IV. Авлага, өглөгийн бүртгэл

Хэрэглэгчийн гарын авлага




OD-ERP системд авлага, өглөгийн ажил гүйлгээнүүдийг нэхэмжлэл бүртгэх хэлбэрээр зохион байгуулдаг. OD-ERP системд Захиалга нь нэхэмжлэлийг Нэхэмжлэл нь санхүүгийн бичилтүүдийг үүсгэх зарчмаар зохион байгуулагдсан бөгөөд нэхэмжлэх гэдэг ойлголт нь дараах анхан шатны баримтуудыг төлөөлнө.

  • Үйлчлүүлэгчийн /Захиалагч/ нэхэмжлэл

  • Нийлүүлэгчийн нэхэмжлэл

  • Үйлчлүүлэгчийн /Захиалагч/ буцаалт (буюу үйлчлүүлэгчид төлбөр буцаан олгох баримт)

  • Нийлүүлэгчийн буцаалт (буюу нийлүүлэгчээс мөнгө буцаан авах баримт)

Буцаалт гэдэг нь нэхэмжлэлийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн төлбөрийг буцаах баримтыг хэлдэг.

Дээрх нэхэмжлэлүүд нь борлуулалт болон худалдан авалтын захиалгаас, барааг хүлээж авах эсвэл хүргэхэд, ажил хийгдэхэд (цагийн хуудаснаас), ажил хаагдахад (төслүүд), нэхэмжлэх шаардлагатай нэмэлт зардлуудаас (үйлчилгээний менежмент) автоматаар ноорог нэхэмжлэл үүснэ. Эдгээр ноорог нэхэмжлэлийг засварлах, нэмэлт боловсруулалт хийх боломжтой бөгөөд хэрэв эрх бүхий нягтлан бодогч батлахгүй бол санхүү бүртгэлд нөлөө үзүүлэхгүй. Түүнчлэн захиалагч болон нийлүүлэгчийн нэхэмжлэлийг гараараа үүсгэх боломжтой. Энэ сонголт нь ямарваа захиалга болон буцаалттай холбоогүй үндсэн хөрөнгө худалдан авах, засвар үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэл, зээл төлөлт, түрээс, цахилгаан, дулааны төлбөр зэрэгт нэхэмжлэл үүсгэхэд хэрэглэгддэг.

Нэхэмжлэлүүд нь дараах дарааллаар төлвийн шилжилт хийгдэнэ.

  1. Ноорог төлөвтэй нэхэмжлэл бүртгэх

  2. Нэхэмжлэлийг баталж холбогдох журналын бичилтүүдийг автоматаар хийх

  3. Нэхэмжлэлийн төлөлт хийж холбогдох журналын бичилтүүдийг автоматаар хийх

  4. Нэхэмжлэл бүрэн төлж дуусахад нэхэмжлэл төлсөн төлөвт шилжих бөгөөд түүхэн мэдээлэл болж үлдэнэ.

Ноорог төлөвтэй журналын батлагдах үед холбогдох өглөг, авлагын журналын бичилт автоматаар үүсч батлагдана.

1. Авлага, өглөгийн нэхэмжлэл гараар бүртгэх

Авлагын нэхэмжлэл гараар бүртгэх, өглөгийн нэхэмжлэл гараар бүртгэх арга ажиллагаа нь хоорондоо төстэй ижил бөгөөд Авлагын нэхэмжлэл гараар бүртгэхийн тулд Санхүү үндсэн цэсний Захиалагчид -> Захиалагчийн нэхэмжлэл эсвэл Нийлүүлэгчийн буцаалт цэсээр орж Үүсгэх товч даран шаардлагатай өгөгдлүүдийг оруулна. Өглөгийн нэхэмжлэлийг гараар бүртгэхийн тулд Санхүү үндсэн цэсний Нийлүүлэгчид -> Нийлүүлэгчийн нэхэжлэл эсвэл Захиалагчийн буцаалт цэсээр орж Үүсгэх товчийг дарна. Эдгээр цэсэнд нийлүүлэгч болон захиалагчийн нэхэмжлэлүүд мөн нэхэмжлэлийн буцаалтууд харагдана

Odoo text and image block

  • Нийлүүлэгч/Захиалагч. Тухайн нэхэмжлэлтэй холбоотой харилцагчийг сонгоно. Нийлүүлэгч, захиалагчийг сонгоно.

