III. Нөөцийн удирдлага

Хэрэглэгчийн гарын авлага

1. Ачилтын бүртгэл

Ачилтын бүртгэлд хэн гэдэг жолооч ямар ямар хүргэлтүүдийг авч гарсныг бүртгэнэ. Борлуулалтын захиалга үүсгээд батлагдсан үед хийгдэнэ. Ачилтын бүртгэл хийхийн тулд Агуулах үндсэн цэсний Нөөцийн удирдлагууд -> Ачилтын бүртгэл цэсээр орно. Уг цэсээр ороход бүртгэлтэй ачилтын мэдээллүүд жагсаалт байдлаар харагдана. Шинээр бүртгэл хийх бол Үүсгэх товчийг дарж шаардлагатай мэдээллүүдийг бөглөнө.

  • Жолооч. Тухайн ачилт авч гарч байгаа жолоочийг сонгоно.
  • Диспетчер. Ачилтын бүртгэл үүсгэж буй хэрэглэгчийг автоматаар авна.
  • Агуулах. Ачилт хийн гарч байгаа агуулахыг сонгоно.
  • Борлуулалтын баг. Ямар борлуулалтын багийн борлуулалтыг авч байгааг сонгож болно. Сонгогдсон борлуулалтын багт хамаарах захиалгууд харуулна.
  • Компани. Үүсгэж буй ажилтны харьяалагдах компани автоматаар сонгогдсон байна.
Odoo text and image block
  • Car. Ачилт аваад гарч байгаа машиныг сонгоно. Машины бүртгэл хийх зааврыг Тохиргоо хэсгийн гарын авлагаас харна уу
  • Эхэлсэн километр. Ачилт хийж гарч байгаа машины километрийг оруулна.
  • Дуусах колиметр.
  • Эхлэсэн огноо. Ачилтын бүртгэл үүсгэсэн огноо цагийг систем автоматаар авна.
  • Дуусах огноо. Ачилтын баримтыг дуусгасан огноог систем автоматаар авна

Эдгээр талбаруудыг бөглөж дууссаны дараа Picking order хавтсанд байрлах Зүйл нэмэх товчийг дархад хүргэх захиалгууд жагсаалт байдлаар харагдана. Эндээс тухайн жолоочид өгч байгаа хүргэх захиалгуудыг сонгоно. Хүргэх захиалгуудыг сонгож дууссаны дараа Хадгалах товчийг дарж тухайн ачилтын системд хадгална. Бэлтгэх баримтыг хэвлэхийн тулд Бэлтгэх баримт товчийн дээр дарж хэвлэн авна. Тухайн жолоочоор хүргүүлэх ачилтыг хийж дууссаны дараа Эхлэх товчийг дарж ачилтыг эхлүүлнэ. Эхлэх товчийг дарахад дараах товчнууд нэмэгдэн харагдана.

Хийгдэх товчийг дарахад тухайн ачилтын хүргэлтийн захиалга шилжсэн төлөвт орж тухайн ачилт хүргэгдсэн гэсэн үг болно. Ачилтын бүртгэл нь өөрөө дууссан төлөврүү орно. Ноороглох товчийг дарвал тухайн ачилтын бүртгэлийг буцаан засврлах боломжтой болно. Агуулахын баримт товчин дээр дарахад тухайн хүргэлтийн захиалгын зарлагын баримт хэвлэгдэнэ.

Odoo text and image block

Odoo image and text block

2. Одоогийн нөөцийн үнэлгээ

Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар тайлбарласан нэг эсвэл хоёр параграфыг бичнэ үү. Амжилттай байхын тулд таны агуулга уншигчдад чинь хэрэгтэй байх ёстой.

Захиалагчтай эхлэж – тэдний юу хүсч байгаа олж мэдээд түүнийг нь өгөх.

3. Нөхөн дүүргэлтийн захиалга

Нөхөн дүүргэлтийн захиалгыг компани дотроо бараа авч өгөхөд ашигладаг. Нөхөн дүүргэлтийн захиалга хийхийн тулд Агуулах үндсэн цэсний Нөөцийн удирдлагууд -> Нөхөн дүүргэлтийн захиалга цэсээр орно. Уг цэсэнд өөрийн тань үүсгэсэн нөхөн дүүргэлтийн захиалгууд жагсаалт байдлаар харагдана. Шинээр нөхөн дүүргэлтийн захиалга үүсгэхийн тулд Үүсгэх товчийг дарж шаардлагатай талбаруудыг бөглөнө.

