Хүний нөөцийн менежмент

Хэрэглэгчийн гарын авлага

1. Ажилтны пайзууд

1.1. Ажилтны гэр бүлийн байдал

Энд ажилтан бүртгэхэд шаардлагатай ажилтны гэр бүлийн байдлыг бүртгэж өгнө. Жишээ нь: Аав, ээж гэх мэт. Ажилтын гэр бүлийн байдлыг бүртгэхийн тулд Хүний нөөц үндсэн цэсний Тохиргоо →  Ажилтны пайзууд →  Ажилтны гэр бүлийн байдал цэсээр ороод Үүсгэх товчийг дараад гэр бүлийн ерөнхий байдлыг нэрийг оруулаад хадгална. Энэ цэсэнд бүртгэлтэй бүх гэр бүлийн байдлыг жагсаалт хэлбэрээр харуулна.
 


1.2. Ажилтны ажлын түүх

Энд ажилтан бүртгэхэд хөтөлсөн ажлын туршлагууд хадгалагдана. Нийт системд бүртгэлтэй ажилтны ажлын түүхүүд жагсаалт байдлаар харагдана. Ажилтнуудын ажлын бүртгэлийг хархын тулд Хүний нөөц үндсэн цэсний Тохиргоо →  Ажилтны пайзууд →  Ажилтны ажлын түүх цэсээр орход системд бүртгэлтэй ажлын түүхүүд харагдана.


1.3. Ажилтны боловсрол

Энд ажилтан бүртгэхэд хөтөлсөн ажилтны боловсролын мэдээлэл хадгалагдана. Ажилтны боловсролын мэдээллийг ажилтны мэдээллээс тухайн ажилтнаар харах боломжтой. Нийтээр нь харах бол ажилтны боловсролоос харах боломжтой. Ажилтны боловсролын мэдээллийн бүртгэлийг хархын тулд Хүнийн нөөц үндсэн цэсний Тохиргоо →  Ажилтны пайзууд →  Ажилтны боловсрол цэсээр орно. Энд системд бүртгэлтэй боловсролын мэдээллүүд жагсаалт байдлаар харагдана.
 


1.4. Ажилтаны шагнал

Энд ажилтан бүртгэхэд хөтөлсөн ажилтны шагналын мэдээлэл хадгалагдана. Ажилтаны шагналын мэдээлийг хархын тулд Хүний нөөц үндсэн цэсний Тохиргоо →  Ажилтны пайзууд →  Ажилтны шагнал цэсээр орно. Энд системд бүртгэлтэй ажилтны шагналууд жагсаалт байдлаар харагдана. Энд шүүлтүүрүүдийг ашиглаж судалгаа гэх мэт мэдээллүүдийг нэгтгэн харах боломжтой.
 

1.5. Сахилгын шийтгэл

Энд ажилтан дээр бүртгэсэн сахилгын шийтгэлийн хөтлөлт харагдана. Нийт сахилгын шийтгэлийн хөтлөлтийг хархын тулд Хүний нөөц үндсэн цэсний Тохиргоо →  Ажилтны пайзууд →  Сахилгын шийтгэл цэсээр орно. Энд бүртгэлтэй сахилгын шийтгэлүүд жагсаалт байдлаар харагдана. Энд мөн адил шүүлтүүрээр боловсруулалт хийж мэдээ гаргах боломжтой.


1.6. Ажилтаны тэтгэмж

Ажилтан бүртгэхэд хөтөлсөн ажилтны тэтгэмжийн нийт бүртгэл харагдана. Ажилтны тэтгэмжийн нийт бүртгэлийг хархын тулд Хүний нөөц үндсэн цэсний Тохиргоо →  Ажилтны пайзууд →  Ажилтны тэтгэмж цэсээр орно. Системд бүртгэлтэй нийт ажилтны тэтгэмжүүд жагсаалт байдлаар харагдана.


1.7. Хүний нөөцийн мастер өгөгдөл


1.7.1. Сургууль

Ажилтны боловсролын мэдээлэл бүртгэхэд сонгох сургуулуудын бүртгэлийг энд хийнэ. Шинээр сургууль бүртгэхдээ Хүний нөөц үндсэн цэсний Тохиргоо →  Ажилтны пайзууд →  Хүнийй нөөцийн мастер өгөгдөл →  Сургууль цэсээр орж Үүсгэх товчийг дараад Сургуулийн нэрийг оруулан Хадгалах товчийг дарна.

