I. Санхүүгийн тохиргоо

Хэрэглэгчийн гарын авлага

Санхүү бүртгэлийн процесс нь далд хэлбэрээр буюу хүний оролцоогүйгээр бүрэн зөв бүртгэгдэж байх нь дараах анхан шатны суурь бүртгэлүүд хэрхэн зөв тодорхойлогдсоноос шууд хамаарна. Ингэхийн тулд Санхүү үндсэн цэсний Тохиргоо цэс руу хандана. Ерөнхийдөө санхүү бүртгэлийн модуль нь нягтлангуудын хийх ажлыг хялбарчлах, автоматжуулахыг гол зорилготой байдаг бөгөөд систем хэвийн ажиллаж байхын тулд шаардлагатай бүх мастер өгөгдөл тохируулгууд хийгдсэн байх ёстой.


1. Санхүүгийн жил, мөчлөгийн тохиргоо

Санхүүгийн ажил гүйлгээ буюу журналын бичилтүүдийг хөтлөн бүртгэхийн тулд санхүүгийн жил ба түүнд хамаарах мөчлөгүүдийг тодорхойлсон байх шаардлагатай. Санхүүгийн жилийг саруудад эсвэл улируудад хуваан түүнийг мөчлөг гэж нэрлэнэ. Санхүүгийн жил мөчлөгүүдийг үүсгэж өгснөөр санхүүгийн мэдээллүүдийг тодорхой хугацаагаар зааглаж өнгөрсөн тайлангийн хугацааны мэдээлэл ямар нэгэн засвар өөрчлөлт оруулах боломжгүй байлгах нөхцөл байдлыг бүрдүүлдэг. Санхүүгийн жил үүсгэхдээ Санхүү үндсэн цэсний Тохиргоо -> Мөчлөг -> Санхүүгийн жил цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд бүртгэлтэй санхүүгийн жилүүд жагсаалт байдлаар харагдана.

Odoo text and image block

  • Санхүүгийн жил. Тухайн жилийн нэршил

  • Код. Тухайн жилийн товчилсон нэр эсвэл код

  • Эхлэх огноо. Тухайн жилийн эхлэх огноо

  • Дуусах огноо. Тухайн жилийн дуусах огноо

  • Мөчлөг. Тухайн санхүүгийн жилд хамрагдах тайлант хугацааны мөчлөгүүдийн жагсаалт байрлана.

  • Төлөв. Тухайн санхүүгийн жилийн төлөв байдлыг илтгэнэ.

    • Нээлттэй. Тухайн жилд санхүүгийн гүйлгээ бичих боломжтой буюу хэрэглэгдэж буйг илэрхийлнэ.

    • Хаагдсан. Тухайн жилд ямар нэгэн санхүүгийн мэдээлэл бүртгэх, өөрчлөх боломжгүй зөвхөн түүх болон хадгалагдсан болохыг илэрхийлнэ.

Санхүүгийн жилийг Засах бол Санхүү үндсэн цэсний Тохиргоо -> Мөчлөг -> Санхүүгийн жил цэсээр ороход үүсгэсэн санхүүгийн жилүүд жагсаалт байдлаар гарч ирэх ба засварлах санхүүгийн жилээ сонгон Засах товчийг дарснаар тухайн санхүүгийн жил засварлах горимд шилжинэ.

Санхүүгийн жил бүртгэхэд шаардлагатай дээрх мэдээллүүдийг оруулж дуусаад тухайн жилд хамаарах мөчлөгүүдийг дараах товчуудын тусламжтайгаар хялбарханаар үүсгэх боломжтой.

  1. Сарын мөчлөг үүсгэх. Тухайн санхүүгийн жилийн эхлэх болон дуусах огнооны хоорондох интервалд тохируулах сарын мөчлөгүүдийг автоматаар үүсгэнэ.

  2. 3 сарын мөчлөг үүсгэх. Тухайн санхүүгийн жилийн эхлэх болон дуусах огнооны хоорондох интервалд тохируулах 3 сарын буюу улиралын мөчлөгүүдийг автоматаар үүсгэнэ.

Санхүүгийн мөчлөгийг тухайн байгууллагын санхүүгийн журам, мөрдлөгийн дагуу тайлан гаргах хугацаа бүрд нийцүүлэн бүртгэвэл зохино. Санхүүгийн мөчлөг тус бүрийг гараар үүсгэхийн тулд Санхүү үндсэн цэсний Тохиргоо -> Мөчлөг -> Мөчлөг цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Энд системд бүртгэлтэй нийт мөчлөгүүд жагсаалт байдлаар харагдана.


  • Мөчлөгийн нэр. Тухайн мөчлөгийн нэр, сар эсвэл улиралын нэр

  • Код. Тухайн мөчлөгийн товчилсон нэр

  • Санхүүгийн жил. Тухайн мөчлөгийн харьяалагдах санхүүгийн жил

  • Нээлт/Хаалтын мөчлөг. Тухайн мөчлөгийг хаасны дараа буцаан нээж болохыг эсэхийг сонгоно.

  • Үргэлжлэх хугацаа. Тухайн мөчлөгийн үргэлжлэх хугацааг сонгоно.

  • Төлөв. Тухайн мөчлөгийн төлөв байдал.

    • Нээлттэй. Гүйлгээ бүртгэж засварлах боломжтой

    • Хаалттай. Гүйлгээ бүртгэж засварлах боломжгүй

2. Санхүүгийн дансны мод, дансны төрөл, тэдгээрийг зөв тодорхойлж зохион байгуулах

Санхүүгийн дансны төлөвлөгөө буюу дансны жагсаалтыг Монгол Улсын Сангийн Яамнаас тодорхойлсон бүтэц загварын дагуу өөрийн байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дурын бүтэц зохион байгуулалтаар үүсгэж болно. Данс бүртгэхдээ юуны түрүүнд дансны төрлийг тодорхойлох хэрэгтэй. Энэ нь тухайн дансыг санхүүгийн ямар тайланд ямар хэлбэр, горимоор тусах, данс хэрхэн хаагдах зэргийг тодорхойлно. Дансны төрлүүдийг нэмэх эсвэл устгахдаа Санхүү үндсэн цэсний Тохиргоо -> Данс -> Дансны төрөл цэсээр орно.  Үүсгэх товчийг дарж шинэ дансны төрөл бүртгэх боломжтой. Энэ цэсэнд бүртгэлтэй дансны төрлүүд жагсаалт байдлаар харагдана.


Үүсгэх товчийг дарахад дансны төрөл бүртгэх дэлгэц гарч ирнэ.

  • Дансны төрөл. Дансны төрлийн нэрийг оруулна. 

  • Код . Дансны төрөлийн код. Энэ нь системийн програмчлалд ашиглах боломж бүхий код нэршил. Ж-нь: asset, equity, expense, receivable, payable, stock 

  • P&L / BS ангилал. Тухайн төрлийн данс нь Санхүүгийн байдлын тайлан, Орлого үр дүнгийн тайлан зэрэгт хэрхэн тусахыг илэрхийлэх тохиргоо юм. Энд дараах 4 төрөл байна. 

