III. Мөнгөн хөрөнгийн бүртгэл

Хэрэглэгчийн гарын авлага




1. Харилцахын орлого, зарлагын ордерын бүртгэл

OD-ERP систем дээр ямар нэгэн банкны харилцах дансын гүйлгээ бүхии мөнгөн хөрөнгийн бүртгэл хийхийн тулд банкны хуулга нэртэй баримт бүртгэц батлана. Энэхүү баримт нь банкинд хийгдэж буй бүх гүйлгээг (мөнгөн шилжүүлэг) цаг тухайд нь бүртгэж байгууллагын дотоод санхүү бүртгэл хөтлөн тааруулах зорилготой юм.

Банкны харилцах данс бүрийн хувьд тусад нь банкны хуулга нээж бүртгэнэ. Тиймээё тэдгээр данс бүртэй харгалзах санхүүгийн журналууд бүртгэгдсэн байх ёстой. Учир нь банкны хуулга дээр данс биш харин журнал сонгон хэрэглэх юм. Харин тэдгээр сонгож буй журнал бүр дээр холбогдох үндсэн дебет данс, үндсэн кредит данс талбаруудад сонгож өгсөн байх ёстой. Мөн банкны харилцах төлөөлсөн санхүүгийн дансууд нь бүгд тус тус нэг л валютын гүйлгээг зөвшөөрөх тохиргоотой байдаг. Жишээ нь:

Банкинд байгаа мөнгө /Харилцах-Хаан/ төгрөг - 1101 0101
Банкинд байгаа мөнгө /Харилцах-Хаан/ төгрөг - 1101 0201 гэх зэрэг дансууд байх тул тэдгээр дансанд харгалзах журнал бүр дээр төгрөг, доллар гэх мэт валютуудыг тус бүр тохируулж өгсөн байх хэрэгтэй. (Журнал бүртгэх форм дэлгэцийн талбар)  Тиймээс дээрх хоёр дансанд зориулан банкны хуулгад хэрэглэх хоёр журнал бүртгэх хэрэгтэй болно.

Банкны журнал - Хаан /төгрөг/
Банкны журнал - Хаан /доллар/ гэх мэт шаардлагатай журналуудыг үүсгэж банкны хуулга дээр хэрэглэнэ.

Өдөр бүрийн харилцахын гүйлгээнд зориулан банкны хуулга нээх, эсвэл долоо хоногийн хугацаатайгаар нээж ашигладаг байх зэрэг нь тухайн байгууллагын санхүүгийн журмын дагуу тодорхойлогдоно. Харин системийн зүгээс нэг журналын банкны хуулгыг тухайн цаг мөчид нэгийг л нээн ашиглах боломжтой байхаар дүрэмчилсэн байдаг.

Мөн банкны хуулга бүртгэж хэрэглэхдээ нэг хуулгыг санхүүгийн хоёр мөчлөг дамнуулан хэрэглэх нь буруу юм. Өөрөөр хэлбэл тухайн мөчлөг дуусхаас өмнө нээлттэй хуулгуудаа бүглийг хаах шаардлагатай. Учир нь зөвхөн тухайн хуулгын эхний болон эцсийн үлдэгдлийг гүйлгээний нийлбэр дүнтэй тааруулж батлах үед шаардлагатай журналын бичилтүүд хийгдэх юм. Банкны хуулга бүртгэхийн тулд Санхүү үндсэн цэсний Касс болон Харилцах -> Банкны хуулга цэсээр орж Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд бүртгэлтэй банкны хуулгын бүртгэл жагсаалт байдлаар харагдана.

Odoo text and image block

  • Журнал. Тухайн банкны хуулгатай холбогдох санхүүгийн журнал. Тухайн журналд тодорхойлогдсон валют нь тухайн орлого зарлагын ордерийн валют болж хэрэглэгдэнэ. Хэрэв журналд валют тодорхойлоогүй бол компаний үндсэн валютыг авч хэрэглэнэ.  