1.7.2. Шагналын төрөл

Ажилтны шагналын мэдээлэл бүртгэх сонгох шагналын төрлийн бүртгэлийг энд хийнэ. Шинээр шагналын төрөл бүртгэхдээ Хүний нөөц үндсэн цэсний Тохиргоо →  Ажилтны пайзууд →  Хүний нөөцийн мастер өгөгдөл → Шагналын төрөл цэсээр орж Үүсгэх товчийг дараад эхний талбарт тухайн шагналын төрлийн нэрийг оруулаад дараагийн талбарт тухайн шагналын төрөл хамаарах эцэг шагналын төрлийг сонгоно.

1.7.3. Тэтгэмжийн төрөл
Ажилтны тэтгэмж бүртгэхэд сонгох тэтгэмжийн төрлийн бүртгэлийг энд хийнэ. Тэтгэмжийн бүртгэлийг шинээр бүртгэхдээ Хүний нөөц үндсэн цэсний Тохиргоо -> Ажилтны пайзууд -> Хүний нөөцийн мастер өгөгдөл -> Тэтгэмжийн төрөл цэсээр орж Үүсгэх товчийг даран эхний талбарт Тэтгэмжийн нэрийг дараагийн талбарт тэтгэмжийн төрлийг сонгож өгнө.


2. Хэлтсүүд

Ажилтан бүртгэхэд тухайн ажилтны хамаарах хэлтсийн бүртгэлийг энд хийнэ. Шинээр хэлтэс үүсгэхийн тулд Хүний нөөц үндсэн цэсний Тохиргоо →  Хэлтсүүд цэсээр орж Үүсгэх товчийг дарна.

Хэлтсийн нэр. Үүсгэж буй хэлтсийн хэлтсийн нэрийг оруулана

Менежер. Тухайн хэлтсийн ахалдаг менежерийг сонгоно. Энд систем дээр ажилтан болгон бүртгэгдсэн ажилтныг сонгож өгөх боломжтой.

Толгой хэлтэс. Үүсгэж буй хэлтэс өөр хэлтэст хамаардаг бол тухайн хэлтсийн хамаарах хэлтсийг сонгож өгнө. Жишээлбэл: Санхүүгийн алба гэсэн хэлтсийн хамаарах хэлтэс Захиргаа байна гэх мэт.

Шинжилгээний данс. Тухайн хэлтэст хамаарах шинжилгээний дансыг сонгоно. Шинжилгээний дансыг өмнө үүсгэж өгсөн байна.

 

3. Цагийн хуудсын данс

In case you still feel a bit puzzled about all of our yesterday's announcements, here is a little summary for you.


4. Амралт, чөлөөний төрөл

Ажилтан амралт, чөлөө хүсхэд тухайн хүсэлтэд сонгох амралт, чөлөөний төрлийг энд бүртгэнэ. Амралт, чөлөөний төрлийг бүртгэхдээ Хүний нөөц үндсэн цэсний Тохиргоо → Амралт чөлөөний төрөл цэсээр орж Үүсгэх товчийг дарж шаардлагатай талбаруудыг бөглөнө.

Амралт, чөлөөний төрөл. Үүсгэж буй амралт чөлөөний төрлийн нэрийг оруулана.
Уулзалтын төрөл.
2 удаа батлагдах эсэх. Үүнийг чагталбал тухайн төрөлтэй амралт чөлөө 2 алхмаар дамжин батлагдана. Чагтлахгүй бол 1 алхмаар шууд батлагдана.
Амралт, чөлөө авах дээд хязгаарыг хэрэгсэхгүй байх. Үүнийг чагталбал тухайн амралт, чөлөөнд тогтоосон хязгаарыг хэрэгсэхгүй гэсэн үг.
Тайлан дээрх өнгө. Тухайн амралт чөлөөг тайлан дээр харуулах өнгийг сонгоно.
Идэвхитэй. Энэ чагт үүсгэхэд автоматаар чагтлагдсан байна. Энэ чагтыг авбал тухайн амралт, чөлөөний төрлийг идэвхигүй болгож дахин ашиглах боломжгүй болгон 




 

5. Зардлын ангилал

Ажилчид гаргасан зардлаа бүртгэх боломжтой. Зардал бүртгэхэд шаардлагатай зардлын ангилалыг энд бүртгэж өгнө. Зардлын ангилал бүртгэхийн тулд Хүний нөөц үндсэн цэсний Тохиргоо →  Зардлын ангилал цэсээр орж Үүсгэх товчийг дарна.




