын данс. Бодит хугацаанд шууд тооллогын үнэлгээ хийх тохиолдолд хүрэх байрлалд үнэлгээний дансыг тусгайлан заагаагүй бол гарж байгаа барааны хөдөлгөөний журналын харьцах тал нь бүгд энэ дансанд бичигдэх болно. Энэ нь энэ ангилалын бүх барааны анхны утга болно. Мөн бараа тус бүр дээр тохируулж болно.
  • Зардлын данс. Энд сонгогдож байгаа данс нь гарч байгаа барааны өртөг үнийг ашиглан үнэлэхэд ашиглагдана.
  • Үнэлгээний данс. Барааны бодит хугацааны үнэлгээг өгөгдсөн бараан дээр зөвшөөрөгдсөн тохиолдолд энэ данс барааны идэвхитэй үнийг хадгална
  • Барааны журнал. Тооллогын бодит хугацааны үнэлгээ хийж байхад барааны хөдөлгөөнийг боловсруулахад санхүүгийн бичилт хийгдэх санхүүгийн журналыг сонгоно.
  • Түүхий эд материалын ангилал эсэх. Энэ чагтыг чагталбал тухайн ангилал түүхий эд материалын ангилал гэдгийг тодорхойлж байна гэсэн үг.
  • Хангамжийн материалын ангилал эсэх. Энэ чагтыг чагталбал тухайн ангилал хангамжийн барааны ангилал гэдгийг тодорхойлж байна гэсэн үг.

Эдгээр талбаруудыг бөглөсний дараа Хадгалах товчийг дарснаар тухайн ангилал системд бүртгэгдэж бараан дээр сонгох боломжтой болно гэсэн үг. Бараан дээр эцэг төрөлтэй ангилалыг сонгохгүй зөвхөн Хэвийн төрөлтэй ангилалыг сонгоно.


11.2 Бараанууд

Энд системд бүртгэлтэй бүх бараанууд харагдана. Бүх бараануудыг харах болон засварлахын тулд Агуулах үндсэн цэсний Тохиргоо -> Бараанууд -> Бараанууд цэсээр орно. Энд системд бүргэлтэй бараанууд канбан харагдацаар харагдана. Шинээр бараа бүртгэх бол Үүсгэх товчийг дараад шаардлагатай мэдээллүүдийг бөглөнө.

  • Барааны нэр. Үүсгэж буй барааны нэрийг оруулна.
  • Борлуулж болох. Чагталбал тухайн барааг борлуулж болно гэсэн үг.
  • Pack products. Чагталбал тухайн барааг багц бараа гэсэн үг. Энэ чагтыг чагталхад Pack Product гэсэн хавтас нэмэгдэх ба багцад багтах бараануудыг сонгож хичнээн ширхэг байхыг оруулна. Өөрөөр хэлбэл бэлэгтэй төстэй, бараануудыг нийлүүлж нэг үнээр зарна.
  • Зарлага болгох. Чагталбал тухайн барааг зарлага болгож болно гэсэн үг.
  • Худалдан авч болох. Чагталбал тухайн бараан дээр худалдан авалт хийж болно гэсэн үг.

Бараа бүртгэхэд шаардлагатай мэдээллүүд зурагны доод хэсэгт байрдах хавтаснуудад байрлана. Тэдгээрийг нэг бүрчлэн авч үзье.