    • Ашиг, Алдагдал (Орлогын данс)

    • Ашиг, Алдагдал (Зарлагын данс)

    • Баланс тайлан (Хөрөнгийн данс)

    • Баланс тайлан (Эх үүсвэрийн данс)

  • Өндөрлөх арга. Тухайн төрлийн данс нь санхүүгийн жил хаагдаж шинэ жил эхлэх үед өмнөх жилийн гүйлгээнүүдийг хэрхэн шинэ жилд өвлүүлэн хэрэглэх хэлбэрийг тодорхойлно. 

    • Аль нь ч биш Шинэ жилд тухайн дансны ямар нэгэн гүйлгээг өвлүүлэхгүй буюу тэгээс эхэлнэ. Ихэнхдээ түр дансдууд буюу ашиг, алдагдлын (олз, гарз) дансуудад хэрэглэгдэнэ. 

    • Баланс. Шинэ жилд тухайн дансны зөвхөн эцсийн үлдэгдлийг өвлүүлэн хэрэглэнэ. Балансын дансуудад ихэнхдээ хэрэглэгдэнэ. 

    • Задаргаа. Өмнөх жилийн бүх ажил гүйлгээ нь дараагийн санхүүгийн жилд өвлөгдөнө (зөөгдөнө). 

    • Тулгагдаагүй. Зөвхөн гүйцээгдээгүй (тулгагдаагүй) ажил гүйлгээ нь дараагийн санхүүгийн жилд өвлүүлэн хэрэглэнэ. Өглөг, авлагын дансуудад хэрэглэгдэнэ. 

  • Тайлбар. Тухайн төрөлтэй холбоотой тайлбар тэмдэглэгээг хийж болно. 

Ихэнх санхүүгийн програм хангамжууд нь дансыг жагсаалт байдлаар дүрсэлдэг. OpenERP-д ч ялгаагүй ийм байдлаар зохион байгуулж болох хэдий ч мод бүтцийг хэрэглэснээр дараах давуу талуудтай.

Харах төрөлтэй дансад нь дотроо дэд дансдыг агуулах бөгөөд тэдгээрийн товчоо дүнг харуулдаг мөчирлөсөн бүтэцтэй байдаг. Иймд товчоолж харахыг хүсч байгаа дансны олонлог бүрээр хүссэнээрээ харах дансдыг үүсгэх боломжтой.

Дэлгэрүүлж харахыг хүссэн дансаа сонгож дарах замаар ажил гүйлгээний задаргааг хардаг.

Дансны мод бүтцийг хэдийд ч хамаагүй засварлах боломжтой бөгөөд ингэж өөрчлөхөд ажил гүйлгээг дахин бодуулах, тооцоолуулах шаардлага байхгүй. Иймд компанийн бодит байдалд нийцүүлэхийн тулд дансыг хэдийд ч хамаагүй мод бүтцийг өөрчлөн зохион байгуулж болно.

  • Аливаа данс нь өөр нэг дансны дотор оршиж болох бөгөөд тухайн дансны гадна орших дансыг эцэг данс гэнэ.

  • Санхүүгийн журналын бичилт буюу гүйлгээнүүд зөвхөн мөчир данс буюу цааш задраагүй төгсгөлийн дансуудад хийгдэнэ. Харин эцэг дансууд өөрт хамаарах дэд дансуудын гүйлгээний нийлбэр дүнгээр илэрхийлэгдэнэ.

  • Дансны модны хамгийн оройн данс нь өөрөө дансны модоо илэрхийлсэн толгой данс байх бөгөөд нэг толгой дансны доторх данс өөр нэг толгой дансны доторх данс хоёр хоорондоо гүйлгээ хийж харилцах боломжгүй байна.

Санхүүгийн дансны модыг хархын тулд  Санхүү үндсэн цэсний  Дансны төлөвлөгөө -> Дансны төлөвлөгөө цэсэн дээр дархад дараах цонх гарч ирнэ.

Odoo image and text block
  • Санхүүгийн жил. Дансны мэдээлэл харах гэж буй санхүүгийн жилийг сонгоно.

  • Зорилтот гүйлгээ. Батлагдсан гүйлгээ эсвэл бүх гүйлгээгээр шүүж харах

  • Мөчлөг. Шаардлагатай мөчлөгүүдээр шүүж харна.

Нээлттэй хүснэгтүүд товчийг дарснаар дансны модны бүтэц харагдана.


Шинээр данс үүсгэхийн тулд  Санхүү үндсэн цэсний  Тохиргоо -> Данс -> Данс тохиргоо цэсээр ороод  Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд системд бүртгэлтэй бүх данснууд жагсаалт байдлаар харагдана. 

  • Дансны код. Дансны код буюу дансны дугаарыг оруулна. Тухайн дансны төлөвлөгөөний хүрээнд код давхардах ёсгүй. дансны нэрийг оруулна. 

  • Дансны нэр . Тухайн дансны нэрийг оруулна. 

  • Эцэг . Тухайн дансны харьяалагдах дансыг сонгоно. (Харах төрөлтэй данснуудаас сонгоно) 

  • Дотоод төрөл . Дансны дотоод төрөл нь тухайн дансыг системийн зүгээс хэрхэн хэрэглэхийг илэрхийлнэ. Дараах төрлүүд байна. Үүнд: 

    • Харах. Энэ төрлийн дансанд гүйлгээ бичихгүй зөвхөн өөртөө дэд дансуудыг агуулах үүрэгтэй эцэг данс. 

    • Авлага. Зөвхөн авлагын гүйлгээ хийх боломжтой дансууд 

    • Өглөг. Зөвхөн өглөгийн гүйлгээ хийх боломжтой дансууд 

    • Хөрвөлт. Мөнгөн хөрөнгийн буюу банк, кассын дансуудад хэрэглэгдэнэ. 

    • Энгийн. Гүйлгээ хийх боломжтой данс дээрхээс бусад төрлийн дансдууд 

    • Нэгтгэл. Өөр өөр дансны төлөвлөгөөнд байгаа дансуудын гүйлгээг нэгтгэж харуулах зорилготой данс. 

    • Хаагдсан. Хаагдсан бөгөөд цаашид хэрэглэгдэхээ больсон дансууд. 

  • Дансны төрөл . Энэ нь тухайн дансыг санхүүгийн ямар тайланд ямар хэлбэр, горимоор тусах, данс хэрхэн хаагдах зэргийг тодорхойлно. 

  • Идэвхитэй. Чагтыг авбал тухайн дансыг идэвхигүй болгож дахин гүйлгээ хийх боломжгүй болгоно. 

  • Компани. Тухайн данс хамаарах компани. 

  • Дебит. Систем автоматаар бичих талбар. Тухайн дансны дебит гүйлгээнүүдийн нийлбэр дүнг харуулна. 