  • Агуулах. Хэрэглэгчид тохируулсан агуулахыг систем автоматаар сонгоно. Солих боломжтой.

  • Нэхэмжилсэн огноо. Нэхэмжилсэн өдрийн огноог сонгоно

  • Данс. Харилцагч дээр тохируулсан данс сонгогдоно

  • Журнал. Анхны байдлаараа нийлүүлэгчийн нэхэмжлэлд худалдан авалтын журнал, захиалагчийн нэхэмжлэлд борлуулалтын журнал сонгогдсон байна.

  • Валют. Нэхэмжлэлийн валют.

Нэхэмжлэлийн мөр хавтас. Тухайн нэхэмжлэлээр нэхэмжлэгдэж буй бараа материал, ажил үйлчилгээний жагсаалт. Жагсаалтыг бүртгэхийн тулд Зүйл нэмэх товчийг дарснаар нэхэмжлэлийн мөр бичих талбарууд бичих боломжтой болно. Бараа талбарт тухайн нэхэмжлэл бараа борлуулсан болон худалдан авсан бол тухайн барааг сонгоно. Тайлбар талбарт тухайн нэхэмжлэлийн мөрийн тайлбарыг бичнэ. Данс талбарт авлага, өглөгийн дансыг сонгоно. Шинжилгээний данс талбарт тухайн нэхэмжлэлийн мөртэй холбоотой аналитик дансыг сонгоно. Тоо хэмжээ талбарт борлуулсан болон худалдан авсан бараа, үйлчилгээний тоо хэмжээг оруулна. Хэмжих нэгж талбарт тухайн нэхэмжлэлийн мөрийг хэмжих нэгжийг сонгоно. Нэгж үнэ талбарт тухайн бараа, үйлчилгээний нэгжийн үнийг оруулна. Хөнгөлөлт талбар тухайн нэхэмжлэлийн мөр дээр хөнгөлөлт эдлэж байгаа бол хөнгөлөлтийн хувийг оруулна. Татвар талбарт нэхэмжлэлийн мөртэй холбоотой татварыг сонгоно.

  • Нийлбэр. Нэхэмжлэлийн мөрүүдийн нийлбэр дүнг харуулна.

  • Татвар. Тухайн нэхэмжлэлийн нийт татварын дүн

  • Нийт. Тухайн нэхэмжлэлийн татвартай нийлбэр дүн

  • Баланс. Тухайн нэхэмжлэлийн татвартай нийлбэр дүнгээс төлөгдөөгүй үлдсэн хэсэг

  • Төлбөрийн нөхцөл. Тухайн нэхэмжлэлийг батлах үед өглөг, авлагын журналын бичилт үүсэхдээ уг талбарт сонгосон төлбөрийн нөхцөл дээр төлбөр төлөх хугацааны тохируулга дээр үндэслэн хэд хэд хуваагдан үүсэх боломжтой. Улмаар өглөг, авлагын насжилтын тайлан гаргах үед төлөх хугацаа тооцох хэрэглэгдэхүүн болно.

  • Нэмэлт мэдээлэл. Тухайн нэхэмжлэлтэй холбоотой бусад нэмэлт мэдээлэл, тайлбарыг бичиж болно

Бусад мэдээлэл хавтас. Тухайн нэхэмжлэх холбоотой нэмэлт тохиргоо болон мэдээлэл

  • Борлуулалтын ажилтан. Тухайн нэхэмжлэлийг үүсгэж буй хэрэглэгчийг систем автоматаар авна. Солих боломжтой

  • Борлуулалтын баг. Нэхэмжлэл үүсгэж буй хэрэглэгчийн хамаарах борлуулалтын багийг авна.