Odoo text and image block

Мэдээлэл хавтас

  • Барааны төрөл. Дараах сонголтуудаас сонгоно.
    • Хадгалах бараа. Худалдан авч болох, борлуулж болох бараа бүтээгдэхүүнийг бүртгэхэд үүнийг сонгоно.
    • Хангамжийн. Худалдан аваад борлуулж болдоггүй бараа бүтээгдэхүүнийг бүртгэхдээ энэ сонголтыг сонгоно.
    • Үйлчилгээ. Хийсвэр бараа гэсэн үг. Жишээлбэл: Сургалт гэсэн бараан дээр ашиглана.
  • Борлуулах үнэ. Худалдах үнэ тогтооход автоматаар бөглөгдөнө. Гараас шууд борлуулах үнэ оруулах бол Шинэчлэх товчийг дарж гарч ирэх цонхон дээр зарах үнээ өөрчлөн Үнэ өөрчлөн захиалга үүсгэх, Шууд өөрчлөх гэсэн 2 товчоос сонголтоо хийнэ.
  • Идэвхитэй. Чагтыг авбал тухайн бараа идэвхигүй болж ашиглах боломжгүй болно.
  • EAN13 зураасан код. Барааны зураасан код.
  • Дотоод сурвалж. Системээс хийх дугаарлалт.
  • Компани. Үүсгэж буй бараа хамаарах компанийг сонгоно.
  • Барааны эмэйл үлгэр. Тухайн бараатай холбоотой мэдээлэл танилцуулга, гарын авлага зэргийг нэг имэйл үлгэр болгоод захиалагчид илгээх бол тэрхүү үүсгэсэн имэйл үлгэрээ энд сонгож болно.


Татан авалт хавтас

  • Өртөг үнэ. Тухайн барааны өртөг үнэ харагдана.
  • Маршрутууд. Тухайн барааг нийлүүлэхэд шаардлагатай маршруутуудыг сонгож өгнө.
  • Үнийн саналын дуудлага. Үүнийг чагталбал татан авалтаас үнийн саналын хүсэлт үүсгэхийн оронд үнийн саналын дуудлага үүсгэнэ.
  • Үйлдвэрлэгч. Тухайн барааны үйлдвэрлэгчийг сонгож өгнө.
  • Үйлдвэрлэгчийн барааны нэр. Тухайн барааг үйлдвэрлэхэд олгосон нэрийг оруулна.
  • Үйлдвэрлэгчийн барааны код. Тухайн барааг үйлдвэрлэгчээс кодолсон кодийг оруулна.
  • Manufacture Product URL. Тухайн бараатай холбоотой мэдээлийг өөр вэб хуудаснаас авах боломжтой бол тэр вэб хуудасны URL хаягийг оруулж өгнө.
Odoo text and image block

Нийлүүлэгч хэсгийн доор байрдах Зүйл нэмэх товчин дээр дархад нийлүүлэгч сонгох харилцах цонх гарч ирнэ.

  • Нийлүүлэгч. Тухайн барааг нийлүүлдэг нийлүүлэгчийг сонгоно.
  • Дараалал. Тухайн барааг нийлүүлэгчийн дарааллын дугаарыг оруулна.
  • Нийлүүлэгчийн барааны нэр. Нийлүүлдэг барааны нэрийг оруулна.
  • Нийлүүлэгчийн барааны код. Нийлүүлдэг барааны кодыг оруулна.
  • Хамгийн бага тоо хэмжээ. Тухайн нийлүүлэгч энэ барааг нийлүүлэх хамгийн бага тоо хэмжээ.
  • Хүргэлтийн урьтал хугацаа. Нийлүүлэгчийн бараагаа нийлүүлэх урьтал хугацаа.
  • Компани. Тухайн нийлүүлэгчийн бараа нийлүүлдэг компанийг сонгоно.

Эдгээр талбарын бүртгэсний дараа нийлүүлэгч бүртгэх цонхны доод хэсэгт байгаа Зүйл нэмэх товчийг дарахад Тоо хэмжээ, нэгж үнэ 2 талбарт бичих боломжтой болно. Тоо хэмжээ талбарт тухайн барааг нийлүүлэх тоо хэмжээг оруулна. Нэгж үнэ талбарт тухайн тоо хэмжээгээр авбал харгалзах нэгжийн үнийг оруулна. Жишээлбэл: Тухайн бараанаас 100г авбал 1000 төгрөгөөр нийлүүлнэ. 200г авбал 950аар нийлүүлнэ гэх мэт тоо хэмжээнд харгалзах нэгжийн үнийг оруулна.

