Суурилуулах зөвлөмж

Хэрэглэгчийн гарын авлага

  Системийг ажиллуулахад шаардагдах хамгийн бага үзүүлэлт:  

Processor

Intel (64 bit), 1 CPU

Memory

1 GB

OS

Ubuntu 14.04 LTS

  Системийг ажиллуулахад шаардагдах дундаж үзүүлэлт:  

Processor

Intel (64 bit), 2 CPU

Memory

16 GB

OS

Ubuntu 14.04

Odoo зураг ба текст блок

Зөвлөх үзүүлэлтүүд хэрэглээгээр:

Od-ERP систем нь лицензийн төлбөр шаарддаггүй тул системд хэдэн ч хэрэглэгчийг бүртгэх боломжтой байдаг. Гэхдээ нэгэн зэрэг хэдэн хэрэглэгч систем рүү хандаж хэрэглэх нь системийн ачааллын даацад хамгийн их нөлөөлдөг. Иймд нэгэн зэрэг хэрэглэх хэрэглэгчийн тоогоор бид дараах зөвлөмжийг гаргадаг.

  1. Зэрэг хандах хэрэглэгчийн тоо 5-с хэтрэхгүй бол 2 core, 4 GB RAM.

  2. Зэрэг хандах хэрэглэгчийн тоо 6-20 байхаар бол 4 core, 8 GB RAM

  3. Зэрэг хандах хэрэглэгчийн тоо 21-100 байхаар бол 8 core, 16-64 GB RAM

  4. Хэрэв хэрэглэгчийн тоо 100-с дээш бол өгөгдлийн бааз болон application server-г 2 хувааж тусад нь байрлуулахыг зөвлөдөг.

    1. Application server - 8core, 128GB RAM

    2. Database server - 8core, 64GB RAM  

Хувийн үүлэн орчин үүсгэх тохиолдолд:

100-гаас олон хэрэглэгчтэй бөгөөд системийн тасралтгүй ажиллагаа чухал тохиолдолд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломжтой. 

  1. Application server-г олшруулж болно. Application server-үүдийг олныг байршуулж, хандалтыг хуваарилах, ачааллыг тэнцүүлэх шийдлийг үүсгэж болдог. Манай компани нь нээлттэй эхийн BalanceNGHAProxy зэрэг шийдлийн тусламжтайгаар үүлэн орчин үүсгэх зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

  2. Database server-г мөн олшруулж хэрэглэх боломжтой бөгөөд үүнд PostgreSQL серверийг хэрхэн realtime steaming replication хийх талаар зөвлөдөг. Энэ талаар  энэ нийтлэлээс товч ойлголтыг авах боломжтой.


Odoo текст ба зургийн блок