  • Банкны данс. Нэхэмжлэл төлөгдөх банкны дансны дугаарыг сонгоно.

  • Мөчлөг. Нэхэмжлэлийг хүлээн авсан санхүүгийн мөчлөг. Хэрэв хоосон орхивол нэхэмжлэл батлах үеийн мөчлөг автоматаар сонгогдоно

  • Эцсийн огноо. Нэхэмжлэл төлөгдөх эцсийн огноог оруулах

  • Эх баримт. Тухайн нэхэмжлэл нь ямар нэгэн анхан шатны баримтаас автоматаар үүссэн бол тэдгээр эх үүсвэр бүхий баримтын дугаар тавигдана.

  • Ажил гүйлгээ. Тухайн нэхэмжлэлтэй холбогдох ажил гүйлгээний баримт

  • Санхүүгийн харгалзаа. 

  • Татвар. Тухайн нэхэмжлэлд хэрэглэгдэж буй татваруудын жагсаалт автоматаар тооцоологдон харагдана. Зүйл нэмэх товчийг дарж дараах талбаруудыг бөглөнө.

    • Татварын тайлбар. Татварын нэрийг бичнэ.

    • Татварын данс. Татварыг бүртгэх дансыг сонгоно

    • Суурь. Тухайн татварыг нийт ямар дүнгээс тооцсон тухай

    • Дүн. Тухайн татварын тооцсон нийт дүн (татварын хэмжээ)

Төлөв. Тухайн нэхэмжлэлийн төлөв байдал. Нэхэмжлэл нь дараах төлөвүүдэд шилжинэ.

  1. Ноорог. Батлагдаагүй нэхэмжлэл, үүнийг засаж устгаж болно.

  2. Нээлттэй. Батлагдсан буюу хүчинтэй нэхэмжлэл

  3. Төлсөн. Төлсөн буюу дууссан нэхэмжлэл

  4. Цуцлагдсан. Цуцлагдсан гүйлгээ, авлага өглөгийн нэхэмжлэл хүчингүй болсон

2. Нэхэмжлэх буцаалт

Нэхэмжлэлийн буцаалт хийхийн тулд буцаалт хийх гэж буй нэхэмжлэхрүүгээ ороод Нэхэмжлэл буцаалт товчин дээр дархад дараах харилцах цонх гарч ирнэ.Odoo text and image block

  • Буцаах хэлбэр. Нэхэмжлэлийг ямар хэлбэрээр буцаахыг сонгоно.

    • Ноорог буцаалт үүсгэх. Энэ нь төлөлт хийсэн буюу бүрэн төлөгдөж дууссан нэхэмжлэлүүдийг ямар нэгэн шалтгаанаар цуцлах тохиолдолд хэрэглэгдэх арга хэлбэр юм. Өөрөөр хэлбэл анхны нэхэмжлэлээс буцаалтын ноорог нэхэмжлэл үүсэх юм. Улмаар нягтлан үүссэн ноорог нэхэмжлэлийг батлан харилцагчид илгээж буцаалтыг нэхэмжлэх болно. Буцаалтыг ноорог нэхэмжлэлийг батлахдаа мөнгөн дүнг шаардлагатай бол засна. Өөрөөр хэлбэл 100 -ны нэхэмжлэлээс 10 буцаалт хийх боломжтой.