  • Огноо / Мөчлөг. Тухайн банкны хуулгын огноо болон хамрагдах санхүүгийн мөчлөг  

  • Компани. Үүсгэсэн хэрэглэгчийн харьяалагдах компанийг автоматаар авна. /Олон компани харах эрхтэй хүн солих боломжтой/  

  • Нээлтийн үлдэгдэл. Тухайн банкны хуулгатай холбоотой банкны харилцах дансны үлдэгдэл дүн, журналын валютаар илэрхийлэгдэнэ. (банкинд байгаа мөнгөний хэмжээ гэсэн үг) OD-ERP систем тухайн журналд өмнө бүртгэгдсэн, хаагдсан төлөвтэй банкны хуулгын эцсийн үлдэгдлийг шинэ хуулга дээр эхний үлдэгдэл болгон автоматаар бөглөх боломжтой. Үүнийг санхүүгийн журнал дээр тохируулж өгдөг.  

  • Төгсгөлийн баланс. Тухайн хуулгын байх ёстой үлдэгдэл дүнг гараар бичиж оруулна.  

  • Гүйлгээ. Тухайн ордерийн хүрээнд хийгдэж буй бүх ажил гүйлгээнүүд жагсаалт хэлбэрээр харагдана.  

  • Тооцоолсон баланс. Тухайн хуулгад гүйлгээ хийгдсэний дараах үлдэгдэл дүнг систем тооцож оруулна. Гүйлгээ хийж дууссаны дараа  Шинэчлэх товчийг дарснаар үлдэгдэл дүнг тооцон харуулна.  

Шинээр гүйлгээ бүртгэхдээ  Гүйлгээ хавтсанд байрлах  Зүйл нэмэх товчин дээр дархад дараах цонх гарч ирнэ.

Энэ цонхонд гүйлгээг оруулж өгнө.

Odoo text and image block

  • Огноо. Гүйлгээ хийгдэж буй өдрийн огноо  

  • Гүйлгээний утга. Гүйлгээний утгыг оруулна.  

  • Лавлах. Тухайн гүйлгээний холбоотой баримтын дугаар (нэхэмжлэл, журналын бичилт гэх мэт)  

  • Харилцагч. Тухайн гүйлгээтэй холбоотой харилцагч (нэхэмжлэл төлөх үед нэхэмжлэлийн харилцагч)  

  • Данс. Тухайн гүйлгээний харьцах санхүүгийн дансыг сонгоно. Орлого бол эх үүсвэр бүхий данс, зарлага бол зардлын болон бусад дансдыг тус тус сонгож өгнө.  

  • Дүн. Гүйлгээний үнийн дүн. Ордерийн журнал дээрх валютаар илэрхийлэгдэнэ. Орлогын гүйлгээ бол эерэг утгатай байна. Зарлагын гүйлгээ бол сөрөг утгатай байна.  

  • Дараалал. Банкны хуулгын мөрүүдийн харуулахад эрэмблэх дарааллын дугаарыг оруулна.  

  • Банкны данс. Тухайн гүйлгээтэй холбоотой банкны дансыг сонгоно.  

  • Тэмдэглэл. Тухайн банкны хуулгын мөртэй холбоотой нэмэлт тэмдэглэлийг оруулна.  

  • Мөнгөн гүйлгээний төрөл. Мөнгөн орлого зарлагын гүйлгээний төрөл зүйлийг сонгож өгнө. Энэ нь тухайн орлого зарлага нь мөнгөн гүйлгээний тайлангийн аль хэсэгт тусагдахыг тодорхойлно. Гүйлгээний дүнг мөнгөн гүйлгээний төрлөөр хэд хэдэн мөр болгож задалж болно.  

