VI. Бараанууд

Хэрэглэгчийн гарын авлага

◄ V. Товлогч

1. Бараа ангилалаар

Энд системд бүртгэлтэй бараанууд ангилалаараа мод бүтэцтэйгээр харагдах ба хамаарагдах эцэг ангилалынхаа доод талд харагдана гэсэн үг. Бараануудыг мод бүтэцтэйгээр харахын тулд Борлуулалт үндсэн цэсний Бараанууд -> Бараа, ангилалаар цэсээр ороход дараах -> дэлгэц харагдана. Урдаа сумтай ангилалууд цааш задрах ба өөртөө бараа агуулна гэж ойлгож болно. Урдаа сумгүй байгаа нь бараанууд юм. Цааш задрахгүй ангилал дээр тухайн ангилалд хамаарах бараанууд жагсаалт байдлаар харагдана. Эндээс ямар ангилалд ямар бараа хамаарагддаг болохыг харна. Агуулах гарын авлагын Тохиргоо хэсгийн Барааны ангилал хэсгээс харна уу.

Odoo text and image block

2. Бараанууд

Энд системд бүртгэлтэй бараанууд харагдана. Бараануудыг харахын тулд Агуулах үндсэн цэсний Бараанууд -> Бараанууд цэсээр орно. Шинэ бараа бүртгэхийн тулд Үүсгэх товчийг дарж шаардлагатай талбаруудыг бөглөнө /Бараа хэрхэн бүртгэх зааврыг Агуулах гарын авлагын Тохиргоо хэсгийн Бараа хэсгээс харна уу/. Зургийн баруун дээд хэсэгт /Улаанаар Search гэж бичсэн хэсэг/ хайлтын хэсэг байрлана. Бүх цонхон дээр адил. Зурган дээр Борлуулж болох гэсэн шүүлтүүр тавигдсан байна. Бараан дээр борлуулж болох гэсэн чагтыг чагталсан бараанууд харагдана гэсэн шүүлтүүр тавигдсан байна гэсэн үг.


Энэ шүүлтүүрийг авбал бүх бараа харагдана. Эндээс барааг зүйл бүрээр хайх боломжтой. Барааруу ороход барааны бүх мэдээлэл харагдана. Хайлтын хэсгийн доор байрлах /Улаанаар View гэж бичсэн хэсэг/ 3 товч нь барааг ямар байдлаар харахыг сонгоно. Эхнийх бол зурган дээр байгаа байдлаар харагдана. 2 дахь товчийг дарахад бараануудыг жагсаалт байдлаар харагдана. 3 товчийг дарахад бараа бүрийг дэлгэрэнгүй байдлаар харна.

3. Баглаа

Системд бүртгэлтэй бараануудыг харахын тулд Агуулах үндсэн цэсний Бараанууд -> Баглаа цэсээр орно. Энд бүртгэлтэй баглаанууд жагсаалт байдлаар харагдана. Шинээр баглаа бүртгэхийн тулд Үүсгэх товчийг дараад шаардлагатай мэдээллүүдийг бөглөнө.

Odoo text and image block

◄ V. Товлогч