  • Бараа хүлээн авах агуулах. Нөхөн дүүргэлт үүсгэж байгаа агуулах буюу өөрийн агуулахыг сонгоно.
  • Бараа нийлүүлэх агуулах. Танай агуулахруу бараа явуулах агуулахыг сонгоно.
  • Хариуцагч. Нөхөн дүүргэлтийг хариуцаж байгаа ажилтныг сонгоно.
  • Захиалсан огноо. Нөхөн дүүргэлт хийж буй огноог сонгоно. Систем автоматаар үүсгэж байгаа өдрийн огноог авна.
Odoo text and image block
  • Компани. Нөхөн дүүргэлтийн захиалга үүсгэж байгаа хэрэглэгчийн харьяалагдах компанийг систем автоматаар авна.

Захиалгын мөр хавтсанд байрлах Зүйл нэмэх товчин дээр дараад захиалах бараануудаа сонгож захиалах тоо хэмжээг оруулана. Нөөцийг дүүргэх товчин дээр дарвал доорх харилцах цонх гарч ирнэ. Энэ дэлгэц нь бараа сонгох хэсгийг хялбарчилж өгсөн юм. Scan Field талбарт захиалах гэж байгаа барааны бар кодыг уншуулахад Бараа талбарт тухайн бар кодны бараа автоматаар сонгогдоно. Тоо ширхэг талбарт тухайн бараанаас захиалах тоо хэмжээг оруулна. Боломжит нөөц талбарт захиалж буй агуулахын боломжит нөөцийг харуулна.


Odoo text and image block


Бараагаа сонгож дууссаны дараа Хадгалах товчийг дараад Батлах товчийг дарахад тухайн нөхөн дүүргэлт батлагдана. Тухайн нөхөн дүүргэлт нь бараа захиалж буй агуулахын Хүргэх захиалгуудад очих ба агуулахаас барааг шилжүүлэхэд хүлээн авах агуулахын Хүлээн авах баримтууд дээр ирнэ. Эдгээр үйлдлүүд хийгдэж дуусахад нөхөн дүүргэлтийн захиалга автоматаар дууссан төлөврүү очно.

4. Дотоод зарлагын баримт

Борлуулалтын бусад тохиолдлоор бараа материалыг данснаас хасах тохиолдолд ашигладаг. Дотоод зарлагын баримт үүсгэх тулд Агуулах үндсэн цэсний Нөөцийн удирдлага -> Дотоод зарлагын баримт цэсээр орно. Уг цэсээр ороход хийгдсэн болон дотоод зарлагын баримтууд жагсаалт байдлаар харагдана. Дотоод зарлага бүртгэх бол Үүсгэх товчийг дараад шаардлагатай талбаруудыг бөглөнө.


  • Зарлагын агуулах. Зарлага хийгдэх агуулахыг сонгоно.
  • Захиалсан огноо. Зарлага хийгдэж байгаа өдрийг огноог сонгоно. Систем автоматаар үүсгэж буй өдрийн огноог авна.
  • Хариуцагч. Дотоод зарлагын баримт үүсгэж байгаа хэрэглэгчийг автоматаар авна.
  • Харилцагч. Байгууллагад бараа бүтээгдэхүүнээ өртөг үнээр нь зарах тохиолдол гардаг. Дотоод зарлагын баримт дээр харилцагч сонговол тухайн харилцагчид өртөг үнээр борлуулалт хийж байна гэж ойлгож болно.
  • Компани. Үүсгэж буй хэрэглэгчийн харьяалагдах компанийг автоматаар авна.
  • Зардлын данс. Зарлагын санхүүгийн бичилт хийгдэх зардлын дансыг сонгоно.
  • Зарлагын байрлал. Үндсэн хадгалах байрлалаас гараад ямар байрлалд очихыг сонгоно.
  • Аналитик данс. Тухайн зардалтай холбоотой аналитик дансыг сонгоно.

