V. Тогтмол хугацааны боловсруулалт

Хэрэглэгчийн гарын авлага


◄ IV. Авлага, өглөгийн бүртгэл

OD-ERP системд тайлангийн хугацааны эцэст (сар, улирлын төгсгөлд) боловсруулал хийгддэг. Тухайлбал үндсэн хөрөнгийн элэгдэл, ханшийн тэгшитгэл хийх, тухайн нэг харилцагчийн өглөг, авлагын данс дээрх үлдэгдлүүдиг нэгтгэх, ноорог бичилтүүдийг шалгаж батлах, байнга давтагддаг гүйлгээ зэрэг ажил гүйлгээнүүдийг дараах байдлаар шийдсэн байдаг.

1. Ноорог бичилтүүдийг батлах

Санхүүгийн модуль нь бусад модулиудын үйл ажиллагааны үр дүнд үүссэн анхан шатны баримтуудыг /худалдан авалтын захиалга, борлуулалтын захиалга гэх мэт/ хянаж батлан журналд бичхээс гадна шууд ноорог хэлбэрээр журналын бичилтийг мөн үүсгэдэг. Мөн ихэнхдээ журналууд нь ноорог байдлаас батлагддаг ба энэ ноорог журналын бичилтүүд хэтэрхий олон байх тохиолдолд тайлант хугацааны эцэст бүгдийг нь нэг бүрчлэн батлах нь ажиллагаа ихтэй учраас гүйлгэж хянасны дараа журнал тус бүрээр мөчлөгөөр нэгтгэн баталгаажуулах боломжтой. Ноорог бичилтүүдийг журнал болон мөчлөгөөр нэгтгэн батлахын тулд Санхүү үндсэн цэсний Тогтмол хугацааны боловсруулалт -> Ноорог бичилтүүд -> Ажил гүйлгээнүүдийг батлах цэсэн дээр дарaхад дараах харилцах цонх гарч ирнэ.

Odoo image and text block
  • Журнал. Сонгогдсон журналд бичигдсэн ноорог гүйлгээг шүүнэ. Журнал сонгохын тулд Зүйл нэмэх товчийг дарaхад системд бүртгэлтэй нийт журналын жагсаалтыг харуулна.

  • Мөчлөг. Сонгогдсон мөчлөгт бичигдсэн ноорог гүйлгээг шүүнэ. Мөчлөг сонгохын тулд Зүйл нэмэх товчийг дарaхад системд бүртгэлтэй нийт мөчлөгийн жагсаалтыг харуулна.

Эдгээр шүүлтүүрүүдийг хийсний дараа Зөвшөөрөх товчийг дарснаар сонгогдсон журналын сонгогдсон хугацааны ноорог бичилтүүдийг батлана.

2. Давтан гүйлгээ

Байгууллагуудад тогтмол давтамжтайгаар байнга гардаг гэрээний төлбөр түрээс, хүүгий төлбөр гэх мэт гүйлгээнүүд байдаг. Эдгээрийг сар бүр гараар үүсгэн бичих нь ажиллагаа ихтэй учраас OD-ERP систем нь давтан гүйлгээ цэс үүсгэж шийдвэрлэсэн. Давтан гүйлгээ нь дотроо олон янз байна. Давтан гүйлгээ дотроо олон янз байна.

  1. Мөнгөн дүн санхүүгийн дансыг сонгосон загвар гүйлгээ үүсгэж түүнийгээ ашиглан ямар ч үед гүйлгээг шууд үүсгэн батлах.

  2. Хэрэв сар бүрийн тогтмол хугацаанд жишээлбэл сар бүрийн сүүлийн өдөр хийгддэг гүйлгээний хувьд гүйлгээ үүсгэх огноог сонгон шууд үүсгэхээр тохируулсах.

Давтан гүйлгээ хийхийн тулд Санхүү үндсэн цэсний Тогтмол хугацааны боловсруулалт -> Давтан гүйлгээ -> Модель цэсээр орж Үүсгэх товчийг дарж шинээр давтан гүйлгээний загвар үүсгэнэ.

