II. Ажиллагаанууд

Хэрэглэгчийн гарын авлага



Ажиллагаанууд

Агуулах нь барааны нөөцийг удирдах боломжийг олгоно. Энд агуулах дээр бүхий л үйл ажиллагаануудыг хийнэ. Бараа хүлээн авах, бараа шилжүүлэх зэрэг агуулах дээрх бүхий л үйлдлүүд хийгдэнэ мөн хянана. Хийгдэх үйл ажиллагаануудыг харахын тулд Агуулах үндсэн цэсний Ажиллагаанууд -> Бүх ажиллагаанууд цэсээр ороход дараах -> байдалтай харагдана. Агуулах бүр өөр өөр өнгөөр харагдана. Агуулахууд дээр хийгддэг үйлдлүүдээс дараах 3 үйлдэлийг авч үзье

  1. Хүлээн авах баримтууд. Энд худалдан авалтаас ирэх бараануудыг хүлээн авах хөдөлгөөн байрлана.

  2. Дотоод шилжилтүүд. Энд компанийн дотоод хөдөлгөөнүүд хийгдэнэ.

  3. Хүргэх захиалгууд. Энд борлуулалт болгон гаргах бараануудын хөдөлгөөн байрлана.

Үйл ажиллагаа бүрийн өмнө Агуулахын нэр байрлана. Бүгд ерөнхийдаа адилхан учир жишээ авч үзье. Агуулахын хүлээн авах үйлдлийг жишээ болгоё.

Odoo text and image block
Odoo image and text block

Жишээ 1. Хүлээн авах баримтууд.

7 Бэлэн. Энд хүлээн авахад бэлэн худалдан авалтын захиалгууд харагдана. Бэлэн гэсэн бичгэн дээр дарахад хүлээн авахад бэлэн захиалгууд харагдана. Энд байх бүх захиалгууд шилжүүлэхэд бэлэн гэсэн төлөвтэй байна.

1 Бэлэн Болохыг Хүлээж Буй. Энд бэлэн болохыг хүлээж байгаа худалдан авалтын захиалгууд харагдана. Бэлэн болохыг хүлээж буй гэсэн бичгэн дээр дарахад бэлэн болохыг хүлээж буй худалдан авалтын захиалгууд харагдана. Энд байх бүх захиалгууд бэлэн болохыг хүлээж буй гэсэн төлөвтэй байна.

Бүх ажиллагаанууд. Энд бүх төлөвтэй хүлээн авах баримтууд харагдана.

8 Хоцролт. Энд товлогдсон огноо нь хэтэрсэн хүлээн авах баримтууд харагдана.

1 Холбоотой баримтууд. Энд дутагдлын захиалгын баримтууд харагдана.

Бараа хүлээн авах болон шилжүүлэх

Энэ 2 үйлдэл нь ижил зарчмаар хийгдэнэ. Бараа хүлээн авах нь өөрийн агуулахад худалдан авалтаас ирсэн барааг хүлээн авна. Бараа шилжүүлэх нь өөрийн агуулахаас хийсэн борлуулалтын барааг гаргах үйлдлийг хэлнэ. Бараа хүлээн болон шилжүүлэхдээ  Агуулах үндсэн цэсний  Ажиллагаанууд -> Бүх үйл ажиллагаанууд цэсээр орно. Бараа хүлээн авах бол өөрийн агуулахын  Хүлээн авах баримтуудын  Бэлэнрүү орно. Бараа шилжүүлэхдээ өөрийн агуулахын  Хүргэх захиалгуудын  Бэлэнрүү орно. Бэлэн цэсэн дээр дархад Хүлээн авах болон Шилжүүлэх баримтууд жагсаалт байдлаар орно. Мөн худалдан авалтаас Бараа хүлээн авах товчин дээр дархад тухайн худалдан авалтын хүлээн авах баримтруу орно. Борлуулалт мөн адид тухайн борлуулалтан дээр байгаа хүргэх захиалгууд товчин дээр дархад тухайн борлуулалтын хүргэх захиалгуудруу орно гэсэн үг. Бэлэнрүү орход хүлээн авах болон шилжүүлэх боломжтой нийт баримтууд харагдана. Хүлээн авах болон шилжүүлэх баримтаа сонгон орно.