Нөөцийг дүүргэх товч нь нөхөн дүүргэлтийн нөөцийг дүүргэх товчтой адил зарчмаар ажиллана. Захиалгын мөр хавтсанд зарлага болгох гэж буй бараануудыг сонгоод тоо ширхэгийг оруулна. Эдгээр талбарыг бөглөж дууссаны дараа Хадгалах товчийг дарж систем хадгалаад Батлахад тухайн зарлагын баримт батлагдаж агуулахаас гархад бэлэн болно. Батлагдсаны дараа Гарах бараа гэсэн товч гарч ирэх ба энэ нь тухайн зарлагын баримттай холбоотой хүргэх захиалгыг шууд харуулна. Мөн агуулахын хүргэх захиалгууд харагдана. Хүргэх захиалгыг шилжүүлж дууссаны дараа тухайн зарлагын баримт дууссан төлөврүү шилжинэ.

5. Тооллогын тохируулга

Тогтмол хугацаат тооллого нь байрлалууд барааг хэд байгааг тоолоход хэрэглэгдэнэ. Ерөнхий тооллогыг жилд хийх байдлаар хэрэглэж болох ч хэзээ хүссэн үедээ тооллогыг явуулж барааны нөөцийн түвшингийн хяналтыг төлөвшүүлэхэд хэрэглэж болно. Мөн барааны эхний үлдэгдлийг тооллогын тохируулга оруулж болно. Тооллогын тохируулга хийхийн тулд Агуулах үндсэн цэсний Нөөцийн удирдлагууд -> Тооллогын тохируулга цэсээр орно. Энд хийгдсэн тооллогууд жагсаалт байдлаар харагдана.


  • Тооллогын код. Систем автоматаар дугаарлана.
  • Агуулах. Тооллого хийгдэж буй агуулахыг сонгоно
  • Тооллогын огноо. Тооллого үүсгэж байгаа огноог систем автоматаар авна.
  • Тооллого. Тооллогын бараагаа хэрхэн оруулж ирхийг сонгоно.
    • Бүх бараа. Агуулахад бүртгэлтэй бүх бараануудыг шууд дуудаад тооллогоо хийнэ.
    • Manual selection Product. Агуулахад бүртгэлтэй бараануудаас өөрөө 1 бүрчлэн сонгоно.
    • Зөвхөн нэг бараа. Зөвхөн нэг барааг хувьд тооллого хийнэ.
  • Үнэлгээний мөчлөгийг албадах. Тооллогын үндсэн огнооны оронд(тооллого дуусах огноог сонгодог байх) барааны үнэлгээг хийх санхүүгийн мөчлөгийг сонгоно.
  • Компани. Тооллого хийгдэж байгаа компанийг сонгоно.
  • Дуусгах огноо. Энд сонгогдсон огноогоор тооллогын хөдөлгөөн болон санхүүгийн бичилт хийгдэнэ.

Эдгээр талбаруудыг сонгосны дараа Тооллогыг эхлүүлэх товчийг дархад дараах байдалтай харагдана. Жишээ болгож Бүх бараа сонголтоорх дэлгэцийг харуулав.

Odoo image and text block
  • Тодруулга талбар тооллогыг эхлүүлэх товчийг дарсны дараа гарч ирэх ба тооллоготой холбоотой тодруулгыг бичнэ.

Бараа сери тус бүрийнхээ үлдэгдлийг авч гарч ирдэг. Жишээ нь: 1 бараа 3 серитэй байх юм бол 3 удаа сери тус бүрийнхээ үлдэгдлийг авч гарч ирнэ. Онолын тоо хэмжээ талбарт системийн тооцоолсон үлдэгдлийг харуулна. Бодит тоо хэмжээ талбарт гарт байгаа тоо хэмжээг оруулна. Manual selection product сонголтоор тооллогоо хийж байгаа тохиолдолд Нөөцийг дүүргэх товчийг дарж бараагаа бар кодоор уншуулаад тоо хэмжээгээ оруулаад тоолоод явах боломжтой. Тооллого дууссан гэж үзвэл Тоолсон товчийг дархад тухайн тооллого дуусч барааны хөдөлгөөн болон санхүүгийн бичилт үүснэ. Бодит тоо хэмжээ онолын тоо хэмжээ хоёрын зөрүүгээр агуулах дээр барааны хөдөлгөөн үүсч санхүү дээр ажил гүйлгээ үүсдэг. Тооллогыг цуцлах товчийг дарвал тооллого үүсгэх дэлгэцрүү буцна.