Ихэнх тохиолдолд харилцахын гүйлгээ нь ямар нэгэн өглөг, авлагыг барагдуулж буй (төлж буй) ажил гүйлгээ байх тул урьдаар шаардлагатай нэхэмжлэлүүд системд бүртгэгдсэн байх ёстой. Ингээд аль нэг нэхэмжлэлийн төлбөр бэлэн мөнгөөр хийгдэхээр болоход кассын гүйлгээ шивж оруулахгүйгээр шууд нэхэмжлэлийг импортолж оруулж болно. Ингэхдээ банкны хуулга бүртгэлийн дэлгэцийн баруун дээд буланд байгаа НЭХЭМЖЛЭХ ИМПОРТЛОХ товчийг дарснаар дараах дэлгэц гарч ирнэ.

Odoo image and text block

Зүйл нэмэх товчийг дарж хэрэгцээт мөрнүүдийг сонгоод Сонгох товчийг дарснаар банкны хуулганд орж ирэх ба шаардлагатай засвар, мөнгөн гүйлгээний төрөл зэргийг сонгох үйлдлийг хийх юм.

2. Кассын орлого, зарлагын ордерын бүртгэл

OD-ERP систем дээр ямар нэгэн бэлэн мөнгөний гүйлгээ бүхий мөнгөн хөрөнгийн бүртгэл хийхийн тулд кассын орлого, зарлага нэртэй баримт бүртгэж батлана. Энэхүү баримт нь кассаар хийгдэж буй гүйлгээг (орлого, зарлага) цаг тухайд нь бүртгэж байгууллагын дотоод санхүү бүртгэлд хөтлөн тааруулах зорилготой юм.

Бэлэн мөнгөний гүйлгээ хариуцсан нягтлан өдөр бүр кассын ордерыг үүсгэж эхний үлдэгдлийг бүртгэн холбогдох кассын няравт хүлээлгэн өгөх бөгөөд тухайн кассанд өдрийн турш бэлэн мөнгөний гүйлгээнүүдийг бүртгэн оруулаад өдөр дуусхад кассын ордерын эцсийн үлдэгдлийг бүртгэн оруулж батлана. Ингэснээр тухайн өдөр бүртгэгдсэн бэлэн мөнгөний гүйлгээнүүдийн холбогдох журналын бичилтүүд хийгдэнэ. Өөрөөр хэлбэл өглөө бүр шинэ кассын ордер үүсэж орой бүр кассын тооллого хийгдэж кассын ордер хаагдаж байх болно.

Кассын гүйлгээг валют бүрийн хувьд нээж ашиглах бөгөөд зарим валютын хувьд нэгээс олон касс байх боломжтой юм. Ингэхийн тулд шаардлагатай бэлэн мөнгөний дансууд бүртгэгдсэн, тэдгээрт холбогдох касс бүрийн тоогоор бэлэн мөнгөний журналууд бүртгэж тохируулагдсан байх хэрэгтэй. Кассын орлого, зарлагын ордерийн бүртгэл хийхийн тулд Санхүү үндсэн цэсний Касс болон харилцах -> Кассын орлого зарлага цэсээр орж Үүсгэх товчийг дарна. Энэ цэсэнд бүртгэлтэй Кассын ордерууд харагдана.

Odoo text and image block

  • Журнал. Бичилт хийгдэх бэлэн мөнгөний журналыг сонгоно.  

  • Огноо. Касс нээж буй өдрийн огноо автоматаар сонгогдох, солих боломжтой.  

  • Хариуцлагатай. Хариуцагч буюу кассын орлого зарлага үүсгэсэн хэрэглэгчийн нэр.  

  • Хаагдсан. Кассын орлого, зарлагын ордерийн хаагсан өдрийн огноог систем автоматаар авна.  

  • Компани. Кассын орлого зарлагын ордер бичиж буй компанийг систем автоматаар авна.  