    • Цуцлах: буцаалт үүсгэж холбох. Энэ нь тухайн нэхэмжлэлийг цуцлах зорилгоор буцаалтын нэхэмжлэл үүсгэн баталж хооронд нь тохируулга хийн авлага эсвэл өглөгийг хүчингүй болгоно. Энэ нь мөн л батлагдсан төлөвтэй нэхэмжлэлийг ЦУЦЛАХ товч даран цуцлахын оронд баримт нотолгоо үлдээн ёс горимоор нь цуцлах арга хэлбэр юм. Энэ тохиолдолд буцаалтын шинэ нэхэмжлэл үүсч батлагдана. Ингэснээр системд дараах нэхэмжлэлийн баримт бүртгэлүүд үлдэнэ. Дууссан төлөвтэй анхны нэхэмжлэл, анхны нэхэмжлэлийг цуцлах зорилго бүхий дууссан төлөвтэй буцаалтын нэхэмжлэл.  АНХААР! Ямар нэгэн байдлаар төлбөр хийгдсэн нэхэмжлэлийг цуцлах төрлөөр буцаалт хийх боломжгүйг анхаарна уу.

    • Өөрчлөх: буцаалт үүсгэж тулгаад, шинэ ноорог нэхэмжлэлийг үүсгэх. Энэ нь тухайн нэхэмжлэлийн дүн буруу үед түүнийг залруулж зөв болгох зорилгоор буцаалт хийх тохиолдолд хэрэглэгдэнэ. Энэ төрлийг сонговол тухайн нэхэмжлэлийн буцаалт бүхий нэхэмжлэл үүсч батлагдан өмнөх нэхэмжлэлтэй тохируулга хийгдэж жинхэнэ нэхэмжлэлийг төлж дууссан төлөвт шилжүүлж хаана. Мөн шинээр тухайн нэхэмжлэлтэй яг ижил мэдээлэл бүхий ноорог төлөвтэй нэхэмжлэл үүсэх юм. Энэ нь ерөнхийдөө буруу дүн бүхий батлагдсан төлөвтэй нэхэмжлэлийг шууд гараар цуцлан дүнг засаж дахин батлах үйдлийн илүү зөв оновчтой хувилбар юм. Өөрөөр хэлбэл анхны нэхэмжлэл буруу дүнтэй байсан ч баримт болон системд хадгалагдах ёстой бөгөөд ердөө л тухайн нэхэмжлэлийн холбогдох авлага эсвэл өглөгийг хүчингүй болгож байгаа хэрэг. Ингээд шинээр үүсэх ноорог нэхэмжлэл дээрх дүнг зөв болгон засаж батлагдснаар систем дээр дараах гурван нэхэмжлэлийн мэдээлэл бүхий баримт үлдэх юм. Дууссан төлөвтэй анхны нэхэмжлэл, анхны нэхэмжлэлийг цуцлах зорилго бүхий дууссан төлөвтэй буцаалтын нэхэмжлэл, шинээр үүсгэж буй ноорог төлөвтэй нэхэмжлэл.АНХААР! Ямар нэгэн байдлаар төлбөр хийгдсэн нэхэмжлэлийг өөрчлөх төрлөөр буцаалт хийх боломжгүйг анхаарна уу.

  • Шалтгаан. Энд тухайн буцаалтын шалтгааныг оруулна. Шалтгаан нь үүсэх буцаалтын нэхэмжлэлийн Тайлбар талбарт харагдана

  • Буцаалтын журнал. Буцаалт бичигдэх журналыг сонгоно.

  • Огноо. Буцаалт хийж буй өдрийн огноог сонгоно.

  • Мөчлөг. Буцаалт хийгдэж буй үеийн мөчлөгийг сонгоно. Сонгохгүй бол огноонд хамаарах мөчлөгийг систем автоматаар сонгоно.

Буцаалт үүсгэх товчийг дархад буцаалтын хэлбэрээс хамаарсан буцаалтын нэхэмжлэх үүснэ. Буцаалтын нэхэмжлэлийн жагсаалтыг хархын тулд Санхүү үндсэн цэсний Захиалагчид -> Захиалагчийн буцаалт, Нийлүүлэгч -> Нийлүүлэгчийн буцаалт цэсээр орход буцаалтын нэхэмжлэлүүд жагсаалт байдлаар харагдана.