  • Кредит. Систем автоматаар бичих тайлбар. Тухайн дансны кредит гүйлгээнүүдийн нийлбэр дүнг харуулна. 

  • Баланс. Дебит, кредитийн зөрүүг харуулна. 

  • Тулгалтыг зөвшөөрөх: Хэрэв энэ данс дахь ажил гүйлгээнүүдийг холбож гүйцээлт хийхийг зөвшөөрөх бол энэ талбарыг чагтлана. Ингэснээр тухайн дансанд хийгдсэн нэг харилцагчийн ажил гүйлгээнүүд хоорондоо холбогдож системд нэг үлдэгдэлтэй гэж ойлгогдох бөгөөд ханшийн тэгшитгэл хийх, авлагын насжилтын тайлан гаргах боломжтой болно. Авлага, өглөгийн бүх дансанд энэ талбарыг сонгох бөгөөд бусад гүйцээлт хийх шаардлагатай дансуудад энэ талбарыг сонгоно. 

  • Хоёрдогч валют. Тухайн дансанд хийх гүйлгээнд сонгосон валютыг хэрэглэхийг шаарддаг. Валют сонгоогүй дансанд бүх төрлийн валютын гүйлгээ бичигдэх боломжтой. 

  • Гаралтын валютын ханш. Энэ нь хоёрдогч валютыг сонгосон тохиолдолд гарч ирдэг талбар юм. Гарч байгаа валютын ханшийг Тухайн өдрийн ханшаар эсвэл Дундаж ханшаар гэсэн хоёр сонголт байна. Орж ирж байгаа валютын хувьд байнга тухайн өдрийн ханшаар бодож гүйлгээг хийдэг. 

  • Дотоод тэмдэглэл. Энд тухайн дансны талаар тайлбар тэмдэглэл хийх боломжтой 

3. Санхүүгийн журналын бүртгэл, тохируулга

Аливаа санхүүгийн гүйлгээг системд бүртгэж хөтлөхдөө заавал ямар нэгэн журнал дээр бүртгэнэ. Өөрөөр хэлбэл ERP систем дээрх санхүүгийн журнал нь ажил гүйлгээнүүдийг бүлэглэх, төрөлжүүлэх, хариуцагчид хуваарилах гэх мэт олон талын ач холбогдолтой. Мөн журнал бүр өөр өөрийн онцлог шинж чанартайгаар тодорхойлогдоно. Шинээр журнал бүртгэхдээ Санхүү үндсэн цэсний Тохиргоо -> Журнал -> Журнал цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд системд бүртгэлтэй нийт журналууд жагсаалт байдлаар харагдана.

Odoo text and image block

  • Журналын нэр. Үүсгэж буй журналын нэрийг оруулна.

  • Код. Тухайн журналын богино нэршил бөгөөд тухайн журналд бичигдэх гүйлгээний автомат дугаарлалтад хэрэглэгдэнэ. Мөн тайлангууд дээр журналын нэрний оронд код нь харагдана.

  • Төрөл. Тухайн журналын үүрэг, хэрэглээг илэрхийлнэ. Системд журналыг дараах төрлүүдэд ангилсан бөгөөд тэдгээрээс сонгоно:

    • Борлуулалт. Энэ төрлийн журнал нь борлуулалтын нэхэмжлэлээс үүсэх журналын бичилтэнд хэрэглэгдэнэ.

    • Борлуулалтын буцаалт. Энэ төрлийн журнал нь борлуулалтын буцаалтын нэхэмжлэлээс үүсэх журналын бичилтэнд хэрэглэгдэнэ.

    • Худалдан авалт. Энэ төрлийн журнал нь худалдан авалтын нэхэмжлэлээс үүсэх журналын бичилтэнд хэрэглэгдэнэ.

    • Худалдан авалтын буцаалт. Энэ төрлийн журнал нь худалдан авалтын буцаалтын нэхэмжлэлээс үүсэх журналын бичилтэнд хэрэглэгдэнэ.

    • Бэлэн мөнгө. Энэ төрлийн журнал нь бэлэн мөнгөний гүйлгээ бүхий журналын бичилтэнд хэрэглэгдэнэ.

    • Банк болон чек. Энэ төрлийн журнал нь банкны харилцах дансны гүйлгээ бүхий журналын бичилтэнд хэрэглэгдэнэ.

    • Ерөнхий. Энэ төрлийн журнал нь бусад ерөнхий тохиолдлын ажил гүйлгээнд хэрэглэгдэнэ.

    • Нээх/Хаах ажил. Энэ төрлийн журнал нь санхүүгийн шинэ жил нээх болон жил өндөрлөх үеийн журналын бичилтэнд хэрэглэгдэнэ.

  • Шинжилгээний журнал. Тухайн журналд гүйлгээ бичих үед систем автоматаар аналитик гүйлгээ бичихдээ уг шинжилгээний журналыг хэрэглэнэ.

  • Үндсэн дебит данс. Тухайн журналд дебит талын ажил гүйлгээ бичих үед үүсгэгдсэн данс хэрэглэгдэнэ. Бэлэн мөнгө, Банк болон чек төрлүүдийн журналд заавал данс сонгож өгнө.

  • Үндсэн кредит данс. Тухайн журналд кредит талын ажил гүйлгээ бичих үед үүсгэгдсэн данс хэрэглэгдэнэ. Бэлэн мөнгө, Банк болон чек төрлүүдийн журналд заавал данс сонгож өгнө.

  • Валют. Тухайн журналд уг талбарт сонгосон валютаас өөр валютаар гүйлгээ бичих боломжгүй юм. Валют сонгохгүй бол бүх валютын гүйлгээг зөвшөөрнө.

  • Компани. Уг журналын харьяалагдах компанийг сонгоно.

Өргөтгөсөн тохиргоо хавтас.

  • Хэрэглэгч. Уг журналыг эзэмшин хариуцах хэрэглэгчийг (нягтлан бодогч) сонгох боломжтой.

  • Гүйлгээ дугаарлалт. Тухайн журналд бичигдэж буй ажил гүйлгээг автоматаар дугаарлах дүрмийг сонгоно.

  • Төвлөрсөн харьцах данс. Үүнийг сонговол журналын бичилт бүрд шинэ харьцах дансыг үүсгэлгүйгээр бүх бичилт нэг ерөнхий харьцах дансыг хэрэглэнэ. Санхүүгийн жил хаахад бичилт хийх журнал дээр үүнийг сонгоно.

  • Үүссэн хөдөлгөөнүүдийг Автомат батлах. Үүнийг сонговол систем тухайн журналд автоматаар журналын бичилт үүсгэхдээ шууд батласан төлөвтэйгээр үүсгэнэ.