  • Мөчлөг. Тухайн ордерийг нээж ашиглаж буй санхүүгийн мөчлөг  

  • Кассын хяналт хавтас. Тухайн кассыг нээж буй үеийн мөнгөн үлдэгдлийг дэвсгэртийн төрөл бүрээр бүртгэн оруулна. Жишээ нь: мянгат 10ш, арван мянгат 5ш гэх мэт  

  • Нээлтийн үлдэгдэл. Дэвсгэртийн төрөл дээр оруулсан дүнг систем тооцоолон авна.  

  • Гүйлгээнүүд. Тухайн ордер дээр бичигдсэн гүйлгээний нийт үнийн дүнг харуулна.  

  • Онолын хаалтын баланс. Системийн зүгээс тухайн ордерийн эхний үлдэгдэл болон гүйлгээний дүнг тооцож байх ёстой эцсийн үлдэгдлийг харуулна.  

  • Төлөв – Кассын ордерийн төлөв байдал. Ноорог, Нээлттэй, хаагдсан

Дээрх талбаруудыг бөглөж Хадгалах товч дарснаар ноорог төлөвтэй кассын ордер үүсэх бөгөөд Касс нээх товч дээр дарж тухайн ордерыг нээлттэй төлөвт шилжүүлнэ. Ингэснээр тухайн ордерт шаардлагатай гүйлгээнүүдийг оруулах боломжтой буюу касс ашиглагдаж эхлэнэ. Мөн кассын ордерийг нээсний дараа тухайн ордерийн дэлгэц дээр Кассын гүйлгээ нэртэй хавтас харагдана.

Касс нээх товчийг дарсны дараа кассын хяналт хавтсанд Кассын хяналтын хаалт хэсэг гарч ирнэ. Энд Кассыг хаах үед үлдэж буй мөнгөн дэвсгэрт бүрийг тоо хэмжээний хамтаар бүртгэн оруулна. Шивж оруулсан үлдэгдлийн мэдээлэл нь тухайн журнал дээр нээх дараагийн ордерийн эхний үлдэгдэл болон хэрэглэгдэнэ.

Кассын гүйлгээ хавтсанд байх Зүйл нэмэх товчин дээр дарахад дараах цонх гарч ирнэ.


  • Огноо. Гүйлгээ хийгдэж буй өдрийн огноо 

  • Гүйлгээний утга. Гүйлгээний утгыг оруулна. 

  • Лавлах. Тухайн гүйлгээний холбоотой баримтын дугаар (нэхэмжлэл, журналын бичилт гэх мэт) 

  • Харилцагч. Тухайн гүйлгээтэй холбоотой харилцагч (нэхэмжлэл төлөх үед нэхэмжлэлийн харилцагч) 

  • Данс. Тухайн гүйлгээний харьцах санхүүгийн дансыг сонгоно. Орлого бол эх үүсвэр бүхий данс, зарлага бол зардлын болон бусад дансдыг тус тус сонгож өгнө. 

  • Дүн. Гүйлгээний үнийн дүн. Ордерийн журнал дээрх валютаар илэрхийлэгдэнэ. Орлогын гүйлгээ бол эерэг утгатай байна. Зарлагын гүйлгээ бол сөрөг утгатай байна. 

  • Дараалал. Банкны хуулгын мөрүүдийн харуулахад эрэмблэх дарааллын дугаарыг оруулна. 

  • Тэмдэглэл. Тухайн банкны хуулгын мөртэй холбоотой нэмэлт тэмдэглэлийг оруулна. 

  • Мөнгөн гүйлгээний төрөл. Мөнгөн орлого зарлагын гүйлгээний төрөл зүйлийг сонгож өгнө. Энэ нь тухайн орлого зарлага нь мөнгөн гүйлгээний тайлангийн аль хэсэгт тусагдахыг тодорхойлно. Гүйлгээний дүнг мөнгөн гүйлгээний төрлөөр хэд хэдэн мөр болгож задалж болно.