Эдгээр талбарыг бөглөөд Хадгалаад хаах товчийг дарвал нийлүүлчийг сонгож дууссан гэж үзнэ. Хадгалаад шинэ товчийг дарвал өөр нийлүүлэгчийг сонгох дэлгэц дахин гарч ирнэ. Өөрийн хэрэгцээнд тааруулан сонголтоо хийнэ.

  • Нийлүүлэгчийн тайлбар. Нийлүүлэгчээс хэлсэн тайлбарыг бичнэ. Энэ тэмдэглэгээ нь үнийн саналын хүсэлт дээр бичигддэг.

Тооллого хавтас.

  • Гарт байгаа тоо хэмжээ. Барааны бодит үлдэгдлийг харуулна.
  • Ирж буй бараа. Худалдан авалт болон дотоод хөдөлгөөнөөр ирж буй агуулахад хүлээн аваагүй байгаа барааны тоо хэмжээг харуулна.
  • Байгаа тоо хэмжээ. Гарт байгаа тоо хэмжээ болон ирж буй барааны нийлбэр тоо хэмжээг харуулна.
  • Цувралын бүрэн мөшгилт. Үүнийг чагталбал энэ бараатай холбогдох бүх ажиллагаануудад цувралын дугаар буюу серийн дугаарыг зааж өгөхийг албадна.
  • Ирж байгаа цувралыг хөтлөх. Үүнийг чагталбал энэ барааг агуулсан бүх хөдөлгөөнд нийлүүлэгчийн байрлалаас эхлээд серийн дугаарыг шаардана.
  • Гарах цувралыг хөтлөх. Үүнийг чагталбал энэ барааг агуулж байгаа бүх бараанд серийн дугаарыг захиалагчийн байрлал хүртэл шаардана.
  • Track Manufacturing Lots. Үүнийг чагталбал үйлдвэрлэлийн захиалгаар үүссэн энэ барааны бүх хөдөлгөөнд серийн дугаар шаардана.
  • Төлөв байдал.
  • Барааны менежер. Тухайн барааг хариуцдаг менежерийг сонгоно.
  • Раак. Тухайн бараа байгаа агуулахын нэрийг оруулна.
  • Мөр. Тухайн бараа тухайн агуулахад байгаа байрлалын мөрийн нэрийг оруулна.
  • Хайрцаг. Тухайн бараа тухайн агуулахад ямар нэртэй хайрцаганд байгааг энд оруулна.
  • Татан авалтын байрлал. Тухайн бараан дээр татан авалт хийгдэх байрлалыг сонгоно.
  • Үйлдвэрлэлийн байрлал. Тухайн барааны үйлдвэрийн байрлалыг сонгоно.
  • Нөөцийн байрлал. Тухайн барааны нөөцийн байрлал буюу тооллогын байрлалыг сонгоно.
  • Эзлэхүүн. Тухайн барааны эзэлхүүнийг оруулна.
  • Бохир жин. Тухайн барааны бохир жинг оруулна.
  • Цэвэр жин. Тухайн барааны цэвэр жинг оруулна.
  • Дуусах хугацаа. Шинэ серийн дугаар үүсгэгдэхэд тухайн бараа нь аюултай болж борлуулж болохгүй хоногийн тоо.
  • Хэрэглэх хугацаа. Шинэ серийн дугаар үүсгэгдэхэд тухайн бараа нь аюулгүй боловч муудаж эхлэх хоногийн тоо.
  • Устгах хугацаа. Шинэ серийн дугаар үүсгэгдэхэд тухайн бараа агуулахаас гарсан байвал зохих хоногийн тоо.
  • Анхааруулах хугацаа. Шинэ серийн дугаар үүсгэгдэхэд тухайн барааны талаар дохио, сануулга өгч эхлэх хоногийн тоо


