II. Ажил гүйлгээ

Хэрэглэгчийн гарын авлага

Ажил гүйлгээний бүртгэл

OD-ERP систем дээр санхүүгийн ажил гүйлгээ, журналын бичилт гэх хоёр ойлголт байна. Журналын бичилт нь санхүүгийн аль нэг дансанд хийж буй дебет эсвэл кредит утгын бичилт бүхий мэдээлэл юм. Харин хоёроос тооны журналын бичилтүүд нийлээд нэг ажил гүйлгээ болж бүртгэгдэнэ. Тухайн ажил гүйлгээг баталснаар холбогдох журналын бичилтүүд баталгаажна. OD-ERP систем ажил гүйлгээний бүртгэлийг дараах загвараар бүртгэдэг.

  • Харилцахын орлого зарлагын бичилтийг харилцахын орлого, зарлагын ордер баримт дээр үндэслэн автоматаар бүртгэх

  • Өглөгийн журналын бичилтийг нийлүүлэгчийн нэхэмжлэл дээр үндэслэн автоматаар бүртгэх

  • Авлагын журналын бичилтийг үйлчлүүлэгчийн захиалга дээр үндэслэн автоматаар бүртгэх

  • Бараа материалын орлогын бичилтийг худалдан авалтын захиалга дээр үндэслэн автоматаар бүртгэх

  • Бараа материалын зарлагын бичилтийг бараа гаргах агуулахын баримт мөн борлуулатын захиалга дээр үндэслэн автоматаар бүртгэх

  • Үндсэн хөрөнгийн элэгдлийн журналын бичилтийг үндсэн хөрөнгийн бүртгэл, элэгдлийн тохируулга дээр үндэслэн автоматаар бүртгэх

  • Бараа материалын тооллогын илүүдэл, дутагдлын журналын бичилтийг тооллогын баримт дээр үндэслэн автоматаар бүртгэх

  • Цалингийн журналын бичилтийг хүний нөөцийн бүртгэл мэдээлэл дээр үндэслэн автоматаар бүртгэх

зэрэг санхүүгийн үндсэн бүртгэлтэй холбоотой бүхий л бизнес процессууд дээрх анхан шатны бүртгэл мэдээлэлд үндэслэн шаардлагатай журналын бичилтүүдийг нарийн цэгцтэйгээр бүртгэж байдаг. Мөн шаардлагатай бол дээрх анхан шатны бүртгэл мэдээллүүдээс үл хамааран шууд санхүүгийн ажил гүйлгээг гараар бүртгэж оруулах боломжтой юм. Ажил гүйлгээ нь Ноорог ба Батлагдсан гэсэн хоёр төлөв хооронд шилжих бөгөөд санхүүгийн тайланд зөвхөн Батлагдсан төлөвтэй гүйлгээнүүдийг тусгаж хэрэглэх эсвэл бүх гүйлгээг тусган хэрэглэх гэсэн сонголт, боломжтой байдаг.

  • Харах төрөлтэй дансанд гүйлгээ хийх боломжгүй.

  • Хаагдсан төрөлтэй дансанд гүйлгээ хийх боломжгүй.

  • Идэвхигүй дансанд гүйлгээ хийх боломжгүй.

  • Сонгосон журнал, данс, мөчлөг, зэрэг мастер өгөгдлүүд бүгд нэг ижил компанид хамаарах ёстой. /Олон компаний горимоор ажиллах үед дараах мэдээллүүд компани тус бүрд бүртгэгдэх ёстой/

  • Зөвхөн сонгосон дансанд зөвшөөрөгдсөн валютын гүйлгээг бичих ёстой.

  • Зөвхөн сонгосон журналд зөвшөөрөгдсөн валютын гүйлгээг бичих ёстой.

  • Зөвхөн сонгосон журналд зөвшөөрсөн дансны гүйлгээг бичих ёстой.

  • Зөвхөн сонгосон журналд зөвшөөрсөн дансны төрлийн дансанд гүйлгээ бичих ёстой.

  • Аналитик бичилт давхар хийх бол сонгосон журнал дээр аналитик журнал тодорхойлоглсон байх

  • Бичилтийн огноо сонгосон мөчлөгтэй нийцэж байх.

  • Журналын бичилтэд дебит, кредит талбарын аль нэг нь заавал тэг утгатай байх ёстой.

  • Журналын бичилтийн дебит болон кредит талбарын дүнгүүд сөрөг (хасах) утгатай байж болохгүй

  • Ажил гүйлгээ бичигдэж байгаа журналд автомат дугаарлагчийг тохируулсан байх ёстой.

  • Журналын бичилтүүдийн журнал, мөчлөг нь холбогдох ажил гүйлгээ дээр журнал, мөчлөгтэй ижил байх ёстой.