Ихэнх тохиолдолд харилцахын гүйлгээ нь ямар нэгэн өглөг, авлагыг барагдуулж буй (төлж буй) ажил гүйлгээ байх тул урьдаар шаардлагатай нэхэмжлэлүүд системд бүртгэгдсэн байх ёстой. Ингээд аль нэг нэхэмжлэлийн төлбөр бэлэн мөнгөөр хийгдэхээр болоход кассын гүйлгээ шивж оруулахгүйгээр шууд нэхэмжлэлийг импортолж оруулж болно. Ингэхдээ банкны хуулга бүртгэлийн дэлгэцийн баруун дээд буланд байгаа НЭХЭМЖЛЭХ ИМПОРТЛОХ товчийг дарснаар дараах дэлгэц гарч ирнэ. Энэ үйлдэл нь банкны хуулга дээр нэхэмжлэх импортлохтой ижил юм.

Тухайн кассын ордертой холбоотой бэлэн мөнгөний гүйлгээнүүдийг бүртгэж дуусаад касс хаах болход хаалтын үлдэгдлийг Кассын хяналтын хаалт хэсэгт хаалтын үлдэгдлийг бүртгэж оруулаад Касс хаах товчийг дарна. Касс хаах үед системээс тооцоолсон хаалтын үлдэгдэл болон хэрэглэгчийн оруулсан үлдэгдлийн бүртгэл хоёр хоорондоо тэнцэж байх ёстой. Хэрэв тэнцэхгүй бол тухайн кассыг хаах боломжгүй бөгөөд гүйлгээний дүн болон үлдэгдлийн мэдээллээ хянаж зөв болгох шаардлагатай. Ингээд кассын ордерыг хааснаар шаардлагатай журналын бичилтүүд автоматаар хийгдэнэ. Мөн тухайн кассын ордерын форм дэлгэцэнд Ажил гүйлгээ хавтас нэмэгдэх бөгөөд холбогдох журналын бичилтүүд жагсаалт хэлбэрээр харагдана. 

Кассын орлого, зарлагын ордерыг хэвлэхдээ Кассын гүйлгээ хавтасны Төлөв талбарт байгаа принтерийн зурагтай товчлуурыг дарж хэвлэнэ. 

Хаагдсан төлөвтэй кассын ордерийн баримтууд системд түүх болон хадгалагдана. Тухайн хаагдсан ордерыг цуцлах шаардлага гарвал ордерын форм дэлгэц дээрх Кассын хайрцагийг цуцлах товчийг дарна. Гэвч нэхэмжлэлийн төлөлт хийсэн гүйлгээ бүхий кассын ордерийг цуцлах боломжгүй байна. Үүнийг гүйлгээний холболт салгах хэсгээс харна уу.

3. Мөнгөн гүйлгээний төрөл

OD-ERP систем дээр ямарваа мөнгөөр хийгдэж буй орлого, зарлагын гүйлгээнүүд мөнгөн гүйлгээний тайланд тусах ёстой бөгөөд тэдгээр гүйлгээнүүд тайлангийн аль мөр, үзүүлэлтэд тусгагдах ёстойг мөнгөн гүйлгээний төрлүүдийн тусламжтайгаар тодорхойлно. Мөнгөн гүйлгээний төрлөөр шинжилгээний данс үүсгэж ашиглана. /Шинжилгээний данс үүсгэх хэсгийг Санхүүгийн гарын авлагын Тохиргоо хэсгээс харна уу/

4. Ханшийн тэгшитгэл

OD-ERP систем дээр ханшийн тэгшитгэлийг дараах хоёр тохиолдолд автоматаар хийж гүйцэтгэдэг.

  1. Гадаад валютын авлага, өглөгийг касс эсвэл харилцахын орлого, зарлагын ордероор төлөх үед анх бүртгэсэн өдрийн ханш болон төлж буй өдрийн ханш хоёрын зөрүү дүнгээр ханшийн зөрүүний хэрэгжсэн ашиг, алдагдал бүртгэж шаардлагатай журналын бичилтүүдийг цаг тухайд нь үүсгэн батлана.