  • Бичилт цуцлахыг зөвшөөрөх эсэх. Үүнийг сонговол тухайн журналд гүйлгээ бичиж батласны дараа буцаан цуцалж болох эсэхийг тодорхойлно

  • Огноо мөчлөгийг шалгах. Үүнийг сонговол тухайн журналд гараар гүйлгээ бичих үед гүйлгээний огноо нь тухайн санхүүгийн мөчлөгт тохирч байх ёстой эсэхийг тодорхойлно. Хэрэв уг талбарыг сонгохгүй бол тухайн журналд мөчлөгт тохирохгүй гүйлгээний огноогоор бичилт хийх боломжтой болно.

  • Нэхэмжлэлээр бүлэглэх. Үүнийг сонговол нэхэмжлэлээс үүдэлтэй гүйлгээний бичилтүүдийг систем нэхэмжлэхийн дагуу нэгтгэнэ.

Гүйлгээний удирдлага хавтас. Тухайн журналд бичигдэх дансны төрөл болон дансыг сонгож өгснөөр зөвхөн энэ сонгож тохируулагдсан данснаас бусад дансаар харьцсан гүйлгээг бичих боломжгүй болгож хязгаарлах юм. Үүнд:

  • Зөвшөөрөгдсөн дансны төрөл. Дансны төрөл сонговол сонгогдсон төрөлтэй дансуудаас бичилт хүлээн авна, сонгохгүй бол бүх дансны төрлийг зөвшөөрнө гэсэн үг

  • Зөвшөөрөгдсөн дансууд. Дансууд сонговол зөвхөн сонгогдсон дансуудаас бичилт хүлээн авна, сонгохгүй бол бүх дансуудыг зөвшөөрнө гэсэн үг


Кассын орлого зарлага хатвас.
Бэлэн мөнгөний журнал бол дараах тохиргоонууд хийгдэнэ.

  • Ашгийн данс. Бэлэн мөнгөний тооллогын илүүг бүртгэх данс

  • Алдагдлын данс. Бэлэн мөнгөний тооллогын дутууг бүртгэх данс

  • Дотоод шилжүүлэлтийн данс. Жижиг мөнгөн санд тохируулагдах данс

  • Мөнгөн гүйлгээний төрөл бүртгэх. Энэ нь зөвхөн касс болон харилцахын журналыг сонгоход гарч ирэх бөгөөд мөнгөн гүйлгээний төрөл буюу мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэх аналитик дансны сонголт хийх цонх үүсгэнэ.

  • Сүүлчийн хаалтын балансаар нээх. Өмнөх хаалт хийгдсэн ордерын үлдэгдлийг эхний үлдэгдэл болгож нээнэ. Үүнийг сонгохгүй бол эхний үлдэгдлийг гараас оруулна.

  • Кассын хяналт. Нээлт болон хаалтын үлдэгдлийг мөнгөний дэвсгэртээр хөтлөх боломжтой болно.

Эдгээр талбарыг бөглөж тохиргоо хийсний дараа Хадгалах товчийг дарснаар тухайн журнал системд бүртгэгдэж цаашид гүйлгээнд ашиглах боломжтой болно

4. Татварын бүртгэл, тохиргоо

ERP систем дээр  санхүүгийн ажил гүйлгээний бүртгэлийг зөв удирдан зохион байгуулахын тулд шаардлагатай татварын бүртгэлийг зохих ёсоор хийсэн байх хэрэгтэй. Урьдчилан бүртгэсэн татваруудыг анхан шатны бүртгэл мэдээлэл дээр (худалдан авалтын захиалга, борлуулалтын захиалга, нэхэмжлэл бүртгэл гэх мэт) сонгон хэрэглэх бөгөөд тэдгээр анхан шатны мэдээлэл дээр үндэслэн журналын бичилт үүсэх үед татварын тохиргооноос хамаарч шаардлагатай татварын бичилтүүд хийгдэнэ. Ингэснээр татвартай холбоотой тайлан мэдээнүүд гарах боломжтой болдог. Татварын бүртгэлийг хийхийн тулд Санхүү үндсэн цэсний Тохиргоо -> Татвар  -> Татвар цэсээр орж Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд бүртгэлтэй татварууд жагсаалт байдлаар харагдана.

Odoo text and image block

Татварын тодорхойлолт хавтас

  • Татварын нэр. Татварын нэрийг оруулна. Оруулах тэмдэгтийн уртын хязгаар 64 байна.  

  • Татварын код. Тухайн татварын товчилсон нэр буюу код. Энэ нь хайлтанд хэрэглэгдэнэ.  

  • Татварын хэрэглээ. Тухайн татвар нь зөвхөн худалдан авалт эсвэл борлуулалтад хэрэглэгдэх эсэх, бүгдэд нь хэрэглэгдэх эсэхийг тодорхойлно.  

  • Компани. Тухайн татварын хамаарах компанийг сонгоно.  

  • Идэвхитэй. Чагтыг авбал тухайн татварыг идэвхигүй болгоод цаашид ашиглах боломжгүй болгоно.  

  • Татварын төрөл. Тухайн татварын тооцох арга хэлбэрийг тодорхойлно. Ямар татварын төрөл сонгосноос хамааран харагдах талбарууд өөр өөрөөр харагдана.  Дараах утгуудаас сонгон хэрэглэнэ.  

    • Хувь. Тодорхой хувиар тооцно. Жишээ нь 10% татвар тооцох бол 0.10 гэсэн утга оруулна.  

    • Тогтмол дүн. Тогтмол үнийн дүнгээр тооцно.  

    • Аль нь ч биш. Тухайн татвар нь үнийн дүнд ямар нөгөн нөлөө үзүүлэхгүй. Олон хэсэг татваруудыг нэгтгэж нэг татвар мэтээр хэрэглэх тохиолдолд бүлэглэсэн багц татвар дээр уг төрлийг сонгож хэрэглэнэ.  

    • ПрограмчлалТодорхой програмчлалын код, бичиглэл ашиглан татвар тооцох дүрмийг тодорхойлно.  

    • Баланс. Тухайн татвар нь үнийн дүнгийн татвар тооцоогүй үлдсэн дүнг бүхэлд нь татвар болгож хэрэглэнэ. Энэ төрөл нь аливаа нэг татварыг дотор нь дэд татваруудаар задалж бүртгэх үед задаргаа татваруудын хамгийн сүүлийн татвар нь баланс төрөлтэй байх жишээтэй.  

  • Үнийн дүнд шингэсэн эсэх. Ямар нэгэн үнийн дүнд тухайн татвар шингэж тооцогдох эсэх. Жишээлбэл борлуулж буй бараа бүтээгдэхүүний нэгж үнэд НӨАТ-ын 10% шингэсэн байхаар тохируулах бол энэ талбарыг сонгоно.  