Баримтаа сонгон орход дараах байдалтай харагдана Odoo text and image block

Тухайн барааг хүлээн авах бол Шилжүүлэх товчийг тухайн борлуулалт юмуу худалдан авалтыг цуцлах бол харгалзах шилжилтийг цуцлах ёстой ба тухайн шилжүүлэх баримтаа сонгоод Шилжилтийг цуцлах товчийг дарна. Шилжүүлэх товчийг дархад дараах цонх гарч ирнэ. Шилжүүлэх бараанууд хэсэгт тухайн захиалгад орсон нийт бараанууд харагдана. Эндээс тухайн бараан дээр цувралын дугаар ашиглаж байгаа бол цувралын дугаар хэсэгт тухайн барааны серийн дугаарыг бүртгэх болон сонгож өгнө. Тухайн шилжилтэнд байгаа 1 барааг хэд хэдэн сери дээр хуваан хүлээн авах боломжтой. Сери тус бүрээр дээр хуваан хүлээн авхын тулд Тоо хэмжээ талбар дээр дархад засах боломжтой болно. Тоо хэмжээ талбарт Хүлээн авах тоо хэмжээгээ оруулаад Цувралын дугаар хэсэгт цувралын дугаараа оруулаад Шилжүүлэх товчийг дарна. Ингэснээр сонгосон серийн бараануудыг хүлээн аваад үлдсэн хэсэг дээр шинэ шилжүүлгийн баримт үүсгэдэг. Үлдсэн хэсгийг хүлээн авхын тулд шинээр үүссэн баримтаа сонгон ороод ижил үйлдлийг хийнэ. Шилжүүлэх товчийг дархад тухайн барааны хөдөлгөөн шилжсэн төлөвтэй болж Хүлээн авах болон Хүргэх захиалгуудын Бэлэн хэсгээс Бүх үйл ажиллагаа хэсэгрүү орно.

Odoo text and image block

Серийн дугаар бүртгэх

Серийн дугаарыг 2 аргаар бүртгэх боломжтой. Бараа шилжүүлэх хэсгээс Цувралын дугаар талбар дээр дархад Үүсгэх болон засварлах товчийг дархад дараах цонх гарч ирнэ. Мөн Агуулах үндсэн цэсний Мөр хөөх -> Цувралын дугаарлалт цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд бүртгэлтэй нийт цувралын дугаарууд харагдана. Серийн дугаар талбарт тухайн бараан дээр байрлах серийн дугаарыг оруулна. Серийн дугааргүй бараа бол системээс санал болгосон серийн дугаарыг ашиглах боломжтой. Бараа талбарт серийн дугаарын хамаарах барааг сонгоно. Дотоод сурвалж талбарт цувралын дугаарын дотоод сурвалжийн кодыг оруулна. Өмнө нь зохимжтой байх огноо талбарт сонгосон огноо нь энэ серийн дугаарын бараанууд аюултай биш боловч муудаж эхлэх огноо юм. Дуусах огноо талбарт сонгосон огноо нь энэ серийн дугаарын бараанууд аюултай болж хангалт хийх боломжгүй болох огноо. Устгах огноо талбарт сонгосон огноо нь энэ серийн дугаарын бараануудыг агуулхаас устгавал зохих огноо юм. Анхааруулах огноо талбарт сонгосон огноо нь энэ серийн дугааруудын бараануудын талаар сэрэмжлүүлэг мэдэгдэх огноо юм. Идэвхитэй чагтыг авбал тухайн серийн дугаарыг идэвхигүй болгож цаашид ашиглах боломжгүй болгоно гэсэн үг. Эдгээр талбаруудыг бөглөсний дараа Хадгалах товчийг дарснаар тухайн серийн дугаарыг ашиглах боломжтой болно.

Серийн дугаарыг дуусах хугацааг оруулах систем дараах давуу талыг олгоно. Жишээ нь: 1 бараан дээр 3 өөр серээр татан авалт хийсэн гэж саная. Дуусах хугацаа нь сери тус бүрээр ялгаатай. Ийм тохиолдолд Борлуулалт хийхэд систем автоматаар дуусах хугацаа дөхөж байгаа серийн дугаартай барааг гаргана.

Odoo text and image block

Агуулахын тохиргоон дээр бараа ирэх болон гарах үйлдлийг  дараах байдлаар буюу 2 алхмаар хийнэ гэж тохируулсан бол бараа хүлээн авах болон шилжүүлэх үйлдийг хэрхэн хийхийг авч үзье

Odoo text and image block

Ирж буй хүргэлтийг 2 алхамаар хүлээн авна гэж тохируулсан үед Хүлээн авах баримтууд дээр эхний удаа бараагаа хүлээн авна. Барааны үлдэгдэл нэмэгдэх ч агуулхаас гаргах буюу борлуулах боломжгүй байна. Хүлээн авах баримтуудаас барааг хүлээн авхад бараанууд Бүх үйл ажиллагаа цэсний Хүлээн авах баримтуудаас Бүх үйл ажиллагаа цэсний  Дотоод шилжилтүүд дээр ирэх ба эндээс дахин шилжүүлснээр тухайн бараа Хадгалах байрлалруу шилжих ба борлуулах боломжтой болно.

Гарах хүргэлтийг 2 алхмаар хүргэнэ гэж тохируулсан үед борлуулалтаас бараанууд Бүх үйл ажиллагаа цэсний Бэлтгэхийн Бэлэн дээр ирнэ. Энд бараагаа бэлтгэж дууссан тохиолдолд шилжүүлнэ. Шилжүүлсний дараа Бүх үйл ажиллагаа цэсний Хүргэх захиалгуудын Бэлэн дээр ирнэ. Эндээс бараануудыг шилжүүлснээр тухайн бараанууд агуулахаас бүрэн гарч барааны үлдэгдэл хасагдана.