 

6. Гэрээ

6.1. Гэрээний төрлүүд


Гэрээ бүртгэхэд гэрээнүүдийг төрлөөр ангилах боломжтой. Гэрээг ангилах гэрээний төрлийг энд бүртгэнэ. Гэрээ төрөл төрлөөр нь ялгаснаас системд бүртгэсэн гэрээнүүдийг ялган харах, тухайн төрөлд хамаарах тоо гэх мэт мэдээллүүдийг авах боломжийг олгоно. Гэрээний төрөл бүртгэхийн тулд Хүний нөөц үндсэн цэсний Тохиргоо →  Гэрээ →  Гэрээний төрлүүд цэсээр орж Үүсгэх товчийг дараад Гэрээний төрлийн нэрийг оруулаад Хадгалах товчийг дарна.


7. Ирц

Систем дээр ажилчид ирцийн бүртгэлээ хийх боломжтой байдаг. Ирц бүртгэхэд шаардлагатай үйлдлүүдийг энд бүртгэнэ. Ирцийн үйлдлийг бүртгэхийн тулд Хүний нөөц үндсэн цэсний Тохиргоо→Ирц→Ирцийн үйлдлүүд цэсээр орж Үүсгэх товчийг дарна.  Шалтгаан талбарт ирцийн үйлдлийн нэрийг оруулна. Жишээлбэл: Орох, гарах гэх мэт.  Үйлдлийн төрөл талбарт тухайн ирцийн үйлдэлд хамаарах үйлдлийн төрлийг сонгоно.

 


8. Хүний нөөцийн бүрдүүлэлт

8.1. Үеүүд


Шинээр ажилтан авхад тухайн ажилтан авах процесс дамжих үеүүдийг энд бүртгэж өгнө. Ажилтан авах процессын үеийг үүсгэхийн тулд Хүний нөөц үндсэн цэсний Тохиргоо →  Хүний нөөцийн бүрдүүлэлт →  Үеүүд цэсээр орж Үүсгэх товчийг дарна.

Нэр. Тухайн үеийн нэрийг оруулна. Жишээлбэл: Эхний ярилцлага гэх мэт

Дараалал. Тухайн үеийн харагдах дарааллыг дугаарыг оруулана. 

Хэлтэст тухайлсан. Тухайн үе хамаарах хэлтсийг сонгох боломжтой.
Канбан харагдацад эвхэгдсэн. Үүнийг чагталбал тухайн үе нь ажилд орох өргөдлүүдийн канбан харагдац дээр эвхэгдсэн байдлаар харагдана.
Үлгэрийг хэрэглэнэ. 



8.2. Цол

Энд ажил горилогч бүртгэхэд сонгох Боловсролын түвшинийг бүртгэнэ. Боловсролын түвшнийг бүртгэхийн тулд Хүний нөөц үндсэн цэсний Тохиргоо →  Хүний нөөцийн бүрдүүлэлт →  Цол цэсээр орж Үүсгэх товчийг дарна. Нэр талбарт боловсролын түвшиний ерөнхий нэрийг оруулна. Дараалал талбарт тухайн боловсролын түвшиний харагдах дарааллын дугаарыг оруулаад Хадгалах товчийг дарна.



8.3. Горилогчийн сурвалж

Ажил горилогч бүртгэхэд сонгодог Эх үүсвэр буюу горилогчийн сурвалжийг энд бүртгэнэ. Ажил горилогч тухайн ажлын байрыг хаанаас олж мэдсэн болхыг сонгож өгснөөр ажил оруулах зарыг хаана байршуулахыг шийдэх боломжийг олгоно. Горилогчийн сурвалж бүртгэхийн тулд Хүний нөөц үндсэн цэсний Тохиргоо →  Хүний нөөцийн бүрдүүлэлт->  Горилогчийн сурвалж цэсээр орж Үүсгэх товчийг дараад Сурвалжийн нэрийг оруулаад Хадгалах товчийг дарна.