  • Дараалал. Татвар тооцох ээлж дараалал. Нэг барааны үнийн дүн дээр олон татвар тооцох бол тэдгээр татварууд дээр тохируулсан дарааллын дагуу тооцоологдоно. Тухайлбал систем суурь дүнд шингээх тохиргоотой татварыг тооцоолохдоо тухайн татвараас бага дараалалтай бүх татваруудыг тооцоолж дуусаад тухайн тооцоолсон дүн дээрээ уг татварыг нэмж тооцоолно гэсэн үг юм. Татварын дарааллуудыг бүхэл тоон утгаар тодорхойлох бөгөөд өсөх дарааллаар эрэмбэлэгдэнэ. Өөрөөр хэлбэл 1 болон 10 гэсэн хоёр дараалал бүхий татварыг тооцоолохдоо эхлээд 1 гэсэн татварыг, дараа нь 10 гэсэн татварыг тооцоолох учиртай.  

  • Суурь дүнд шингэх эсэх. Тухайн татвар нь бусад татваруудыг тооцсон дүн дээр татвар нэмж тооцох бол энэ талбарыг сонгож хэрэглэнэ. Жишээ нь: Гаалийн 3% ын татвар нь НӨАТ тооцсон үнэ дээр нэмж тооцогдох тохиолдолд энэ шинж чанарыг хэрэглэх боломжтой.  

  • Дэд татварын дүнгээр тооцоолох. Хэрэв тухайн татварт дэд татварууд бүртгэсэн бол уг татварын тооцсон дүн нь дэд татваруудын тооцсон дүнгийн нийлбэр болох эсэхийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл дэд татварууд нь эцэг татварынхаа тооцсон дүн дээр нэмж татвар тооцохгүй харин эцэг татварын тооцсон дүнгийн задаргаа, хуваарилалтыг илэрхийлэх хэлбэрээр хэрэглэгдэнэ гэсэн үг юм. Харин уг талбарыг сонголгүйгээр дэд татваруудыг бүртгэсэн бол тухайн татварын тооцсон дүн дээр дэд татваруудын тооцсон дүнг нэмж хэрэглэх болно.  

  • Холбогдох харилцагч. Тухайн татварыг авах харилцагчийг сонгоно.  

  • Нэхэмжлэлийн татварын данс. Тухайн татварыг худалдан авалт, борлуулалтын нэхэмжлэл дээр сонгон хэрэглэх үед журналын бичилт хийх данс. Хэрэв данс тохируулахгүй бол татварын журналын бичилт нь тухайн нэхэмжлэл дээрх дансанд давхар бичигдэнэ.  

  • Нэхэмжлэлийн татварын шинжилгээний данс. Тухайн татвартай холбоотой гүйлгээ хийгдэхэд холбогдох татварын шинжилгээний дансыг сонгоно.  

  • Буцаалтын татварын данс. Тухайн татварыг худалдан авалтын буцаалт, борлуулалтын буцаалтын нэхэмжлэл дээр сонгон хэрэглэх үед журналын бичилт хийх данс. Хэрэв данс тохируулахгүй бол татварын журналын бичилт нь тухайн нэхэмжлэл дээрх дансанд давхар бичигдэнэ.  

  • Буцаалтын татварын шинжилгээний данс. Тухайн татвар дээр буцаалт хийгдэхэд үүн дээр хэрэглэгдэх холбоотой шинжилгээний дансыг сонгоно.  

  • Дэд татварууд. Тухайн татварын тооцсон дүн дээр нэмж тооцох дэд татваруудыг бүртгэнэ. Жишээ нь 500 төгрөгний 10% болох 50 төгрөгийн татвараас дахин татвар тооцох тохиолдолд дэд татвар бүртгэн хэрэглэж болно

Тусгай тооцоололт хавтас

  • Хэрэглэх боломж.  Тухайн татвар ямар тохиолдолд тооцоологдож хэрэглэгдэхийг илэрхийлнэ. Дараах сонголтоос сонгоно: 

    • Байнга. Тухайн татварыг ямар нэгэн томъёололоор шалгалгүй шууд хэрэглэнэ  

    • Python кодоор өгөгддөг. Тухайн татварыг пайтон томъёололоор шалгаж хэрэглэх үгүйг тодорхойлно. Энэ төрлийг сонгосон бол хэрэглэх томъёоллыг бичиж оруулна. Энэ томъёололыг системийн хөгжүүлэгчид боловсруулна. Томъёололд дараах хувьсагдахуунуудыг хэрэглэнэ.  

      • price_unit. Тухайн татварыг тооцоолох гэж буй нэгж үнэ

      • address   . Нэхэмжлэл дээр сонгосон харилцагчийн хаяг  

      • product   . Тухайн татварыг тооцоолж буй бараа бүтээгдэхүүн  

      • partner   . Нэхэмжлэл дээр сонгосон харилцагч  

      • result   . Дээрх томъёоллын үр дүн бүхий хувьсагч (Тийм эсвэл үгүй гэсэн утга илэрхийлнэ)  

  • Домайн - Энэ талбарын тусламжтайгаар татвар сонгож хэрэглэх дэлгэц дээрх татварын сонголтын жагсаалтад зөвхөн сонговол зохих татваруудыг ялган харуулах боломжтой. Үүнийг системийн хөгжүүлэгчид гүйцэтгэнэ.  

Үнэд багтаагүй татварын тооцоолох томъёолол – Тухайн татвар нь  Програмчлал төрөлтэй бөгөөд нэгж үнэд шингэхгүй татвар бол энэ талбарт татвар тооцоолох пайтон томъёололыг оруулна. Энэ томъёололыг системийн хөгжүүлэгчид боловсруулна. Томъёололд дараах хувьсагдахуунуудыг хэрэглэнэ.  

  • price_unit. Тухайн татварыг тооцоолох гэж буй нэгж үнэ  

  • address. Нэхэмжлэл дээр сонгосон харилцагчийн хаяг  

  • product. Тухайн татварыг тооцоолж буй бараа бүтээгдэхүүн  

  • partner. Нэхэмжлэл дээр сонгосон харилцагч  

  • result. Дээрх томъёололын үр дүн бүхий хувьсагч (Тухайн нэгж үнээс тооцох татварын дүн)  

Үнэд багтсан татварын тооцоолох томъёолол – Тухайн татвар нь  Програмчлал төрөлтэй бөгөөд нэгж үнэд шингэсэн татвар бол энэ талбарт татвар тооцоолох пайтон томъёололыг оруулна. Энэ томъёололыг системийн хөгжүүлэгчид боловсруулна. Томъёололд дараах хувьсагдахуунуудыг хэрэглэнэ.  

  • price_unit. Тухайн татварыг тооцоолох гэж буй нэгж үнэ  

  • address. Нэхэмжлэл дээр сонгосон харилцагчийн хаяг  

  • product. Тухайн татварыг тооцоолж буй бараа бүтээгдэхүүн  

  • partner. Нэхэмжлэл дээр сонгосон харилцагч  

  • result. Дээрх томъёололын үр дүн бүхий хувьсагч (Тухайн нэгж үнээс тооцох татварын дүн)                                                                                                                                          

​ AНХААР!!! Татвар дээр тохируулж буй дансууд  ЭНГИЙН (дансны төрөл) төрлийн данс байх ёстой. Хэрэв андуураад АВЛАГА эсвэл ӨГЛӨГ гэсэн төрөлтэй данс тохируулж өгвөл тухайн татварыг нэхэмжлэл дээр ашиглах үед нэхэмжлэлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүн нь буруу харагдах болно.