  • Ажил гүйлгээнд хоёр болон түүнээс дээш тооны журналын бичилт бүртгэх ёстой.

  • Тухайн ажил гүйлгээний нийт дебит, нийт кредит дүн тэнцэж байх ёстой.

1. Ажил гүйлгээ

Ажил гүйлгээ гараар үүсгэхийн тулд  Санхүү үндсэн цэсний  Ажил гүйлгээ -> Ажил гүйлгээ цэсээр ороод Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд бүртгэлтэй ажил гүйлгээнүүд жагсаалт байдлаар харагдана.


  • Журнал . Тухайн ажил гүйлгээнд холбогдох журналын бичилт сонгоно. 

  • Лавлах. Тухайн ажил гүйлгээтэй холбоотой анхан шатны баримтын дугаар байна. 

  • Мөчлөг. Гүйлгээ хийж байгаа огнооны хамаарах мөчлөгийг сонгоно. 

  • Огноо. Ажил гүйлгээ бичиж буй өдрийн огноо. Уг огноогоор аль нэг санхүүгийн мөчлөгт хамааруулна. 

  • Компани. Ажил гүйлгээ үүсгэж буй хэрэглэгчийн хамаарах компанийг авна. 

  • Хэлэлцэх. Тухайн ажил гүйлгээ батлахад эргэлзээ, маргаан гарвал уг талбарыг чагтална. Улмаар хэлэлцэх шаардлагатай ажил гүйлгээ шүүж хэлэлцэхэд хэрэглэгдэнэ. 

  • Журналын бичилт хавтас.Тухайн ажил гүйлгээний хүрээнд бичигдэх журналын бичилтүүдийг энд оруулна.

  • Дотоод тэмдэглэл. Тухайн ажил гүйлгээтэй холбоотой дотоод тэмдэглэлийг оруулна.

Дансны гүйлгээг бичихдээ Журналын бичилт хавтсанд байрлах  Зүйл нэмэх товчин дээр дарна.

Зүйл нэмэх  товчин дээр дархад дараах дэлгэц гарч ирнэ.


  • Нэр . Гүйлгээний утгыг оруулна. 

  • Лавлах. Тухайн ажил гүйлгээтэй холбоотой анхан шатны баримтын дугаар 

  • Харилцагч. Тухайн ажил гүйлгээтэй холбоотой харилцагчийг сонгоно. 

  • Журнал. Ажил гүйлгээ бичигдэж байга журналыг автоматаар авна. 

  • Мөчлөг. Ажил гүйлгээ бичигдэж байгаа огнооны хамаарах мөчлөг. 

  • Компани. Ажил гүйлгээ үүсгэж байгаа хэрэглэгчийн хамаарах компанийг авна. 

  • Данс. Ажил гүйлгээ бичигдэх дансыг сонгоно. 

  • Дебит. Ажил гүйлгээний мөрөн дээрх дансны дебит талын дүнг бичнэ. 

  • Кредит. Ажил гүйлгээний мөрөн дээр дансны кредит талын дүнг бичнэ. 

  • Тоо хэмжээ.

  • Огноо. Ажил гүйлгээ үүсгэхэд сонгосон огноог автоматаар авна. 

  • Эцсийн огноо. Энэ огноо нь өглөг авлагын ажил гүйлгээнд хэрэглэгдэнэ. Уг ажил гүйлгээний төлөлт хийвэл зохих огноог энд сонгоно. 

  • Үүссэн огноо. Тухайн ажил гүйлгээний үүсгэсэн өдрийн огноог автоматаар авна. 

  • Валют. Тухайн ажил гүйлгээ валютын гүйлгээ бол тухайн валютыг сонгоно. 

  • Валютаарх дүн. Валютаарх дүнг оруулна. 

  • Төлөв. Тухайн ажил гүйлгээний төлвийг систем автоматаар авна. 

  • Мөшгөлт байхгүй. Хэрэв журналын бичилт нь холбогдох харилцагчийн хувьд зөвшөөрөгдөхгүй байгаа бол үүнийг сонгоно. 

  • Шинжилгээний данс. Тухайн ажил гүйлгээний мөртэй холбоотой шинжилгээний дансыг сонгоно. 

  • Дотоод тэмдэглэл. Ажил гүйлгээний мөртэй холбоотой тэмдэглэлийг хөтлөнө.

Эдгээр талбарыг бөглөөд дахин ажил гүйлгээний мөр оруулах бол  Хадгалаад шинэ товчийг, дахин ажил гүйлгээний мөр оруулахгүй бол  Хадгалаад Хаах товчийг дарна. Ингэснээр ажил гүйлгээний мөр тухайн ажил гүйлгээн дээр бичигдэнэ. 