Odoo image and text block
  • Моделийн нэр. Үүсгэж буй загварын нэрийг оруулна.

  • Журнал. Давтан гүйлгээнд хэрэглэгдэх журналыг сонгоно.

Зүйл нэмэх товчийг дарaхад дараах талбарууд бичих боломжтой болно. Дараалал талбарт гүйлгээ үүсэх дарааллын дугаарыг оруулна. Нэр талбарт тухайн гүйлгээний утгийг оруулна. Данс талбарт тухайн гүйлгээ бичигдэх дансыг сонгоно. Шинжилгээний данс тухайн гүйлгээтэй холбоотой аналитик дансыг сонгоно. Харилцагч талбарт тухайн гүйлгээтэй холбоотой харилцагчийг сонгоно. Дебет, Кредит талбарт тухайн гүйлгээний дебет, кредит алин болохыг сонгон бичнэ /Аль нэг заавал 0 байна/. Боловсорч гүйцэх огноо талбарт гүйлгээ биелэгдэх огнооны хэлбэрийг тодорхойлж өгнө. Эдгээр талбарыг бөглөсний дараа Хадгалах товчийг дарна.

Энэ загварыг тодорхойлсны дараа Санхүү үндсэн цэсний Тогтмол хугацааны боловсруулалт -> Давтан гүйлгээ -> Давтан гүйлгээ тодорхойлолт цэсээр орж Үүсгэх товчийг дарна. Гарч ирэх дэлгэцэнд гүйлгээний загвараа сонгон ямар давтамжтай хийх, холбогдох ажил гүйлгээг сонгож өгдөг.

Odoo image and text block
  • Нэр. Тухайн тодорхойлолтын нэрийг оруулна.

  • Загвар. Өмнө нь үүсгэсэн загвар буюу моделийг сонгоно. 

  • Лавлах. Загварын тайлбар, тодорхойлолт

  • Эхлэх огноо. Гүйлгээ эхлэх огноо

  • Мөчлөгийн төрөл.Сар, өдөр, жил эсэхийг сонгох

  • Мөчлөг. Мөчлөгийн дугаар

  • Мөчлөгийн тоо. Мөчлөгийн тоо

Дээрх талбаруудыг бөглөсний дараа Тооцоолох товчийг дарж бичлэгийн мөрүүдийг үүсгэж Хадгалах товч дарж загварыг хадгална.

Дээрх тохиргоонуудыг Санхүү үндсэн цэсний Тогтмол хугацааны боловсруулалт -> Давтан гүйлгээ -> Ажил гүйлгээ үүсгэх цэсэн дарaхад Огноо сонгох дэлгэц гарч ирхэд огноогоо сонгоод Ажил гүйлгээ үүсгэх товчийг дарaхад тухайн огноонд ажил гүйлгээ үүсгэнэ гэж тохируулсан моделуудын ажил үүснэ.

3. Мөчлөгийн төгсгөл

Байгууллагын тайлант хугацааны үйл ажиллагааны үр дүнд санхүүд бүртгэгддэггүй тохиргоо бичилтээр хийгддэг хөрөнгийн элэгдэл, валютын ханш тэгшитгэх, хаалтын гүйлгээ гэх мэт үйлдлийг мөчлөгийн төгсгөл цэсээр орж хийнэ.

3.1. Мөчлөг хаах

OD-ERP системд байгууллагын тайлант нэг үеийг нэг мөчлөг буву тайлант хугацаа гэж бүртгэх ба тохиргоо хийх бүлэгт тайлбарласан. Мөчлөг хаах гэдэг нь санхүүгийн түр дансуудыг хааж баланс тэнцүүлэх үйлдэл юм. Мөчлөг хаахад тухайн мөчлөгт дахин өөр гүйлгээ хийх боломжгүй болно. Мөн тухайн мөчлөгт бичигдсэн гүйлгээнүүдийг цуцлах, засах боломжгүй болно. Мөчлөг хаахын тулд  Санхүү үндсэн цэсний  Тогтмол хугацааны боловсруулалт -> Мөчлөгийн төгсгөл -> Мөчлөг хаах цэсээр орoход систем бүртгэлтэй нээллтэй төлөвт байгаа бүх мөчлөг жагсаалт байдлаар харагдана.