5. Хөрөнгийн ангилал, байршил, загвар, хөрөнгө, хөрөнгийн шатлал

Энэ хүрээнд хөрөнгийн ангилал, хөрөнгийн загвар, хөрөнгийн байршилыг тодорхойлж өгөх бөгөөд эдгээр нь үндсэн хөрөнгийн санхүүгийн ерөнхий мэдээлэл болон хөрөнгийн тогтмол элэгдлийн хэмжээг агуулна. Хөрөнгийн ангиллыг Санхүү үндсэн цэсний Тохиргоо -> Хөрөнгө -> Хөрөнгийн ангилал цэсээр орж Үүсгэх товчийг дарж үүсгэнэ.

Odoo text and image block

  • Нэр.  Хөрөнгийн ангилалын нэрийг оруулна.  

  • Компани. Тухай хөрөнгийн ангилал хамаарах компанийг сонгоно.  

  • Толгой ангилал. Тухайн ангилал хамаарах ангилалыг сонгоно.  

  • Ангилалын төрөл. Тухайн хөрөнгийн ангилалын төрлийг сонгоно.  

    • Харагдац. Тухайн ангилал эцэг ангилал буюу өөр ангилалыг өөртөө агуулах бол энэ төрлийг сонгоно.  

    • Энгийн. Доороо өөр ангилал агуулахгүй хөрөнгүүдийг агуулах бол энэ төрлийг сонгоно.  

  • Журнал. Tухайн хөрөнгөтэй холбоотой санхүүгийн гүйлгээ бичигдэх журналыг сонгоно.  

  • Хөрөнгийн данс. Тухайн ангилалд хамаарах хөрөнгийн данс.  

  • Элэгдлийн данс. Тухайн ангилалд хамаарах хөрөнгийн элэгдэл хуримтлуулан бүртгэх дансыг сонгоно.  

  • Элэгдлийн зардлын данс. Тухайн ангилалд хамаарах хөрөнгийн элэгдлийн зардал бүртгэх дансыг сонгоно.  

  • Хугацааны арга. Тухайн ангилалын элэгдлийн хугацааны ангилалыг сонгоно.  

    • Элэгдэх тоо. Элэгдэх тоог оруулна.  

    • Огноо. Мөчлөгийн уртыг оруулаад тухайн хөрөнгийн ангилалын дуусах хугацааг оруулна.  

  • Элэгдэх тоо. Мөчлөгийн уртаас хамааран элэгдэх тоог оруулна.  

  • Мөчлөгийн урт. Тухайн ангилалд хамаарах барааны элэгдэх уртыг оруулна. Жишээлбэл: 3 сард 1 удаа буюу улиралаар элэгдүүлэх бол 3 гэж оруулна.  

  • Тооцоолох арга. Шулуун шугамын арга, Үлдэгдэл бууруулах 2 аргын аль нэгийг сонгоно. (Компаний мөрдөж байгаа арга, НБББодлогод тусгасан аргыг сонгох)  

  • Prorata Temporis. Үүнийг чагталбал тухайн ангилалын хөрөнгүүд худалдан авсан өдрөөс элэгдлийн самбар байгуулагдана. Чагтлахгүй бол 1 сарын 1-ээс эхлэн элэгдлийн самбар байгуулагдана.  

  • Ноорог төлвийг алгасах. Үүнийг чагталбал тухайн ангилалд хамаарах хөрөнгийг элэгдүүлхэд холбогдох ажил гүйлгээ ноорог төлвийг алгасаж шууд батлагдсан төлөвтэйгөөр үүснэ.  

  • Шинжилгээний данс. Тухайн хөрөнгийн ангилалтай холбоотой хөрөнгийн ангилалыг сонгоно.







Мөн үндсэн хөрөнгийн ашиглагдаж байгаа байрлалаар буюу хэлтэс тасаг, салбар нэгжүүдээр, эсвэл физик байршил өрөө, агуулахаар бүртгэхийн тулд хөрөнгийн байршлыг дараах байдлаар үүсгэж бүртгэнэ. Хөрөнгийн байршил бүртгэхийн тулд  Санхүү үндсэн цэсний  Тохиргоо -> Хөрөнгүүд -> Хөрөнгийн байршил цэсээр орж  Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд бүртгэлтэй хөрөнгийн байршилууд жагсаалт байдлаар харагдана. 

Эхний талбарт хөрөнгийн байршилийн нэрийг оруулна. Хоёр дахь талбарт тухайн байршлийн хамаарах компанийг сонгоно. Description талбарт тухайн хөрөнгийн байршилийн тайлбар болон тодорхойлолтыг оруулна.

Хөрөнгийн бүртгэл

Хөрөнгийг нэхэмжлэх үүсгэж бүртгэх, шууд бүртгэх гэсэн хоёр аргаар бүртгэх боломжтой.

1. Нийлүүлэгчийн нэхэмжлэх үүсгэх. Үндсэн хөрөнгө нийлүүлж буй харилцагчийн нэр дээр нийлүүлэгчийн нэхэмжлэх үүсгэж бүртгэнэ. Санхүү үндсэн цэсний Нийлүүлэгч -> Нийлүүлэгчийн нэхэмжлэх цэсээр орж Үүсгэх товчийг дарна /Нэхэмжлэлийн бүртгэлийг Санхүүгийн гарын авлагын авлага, өглөгийн бүртгэл хэсгээс харна уу/. Нэхэмжлэлийн мөрний тайлбар талбарт хөрөнгийн нэрийг оруулна. Хөрөнгийн ангилал талбарт системд бүртгэлтэй ангилалыг сонгоход тухайн ангилалд хамаарсан тайлбар талбарт оруулсан нэртэй ноорог хөрөнгө үүснэ. Ноорог хөрөнгийг шалгаад батална. Хөрөнгө үүсэхдээ элэгдлийн самбар нь хамт байгуулагдсан байдаг.

2. Шууд бүртгэх. Үндсэн хөрөнгийг нэхэмжлэх үүсгэхгүйгээр шууд бүртгэж болдог. Хөрөнгийн бүртгэл хийхийн тулд Санхүү үндсэн цэсний Хөрөнгө -> Хөрөнгө цэсрүү ороод Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд бүртгэлтэй нийт хөрөнгүүд жагсаалт байдлаар харагдана. Мөн нийлүүлэгчийн нэхэмжлэхээс Хөрөнгө автоматаар үүсгэх боломжтой.

Odoo text and image block
  • Хөрөнгийн нэр. Үүсгэж буй хөрөнгийн нэрийг оруулна.  

  • Хөрөнгийн ангилал. Тухайн хөрөнгийн хамаарах ангилалыг оруулна.  

  • Код. Тухайн хөрөнгийн кодыг оруулна.  

