Санхүүгийн модуль

Хэрэглэгчийн гарын авлага

 

I. Санхүүгийн тохиргоо

      Санхүү бүртгэлийн процесс нь далд хэлбэрээр буюу хүний оролцоогүйгээр бүрэн зөв бүртгэгдэж байх нь дараах анхан шатны суурь бүртгэлүүд хэрхэн зөв тодорхойлогдсхоос шууд хамаарна. Үүнийг Санхүү үндсэн цэсний Тохиргоо цэсэнд хийнэ. Ерөнхийдөө санхүү бүртгэлийн модуль нь нягтлангуудын хийх ажлыг хялбарчлах, автоматжуулахыг гол зорилго болгосон байдаг тул систем хэвийн ажиллуулдаг байхын тулд шаардлагатай бүх мастер өгөгдөл тохируулгуудаар тэжээгдсэн байх ёстой.

    1.1. Санхүүгийн жил болон тайлант үе буюу санхүүгийн мөчлөг бүртгэх
    1.2. Санхүүгийн дансны мод, дансны төрөл, тэдгээрийг зөв тодорхойлж, зохион байгуулах
    1.3. Санхүүгийн журналуудын зөв бүртгэж, тохируулах
    1.4. Шаардлагатай татваруудын бүртгэл, тохиргоо хийх
    1.5. Үндсэн хөрөнгийн ангилал, загвар, байршил үүсгэж тохируулах
    1.6. Аналитик журнал, аналитик данс тодорхойлох
    1.7. Төлбөрийн нөхцөлүүдийг бүртгэх
    1.8. Шаардлагатай валют, Тэдгээрийн өдөр тутмын ханшийг бүртгэх
    1.9. Төсөв, төсвийн мод, чиглэл тодорхойлох

                             Дэлгэрэнгүй


II. Ажил гүйлгээ

      OD-ERP систем дээр санхүүгийн ажил гүйлгээ, журналын бичилт гэх хоёр ойлголт байна. Журналын бичилт нь санхүүгийн аль нэг дансанд хийж буй дебет эсвэл кредит утгын бичилт бүхий мэдээлэл юм. Харин хоёроос тооны журналын бичилтүүд нийлээд нэг ажил гүйлгээ болж бүртгэгдэнэ. Тухайн ажил гүйлгээг баталснаар холбогдох журналын бичилтүүд баталгаажна. OD-ERP систем ажил гүйлгээний бүртгэлийг дараах загвараар бүртгэдэг.

      2.1. Ажил гүйлгээ
      2.2. Журналын бичилт

                             Дэлгэрэнгүй


III. Мөнгөн хөрөнгийн бүртгэл

     OD-ERP систем дээр ямар нэгэн банкны харилцах дансын гүйлгээ бүхии мөнгөн хөрөнгийн бүртгэл хийхийн тулд банкны хуулга нэртэй баримт бүртгэц батлана. Энэхүү баримт нь банкинд хийгдэж буй бүх гүйлгээг (мөнгөн шилжүүлэг) цаг тухайд нь бүртгэж байгууллагын дотоод санхүү бүртгэл хөтлөн тааруулах зорилготой юм.

     3.1. Харилцахын орлого, зарлагын ордер бүртгэл
     3.2. Кассын орлого, зарлагын ордер бүртгэл
     3.3. Мөнгөн гүйлгээний төрөл
     3.4. Валютын ханшийн тэгшитгэл

                             Дэлгэрэнгүй


IV. Авлага, өглөгийн бүртгэл

     OD-ERP системд авлага, өглөгийн ажил гүйлгээнүүдийг нэхэмжлэл бүртгэх хэлбэрээр зохион байгуулдаг. OD-ERP системд Захиалга нь нэхэмжлэлийг Нэхэмжлэл нь санхүүгийн бичилтүүдийг үүсгэх зарчмаар зохион байгуулагдсан бөгөөд нэхэмжлэх гэдэг ойлголт нь дараах анхан шатны баримтуудыг төлөөлнө.

      4.1. Авлага, өглөгийн нэхэмжлэх гараар бүртгэх
      4.2. Нэхэмжлэх буцаалт
      4.3. Өглөг, авлагын гүйцээлт

                             Дэлгэрэнгүй


V. Тогтмол хугацааны боловсруулалт

     OD-ERP системд аливаа авлага, өглөгийн журналын бүртгэлийг нэхэмжлэх бүртгэх арга засаар зохион байгуулдаг гэдгийг дээр дурьдсан бөгөөд тэдгээрийг мөнгөөр төлж барагдуулах үйл явцыг касс болон харилцахын орлого, зарлагын ордерын баримтаар гүйцэлдүүлж байгаа билээ. Харин мөнгөн бус төлөлтүүдийг системд бүртгэх тохилдол гарвал нягтлан шаардлагатай журналын бичилтүүдийг бичиж баталсны дараа холбогдох авлага, өглөгтэй тулгаж гүйцээлт хийн тэдгээр авлага, өглөг болон холбогдох мөнгөн бус төлөлтүүдийг хооронд нь холбогдуулах үйлдлийг хийнэ.

        5.1. Ноорог бичилтүүдийг батлах
        5.2. Давтан гүйлгээ
        5.3. Мөчлөгийн төгсгөл
            5.3.1. Мөчлөг хаах
            5.3.2. Нээлтийн бичилтийг үүсгэх
            5.3.3. Ханшийн тэгшитгэл
            5.3.4. Үндсэн хөрөнгийн элэгдүүлэлт

                            Дэлгэрэнгүй