Борлуулалт хавтас

  • Баталгаа. Барааны баталгаат хугацааг сараар оруулна.
  • Захиалагчийн урьтал хугацаа. Захиалга баталснаас барааг хүргэж дуусах хүртэлх дундаж хүлээлт өдрөөр. Энэ нь захиалагчид таны амлаж чадах хугацаа.
  • Үйлдвэрлэлийн урьтал хугацаа. Энэ барааг үйлдвэрлэхэд зарцуулагдах дундаж хугацаа. Олон түвшиний орцтой тохиолдолд үйлдвэрлэлийн урьтал хугацаанууд нь хоорондоо нэмэгдэнэ.
  • Кассын ангилал. Тухайн бараа барааны ангилалаас гадна ПОС-ын борлуулалтын аль ангилалд хамаарахыг сонгоно.
  • Available in the point of sale. Чагталбал тухайн барааг Посоор борлуулална гэдгийг илтгэнэ.
  • To weigh with scale. Үүнийг чагталбал тухайн барааг таниад түүнийн өндөр жинг давхар харах боломжийг олгоно.
  • Борлуулалтын цэгийн бэлэн мөнгөний орлого. Чагталбал тухайн бараа посоор борлуулагдахад бэлэн мөнгөний орлого болно
  • Point of sale cash out. Чагталбал тухайн бараа бэлэн мөнгөний зарлага болно гэсэн үг
  • Үнийн саналын тайлбар. Энд бичигдсэн тайлбар үнийн саналын дэлгэцэнд харагдах тэмдэглэл дээр харагдана.
Odoo text and image block

Хувилбар хавтас.

Энд үүсгэж буй барааны хувилбаруудыг оруулж өгнө. Жишээлбэл: Dirol гэсэн үндсэн бараа байна гэж бодоё. Жимснийх нь төрлүүд Dirol барааны хувилбарууд болж өгнө. Хувилбаруудын жагсаалт товчин дээр дарахад түүний хувилбарууд харагдана. Мөн энд шинээр хувилбар үүсгэж өгнө. Бараа үүсгэхтэй адил.


Санхүү хавтас.

  • Дотоод ангилал. Тухайн бараа хамаарах ангилалыг сонгож өгнө.
  • Орлогын данс. Тухайн барааны ангилал дээр орлогын данс сонгосон бол шаардлагагүй. Ангилал дээр данс сонгоогүй бол холбогдох дансыг сонгоно. Энэ данс нь гарч байгаа барааны зарах үнийг ашиглан үнэлгээг хийнэ.
  • Зардлын данс. Орлогын данстай адил. Энэ данс нь гарч байгаа барааны өртөг үнийг ашиглан үнэлгээг хийнэ.
  • Захиалагчийн татварууд. Энд сонгогдсон захиалагчийн татвар борлуулалт хийхэд борлуулалтын мөр дээр энэ татвар шууд сонгогдоно.
  • Нийлүүлэгчийн татвар. Энд сонгогдсон нийлүүлэгчийн татвар худалдан авалт хийхэд худалдан авалтын мөрөн дээр энэ татвар шууд сонгогдоно.
  • Борлуулалтын хөнгөлөлтийн данс. Тухайн барааны ангилал дээр хөнгөлөлтийн дансыг сонгосон бол энд сонгох шаардлагагүй. Хэрэв сонгоогүй бол тухайн бараа хөнгөлттэй борлуулагдахад хөнгөлөлтийн дүнгийн санхүүгийн бичилт бичигдэх дансыг сонгоно.

Хавтас бүрд шаардлагтай талбаруудыг бөглөөд хадгалах товчийг дарснаар тухайн бараа системд бүртгэгдэж хийгдсэн сонголтоос хамааран борлуулах, худалдан авах, зарлага болгох боломжтой болно.