  2. Мөчлөг буюу тайлант хугацааны төгсгөлд хийнэ.

Ханшийн тэгшитгэлийг хийхийн тулд  Санхүү үндсэн цэсний  Тогтмол хугацааны боловсруулалт -> Мөчлөгийн төгсгөл -> Валютын ханш тэгшитгэх цэсийг сонгон мөнгөн хөрөнгийн бүх дансдуудын үлдэгдлийг тухайн өдрийн ханшаар тэгшитгэж валютын ханшийн өөрчлөлтийн ашиг, алдагдал бүртгэн шаардлагатай журналын бичилтүүдийг үүсгэн батлана.  

Дээрх аргуудаар валютын ханшийг тэгшитгэлийн автоматжуулахын тулд валютын бүртгэл дээр холбогдох санхүүгийн дансуудыг зөв тохируулсан байх шаардлагатай. Уг ханш тэгшитгэгч нь тухайн тайлант хугацаатай холбогдолтой дараах тэгшитгэлүүдийг хийнэ.

  • Мөнгөн хөрөнгийн дансуудыг үлдэгдэл дээр ханшийн тэгшитгэл хийж хэрэгжээгүй олз, гарз бүртгэнэ.

  • Өглөг авлагын бүртгэл дээрх төлөгдөөгүй үлдэгдэл дүнгүүд дээр ханшийн тэгшитгэл хийж хэрэгжээгүй олз, гарз бүртгэнэ.

Ханш тэгшитгэхдээ тухайн өдрийн системд бүртгэж оруулсан ханшаар тэгшитгэл хийнэ. Ханшийн тэгшитгэлийг Монгол банкны ханшаар хийнэ.   Харин өглөг, авлагын төлөлтийн хувьд төлөлт хийж буй гүйлгээ бүр дээрээ гүйлгээний ханшийн тэгшитгэлийг хийж олз, гарзыг тухайн бүрд нь бүртгэж байх болно.   Мөчлөгийн төгсгөлд валютын ханш тэгшитгэхдээ Валютын ханш тэгшитгэх цэсэн дээр дархад дараах цонх гарч ирнэ.

Odoo image and text block
  • Огноо. Ханшийн тэгшитгэл хийх өдрийн огноо  

  • Type буюу Төрөл. Мөнгөн хөрөнгийн дансын үлдэгдэл, харилцагчийн үлдэгдэл дээр ханш тэгшитгэх эсэхийг сонгох  

    • Мөнгөн хөрөнгийн данс. Мөнгөн хөрөнгийн дансны үлдэгдэл ханш тэгшитгэнэ.

    • Харилцагчийн үлдэгдэл. Тухайн нэг харилцагчийн сонгосон данс дээрх үлдэгдэлд ханшийн тэгшитгэл хийнэ, ханшийн тэгшитгэл хийхээс өмнө тухайн харилцагчийн сонгосон данс дахь бүх гүйлгээнүүд холбогдож тулгагдсан байх шаардлагатай.

  • Журнал. Ханш тэгшитгэлийн гүйлгээнд зориулж үүсгэсэн журналыг сонгоно.  

  • Компани. Ханшийн тэгшитгэл хийх компанийг сонгоно.

  • Зориулалт. Гүйлгээний утга, тайлбар оруулана  

  • Мөчлөг. Тэгшитгэл хийж буй мөчлөг  

  • Ноорог гүйлгээ эсэх. Ханшийн тэгшитгэлийн олз, гарз бүртгэж буй ажил гүйлгээ нь ноорог төлөвтэйгээр үүсэх эсэхийг илэрхийлнэ.  

Ханш тэгшитгэх дансууд. Ханш тэгшитгэх шаардлагатай дансуудыг Зүйл нэмэх товчин дээр дарж тэгшитгэх дансуудыг сонгоод Тэгшитгэл товчийг дархад ханш тэгшитгэсэн Ноорог ажил гүйлгээ үүснэ.

undefined