2. Журналын бичилт

Энд системд бүртгэгдсэн нийт журналын бичилтүүдийг хянах мөн өргөн хүрээгээр шүүлтүүр хийж харах боломжийг олгоно. Журналын бичилтийг дараах 2 аргаар харах боломжтой.

  1. Санхүү -> Ажил гүйлгээ -> Журналын бичилт. Системд бүртгэгдсэн бүх бичлэгийн горимоор журналын бичилтийн жагсаалт дэлгэц нээгдэгнэ. 

  2. Санхүү -> Дансны төлөвлөгөө -> Дансны төлөвлөгөө. Дансны мод бүхий дэлгэцийг нээж аль нэг данс буюу мөчир дээр хоёр дархад тухайн дансанд хийгдсэн бүх журналын бичилтийн жагсаалт дэлгэц харагдана. 

Дээрх дэлгэцүүдээр орж журналын бичилтүүдийг хянах боломжтой. Харин эдгээр дэлгэцэнд Үүсгэх товч дээр дарж журналын бичилт үүсгэх боломжтой хэдий ч ажил гүйлгээ үүсгэх дэлгэцэнд холбогдох журналын бичилтүүдийг хамтад нь үүсгэх нь илүү тохиромжтой, хэрэглэхэд хялбар ойлгомжтой байх болно.

Журналын бичилтийн жагсаалтаас аль нэг бичилтийг сонгон форм дэлгэцийг нээхэд дараах мэдээллүүд харагдана.


  • Нэр Ажил гүйлгээний нэр 

  • Лавлах. Тухайн журналын бичилтийг үүсгэхэд хэрэглэгдсэн анхан шатны баримтын дугаар, нэр 

  • Харилцагч.Тухайн журналын бичилттэй холбоотой харилцагч (өглөг, авлагын журналын бичилт) 

  • Журнал.Тухайн ажил гүйлгээнд холбогдох журнал 

  • Мөчлөг. Гүйлгээ хийгдсэн огнооны мөчлөг 

  • Компани. Тухайн ажил гүйлгээ хамаарах компани 

  • Данс. Журналын бичилт хийгдсэн данс 

  • Дебет. Журналын бичилтийн дебет дүн (компаний үндсэн валютаар илэрхийлэгдэнэ) 

  • Кредит. Журналын бичилтийн кредит дүн (компаний үндсэн валютаар илэрхийлэгдэнэ) 

  • Тоо хэмжээ.Тухайн журналын бичилттэй холбоотой ажил үйлчилгээ, бараа материалын тоо хэмжээ 

  • Нэхэмжлэл. Тухайн журналын бичилттэй холбоотой нэхэмжлэл 

  • Ажил гүйлгээ.Тухайн журналын бичилтийн харьяалагдах ажил гүйлгээ 

  • Хуулга. Журналын бичилт хийгдсэн банкины хуулга болон кассын ордерийн дугаар 

  • Хөрөнгө.

  • Огноо. Тухайн журналын бичилтийн огноо, уг огноогоор аль нэг тайлант хугацаанд хамрагдана. 

  • Эцсийн огноо. Өглөг, авлагын журналын бичилтийн хувьд төлбөр төлөх эцсийн огноо 

  • Үүссэн огноо. Тухайн журналын бичилтийг системд бүртгэсэн огноо 

  • Валют. Хэрэв гадаад валютын ажил гүйлгээ бол валют сонгогдоно. Харин дебет болон кредит талбарт тухайн гүйлгээний дүн компаний үндсэн валютын гүйлгээ хийсэн өдрийн ханшаар хөрвүүлэгдэж бүртгэгдэнэ. Мөн гадаад валютаарх дүн нь нэмэлт мэдээлэл хэлбэрээр хадгалагдана. 

  • Валютаарх дүн. Тухайн гүйлгээний гадаад валютаар илэрхийлэгдэх дүн 

  • Тулгах. Өглөг, авлагын журналын бичилтийн хувьд бүтэн гүйцээлт хийсэн тухай мэдээлэл (гүйцээлтийн бүртгэлийн тухай өглөг, авлага төлөх хэсгээс уншиж болно) 

  • Хэсэгчлэн тулгах. Өглөг, авлагын журналын бичилтийн хувьд хувааж гүйцээлт хийсэн тухай мэдээлэл 

  • Төлөв. Журналын бичилтийн төлөв байдал : Ноорог, Балансалсан 

  • Мөшгөлт байхгүй. Журналын бичилт нь холбогдох харилцагчийн хувьд зөвшөөрөгдөхгүй байгаа эсэх. 

  • Шинжилгээний данс. Тухайн журналын бичилттэй холбоотой аналитик данс. Хэрэв данс сонгосон бол систем тухайн гүйлгээг аналитик дансанд  давхар бичиж бүртгэх ба Аналатик бичилт хуудсанд харагдана.