Хаах гэж буй мөчлөгөө сонгон ороод  Мөчлөг хаах товчин дээр дарaхад дараах цонх гарч ирнэ.


  • Түр хаалт.  Сонговол тухайн мөчлөгүүдийг түр хааж уг мөчлөгт хамаарах гүйлгээ засварлах боломжгүй болгоно. Сонгохгүй бол Түр данс буюу орлого үр дүнгийн  дансдыг орлого, зарлагын нэгдсэн дансанд хааж мөчлөгт хамаарах гүйлгээг засварлах боломжгүй болох юм.

  • Ноорог үүсгэх. Сонговол үүсэх ажил гүйлгээг ноорог төлөвтэй үүсгэнэ.

  • Орлого, зарлагын хаалтын журнал. Хаалтын журнал сонгох бөгөөд Хаалтын журнал дээр улирал, сарын мөчлөг хаах бол орлого зарлагын нэгдсэн дансыг, жилийн эцсийн хаалт хийх бол эхний үлдэгдлийн тохируулгын дансыг хэрэглэгч тохируулж байх шаардлагатай.

  • Гүйлгээний утга. Гүйлгээний утга, нэр бичиж болно

  • Хаагдах мөчлөгүүд. Хаахаар сонгосон мөчлөг харагдана.

Мөчлөг хаагдсан үед та тухайн мөчлөгт хамаарах гүйлгээг засах, гүйлгээ нэмэх, хасах, өөрчлөх ямар ч боломжгүй болно. Мөчлөг хаах нь зайлшгүй шаардлагатай үйлдэл биш бөгөөд нээлттэй хэвээр нь үлдээж болох юм. Хаагдсан мөчлөгийг буцаан нээж болох бөгөөд системийн админд энэ эрх байна. Мөчлөг хааснаар орлого үр дүнгийн дансдууд орлого зарлагын нэгдсэн дансанд хаагдана.

3.2. Нээлтийн бичилтийг үүсгэх

Тухайн санхүүгийн жил дуусхад тухайн жилд хийгдсэн орлого, зарлагыг орлого, зарлагын нэгдсэн дансруу хаагаад тухайн жилд байсан авлага, өглөгийг дараагийн санхүүгийн жилрүү шилжүүлхэд үүнийг ашиглана. Санхүүгийн жил хаах үйлдэл хийхээс өмнө дараах нөхцлүүд бүрдсэн байх ёстой.

  • Санхүүгийн шинэ жил, түүнд тохирох санхүүгийн мөчлөгүүд тодорхойлогдсон байх

  • Шинэ жилийн эхний гүйлгээнүүдийг бичих нээлтийн журнал тодорхойлогдсон байх

  • Санхүүгийн дансны төрөл дээр хаагдах хэлбэр зөв тодорхойлогдсон байх Үүнд :

    • Баланс. Тухайн дансны хуучин жилийн үйлдэгдлийг шинэ жилд эхний үлдэгдлээр бичнэ.

    • Санхүүгийн хуучин жилд хамрагдах бүх тайлант хугацаанууд (мөчлөгүүд) хаагдсан байх (бүх түр дансууд орлого, зарлагын нэгдсэн дансанд төвлөрч тайлант хугацааны хуримтлагдсан ашиг, алдагдал тодорхойлогдон баланс болон орлогын тайлан гарсан байх)

  • Эхний үлдэгдэлийн эх үүсвэрийн данс тодорхойлогдсон байх.

Нээлтийг бичилтийг үүсгэхийн тулд  Санхүү үндсэн цэсний  Тогтмол хугацааны боловсруулалт -> Мөчлөгийн төгсгөл -> Нээлтийн бичилтийг үүсгэх цэсэн дээр дарaхад дараах цонх гарч ирнэ. Энд шаардлагатай талбаруудыг бөглөнө. 