  • Худалдан авалтын огноо. Тухайн барааны худалдан авсан огноог оруулна.  

  • Бүртгэлийн огноо. Системд бүртгэж байгаа өдрийн огноог сонгоно.  

  • Валют. Тухайн хөрөнгийн валютыг сонгоно.  

  • Компани. Тухайн хөрөнгийн хамаарах компанийг сонгоно.  

  • Нийт үнэ. Тухайн хөрөнгийн үнийг оруулна.  

  • Элэгдсэн дүн. Тухайн хөрөнгөөс элэгдсэн нийт дүнг систем автоматаар харуулна.  

  • Элэгдэхгүй дүн. Тухайн хөрөнгийн элэгдэхгүй үлдэх үнийн дүнг оруулна.  

  • Үлдэгдэл дүн. Тухайн хөрөнгийн элэгдээд үлдсэн дүнг систем автоматаар харуулна.  

  • Харилцагч. Тухайн хөрөнгийг худалдан авсан харилцагчийг сонгоно.  

  • Аналитик данс. Тухайн хөрөнгөтэй холбоотой шинжилгээний дансыг сонгоно.  

  • Байрлал. Тухайн хөрөнгийн байрлалыг сонгоно.  

  • Эзэмшигч. Тухайн хөрөнгийн эзэмшигчийг сонгоно. Энд хүнийн нөөц дээр бүртгэсэн ажилчдыг харуулна.  

  • Тооцоолох арга. Систем автоматаар хөрөнгийн ангилал дээр тохируулсан тооцоолох аргыг авна.  

  • Хугацааны арга. Хөрөнгийн ангилал дээр тохируулсан хугацааны ангилалыг авна. Эндээс өөрчлөх боломжтой.  

  • Prorata temporis. Хөрөнгийн ангилал дээр тохируулсныг автоматаар авна. Эндээс өөрчлөх боломжтой.  

  • Элэгдэх тоо. Хөрөнгийн ангилал дээр тохируулсан элэгдэх тоог автоматаар авна. Эндээс өөрчлөх боломжтой.  

  • Мөчлөг дахь сарын тоо. Хөрөнгийн ангилал дээр тохируулсныг автоматаар авна. Эндээс өөрчлөх боломжтой.

Эдгээр талбарыг бөглөсний дараа Элэгдлийн самбар хавтасруу орж Тооцоолох товчийг дарснаар тухайн хөрөнгийн элэгдлийн самбар мөчлөг бүрээр элэгдэх тоогоор үүснэ. Түүх хавсанд тухайн хөрөнгийн элэгдлийн түүх харагдана. Үүнийг систем автоматаар бичнэ. Тэмдэглэл хавтсанд тухайн хөрөнгөтэй холбоотой тэмдэглэлийг оруулах боломжтой. Эдгээр талбаруудыг бөглөж дууссаны дараа Хадгалах товчийг дархад Хөрөнгийг батлах товч идэвхитэй болно. Эх данс сонгох дэлгэц гарч ирнэ. Энэ нь хөрөнгийг шууд бүртгэхэд хөрөнгийн дүнг хөрөнгийн дансруу бичих үйлдлийг хийнэ.

Хөрөнгийн шатлал

Хөрөнгийн шатлал нь мэдээллийн чанартай самбар юм. Эндээс ямар хөрөнгө, ямар кодтой, ямар ангилалд хамаардаг, худалдан авалтын огноо нь хэзээ, нийт үнэ нь хэд болох, одоо байгаа үлдэгдэл дүн нь хэд байгаа гэх зэрэг мэдээллүүдийг авах боломжтой. Odoo text and image block

6. Шинжилгээний (аналитик) данс, шинжилгээний журнал тодорхойлох

Санхүү бүртгэлийн дансууд нь Нягтлан бодох бүртгэлийн (НББ) хуульд нийцсэн бүтэцтэйгээр зохиогддог бол шинжилгээний дансууд нь байгууллагын хэрэгцээнд нийцсэн бүтэцтэйгээр зохиогддог. Зарим програм хангамжуудад шинжилгээний санхүү нь Санхүү, НББ-ийн модулийн өргөтгөл байдлаар зохион байгуулагддаг. Жишээ нь: Дансны кодны сүүлийн хоёр оронг ашиглан шинжилгээний дансдыг тодорхойлох гэх мэт арга хэрэглэгддэг. OD-ERP системд шинжилгээний дансдууд нь санхүүгийн дансдуудтай холбогддог боловч тусдаа данс байдаг. Иймд шинжилгээний санхүүгийн олон үйлдлүүдийг санхүү, НББ-ийн бүртгэлийн дансуудыг оролцуулалгүйгээр үл хамаарах байдлаар хийх боломжтой.

Шинжилгээний санхүү хэнд хэрэгтэй вэ?

НББ-ээс ялгаатай нь зөвхөн нягтлангуудад бус менежементийн бүх шатанд зориулагддаг. Ийм учраас удирдлагын санхүү гэж мөн нэрлэдэг. Шинжилгээнийн санхүүгийн үндсэн хэрэглэгчид нь захирал, менежерүүд, төслийн менежерүүд байна. Шинжилгээний санхүү маш олон хэлбэрээр ашиглах боломжтой. Хамгийн гол өөрийн байгууллагын хэрэгцээнд нийцүүлсэн шинжилгээний бүтцийг тодорхойлох ёстой. Жишээ нь: Үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагын хувьд шинжилгээний дансдыг хэлтэс, цех болон бүтээгдэхүүнээр задалсан бүтэцтэйгээр хэрэглэх нь бүтээгдэхүүнийн өртөг болон борлуулалт, ашигийг хянах боломж олгох юм. Шинжилгээний бүтцийг оновчтой зөв тодорхойлсны дараа шинжилгээний дансны төлөвлөгөө үүсгэнэ. Шинжилгээний дансны төлөвлөгөө болон данс үүсгэх процесс нь НББ-ийн (санхүүгийн) дансны төлөвлөгөө үүсгэх, данс үүсгэхтэй ижил мод хэлбэрээр үүсгэнэ.

Шинжилгээний данс үүсгэхийн тулд Санхүү үндсэн цэсний Тохиргоо -> Шинжилгээний санхүү -> Шинжилгээний данс цэсээр орж Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд бүртгэлтэй шинжилгээний дансууд харагдана.

Odoo text and image block
  • Данс/Гэрээний нэр. Шинжилгээний дансны нэр 

  • Цагийн хуудас. Ажилласан цаг дээр үндэслэн төлбөрийг автоматаар нэхэмлэхэд хэрэглэнэ. 

  • Даалгаварууд. Төслийн даалгаварууд дээрх гүйцэтгэлээр нэхэмжлэх эд хэрэглэнэ. 

  • Асуудал. Төслийн асуудал дээрх гүйцэтгэлээх нэхэмжлэхэд хэрэглэнэ 

  • Үйлчлүүлэгч. Тухайн харилцагчаар шинжилгээ хийх бол сонгоно. Эсвэл сонгохгүй байж болно. 

