Odoo image and text block

НББ-г маш хялбараар хөтлөнө

Гоёмсог, хялбар, өргөн боломж

Том, дунд, жижиг ямар ч байгууллагад бүрэн нийцэх нягтлан бодох бүртгэлийн програм. Ажил гүйлгээг маш цөөхөн товч дараад төвлөрсөн байдлаар хөтлөнө. Өдөр тутмын ажлуудыг автоматжуулдаг, тухайлбал банкны хуулгаас төлбөрийг нэхэмжлэхтэй шууд тулгаж холбодог. Удирдлагын НББ, төсөв, хөрөнгө, олон компанийн нэгтгэл зэрэг нэмэлт боломжийг шууд ашиглах боломжтой. Програмын дэлгэцүүд нь бүтээмж өндөртэй бөгөөд хэрэглэхэд хялбар байхаар бүх хэсэг нь оновчлогдсон. Ажил гүйлгээг гараар хөтлөх шаардлагагүй бөгөөд бизнесийн дүрэм, журмын дагуу цаг тухайдаа автоматаар хөтлөгдөнө

Зөв форматтай гоёмсог тайлангууд

Тайланг цаг тухайд хурдан үүсгэх боломжтой

Ашиг алдагдал, баланс, мөнгөн хөрөнгийн тайлангуудыг маш хялбараар үүсгэх боломжтой. Хугацааны дурын мужийг сонгох боломжтойгоос гадна хоёр өөр хугацааны мужуудыг харьцуулах боломжтой. Тайлан дээрээ аливаа тэмдэглэл хөтлөх бол шууд систем дотроо гүйцэтгэх боломжтой. Odoo систем шууд байгаагаараа 45+ улсын стандарт тайлангуудыг шууд гаргах боломжтой. Манай Od-ERP систем нь Монголын бүх стандарт тайлангуудыг гаргадаг.

Odoo text and image block

Хянах самбар (Dashboard) болон гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд (KPI)

Бүх гүйлгээ, хөдөлгөөнийг хөтлөх, шинжлэх, таамаглах

Чухал мэдээлэл рүү хяналтын самбаруудаар шууд хандах боломжтой. Хянах самбарыг хүссэнээрээ өөрчлөн зохиомжлох боломжтой. Санхүүгийн бүх үйл ажиллагааг хянах самбараасаа гарын алга дээр байгаа мэт хүссэн цагтаа харна. Санхүүгийн үйл ажиллагааг drill-up (товчоолох), drill-down (задлан шинжлэх), drill-across (хөндлөн хамаарлыг шинжлэх) боломжуудаар шинжлэх болон төрөл бүрээр шүүж харах боломжтой. Удирдлагын НББ-н үйл ажиллагааг цагийн хуудас, төсөл, нэхэмжлэл, зардлуудтай уялдуулан хөтлөх боломжтой.

Ажил гүйлгээг гараар хөтлөх шаардлагагүй бөгөөд бизнесийн дүрэм, журмын дагууд цаг тухайдаа автоматаар хөтлөгдөнө.

Odoo text and image block
Odoo image and text block

Монголын стандартад бүрэн нийцсэн

НББ, Татвар, Нийгмийн Даатгалын стандартууд

Бүх стандарт тайлангууд бодит хугацаанд үнэн бодитоор гарна.

  1. Сангийн яамны стандарт тайлангууд
  2. Татварын стандарт тайлангууд
  3. Нийгмийн даатгалын стандарт тайлангууд
  4. Монголчуудын түгээмэл ашиглагддаг тайлангууд
Мөн ОУНББ-н стандартай бүрэн нийцсэн дэлхийн хэмжээнд өргөн хэрэглэгддэг систем юм.

Олон компанийг нэг орчинд удирдана

Od-ERP системийн олон компанийн дүрмийн тусламжтайгаар цаг хугацаа, хөдөлмөрийг хэмнэнэ

Групп компаниудыг систем дотор бүх ажил гүйлгээг хөтлөн удирдах боломжтой. Групп компаниуд захиалагч, нийлүүлэгч, бараа зэрэг мэдээллийн сангуудаа дундаа хэрэглэх боломжтой. Түүнчлэн групп компани хоорондын борлуулалт, нэхэмжлэлийг автоматжуулан маш их ажлыг хөнгөвчилж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ

Бусад модулийн холбоо

Төсөвийн менежмент

Байгууллагын төсөвийн гүйцэтгэл нь НББ дээрх гүйлгээнээс автоматаар орж ирж бодит хугацаанд хянагддаг

Борлуулалт

Борлуулалт батлагдмагц санхүүгийн модуль дээр авлагын нэхэмжлэх нь автоматаар үүснэ

Худалдан авалт

Худалдан авалт батлагдмагц санхүүгийн модуль дээр өглөгийн нэхэмжлэх нь автоматаар үүснэ

Агуулах

Бараа материалын орлого, зарлагын бичилтийг санхүүгийн модуль дээр шууд үүсгэдэг. Барааны өртгийг орлого хийгдмэгц автоматаар дундажлан шинэчилдэг

Гэрээний менежмент

Гэрээний төлбөрийн нөхцөлийн дагуу нэхэмжлэхүүд автоматаар үүснэ. Давтагддаг нэхэмжлэхийг тохируулах боломжтой. Гэрээний ашиг, алдагдлыг ганцхан товч дараад хардаг болно

Санхүү

Батлагдсан бэлэн мөнгөний хүсэлт, бараа материалын шаардахууд нь санхүүгийн модульд автоматаар орж ирдэг

Төслийн менежмент

Төсөл, даалгавар бүрээр гарч буй хүн-цагийн зардал, бараа материалын зардал, техникийн зардлаа хянах боломжийг олгоно. Төсөл ашигтай, алдагдалтай байгаа эсэхийг ганц товч дараад хардаг болно