  • Хаах санхүүгийн жил.  Хаах гэж буй санхүүгийн жилийг сонгоно.

  • Шинэ санхүүгийн жил. Шинэ санхүүгийн жилийг сонгоно.

  • Нээлтийн гүйлгээний журнал. Шилжүүлж байгаа гүйлгээнүүд бичигдэх журналыг сонгоно.

  • Нээлтийн гүйлгээний мөчлөг. Шилжүүлж байгаа гүйлгээнүүд бичигдэх мөчлөгийг сонгоно.

  • Шинэ гүйлгээний нэр. Шилжүүлж байгаа гүйлгээний нэрийг автоматаар авна. Өөрчлөх боломжтой.

Эдгээр талбаруудыг тохируулсны дараа  Үүсгэх товчийг дарaхад Ноорог ажил гүйлгээ үүснэ. Үүнийг шалгаад батлахад өмнөх жилийн үлдэгдэл шинэ санхүүгийн эхний үлдэгдэл болоод дансны төлөвлөгөөн дээр харагдана.

Шинэ санхүүгийн жилийн эхний үлдэгдлийг баталсны дараа  Санхүү үндсэн цэсний  Тогтмол хугацааны боловсруулалт -> Мөчлөгийн төгсгөл -> Санхүүгийн жил хаах цэсийг сонгон гарч ирэх цонхонд хаах санхүүгийн жилээ сонгоод  Санхүүгийн жил хаах товчийг дараад тухайн санхүүгийн жилийг бүрэн хаана.

3.3. Ханшийн тэгшитгэл

Мөнгөн хөрөнгө, авлага, өглөгийн ханшийн тэгшитгэл нь тайлант хугацааны явцад валютаарх гүйлгээ хийгдэх бүрд тэгшитгэгдэх ба тайлант хугацааны эцэст мөнгөн хөрөнгийн валютаарх үлдэгдэл болон харилцагчийн валютаарх үлдэгдлийг бүртгэлийн валютад тэгшитгэх бичилт хийгдэнэ. /Дэлгэрэнгүйг Санхүүгийн гарын авлагын Мөнгөн хөрөнгийн бүртгэл хэсгээс харна уу/

Ханш тэгшитгэхээс өмнө тэгшитгэл хийх өдрийн ханшийг бүртгэсэн, ханшийн зөрүүний ашиг, алдагдал бүртгэх данс, журнал тодорхойлогдсон байхаас гадна гүйлгээнүүд холбогдсон байх шаардлагатай.

3.4. Үндсэн хөрөнгийн элэгдүүлэлт

OD-ERP систем нь үндсэн хөрөнгийг элэгдүүлэх дүрмийг хөрөнгийн загварт оруулж өгдөг бөгөөд энд тодорхойлсноор элэгдүүлэх хэмжээ тооцоологдоно. Элэгдлийг нэг болон хэд хэдэн тайлант хугацаа өнгөрөхөд гүйцэтгэж болно. Системд бүртгэлтэй хөрөнгүүдээс сонгон олноор элэгдүүлэх боломжтой. Хөрөнгө элэгдүүлхийн тулд  Санхүү үндсэн цэсний  Тогтмол хугацааны боловсруулалт -> Мөчлөгийн төгсгөл -> Тооцоолох хөрөнгө цэсэн дээр дарaхад дараах дэлгэц гарч ирнэ.


Мөчлөг талбарт хөрөнгө элэгдүүлж буй мөчлөгийг сонгоно. Элэгдүүлэх хөрөнгүүд хавтсанд байрлах Зүйл нэмэх товчин дээр дарaхад системд бүртгэлтэй идэвхитэй байгаа нийт мөчлөгүүдийн жагсаалт харагдана. Эндээс элэгдүүлэх хөрөнгөө сонгохоод Тооцоолох товчийг дарaхад хөрөнгийн элэгдлийн ноорог ажил гүйлгээ үүснэ. Үүнийг шалгаад батлана.

◄ IV. Авлага, өглөгийн бүртгэл