  • Дансны менежер. Тухайн шинжилгээний дансыг хариуцсан дансны менежерийг сонгоно. Системд бүртгэлтэй хэрэглэгч ба . 

  • Дансны төрөл. Дараах сонголтуудтай 

    • Шинжилгээний харагдац. Эцэг шинжилгээний дансыг энэ төрлөөр сонгоно. 

    • Шинжилгээний данс. Зардлын шинжилгээнд хэрэглэх данс. 

    • Гэрээ эсвэл төсөл. Үйлчилгээ, төсөлд шинжилгээ хийх бол сонгоно. 

    • Гэрээний үлгэр. Гэрээний эцэг бол энэ төрлийг сонгоно. 

    • Мөнгөн гүйлгээ. Энэ төрөл нь мөнгөн хөрөнгийн шинжилгээнд ашиглах бол сонгоно. 

  • Код. Шинжилгээний дансны код. 

  • Эцэг шинжилгээний данс. Эцэг шинжилгээний дансыг сонгоно. 

  • Компани. Тухайн шинжилгээний данс хамаарах компанийг сонгоно. 

 Төсвийн мөр хавтас. Энд тухайн шинжилгээний данстай холбоотой төсвийн бүртгэлийг хийх боломжтой.

7. Төлбөрийн нөхцөл

OD-ERP систем дээр хэрэглэгч нь өөрт хэрэгтэй ямар ч төлбөрийн нөхцөлийг тодорхойлж болдог. Төлбөрийн нөхцөл нь тухайн нэхэмжлэхийн төлбөрт тавигдах хугацаануудыг тодорхойлдог. Төлбөрийн нөхцөл бүртгэхийн тулд  Санхүү үндсэн цэсний  Тохиргоо -> Бусад зүйлс -> Төлбөрийн нөхцөл цэсээр орж  Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд системд бүртгэлтэй төлбөрийн нөхцөлүүд харагдана.


  • Төлбөрийн нөхцөл.  Төлбөрийн нөхцлийн нэрийг оруулна. 

  • Тайлбар. Тухайн төлбөрийн нөхцөлтэй холбоотой тайлбарыг оруулна. 

Тооцоолол хэсэгт байрлах  Зүйл нэмэх товчин дээр дарж төлбөр төлөх нөхцлийг оруулна. Зүйл нэмэх товчин дээр дархад дараах цонх гарч ирнэ.

Odoo image and text block
  • Тооцоолол. Төлбөрөө хэрхэн тооцоолж өгөх сонголтыг хийнэ. Сонгосон тоцооллоос хамааран ялгаатай талбарууд гарч ирнэ. Дараах сонголтуудаас сонгоно.  

    • Хувь. Төлбөрөөс тодорхой хувийг төлнө.  

    • Баланс. Бүх төлбөрийг төлнө.  

    • Тогтмол дүн. Төлбөрөөс тогтмол дүнгээр төлнө.  

  • Хоногийн тоо. Төлбөр барагдуулж дуусгах хоногийн тоог оруулна.  

  • Сарын өдөр.

Дахин төлбөрийн нөхцөл оруулах бол Хадгалаад Шинэ, нөхцөл оруулж дууссан бол Хадгалаад Хаах товчийг дарна.

8. Валют бүртгэх, валютын ханш оруулах

Системд 174 төрлийн валют бүртгэлтэй байдаг ба эндээс шаардлагатайг нь ашиглаж шаардлагагүйг нь устгах боломжтой. Шинээр валют бүртгэхийн тулд  Санхүү үндсэн цэсний  Тохиргоо -> Бусад зүйлс -> Валютууд цэсээр ороод  Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд системд бүртгэлтэй валютууд жагсаалт байдлаар харагдана.


  • Валют.  Валютын нэр 

  • Өнөөгийн ханш. Тухайн валютын хамгийн сүүлд бүртгэгдсэн ханш 

  • Компани. Тухайн валютын хамаарах компанийг сонгоно. 

  • Бүхэлчлэх үзүүлэлт. Бутархайн оронг бүхэлчлэх оронг тодорхойлох 

  • Орон тооцооллын нарийвчлал: Таслалын арын бутархай тооны оронгийн тоог зааж өгнө. 

  • Бэлэгдэл: Тухайн валютын бэлэгдэл тэмдэглэлийг тодорхойлно. 

  • Тэмдэгтийн байрлал:  Дараах Дүн, Дүнгийн өмнө гэсэн сонголтоос тодорхойлно. 

Ханш оруулхын тулд  Зүйл нэмэх товчин дээр дараад  Огноо талбарт ханш оруулж буй өдрийг сонгоно.  Ханш талбарт тухайн өдрийн ханшийг оруулна.

9. Төсөв, түүний чиглэл, тохиргоо

Компанийн орлого, зардал болон мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын урсгалыг урьдчилан таамаглан төсөвлөж, төсөв төлөвлөгөөг санхүүгийн бодит гүйцэтгэлтэй харьцуулан дүгнэж сайн хяналттай байлгах нь компанийн үйл ажиллагааг дүгнэхэд чухал ач холбогдолтой.

Төсвийг тодорхойлох анхны алхамууд нь төсвийг тодорхойлж хөтлөх Ерөнхий буюу санхүүгийн дансдыг (ихэвчлэн орлого, зардлын дансдууд) тодорхойлох ёстой. Үүнийг тодорхойлохдоо Төсвийн чиглэл гэсэн ойлголтыг хэрэглэнэ. Төсвийн чиглэл бүртгэхийн тулд  Санхүү үндсэн цэсний  Тохиргоо -> Төсөв -> Төсвийн чиглэл цэсээр ороод  Үүсгэх товчийг дарна. Энд төсвийг тодорхойлж хөтлөхийг хүссэн санхүүгийн дансдыг чиглэл цэсээр орж гүйцэтгэнэ. Энд төсвийг тодорхойлж хөтлөхийг хүссэн санхүүгийн дансыг энд сонгоно. Энэ нь санхүүгийн дансыг Мөнгөн орлого, Мөнгөн зарлага, P&L-ийн орлого, олз, P&L-ийн зарлага, гарз зэрэг логикоор бүлэглэгдэх явдал юм. OD-ERP нь хэрэглэх дансны төрөл дээр ямар нэг хязгаарлалт байхгүй тул бүх төрлийн дансыг сонгож хэрэглэх боломжтой.


  • Нэр. Төсвийн чиглэлийн нэрийг оруулна.

  • Код. Төсвийн чиглэлийн кодыг оруулна.

  • Компани. Тухайн төсвийн чиглэл хамаарах компанийг оруулна.

Данс хавтсанд сонгогдсон данснууд дээр тухайн төсвийг сонгож гүйлгээ хийхэд энэ төсөвт тухайн орлого зардал нь харагдана.

Төсвийн мөр хавтсанд үүсгэсэн төсвийн задаргаа харагдана.