3. Өглөг, авлагын гүйцээлт

OD-ERP системд аливаа авлага, өглөгийн журналын бүртгэлийг нэхэмжлэх бүртгэх арга засаар зохион байгуулдаг гэдгийг дээр дурьдсан бөгөөд тэдгээрийг мөнгөөр төлж барагдуулах үйл явцыг касс болон харилцахын орлого, зарлагын ордерын баримтаар гүйцэлдүүлж байгаа билээ. Харин мөнгөн бус төлөлтүүдийг системд бүртгэх тохилдол гарвал нягтлан шаардлагатай журналын бичилтүүдийг бичиж баталсны дараа холбогдох авлага, өглөгтэй тулгаж гүйцээлт хийн тэдгээр авлага, өглөг болон холбогдох мөнгөн бус төлөлтүүдийг хооронд нь холбогдуулах үйлдлийг хийнэ.

Үүнийг практикт харилцагчийн тооцоог хаах гэж нэрлэх нь бий. OD-ERP систем дээр дараах нөхцөл байдлаар авлага, өглөгийн журналын бичилтийг төлөлтийн бичилттэй нийцүүлдэг. Хэдийгээр харилцагчийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй болон товчоо тайлангаар тухайн харилцагчийн тооцооны үлдэгдэл хасагдаж тооцогдсон харагдаж байгаа ч холболт хийгээгүй тохиолдолд систем нэг үлдэгдэл гэж үздэггүй.

Авлага, өглөгийн гүйцээлт хийхийн тулд Санхүү үндсэн цэсний Ажил гүйлгээ -> Журналын бичилт цэсээр орход энд системд бүртгэгдсэн бүх журналын бичилтүүд харагдана. Харилцагчийн шүүлтүүр талбарт гүйцээлт хийх харилцагчийн нэр болон авлагын дансаар шүүхэд тухайн харилцагчтай холбоотой авлагын бичилтүүд ялгарч харагдана. Холбох бичилтүүдээ сонгоод Цааш үзэх товчийг дараад Бичилтүүдийг холбох командыг сонгоно. Энэ командыг сонгоход дараах дэлгэц гарч ирнэ

Odoo image and text block
 
  • Гүйлгээний тоо. Холбох бичилт буюу гүйлгээний тоо.

  • Кредит дүн. Гүйлгээний кредит дүн.

  • Дебет дүн. Гүйлгээний дебер дүн.

  • Хасалтын дүн. Дебет дүнгээс кредит дүнг хассан дүн.

Авлага бүрэн төлөгдөөгүй гэж үзсэн тохиолдолд Хэсэгчлэн тулгалт товчийг дарна. Зөрүү дүнгээр авлагын үлдэгдэлтэй болж тохируулагдана. Өглөг, авлага бүрэн төлөгдсөн эсвэл төлөгдөөгүй үлдэгдлийг өөр дансанд гүйлгээ болгон бичиж тухайн өглөг, авлагын үлдэгдлийг бүрэн хаах бол Тулгалт хасалттайгаар товчийг дарна. Энэ товчийг дархад гүйцээлтийн зөрүү бичих асуулгын цонх нээгдэнэ.  Odoo text and image block

Хасалт хийх журнал болон дансаа сонгоод Тулгах товч дээр дарна. Жишээ нь: Валютын ханшийн ашиг, алдагдлын данс байж болно. Энэ үйлдлээр авлага, өглөг бүрэн хаагдсан байх болно. Мөн хүсвэл авлага, өглөгийг данснаас хасалт хийхдээ аналитик дансанд холбогдох зардлын бүртгэл хөтөлж болно. Ингэхийн тулд Шинжилгээний данс талбарт тухайн авлага, өглөгтэй холбоотой аналитик дансыг сонгоно.